Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Тоогоор цөөхөн хэдий ч Монголчууд бол том Үндэстэн

Нийтэлсэн

-

Дэлхийн таван тив, дөрвөн далайн хаа нэгтээ суурьшин аж төрж ирсэн хүмүүс бүгд л хэл ба соёлоор ялгагдах олон үндэстэнг буй болгожээ. Гэвч тэдний цөөн хэд нь л том үндэстэн гэгдэж түүхэнд дурдагдсан байх юм. Үндэстний том, багыг түүнд хамаарагдах хүн амын тоогоор бус харин бусад улс үндэстэнд үзүүлж байсан нөлөө, ролиор нь юуны өмнө тогтоодог ажээ. Бүтээж, буй болгож бусдад тарааж дэлгэрүүлсэн биет болон биет бус соёлын өв сангийн хэмжээ, чанараараа үнэлэгдэж том үндэстний тоонд орсон нэгэн байхад хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явц, гольдролыг өөрчилж, дэвшил хөгжлийн дараачийн үе шатыг эхлүүлж чадсанаараа алдаршиж том үндэстэн хэмээн тооцогдох болсон өөр нэгэн ч бас байдаг. Монголчууд бол чухамдаа иймэрхүү үзүүлэлтээр том үндэстэнд тооцогдох болсон цөөн хүн амтай улс орон юм. Өнөөгийн дэлхий ертөнцийн эхлэлийг тавьж  “хүн төрөлхтнийг дэлхий дахин гэх нэгэн том хөлөг онгоцны зорчигчид болгож хувиргасан” гавъяаг өнөөдөр олон орны судлаачид Монгол үндэстэнд тохоон үзэх болжээ.

XIII зууны эхэн үе гэхэд дэлхий дээрх олон улс орон хоорондоо олон шижмээр тогтвортой холбогдож чадаагүй, нэг нэгнийхээ талаар үнэн зөв мэдээлэлгүй, зөвхөн л тухай тухайн бүс нутгийн хэмжээнд бусдыгаа мэддэг, харилцдаг байв. Америк тивийг “нээгээгүй”, Австрали тивийг ч мэддэггүй, Номхон далай, Атландын далай дахь арлуудын хүн ардыг ч мэддэггүй байжээ.
Тэрчлэн Африк тивийн хойд эрэг хавиарх цөөн улс орныг л европчууд ба азийнхан мэддэг байв. Өөрөөр хэлбэл Африк тивийн өмнөд хэсэг, бүр уг тивийн 80 %-ийг тэр цагийн Европ, Ази мэддэггүй байлаа. Чухам ийм үед Монголын эзэнт гүрэн буй болжээ. Түүний нөлөө, хамаарал Номхон далай ба Атландын далайн хооронд, мөн Африкийн хойд хэсэгт  тогтсон юм. Энэ бол үндсэндээ тэр цагийн дэлхий дахин гэсэн үг, тэр цагийн дэлхий дахин нэгэн том хөлөг онгоцны зорчигчид болчихжээ гэсэн үг, өнөөгийн дэлхий ертөнцийн эхлэл тавигджээ гэсэн үг, даяаршлын эрин үе тэгж эхэлжээ гэсэн үг. Ази ба Европыг дамнаж тогтсон Их Эзэнт гүрэн даяард Их Монгол улсын Их Засаг хуульд тулгуурласан хууль- эрхэмж, Монголын их хаадын зарлиг, тушаалууд үйлчилж, алив бүх харилцааг зохицуулж байжээ. Аливаа шашныг хүндэтгэн үзэх, шашин суртлын үндсэн дээр харилцан дайсагналцахыг хатуу хориглох, худалдаа- өртөөний замын аюулгүй байдлыг чанд сахих, худалдаа- солилцоог өөгшүүлэн дэмжих зэрэг энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг хуульчлан мөрдүүлж байсан нь Эзэнт гүрэн задран унасны дараа ч гэсэн Ази, Европын томоохон улсуудад хэвээрээ хадгалагдан үлдсэн байна. Их Орос улс, Их Хятад улс, Араб дахины томоохон улсууд Монголын эзэнт гүрний жишээ, уламжлалаар төр ёсоо тогтоож цааш цаашдаа хөгжиж, төвхнөжээ.
Том үндэстний нэгдмэл шинж, байдлын илэрхийлэл болсон олон зүйл мөнхөд хадгалагдаж, үеэс үед уламжлагдаж, үндэсний  бахархал, дархлаа, бэлгэ тэмдэг болж байдаг. Төрийн тамга, төрийн далбаа, төрийн сүлд, онголж тахиж ирсэн уул, овоо, гол мөрөн, сүлд дуу, үндэсний их баяр наадам зэргийг онцгойлон дурдаж болох юм. Том үндэстний нэг болох Монголын жишээ гэхэд л Хүннү улс, Хүннүгийн эзэнт гүрэн, Мөнгол Сүмбэ улс, Их Нирун улс, Их Хятан улс, Их Монгол улс, Монголын эзэнт гүрэнд бүгдэд нь нэгдсэн төрийн бэлгэ тэмдэг болсон зүйлүүд уламжлагдан үлдсээр л байжээ. Чандмалан дүрсэлсэн сар, нар, гал 3500 орчим жилийн туршид монголчуудын хувьд төр ёсны чухал бэлгэ, тэмдэг болж улиран үлдсээр байв. Адууг эрхэмлэн үздэг Монголчууд мөн дээрх урт хугацаанд цагаан ба хар зүсмийн азарганы дэлээр хийсэн төрийн болон цэргийн туг сүлдээ хадгалсаар, мандуулсаар өнөөдрийг хүрчээ.
Том үндэстний бас нэгэн чухал шинж бол түүний бусад үндэстэнд уусах нь тун удаан, их зовиуртай байдаг түүх юм. XIII зуунд Хятад, Афганистанд очиж тэндээ үлдсэн Монголчуудын хувь заяа үүний жишээ, илрэл болно. Хожуу үед Орос, Хятадын харъяалалд орсон халимагууд, буриадууд, өвөр монголчуудаас ч энэ шинжийг харж болох юм. Биеэ даах, тусгаар байх, ядаж  автономи, вассал эрхтэй байхыг эрмэлздэг нь ч энэний илрэл билээ. Монголчууд цөөхөн хэдий ч энэ XXI зууны эх гэхэд биеэ даасан нэг улс (НҮБ-ын гишүүн), Их Орос ба Их Хятадад 4-5 автономит улсын статустайгаар оршин буй болно. Цөөхүүл ч гэсэн их үндэстэн л ингэж 5-6 улстөрийн нэгж болж байж чаддаг ажээ.
Монголчууд бол онцгой өвөрмөц бас сондгой содон үндэстэн юм. Ийм шинжийнхээ ачаар л өөрөөс нь хэдэн арав дахин том Их Хан үндэстэнтэй олон мянган жилийн туршид хөрш зэргэлдээ байж, түүнтэй эн чацууран тэмцэлдсээр өнөөг хүрчээ. Бүр Хүннү улсын эхэн үеэс мэдээ, санаа, үг дамжуулах өвөрмөц хэрэгсэл (утсан зангилаа, модон хэрчлээс, шаантаг үсэг, тамга тэмдэг г.м)-тэй байсны улмаас хятадын ханз үсгийн нөлөөнд ороогүй байна. Монголчууд нүүдэлчид, малчид болохынхоо хувьд гэр сууц, нэхий болон ноосон хувцас, гэр ахуйн модон эдлэл, малын эдэлгээний тоног хэрэгслээ өөрсдөө бэлтгэж хэрэглэж байв. Алт, мөнгө, зэс, хүрэл, төмөрлөгийн соёлоор ч гэсэн монголчууд цаг цагтаа орчноосоо хоцроогүй юм.
Нохой, хонь, ямаа, үхэр, адуу, тэмээг гаршуулж, гэршүүлж чадсанаар малын ашиг, шимээр бүхий л хэрэгцээгээ хангаж сурчээ. Ан гөрөө хийж, морийг уналганд ашиглах болсноор Монголын морин цэрэг дайтах урлагаар дэлхийд тэргүүлэх болжээ. Сүүлийн 3500 орчим жилийн туршид хэдэнтээ хүчирхэгжиж эзэнт гүрнүүдийг байгуулж ирсэн түүх, уламжлал нь монголчуудыг улстөрийн өндөр соёлтой болгосон ба газар нутаг, хэл, соёл, тусгаар тогтнолоо сахин хамгаалж байх чадамжийг нь ч мөнхлөн дархлаажуулсан байна.
Хятадын хаад Монголчуудыг улстөрийн заль, мэхээр урхидах, бэлэг сэлтээр татах, найрамдал-ургийн холбоогоор өвөрчлөхийг, Манжийн хаад, жанжид цэргийн хүчээр, цаг хугацааны нөлөө-элээлтээр эзлэхийг, Төвдийн төр-шашны удирдлага сүсэг бишрэлийн аргаар номхруулахыг, Оросын хаад ивээн тэтгэгчийн дүрээр Монголын газар нутаг руу нэвтрэн орохыг ил далд элдвээр цуцалтгүй оролдсон хэдий ч зорьсондоо 100% хүрч чадаагүй ажээ. Японы милитаристууд ч гэсэн Монгол руу хэдэнтээ өнгөлзжээ.
Их үндэстний түүхэн уламжлал, дархлаа, хаялага, алдар сууг давж гарах арга, боломж үнэхээр бага, хомс болох нь ийнхүү Монголчуудын жишээн дээр нотолгоо болон үлджээ. Том үндэстэн бол тооцохыг, ойлгохыг шаардсан, зөвхөн тэдэнд гүнзгий зуршсан олон чухал шинжүүдтэй болох нь дээр өгүүлснээс үзэхэд тодорхой байна. Энэнийг таних, тооцох нь олон улсын харилцааг хэвийн, найрсаг, аюулгүй байлгахад сайнаар нөлөөлөх үр дагавартай болно. Монголчуудтай холбоотой нэгэн баримт дурдъя:
Ар Монголын чадвал тусгаар тогтнох, ядвал автономи эрхтэй болох гэсэн хүсэл, оролдлогыг Хятадын улстөрчид, түүхчид ихэнхдээ буруугаар ойлгож, ташаа тайлбарласаар иржээ. Ийм хүсэл, тийм оролдлогын цаад эзэд нь, өдөөгчид нь оросууд, Оросын төр засаг гэж тэд хатуу итгэсээр байв. Монголын эх орончдын сэтгэл, оюуныг байнгад эзэмдсээр байсан үндэсний үзэл, эрх чөлөөний төлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэх хүсэл, санаархлыг унтрах тавилангүй гал, цог гэдгийг Хятадын төр засаг таньж, тооцоогүй нь хачирхалтай байлаа. Эртний их түүхэн уламжлал, төр ёсны соёлтой, дээрхэн үедээ гэхэд л Орос, Хятад хоёроос аль алинаас нь том, хүчирхэг байсан, Орос ба Хятадын тархай бутархай вант улсуудыг довтлон эзэлж хураан нэгтгэж өгсөн Монголчууд төр, улсаа сэргээх гэж үхэн хатан оролдох нь зүй ёсны зүйл гэдгийг тэд эрт таньж, тооцох ёстой байв. Гэвч энэ талын мэдээлэл, мэдлэг XX зууны эхэн гэхэд Хятад ба Оросын хаад, удирдах хүмүүст нь хомсдуу байсан бололтой. Монголчууд хэдийгээр тооны хувьд цөөхөн ч гэсэн том үндэстэн, түүхээр бүрэлдсэн асар их нөөц, хүчтэй ард түмэн гэдгийг хэн ч болов мэдэх, тооцох учиртай билээ. Өнөөдөр XXI зууны эхэнд гэхэд л монголчууд биеэ даасан тусгаар улс болон Орос ба Хятадад 4-5 автономит Бүгд Найрамдах улсын хэлбэр, хэмжээгээр налайн оршиж байгаа болно. Түүхийн боломж гарч тохироо нь бүрдэх аваас тэд нэгдэж том хүчирхэг улс болж хувирахад гайхах зүйлгүй юм. Түүх, уламжлалдаа суурилан “томоор ярих, их рүү тэмүүлэх, ахархах, ихэрхэх” шалтаг, шалтгаан Монголчуудад байдаг гэдгийг эдүгээ дэлхий нийтээр мэдэх, тооцох болсон байна. Түүхийн философи ч ингэж хэлүүлж, тэгж үзүүлж буй болно.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.

Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.

Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.

1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.

“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм5 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр5 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм5 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм8 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр8 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм9 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр10 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг11 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм11 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд11 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент11 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм11 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм11 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент1 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр1 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм1 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим