Нийгэм
Баярлалаа, МИАТ
Ч.Чулуун
Б.Ренчин гуай Завхан аймгийн иргэдтэй уулзах үеэрээ “ Хэт эрхэлсэн хүүхэд зөв, бурууг ялгахаа больж, гөлийсөн нэгэн болдог”хэмээн онцолж байжээ. Их хүмүүн үнэнийг өчиж. Орчин цагийнхны бааш нь дийлдэхээ байж, сайн зүйл боллоо гээд хөөрч баясах нь үгүй, муу зүйл тохиолдлоо гэхэд гуниж гутахгүй гөлийсөн амьтад болсон байна. Сэтгэл хөдлөлгүй гэж томьёолж болно. Корона вирус гарсантай холбогдуулан БНХАУ-ын Ухань хотод сурч байгаа 31 оюутнаа Монгол Улс эх оронд нь авчрах тухай асуудал яригдсаар хоёр хонож байна. Дэлхий нийтийг айдаст автуулсан асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй нь ч зүйн хэрэг. Ард түмэн яахаа мэдэхгүй бужигнаж, Уханьд хөл хоригдсон хүүхдийнхээ төлөө эцэг эх нь шаналж суух эл өдрүүдэд үндэсний агаарын тээврийн компани болох МИАТ вирусын голомт руу нислэг үйлдэхэд баг бүрэлдэхүүн бэлэн байгаагаа холбогдох Ажлын албаныханд албан ёсоор мэдэгдсэн нь хамгийн сайхан мэдээ байлаа. Хэдийгээр нислэг үйлдэх зөвшөөрлийг Засгийн газар, холбогдох яам нь өгөөгүй ч “Бид нисэхэд бэлэн” гэх чин сэтгэлд нь монголчууд талархах ёстой санагдана. МИАТ-ийнхэн өмнө нь ч ийм зориг зүрхийг гаргаж байсан. Сарс хэмээн аюулт өвчин дэгдэхэд МИАТ-ийнхэн л иргэдээ аюулын голомт руу нисч иргэдээ авчирч байлаа. Японд цунамигийн аюул нүүрлэж, монгол иргэдийн хувь заяаны асуудал яригдах мөчид ч МИАТ л нислэг үйлдсэнийг бид мэднэ. Тэр үед “ Баярлалаа, та бүхэнд” гэх чин сэтгэлийн үгийг төр, засаг нь хэлээгүй, ард түмэн ч ажин түжин өнгөрсөн. Үр хүүхэдтэйгээ эсэн мэнд учирсан эцэг, эхчүүд л тэрүүхэн хүрээндээ талархлаа илэрхийлсэн байх. Энэ бүхэн үндэсний АВИА компанитай байхын утга учир ч байж мэднэ. Хэрэвзээ эдийн засгийн чадавхи муу, онгоцны тоо цөөн гэдгээр дулдуйдан хэн нэгэнд хувьчилж орхисон бол өнөөдрийн тохиолдолд төр, засаг нь ч бадар барин бусдыг царайчлах байсан биз ээ. Монгол Улсад агаарын тээвэр хөгжиж, хувийн АВИА компаниуд бий болсон хэдий ч аливаад “Манайх” гэж дуугарч байсныг нь санахгүй юм. Тиймээс бүгдээрээ МИАТ ХК-д баярлалаа гээд урам хайрлаж яагаад болохгүй гэж. Ингэж хэлэхээр олон хүн МИАТ-ийн тасалбарын үнэ өндөр хэмээн шүүмжлэх л байх. Харин үүнийг эх оронч сэтгэлтэй хүмүүс эсэргүүцэх байх. Учир нь бидэнд эх орноо гэсэн зүрх сэтгэл байх ёстой. Нөгөөтэйгүүр, хар амиа боддог үзэл хөгжлийн ямар түвшинд хүргэдэг, энэ үзлээс салсэн улс орон хэрхэн хөгжсөн жишээг бэлхэнээ мэднэ. Ганцхан жишээ дуръдая. АНУ-д суралцаж төгссөн дүүтэй маань хамт суралцаж төгссөн солонгос анд нь дандаа өндөр үнэтэй солонгос бэлэн гоймон авч иддэг бол дүү маань хямдаар нь япон гоймон сонгоно. Оюутан байхад халаас хоосон, гэдэс өлсгөлөн явах нь жирийн үзэгдэл. Нэг удаа өнөө солонгос хоёулаа гоймонгоо солих уу гэж. Дүү гайхаад “Чи үргэлж солонгос гоймон иддэг биз дээ” хэмээхэд япон гоймон дэлхийд нэгт ордог ч би солонгос хүн. Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих нь миний үүрэг” гэж хариулсан гэдэг. Эх орноо гэх үзлийн ганцхан жишээ энэ. Тиймээс МИАТ-аа дэмжих нь монгол хүн бүрийн үүрэг. Гадны тээвэрлэгчид манай жижиг зах зээлд ашиг олохын төлөө орж ирдэг гэвэл эндүүрэл. Тэд манай улсаар дамжиж урд хөршид хөл тавих л гэж сонгодог хэрэг. Туркийн АВИА компани гэхэд л дэлхийн топуудын нэг. Олон онгоцтой, дэлхийн өнцөг булан бүрт нислэг үйлдэж буй тээвэрлэгч компанийн хувьд ганц нэг чиглэлд алдагдалтай ажиллах бол байх л асуудал. Алсын зорилго нь Улаанбаатараар дамжин дэлхийн бусад оронд хөл тавих явдал бизнес төлөвлөгөөнд нь хэдийнэ туссан байгаа. Тэгэхээр тэдэнтэй өрсөлдөх нь МИАТ-ийн хувьд нэн тэргүүний зорилго биш нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр, МИАТ жил бүр л жуулчдад зориулан агаарын шинэ чиглэлийг нээдэг. Урсгал нээхийн хэрээр жуулчин зорчигчийн тоо нэмэгдэж байгаа эсэх нь эргэлзээтэй. Статистик тоон үзүүлэлтээс харахад, 2018 онд Улаанбаатарт ирсэн жуулчны тоо 2019 онд төдийлөн нэмэгдээгүй л байна лээ. Энэ нь МИАТ-иас болоогүй болов уу. Ирсэн зочдоо сэтгэл хангалуун буцах, дахин ирэх сэдлийг нь төрүүлэх бүтээгдэхүүн байхгүйд л хэргийн учир орших биз ээ. Эцэст нь тэмдэглэхэд, ядахын цагт бусдаас уналгын морь гуйн эрээгээ барж явснаас байгаа ганцаа өөд татаад бусдын өмнө нүүр бардам зогсох шиг жаргал үгүй билээ.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм7 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр10 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм11 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Эдийн засаг10 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр7 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Нийгэм11 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо