Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Б.Жаргалсайхан: Ардын нам гэж сүү, тараг хоёрыг нийлүүлсэн юм шиг гашилсан юмнууд, АН гэж залуу большвекууд шиг сагсуу, шуналтай хүмүүсийн орогнодог газар болсон

Нийтэлсэн

-

БНН-ын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.

Үзэл бодлоо шулуухан илэрхийлдэг  түүний  зан олон хүний дургүйг хүргэдэг ч  цааш хоёр алхаад  “Энэ нөхөр сая юу гэчих вэ” хэмээн асуудлыг эргэж харахад   хүргэдэг.  Бас зарим нь түүний бодож,  сэтгэсэн замаар чимээгүйхэн урагшлах нь бий. УИХ-ын 2000 оны сонгуулийн үеэр түүнтэй ярилцаж байхад  ухаан хүрэхгүй олон зүйлийг тэр гаргаж ирж байсан юм. Тухайн үед  цагаа олоогүй мэт санагдаж байсан  зүйлүүд амьдралд хэдийнэ ороод иржээ.” Жагаа  моданд орох цаг нь болжээ “ гэх бодол төрж л суулаа.

-Ээлжилж төр барьдаг  улс төрийн хоёр нам  шинэ цагийн Монгол Улсыг  эзэнгүй, төргүй юм шиг мөлхүүлж явааг та бид нүдээрээ харж, биеэрээ туулж явна?

Ээ, энэ чинь өнөөдөр болоод байгаа үйл явдал биш шүү дээ. Маш  холоос эхтэй. Таны амьдарч буй гудамжаар жишээ татая.  Тэр гудамжны хорин айлын амьдралын өнгө өөр, өөр байгаа. Чинээлэг айл тун цөөн. Ихэнх нь   цалингаас  цалингийн хооронд өр тавьж амьдралынхаа асуудлыг шийдэг байх вий. Үлдсэн нь  ямар ч орлогогүй. Нэн  ядуу өрхийн тоонд багтана.   Өр тавьж, хоногийн хоолтой хонодог тэр хэсэг дээр ямар ч орлогогүй бүлгийг нэмэхээр таны асуугаад байгаа Монгол Улсын амьдрал мөн биз.  Үнэн биз дээ.  Эцэг нь  эрхэлсэн ажилгүй,   хоол нэхэн  эхийгээ тойрон бүчих гурав,  дөрвөн хүүхэдтэй айлын амьдрал ямар байх нь ойлгомжтой.  Ядаж байхад өрхийн тэргүүн нь хэд гурван юм олбол түүнийгээ гударчихна. Хөөрхий эхнэр өглөө бүр архичин, арчаагүй нөхрөө хараад хашгирч,гэр дүүрэн хэрүүл тарина.  Ийм нөхцөлд өсч том болж буй хүүхэд ямар хүмүүжил авах билээ.  Шинэ цагийн Монгол Улс сүүлийн  25 жил ийм л амьдралаар амьдарч ирлээ, зонхилох хэсэг нь. Үүнийг эзэнтэй улс гэх үү. Төр байна гэж үзэх үү.  Асуудлыг нөгөө талаас нь бас харж үзэх хэрэгтэй.  Дэлхий дээр  Монгол Улсаас  ядуу, дайны хөлд нэрвэгдэж байгаа улс үндэстэн олон бий. Гэвч   тэдний тухай  ярьж, шуугихгүй байгаа биз дээ.  Ходоод хагаравч тогоон дотроо гэдгийг тэд мэддэг  байхгүй юу.  Манайхан  болохоор болж бүтэж байгаагаа ч,  бүтэхгүй, зүдэрч яваагаа ч,  ер нь муу муухай, бусдаас нуух ёстой бүхнээ   бүгдийг нь дэлхий дахинд зарлаж орхидог. Угтаа Монгол Улсын дотоод асуудал хэнд хамаатай юм. Бид өөрсдөө л тэгж бодоод,  бусдад хүртээлтэй юм шиг  ойлгоод хашгираад байгаа байхгүй юу. Дээр нь нэмж хэлэхэд, монгол хүн сүүлийн 25 жил   амьдралын философигүйгээр   амьдарсан. Юуны төлөө хүн болж төрсөн, яах гэж

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Улс төр

Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев, УИХ-ын дарга Г.Занданшатар нар гэрэл зургийн үзэсгэлэн үзэж, эрдэм шинжилгээний хуралд оролцлоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Өнөөдөр /2024.04.24/ УИХ-ын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев нар Чингис хааны музейд нээгдсэн Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний түүхийн музейн үзэсгэлэнг үзлээ. Түүний дараа “Киргиз ард түмний Чингис хаан ба түүний хойч үеийн түүхэн холбоо” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсон. Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев  “Нүүдлийн соёл иргэншлийн дурсгалууд” үзэсгэлэнгээ нээж үг хэллээ.

Тэрбээр, нүүдэлчний соёл иргэншил бол эртний ард түмнүүдийн түүх төдийгүй өвөг дээдсийн маань бидэнд өвлүүлэн үлдээсэн их өв билээ. Нүүдлийн соёл иргэншлийн гол шинж чанар бол түүхийн үнэт зүйл төдийгүй тухайн үеийн бэлэгдлийг агуулсан дурсгалт материаллаг соёл юм. Нүүдэлчин соёл иргэншлээс үлдсэн зүйлс нь хүн төрөлхтний соёл иргэншлийн өвийн арвин их баялгийг бидэнд сануулж, тэр хэвээрээ хадгалагдан, хойч үед маань уламжлагдан үлддэг гээд гэрэл зургийн үзэсгэлэн нүүдэлчдийн соёл иргэншлийн талаар санал бодлоо солилцох, судалгаа шинжилгээний үр дүнгээсээ хуваалцах боломж олгож байна хэмээн өгүүллээ.

Мөн тэрбээр, манай хоёр орны соёлын өдрүүдийг зохион байгуулах, түүх, утга зохиол, археологийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, найрамдлын нийгэмлэгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, түүх соёл, шинжлэх ухааны хамтын нийгэмлэгүүдийн нягт харилцааг хөгжүүлэх, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өрнүүлэхийг 2024-2025 онуудад зохион байгуулах санал тавьсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэлэв. Тэрбээр, Чингис хаанаас өмнөх цаг үеийн эртний төрт улсууд, Монголын эзэнт гүрний үе, Их хааны угсааныхны үе гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэх дэлхийн жишигт нийцсэн энэхүү музейг Монголчууд бид 2022 онд өлгийдөн авсан билээ гээд хоёр улсын түүх, соёл, өв уламжлалын эртний найрсаг харилцааг онцлоод “Нүүдлийн соёл иргэншлийн дурсгалууд” үзэсгэлэн гүн сэтгэгдэл төрүүлж буйгаа илэрхийлсэн юм.  Мөн үргэлжлүүлэн, Монгол Улс нь Бүгд Найрамдах Киргиз Улстай уламжлалт найрсаг хамтын ажиллагаатай байж, соёлын чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлийг баримталж ирсэн. Монгол болон Киргиз Улсын соёлын ижил төстэй байдал нь нүүдлийн соёл бөгөөд сүүлийн жилүүдэд нүүдлийн соёлын үнэт зүйлсийг дэлхий дахинд сурталчлан таниулах чиглэлээр хоёр улс тус тусын санаачлагыг гаргаж, олон улсын наадмыг зохион байгуулж ирсэн. Өнөөгийн даяаршин дангааршиж буй дэлхийн шинэ дэг журамд түүх, хэл, соёлын хувьд ойр, түүхэн найрсаг харилцаат улс орон, ард түмэн хоорондоо бүс нутаг, олон улсын харилцаан дахь өөрсдийн нийтлэг эрх ашгаа зөвшилцөл, хамтын ажиллагааны зарчмаар шийдвэрлэх нь нэн чухал юм.

Тэгвэл Төв Азийн нүүдэлчин гаралтай ард түмнүүд бидний түүх, хэл, соёлын нийтлэг нэгэн цэг бол Алтай билээ. Алтай, тэр дундаа Алтай судлал, Алтай хэл, Алтайн соёл, Алтайн түүх, археологийн өв, гэдэг нэршил олон улсад нэгэнт танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн зүйл гээд Алтайгаас Тэнгэр уулын зүг хүргэсэн ард түмний нэг бол Киргизүүд гэдгийг өнөөгийн байдлаар Киргиз улсын нутаг дэвсгэрт 43 ширхэг руни бичгийн дурсгал олдсоноор тайлбарлаж болно. Энэ нь Киргиз түмэн бол Алтайн соёлыг өв залгамжлагч төдийгүй түгээгч ард түмэн гэдгийг ч харуулж буй хэрэг юм.

Ялангуяа нүүдлийн соёл, ахуйг өнөө хүртэл тээж ирсэн Монгол, Киргиз орнуудын хувьд олон улсын тавцанд өөрийн гэсэн хамтлагтай болох шинэ боломжийг бүрдүүлж болох юм. Алтайн соёл нь эртний шүтлэг, бишрэлийг өөртөө агуулж байдгийн хувьд монгол-киргиз ард түмнүүдийн соёлын хэлхээ холбоог харуулах үндэс суурь болж өгдөг.

Мал аж ахуйд суурилсан нийгмийн бүтэцтэй хоёр ард түмэнд ижил төстэй, дундын үгнээс гадна, соёл, зан заншил, сэтгэлгээний олон нийтлэг зүйл байдаг талаар Монгол, Киргиз төдийгүй олон орны эрдэмтэн судлаачид өгүүлдэг билээ. Залуу судлаачид, эрдэмтэн багш нарыг солилцож, хамтарсан эрдэм шинжилгээний хурал хийж, хамтарсан судалгааны ажлуудыг хөгжүүлэх боломж дүүрэн байна. 2024 оны 4-р сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ олон улсын чуулга уулзалтад Эрхэмсэг ноён Нурланбек Шакиев Та оролцох болсонд туйлын баяртай байна гэв.

Нээлтийн арга хэмжээнд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаев, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг нар оролцлоо. “Киргизүүд болон Чингис хаан, түүний үр хойчсын түүхэн холбоо” эрдэм шинжилгээний бага хурлыг эхэнд Чингис хаан Үндэсний музейн “Хаан найрал” чуулгын уран бүтээлчид зочид төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлсэн. Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд хоёр орны эрдэмтэн судлаачдын нийт найман илтгэл хэлэлцэгдэх ба тус хурлаар Монгол, Киргиз хоёр орны түүхийн нийтлэг өв, онцлог тал, Чингис хаан болон түүний үр хойчсын үеийн Монгол Киргизийн харилцаа, соёл иргэншил зэрэг сэдвийг хөндөх юм. Уг арга хэмжээг Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Түүх угаастны зүйн хүрээлэн, Киргиз Улсын ШУА-ийн Б.Жамгерчиновын нэрэмжит Түүх, археологи, угсаатан судлалын хүрээлэн зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалт маргааш эхэлнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурал, Америкийн Нэгдсэн Улсын Стэнфордын Их сургууль, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бан Ги Мүн” сан хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалтыг 2024 оны 04 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Уг чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Илүү сайн ирээдүйн төлөө” уриатай “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Сенатын гишүүн, Казахстан-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн  Рахметова Асем Калашбаева, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор Жи Вук Шин зэрэг 11 улсын 300 гаруй төлөөлөгч оролцоно.

Монгол Улсад хоёр дахь жилдээ “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэгт Азербайжан, Америк, Казахстан, Киргиз, Монгол, Өмнөд Солонгос, Турк, Узбекистан, Япон зэрэг улсын эрдэмтэн судлаачид үндсэн есөн сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, бодлогын оновчтой шийдэл, сайн туршлагын талаар санал бодлоо солилцоно. Тухайлбал, “Хүртээмжтэй нийгэмд чиглэсэн шударга бус байдлыг тодорхойлох нь”, “Хүчтэй засаглал, хүртээмжтэй институт”, “Дэлхийн засаглалын үйл ажиллагаанд хөгжиж буй улс орнуудыг оролцуулах явдлыг нэмэгдүүлэх, сайжруулах”, “Тогтвортой хөгжлийн 16 дугаар зорилгыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудын үүрэг, оролцоо” зэрэг сэдвийн хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн асуудлуудыг хөндөн хэлэлцэх юм. (Чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй МОНГОЛ, АНГЛИ хөтөлбөрийг үзнэ үү)

Мөн салбар хэлэлцүүлгүүдээр Алтай дамнасан бүс нутгийн язгуур түүх, хэл, археологи, соёлын түүхэн болон өнөөгийн судалгаа, төлөвийн талаар судлаачид хэлэлцүүлэг өрнүүлнэ.

ХБНГУ-ын Боннын Их сургуулийн судлаач, Алтай судлаач Аттила Матеффи, БНТУ-ын Измир Катип Челеби Их сургуулийн Хүмүүнлэг, нийгмийн ухааны факультетийн декан Проф.Др.Сабан Доган, Эль Фарабийн нэрэмжит Казак Үндэсний Их сургуулийн Филологийн факультет, Түрэг судлал, хэлний онолын тэнхимийн доктор Др.Султанбек Кутлугжон, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч Проф.Др.Юки Конагаяа, Азербайжаны Үндэсний Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Проф.Др.Иса Хабиббайли, БНСУ-ын Гимхэ үндэсний музейн захирал Проф.Др.Юн Хён Вон нарын эрдэмтэд салбар хэлэлцүүлэгт панелистуудаар оролцож, санал бодлоо хуваалцана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиев нар 2024.04.23) Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эрхэмсэг ноён Нурланбек Шакиев тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Жогорку Кенеш-ийн даргын түвшинд анх удаагаа Монгол Улсад хийж буй энэхүү айлчлалд парламентын зүгээс өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Монгол, Киргиз улс хооронд ээлж дараалан төрийн дээд, өндөр хэмжээний айлчлалуудыг давтамж нэмэгдсэний үр дүнд нь хоёр улсын худалдааны эргэлт даруй 5 дахин нэмэгдээд байна. Үүнээс гадна Монголын хувийн хэвшлийн компаниуд тус улсын зах зээлд үйл ажиллагаагаа эрчимтэй тэлж байгааг УИХ-ын дарга тодотголоо.

Тэрбээр, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиевын айлчлал нь хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс нь Төв Ази дахь чухал түнш Бүгд Найрамдах Киргиз Улстай хөгжүүлж буй харилцаагаа бэхжүүлж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг. Бид Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд хөгжлийн туршлагаасаа харилцан хуваалцаж, цаашид олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж байгааг онцлов.

Талууд өнгөрөгч 02 дугаар сард Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын БНКирУ-д  хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын Парламент хоорондын байнгын зөвлөгөөний механизм байгуулах тохиролцоонд хүрч, хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэсэн нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болсонд санал нэгдэв. Тухайлбал, уг айлчлал нь Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааг банк санхүү, даатгал, алт цэвэршүүлэх зэрэг салбарын хамтын ажиллагаагаар баяжуулах үндэс суурийг тавьснаараа онцлог болсныг тэмдэглэлээ.

Парламентын тэргүүн нар сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж, харилцан айлчлал идэвхжиж, хууль тогтоох байгууллага хоорондын ойр дотно харилцаа бэхжиж байгааг онцлов. Дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан санал санаачилгуудыг ажил хэрэг болгохын төлөө хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотоллоо.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиев Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай дахин уулзсандаа баяртай байна гээд бүс нутаг хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн улс төр, эдийн засаг соёл, хүмүүнлэг болоод иргэд хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд тасралтгүй өргөжиж байгаа энэ цаг үед парламент хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.
Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын парламент хоорондын байнгын механизмыг хөгжүүлэхэд чухал түлхэц болох “Монгол Улсын Их Хурал, Киргиз Улсын Жогорку Кенешийн хамтын ажиллагааны комиссын үйл ажиллагааны зохицуулалт” баримт бичгийг Таны айлчлалын үеэр байгуулж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа Эрхэмсэг ноён Н.Шакиев цохон тэмдэглэв.

Тэрбээр, цаашид хоёр орны парламент болон парламентын найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур, Киргиз Улсаас жимс жимсгэнэ, нарийн ногооны нийлүүлэлтэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд манлайлан ажиллахаа нотолсон юм.
Мөн төрийн дээд, өндөр хэмжээний харилцан айлчлалууд нь хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлж, ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Бүгд Найрамдах Киргиз Улсаас Элчин сайдын яамыг 2023 онд Монгол Улсад нээсэн нь хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна гэлээ. Цаашид аялал жуулчлал тэр дундаа агаарын тээврийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Улаанбаатар-Бишкек чиглэлийн иргэний агаарын тээврийн шууд нислэгийг сэргээх,  иргэдийн саадгүй зорчих урсгалыг нэмэгдүүлэх нь хоёр улсын хамтын ажиллагаанд чухал хэмээн онцоллоо.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Энэ удаагийн албан ёсны айлчлалын хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн яамд, төрийн албаны асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааны эхлэл болох баримт бичгүүдийг байгуулахаар болсонд баяртай байна. Киргиз Улсад хийсэн миний албан ёсны айлчлалын үеэр Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болох хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтарсан үйлдвэр байгуулахаар тохиролцсон. Энэ ажлын хүрээнд мах болон сүүний үйлдвэрлэлийн үхэр, сарлагийн чиглэлийн хамтарсан аж ахуй байгуулах чиглэлд хамтран ажиллана. Мөн мах, махан бүтээгдэхүүний олон улсын гэрчилгээний загварыг харилцан тохиролцсон нь мах, махан бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглэхэд таатай байна” гэв.

Мөн “Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хавсралтаар баталсан Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн тээврийн маршруттай холбогдох Киргизийн авто замын талаарх саналаа ойрын хугацаанд ирүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв.

Хэлэлцээний үеэр талууд Монгол, Киргизийн уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.

Хэлэлцээний төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Эрхэмсэг ноён Н.Шакиев болон киргизийн анд, нөхдөдөө эрүүл энх, ажлын өндөр амжилтыг хүсээд “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцож, илтгэл тавихаар болсонд талархал дэвшүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр1 мин өмнө

Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев, УИХ-ын дарга Г.Занданшатар нар гэрэл зургийн үзэсгэлэн үзэж, эрдэм шинжилгээний хуралд оролцлоо

Улс төр5 мин өмнө

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ – Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” олон улсын чуулга уулзалт маргааш эхэлнэ

Нийгэм10 мин өмнө

Авто зам, гүүрийн барилга угсралтын ажлууд 47.7 хувьтай хэрэгжиж байна

Нийгэм30 мин өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Нийгэм1 цаг өмнө

Интерполын хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг “шувуу” ажиллагааны хүрээнд баривчлан, албадан авчирлаа

Эдийн засаг3 цаг өмнө

“Монголын хөрөнгө оруулалтын долоо хоног” арга хэмжээ Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж байна

Эдийн засаг4 цаг өмнө

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Нийгэм4 цаг өмнө

Автобусны мотор, арын суудлын хэсэг шатаж байсныг унтраав

Нийгэм4 цаг өмнө

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ихэнх бүс нутагт өвөлжилт хүндэрсэн өвөл боллоо

Эдийн засаг4 цаг өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг нээлттэй, ил тод болгосон

Улс төр4 цаг өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн дарга Н.Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Нийгэм5 цаг өмнө

Төв магистрал замуудыг бүхэлд нь хучна

Улс төр5 цаг өмнө

Хамтын ажиллагааны комиссын дүрэмд гарын үсэг зурлаа

Нийгэм21 цаг өмнө

Зарим гудамж, замын хөдөлгөөнд түр хугацаанд хязгаарлалт хийнэ

Нийгэм21 цаг өмнө

Улаанбаатараас БНХАУ-ын Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Улс төр21 цаг өмнө

Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Нийгэм22 цаг өмнө

Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-30-ны өдөр түр хаагдана

Нийгэм22 цаг өмнө

Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо

Нийгэм23 цаг өмнө

Элсэлтийн шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Нийгэм23 цаг өмнө

Ой, хээрийн 44 удаагийн түймэр гарч, 435.658 га талбай түймэрт өртсөн байна

Нийгэм1 өдөр өмнө

Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн лавлагааг олгож эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Солонготын даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байна

Нийгэм1 өдөр өмнө

Үлэг гүрвэлийн мөрт “Шар цав” хэмээх газрыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр талууд ажиллаж байна

Нийгэм1 өдөр өмнө

Шуурхай бүлгүүд орон нутагт ажиллаж байна

Нийгэм1 өдөр өмнө

ЦХХХЯ: Мета компанитай кибер аюулгүй байдал, цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарна

Нийгэм1 өдөр өмнө

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-нд албан ёсоор нээнэ

Нийгэм1 өдөр өмнө

“Шувуу” ажиллагааны хүрээнд иргэн “М”-г албадан авчирлаа

Нийгэм1 өдөр өмнө

Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Нийгэм2 өдөр өмнө

Хот Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ

24 баримт5 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг3 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад3 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт5 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад5 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг4 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Улс төр5 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент3 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Энтертайнмент5 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт2 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Энтертайнмент5 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Улс төр5 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент5 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

Улс төр5 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

24 баримт5 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Дэлхий дахинд4 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм5 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр5 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт5 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Бусад5 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр5 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр5 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад5 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр5 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм5 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

24 баримт4 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр5 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент5 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм5 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Нийгэм4 долоо хоног өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг3 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад4 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад4 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм4 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад6 сар өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм7 сар өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад7 сар өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм10 сар өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм11 сар өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр12 сар өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм12 сар өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр1 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг1 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр1 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм1 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Улс төр1 жил өмнө

“Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан 92 хүнийг авчирна

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Сайд Ц.Даваасүрэн: УИХ-д өргөн барьсан Газрын тухай долоон багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эгүүлэн татаж байна

Улс төр1 жил өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар мэдээлж байна

Улс төр1 жил өмнө

Эрдэнэс Монгол ХХК-ийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт дууссантай холбоотой мэдээлэл хийж байна

Сав шим