Бусад
Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарт холбогдох хэрэг хойшилжээ
Нийслэлийн прокурорын газраас Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарт холбогдуулах яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцлээ.
Шүүх хуралд шүүгдэгч Д.Жаргалсайхан нь 2019.01.08-16-ны өдрийг хүртэл эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтсэн гэх эмчийн магадлагааг ирүүлсэн, мөн шүүгдэгч О.Тэмүүжингийн өмгөөлөгч Н.Тэрбиш нь хөдөө орон нутагт шүүх хуралд оролцож байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул хуралдааныг 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11.00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Бусад
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Бусад
“Тавантолгой төмөр зам” ХХК 2024 оны нэгдүгээр улиралд 723.1 мянган тонн ачаа тээвэрлэжээ
“Тавантолгой төмөр зам” ХХК нь 2024 оны нэгпүгээр улирлын байдлаар 723.1 мянган тонн ачаа тээвэрлэж, улирлын төлөвлөгөөгөө 97 хувьтай биелүүлжээ.
Тодруулбал, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаар 323.4 мянган тонн, “Тавантолгой-Цогтцэций” чиглэлийн төмөр замаар 399.7 мянган тонн ачааг тус тус тээвэрлээд байна.
Энэ нь 2023 оны нэгдүгээр улирлын тээвэрлэлтийн хэмжээтэй харьцуулахад 452 хувийн өсөлтийг үзүүллээ.
Тээвэрлэсэн нийт ачааг төрлөөр нь ангилж үзвэл экспортын нүүрс 437.3 мянган тонн, сайжруулсан түлшний түүхий эд 177.6 мянган тонн, нефтийн бүтээгдэхүүн 31 мянган тонн, аммонийн нитрат 1 мянган тонн, бусад ачаа 76 мянган тонныг тус тус тээвэрлэлээ гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
Бусад
Зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан үүрэг чиглэл өглөө
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас 21 аймгийн Онцгой комисстой цахим хурал хийж, мал, амьтны сэг зэм устгах ажиллагааны нэгдсэн төлөвлөлтийг танилцуулж, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам зэрэг байгууллагын төлөөлөл сэг зэм устгахтай холбоотой халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн ажиллах талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Шуурхай штабаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсан юм. Тэрбээр 2000-2002, 2009-2010 оны зудын нөхцөл байдалтай харьцуулахад энэ өвлийн хувьд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний эхний үе шат үр дүнтэй байсныг онцолж, дараагийн шатны тактик ажиллагаа буюу зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг устгах ажиллагаатай холбогдуулан орон нутгийн түвшинд гарч байгаа зөрчил дутагдал, тулгамдаж байгаа асуудлаар холбогдох чиглэлийг өгсөн юм.
Улсын хэмжээнд гуравдугаар сарын 25-ны байдлаар 5.2 сая толгой мал хорогдсон бөгөөд Сүхбаатар аймаг 1.4 сая, Хэнтий 720 мянга, Дорноговь, Архангай, Төв, Дундговь аймаг малын хорогдол хамгийн өндөр байна.
-
Нийгэм18 цаг өмнө
Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
-
Нийгэм13 цаг өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа
-
Нийгэм19 цаг өмнө
СБД хос багана хуримын үйл ажиллагаа зохион байгуулав
-
Улс төр13 цаг өмнө
Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Улс төр10 цаг өмнө
МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа
-
Улс төр16 цаг өмнө
Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ
-
Улс төр15 цаг өмнө
Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм
-
Улс төр19 цаг өмнө
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү-г хүлээн авч уулзлаа