Эдийн засаг
Ч.Хүрэлбаатар: Төрийн 38 үйлчилгээний төлбөрийг ebarimt-аар хийх боломжтой боллоо
Өнөөдрөөс эхлэн төрийн 38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг ebarimt аппликэйшнийг ашиглан төлөх боломжтой боллоо.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулсан юм.
Тэрбээр “Хүнд суртал, чирэгдлийг бууруулах чиглэлээр чухал шийдвэр гаргалаа. Төрийн лавлагаа авахын тулд банкинд заавал очих шаардлага гардаг байсан. Үүний тулд зарцуулах цаг нь тооцож үзэхэд 2 цаг 40 минут байна. Үүнийг багасгахын тулд НӨАТ-ын буцаан олголтын ebarimt-ыг ашиглан 3 минутад төлбөр хийх боломжтой боллоо” гэсэн юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэнийг төрөхөөс үхэх хүртэл нийт 136 төрлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд үүнээс хамгийн их ачаалалтай байдаг иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний болон гэрлэлтийн бүртгэл зэрэг 38 үйлчилгээний төлбөрийг эхний ээлжинд хамруулаад байна.
Тухайлбал иргэдийн хамгийн ихээр ачаалал үүсгэдэг захиалгыг гадаад паспорт эзэлдэг бөгөөд өдөрт 1200-1500 иргэн гадаад паспорт захиалдаг байна. Ингэхдээ 32500 төгрөгийг заавал банкаар тушаадаг бөгөөд үүнд 2-3 цаг зарцуулдаг аж. Мөн паспортын үнэ дээр нэмэгдээд банк хоорондын шилжүүлгийн төлбөр болох 3-4 мянган төгрөгийг нэмж төлдөг.
Иргэд 152 хорооноос дээр үйлчилгээнүүдийг авах боломжтой ч нэг асуудал нь банкинд төлөх төлбөрийн асуудал байсныг ийн шийдэж байгаа гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж тайлбарласан юм.
Ийнхүү төлбөр төлсөн тохиолдолд ebarimt олгох бөгөөд төрийн байгууллагаас баримт олгож буй анхных нь УБЕГ болж байгаа аж.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.