Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

ХҮЧИРХИЙЛЛИЙГ “ХАМГААЛАГЧ” НЬ ЭРХ МЭДЭЛ

Нийтэлсэн

-

Олныг түгшээсэн хэргийн тоо баримт харахаараа гэнэт ухаан орсон мэт цочдог. Хачир дээрээ төрийн байгууллагууд нь дорвитой ажилладаггүй. Хэргийн үнэн мөнийг олох учиртай хууль хяналтынхан нь хөдөлж өгдөггүй. Хувь хүмүүс нь ч сэрэмжилдэгүй ийм л “чихгүй” нийгэм оршиж байна.

Монголын нийгмийн хамгийн эмзэг асуудал нь охид, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл. Тэр хэрээрээ хууль хяналтын байгууллагууд шударга байдаг бол шуурхай, үнэн зөвөөр шийдэгдэх ёстой, хамгийн нуугдмал, тэр бүр ил болдоггүй хэргүүдийн нэг нь бэлгийн хүчирхийлэл. Бөөн эрсдэл үүрч айдсаа даван туулж байж нийгэмд ил болдог байтал эрх мэдэл, хөрөнгө мөнгө, танил талын өмнө хүчгүйдэж замхрах нь цөөнгүй.

Хүчирхийлэлтэй холбоотой зарим тоо мэдээллийг дурдвал цагдаагийн байгууллагад сүүлийн гурван жилд 950 гаруй хэрэг бүртгэгдсэн гэж үзвэл ойролцоогоор өдөрт нэг бэлгийн хүчирхийлэл бүртгэгдэж буйг хуулийнхан хэлж байна. Хохирогчдын 80 хувь нь 10-29 насны охид, залуу эмэгтэйчүүд, 47 хувь нь 8-17 насны охид байгаа гэсэн баримт бий. Гэвч энэ тоон мэдээ бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийг бүхэлд нь илэрхийлж чадахгүй. Ихэнх тохиолдолд хохирогчид хууль хяналтын байгууллагад ханддаггүй. Хандсан ч хэрэгсэхгүй болж, өргөдлөө татах, гомдолгүй, тохиролцсон зэргээр орхигдож иржээ. Шалгасан хэргүүдийн бараг тал хувийг нь л шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байна. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэдээгээр бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийн улмаас шинжилгээ хийлгэсэн хүмүүсийн 45.6 хувь нь 0-19 насныхан байгаа юм. Үүнээс харвал хүүхдүүд бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэрэгт өртөх эрсдэл өндөр байгааг харуулж байгаа юм. Мэдэгдэж байгаа нь энэ боловч хэрэгсэхгүй болсон, буцсан, нуугдмал, тусламж авч чадахгүй байгааг тооцож, мэдэх аргагүй.

Охид, эмэгтэйчүүдийг хохироосон, хүчирхийлсэн хэрэгт өндөр албан тушаалтнууд нэр холбогдсон, хууль шүүхийн байгууллагад шалгагдсан тохиолдол цөөнгүй. Тэр дунд улс төрийн хүрээнийхэн ч бий. Улс төрийн албан тушаалтнууд дундаас хүчингийн хэрэг нь илэрч, шийдэгдсэн нь Д.Гантулга болохоос биш ил, далд албан бусаар яригддаг нь ганцаар тогтохгүй.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга удаа дараа хүчингийн хэрэгт холбогдож жил дамнан шалгагдсаны эцэст шүүхээс хоёр жилийн ял оноосон. Энэ хугацаанд гишүүний халдашгүй эрхээрээ халхавчилж хугацаа хожсон асуудал ч гарчээ. Д.Гантулгын хохирогч Ч.Наранзаяагийн өмгөөлөгчөөр ажилласан Э.Хашчулуун манай сонинд өгсөн ярилцлагадаа “Энгийн иргэн, гишүүн хоёрыг шалгах тэнгэр газар шиг ялгаатай. Энгийн иргэн яллагдагчаар татсан тогтоолтой танилцахаас үндэслэлгүйгээр татгалз­сан, зайлсхийж зугтаасан бол цагдан хорьдог. УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхгүйгээр цагдан хорих боломж байгаагүй. Хэргийн материалтай танилцах явцад АТГ-аас байцаагчид удаа дараа хандаж өөртэй нь болон туслахтай нь холбогдож байсан. Томилолттой гэсэн тогтоол УИХ-ын даргаас ирнэ, туслах нь Улаанбаатарт байгаагүй гэх зэргээр нэлээдгүй сунжирсан. Яллагдагчаар татах тогтоолтой танилцах мэдэгдлийг 18 удаа хүргүүлсэн. Харин гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсаны дараа тогтоолтой танилцаж хэрэг нь шүүхэд шилжсэн.

Хэрэг биш болгож харагдуулах гэж найз нөхдөөс нь мэдээлэл авах, өмнө нь Д.Гантулгатай уулздаг, таньдаг байсан мэтээр сошиалаар олон янзын мэдээлэл гарсан. Хэрэг шалгах явцад энэ бүх үйлдэл нь бодит нөхцөл байдалд болоогүй юм гэдгийг нотолсон” гэж ярьсан юм.

Улс төрийн өндөр албан тушаалтантай холбоотой сөхөгдсөн бас нэг хэргийн эзэн бол УИХ-ын гишүүн Д.Мурат. Түүнийг хувийн цахим сүлжээгээр эрхтэнийхээ зургийг явуулсан, биед нь халдаж гэмтээсэн хэмээн хохирогч Д.Бахытгүл гомдол гаргасан байдаг. Харин Д.Муратыг хууль шүүхийн шатанд шалгасны эцэст хэрэгсэхгүй болгосон. Гэвч тухайн үед хохирогч Д.Бахытгүл шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Хууль хяналтынхан мөнгө, эрх мэдэлтэй талд нь үйлчиллээ гэж мэдэгдэж байв.

Охид, бүсгүйчүүд амиа алдсан хэргийн ард ч хэн нэгэн эрх, мэдэлтэй мөнгөтэй хүмүүс яригддаг. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт орон сууцны 13 давхрын цонхноос 22 настай эмэгтэй унаж нас барсан хэрэгт ОБ капитал компанийн захирлын хүүг буруутган талийгаач охины найзууд хуулийн байгууллага шударгаар шийдвэрлэхийг шаардаж байв. Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гурван жилийн өмнө гарч байв. Хэрэг хоёр жил гаруй сунжирсны эцэст өнгөрсөн оны хавар шийдэгдэж хэрэгтнүүдэд бүх насаар нь хорих ял оноосон юм. Хэргийг будлиантуулж 13 настай охиныг архичин, биеэ үнэлэгч байсан мэтээр ойлголт өгч байгаад гомдолтой буйгаа ар гэрийнхэн нь хэлж, иргэний нийгмийн байгууллагууд ч дуу хоолойгоо нэгтгэсэн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн 18 настай охин төрсөн өдөр тэмдэглэх үеэрээ хүчирхийлүүлсэн. Баячуудын хүүхдүүд хэрхэн зугаацдаг талаарх ноцтой мэдээллийг цахим хаягаараа дамжуулан live хийсэн ч цагдаагийн байгууллагаас нотлох баримт хангалттай бус хэмээн үзэж хэргийг хаасан удаатай.

“Mongolia’s Next Top Model” нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ Хан-Уул дүүрэгт байрлах KH apartment хотхоноос унаж нас барсан хэрэг 2018 онд гарсан ч өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Хууль шүүхийн байгууллагууд гадны нөлөөгүй, амиа хорлосон гэж үзэж хэргийг хаах шийдвэр гаргасан ч ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь бусдын гарт амиа алдсан хэмээж байгаа юм. Тэгвэл үнэн нь тодрохгүй гурав дахь онтойгоо золгож байгаа загвар өмсөгч бүсгүйн хэргийг дахин сэргээн шалгахаар боллоо. Мөрдөн байцаах ажиллагаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлжээ. Энэ мэтээр охид, бүсгүйчүүдийг хүчирхийлсэн, амь насаар нь хохироосон хэргийн цаана мөнгө, эрх мэдэл байна гэж олон нийт харддаг нь ил болсон. Хэрэг шударгаар шийдэгдэх нь бүү хэл хүчирхийллийг өөгшүүлж, хамгаалагч нь эрх мэдэл гэж шүүмжилдэг. Ил цагаан яригддаг хэргүүд хэдэн он дамнаж байгаа ч замхардаг байдал газар авч, хүчирхийллийн хэрэг хуулийн өмнө хүчин мөхөсдөж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.

Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.

Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.

1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.

“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм41 мин өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм2 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр3 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм3 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм5 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр5 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм6 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр8 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг8 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм9 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд9 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент9 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм9 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм9 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент1 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр1 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм1 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим