Нийгэм
Дахин нэг нийтийн тээвэр шатлаа
Өчигдөр буюу /2019.01.24/ өглөө Орбит-Тахилт чиглэлийн нийтийн тээврийн автобус шатсан хэрэг гарсан байна. Тодруулбал, өглөөний 06:30 цагт үйлчилгээндээ гарахаар зам дээр явж байсан автобус шатсан гэв. Яагаад гал гарах болсон шалтгааныг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд хохирч, бэртсэн хүн байхгүй, зорчигчгүй явж байсан гэж эх сурвалж мэдээллээ. Мөн энэ сарын 18-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Улаанхуарангийн эцэст өөр нэгэн автобус шатсан байдаг. Гал гарч байна гэх дуудлага мэдээллийн дагуу 63 дугаар ангийн 11 алба хаагч очиж ажиллан галыг унтрааж, хүн бэртэж гэмтээгүй үлдсэн байдаг Эх сурвалж: www.SETGUULCH.mn
|
Дахин нэг нийтийн тээвэр шатлаа |
Нийгэм
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 1 болон 16 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагчид анги хамт олноороо амьтны хүрээлэн дэх амьтадтай танилцлаа. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч О.Номинчимэг:
-Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хотын соёлыг төлөвшүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд дэлхийн хотуудын жишгээр соёл, танин мэдэхүйн газруудтай танилцуулах замаар суралцагчдын танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зоо парк, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй юм. Нийслэлийн Боловсролын газар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй амьтны хоёр хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд сургалтын хөтөлбөртэй уялдуулж нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 10 мянган сурагчид амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулах юм. Мөн тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай 1000 сурагчийг үнэ төлбөргүй үзүүлэхээр төлөвлөөд байна.
“Улаанбаатар зоо парк” ХК-ийн захирал Б.Оргил:
-Бид 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Манайд имж, элбэнх, сармагчин зэрэг 60 гаруй төрөл зүйлийн 300 орчим амьтан бий. Өмнө нь “Алтай” хотхоны зүүн талд түрээсийн байранд үйл ажиллагаа байгаад ашиглалтын зардлаа даахгүй болж, Үндэсний соёл амралтын хүрээлэн биднийг дэмжин байр гаргаж өгснөөр нүүж ирсэн. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг амьтны хоёр хүрээлэн цаашид үйл ажиллагаагаа явуулахад хүндхэн нөхцөл байдалтай тулгарсан энэ үед НЗДТГ болон Нийслэлийн Боловсролын газраас бидэнд тодорхой хэмжээний санхүүгийн туслалцаа үзүүлж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангасанд баяртай байна.
Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Г.Одонгуа:
-Боловсрол, шинжлэх ухааны сайдын хичээлээс гадуурх үлгэрчилсэн хөтөлбөр нь найман чиглэлтэй. Эдгээрийн нэг болох байгаль, экологийн боловсролыг хүүхдэд олгох чиглэлийн хүрээнд өнөөдөр манай сургуулийн 5 дугаар ангийн хоёр бүлэг амьтны хүрээлэн үзэж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд эх байгалиа хамгаалах, амьтан хайрлах, энэрэх сэтгэлтэй болж төлөвшихөд маш чухал хувь нэмэртэй юм хэмээлээ.
Нийгэм
“Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын гадна автомашины зогсоол төлбөртэй боллоо
“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын авто зогсоолын аюулгүй байдал, тав тухыг сайжруулах зорилтын хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс “Авто зогсоолын хураамж”-ийг авч эхлэхээр боллоо.
Авто зогсоол ашигласны төлбөрөө нисэх буудлын дотор болон гадна байрлах “Төлбөр хураах цэг”-дэд төлбөрийн бүх хэлбэрээр төлөх боломжтой гэж Чингис Хаан Олон улсын нисэх буудлаас мэдээллээ.
Нийгэм
Зам, талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа
Авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугамын засвар ашиглалтын ажлын хүрээнд цас, мөс хайлсны улмаас зам, талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа.
Тодруулбал, нийт 16 албан хаагч ажиллаж,
- Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний урд автобусны буудал орчимд гурван рейсээр 18 тонн ус;
- Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамжинд дөрвөн рейсээр 40 тонн ус;
- Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Дарь-Эхийн замд таван рейсээр 34 тонн усыг тус тус соруулаад байна.
-
Нийгэм6 цаг өмнө
“Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын гадна автомашины зогсоол төлбөртэй боллоо
-
Нийгэм9 цаг өмнө
Зам, талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа
-
Нийгэм10 цаг өмнө
Өнөөдөр орон даяар 16 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна
-
Улс төр10 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодттой уулзав
-
Нийгэм5 цаг өмнө
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна
-
Улс төр7 цаг өмнө
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
-
Улс төр4 цаг өмнө
Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно