Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Г.Наранчулуун: Дорноговь аймаг улсын нөөцөөс өвс, тэжээл авах хүсэлт ирүүлсэн

Нийтэлсэн

-

Орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал, цаашид хорогдол багатай даван туулахын тулд салбарын яам, аймаг, сумын зүгээс авч буй арга хэмжээний талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуунтай ярилцлаа.
Орон нутагт өвөлжилт ямар байна вэ. Зудтай аймаг, сум бий юү?
-Одоогоор зудтай аймаг, сум байхгүй. Гэхдээ цас ихтэй аймаг, сум бий. Тухайлбал, Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Өмнөговь аймгийн хойд хэсгийн нутаг дэвсгэр 1-31 см зузаан цастай байна. Эдгээрээс баруун аймгуудын хувьд Завхан, Увсын 17 сумын цас хамгийн зузаан буюу 13-31 см байгаа. Тодруулбал, Завхан аймгийн Баянтэс 31, Тосонцэнгэл 28, Их-Уул, Увсын Малчин хоёр 27 см зузаан цастай гэсэн мэдээллийг бидэнд ирүүлээд байна.
Цаашид өвөлжилт хүндрэх төлөвтэй нийт хэдэн аймаг, сум байна вэ?
-Энэ сарын 2-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас харвал, нийт нутгийн 50 гаруй хувь их, 20 гаруй хувь дунд зэрэг эрсдэлтэй байна. Үүнээс Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Завхан, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Төв, Дорнод, Өмнөговь аймгийн зарим нутгаар өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй байна. Цаашид эдгээр аймагт хаваржилт ч хүдрэх магадлалтай. Өнгөрсөн жил зуншлага оройтсон, бэлчээрийн даац хэтэрч гарсан, цасан бүрхүүл харьцангуй эрт тогтсон нутгаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа. Мөн малчид аймаг, сум дундын отор нүүдэл их хийж байгаагаас туурайн зуд, цасгүй боловч харын зуд болох төлөвтэй байна.
Цаашид өвөлжилт хүндрэх төлөвтэй, эрсдэлтэй байгаа эдгээр аймаг, сумын удирдлагууд болон малчид шаардлагатай өвс, тэжээлээ хангалттай бэлтгэж чадсан уу?
-Шаардлагатай өвс, тэжээлийг хангалттай буюу 91.2 хувь бэлтгэсэн. Тодруулбал, малчид нэг сая 236 мянган тонн өвс, арван мянган тонн сүрэл, 124.1 мянган тонн ногоон тэжээл, 65 мянган тонн гар тэжээл, 105.8 мянган тонн давс, хужир бэлтгэж нөөцөлсөн. Үүнийг өмнөх оны дүнтэй харьцуулахад тэжээлийн нэгжид шилжүүлснээр 28 мянган тонн буюу 3.4 хувиар их. Аймгуудаас Булган, Сүхбаатар, Хөвсгөл, Сэлэнгийнхэн бэлтгэвэл зохих өвсийг 4-10 хувиар илүү бэлтгэсэн. Харин аймаг, нийслэл, сум дүүргийн аюулгүйн нөөцөд 23.4 мянган тонн өвс, 6.6 мянган тонн тэжээл бэлтгэсэн. Энэ нь шаардлагатай нөөцийн 70 хувь. Зарим аймаг, сум өвс, тэжээл худалдан авах санхүүжилтийг дансанд байршуулж худалдан авалт хийхэд бэлэн болгодог. Энэ жилийн хувьд ийм шийдлээр Дорноговь, Өмнөговь аймгийн сумд өвөлжилтийн бэлтгэлээ хангасан. Манай яам Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын биелэлтийг аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд хянан, зохион байгуулж ажилласан.
Нөөцөлсөн өвс, тэжээл нь дуусч, салбарын яамнаасаа тусламж хүссэн аймаг, сум бий юү?
-Өвс, тэжээл нь дууссан, дутсан аймаг өнөөдрийн байдлаар байхгүй. Харин Дорноговь аймаг тусламж хүссэн албан бичгийг энэ сарын 7-нд яаманд ирүүлсэн. Тухайн албан бичигт “Улсын нөөцөөс 200 тонн тэжээл, 20 мянган боодол өвс татаж авах санхүүжилтийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн байсан. Улсын нөөцийн өвс тэжээлийн асуудлыг ОБЕГ шийдвэрлэдэг. Иймд энэхүү асуудлыг холбогдох газарт нь уламжилна. Улсын нөөцөөс өвс, тэжээл татах хүсэлт ирүүлэх нь аймаг, сумынхыгаа дуусч байна л гэсэн үг.
Тухайн албан бичгийг ирүүлснээс хойш арваад хонож байгаа юм байна. Өвс, тэжээлийн дутагдлаас болж энэ хугацаанд тухайн аймаг, суманд малын хорогдол гарахвий. Хэдэн сумын малчдад өвс, тэжээл шаардлагатай гэж дурдсан байна вэ?
-Орон нутгийн тухайд ямар нэгэн асуудлыг холбогдох газарт нь уламжилж, шийдвэрлүүлэхийн тулд хугацаагаа тооцдог. Тиймээс тухайн хүсэлтийг шийдвэрлэх хугацаанд үлдсэн нөөцөө хэрхэн ашиглах тухай төлөвлөгөөтэй байдаг. Уг нь Дорноговь аймаг өвөлжилтийн бэлтгэлээ боломжийн хэмжээнд хангасан. Говийн бүсэд цасны зузаан таван см-ээс дээш байх тохиолдолд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байдаг. Тухайн албан бичигт Дэлгэрэх, Иххэт, Айраг, Алтанширээ гэсэн дөрвөн сумын цасны зузаан 9-15 см байгаа талаар дурдаж, зураг хавсаргасан байсан.
Өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан салбарын яамнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Засгийн газраас зудын эрсдэлийг бууруулах зорилгоор шийдвэрлэсэн хөрөнгө мөнгийг хэрхэн хууварилсан бэ?
-ХХААХҮ-ийн дэд сайдаар ахлуулсан холбогдох албаныхнаас бүрдсэн ажлын хэсгийн орон нутагт ажиллаж байна. Өвөлжилтийн нөхцөл байдал, өвс, тэжээлийн хүрэлцээ хангамж, отор нүүдлийн маргаан гарч буй эсэх зэрэгтэй газар дээр нь танилцаад явж байна. Засгийн газрын арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор зудын эрсдэлийг бууруулахад зориулж 1.7 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэж, хуваарилалт хийж, оны өмнө тухайн аймгуудад олгосон. Тухайлбал, отор нүүдэл ихтэй Өвөрхангай, Архангай, Дундговь, Төв, Булган, Завхан, Хөвсгөл аймагт тус бүр 50 сая төгрөгийг оны өмнө олгосон. Дундговь, Өвөрхангай, Төв аймагт улсын нөөцийн 1710 тонн өвсийг үнэгүй, 1370 тонн тэжээлийг 50 хувь хямдруулж өгсөн. Түүнчлэн Өвөрхангай, Дундговь, Булган, Төв, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, ХХААГ, Эрүүл мэндийн төвд арван автомашин хүргүүлсэн. Мөн Өвөрхангай, Дундговь, Төв, Завхан, Хөвсгөл аймгийн ЗДТГ-т таван нэр төрлийн 40.3 сая төгрөгийн үнэ бүхий малын эм, биобэлдмэл нийлүүлсэн. Үүнээс гадна ХХААХҮ-ийн сайдын шийдвэрээр нэгдүгээр сарын 1-нээс ирэх дөвөрдүгээр сарын 1 хүртэл хивэгний экспортыг зогсоогоод байгаа. Ингэснээр үнийн хөөрөгдлийг зогсоож, хүртээмжтэй байх боломж бүрдэх юм. Манай улсаас хивгийг олон улс орон, ялангуяа Хятад улс их хэмжээгээр экспортолж авдаг. Тиймээс өвөлжилт хүндэрч болзошгүй энэ үед ийм шийдвэр гаргаснаар малчдад том боломж олгосон. Өвөлжилтийг малын хорогдол багатай даван туулахын тулд энэ мэт тусламж үзүүлж, зохицуулж байна.
Мал хорогдсон тухай мэдээлэл ирсэн үү?
-Өнөөдрийн байдлаар мал хорогдсон тухай мэдээлэл ирээгүй. Гэхдээ ямар нэгэн шалтгаанаар маш цөөн тоогоор мал хорогдсон байхыг үгүйсгэхгүй.
Хэчнээн толгой мал отроор өвөлжиж байна вэ?
-Аймаг, орон нутгаас ирүүлсэн тоон мэдээнээс харахад нийт 169.7 мянган малчин өрхөд 67.7 сая, хонин толгойд шилжүүлснээр 112.9 сая малыг өвөлжиж байна. Үүнээс 22.6 мянган өрхийн 10.2 сая нь отроор, 57.5 орчим сая нь өвөлжөө, хаваржаандаа суурин байна. Отроор өвөлжиж буй малчдын тухайд сум дундын отрын бүс нутагт 748, аймаг, дундын отрын бүс нутагт 1493, хилийн зурвас бүс нутагт 3126, улсын тусгай хамгаалалттай газар нутагт 6132, өөр аймгийн нутагт гэрээгээр 3914 өрх бий. Аймаг, дундын отрын есөн бүс нутагт Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Дорнод, Завхан, Өвөрхангай, Төв Увс, Ховд, Хэнтий, Улаанбаатар хотоос нийт 592707 толгой малыг өвөлжүүлж, хаваржуулахаар болсон.
Малчид отор нүүдэл хийхэд тухайн аймаг, сумын удирдлага, иргэд хөөх зэргээр эсэргүүцдэг тал бий. Энэ асуудлыг гэрээгээр зохицуулах нь үр дүнтэй байж чадаж байна уу?
-Өвөрхангай, Архангай, Дундговь, Төв, Булган аймаг болон сумдын Засаг дарга болон холбогдох албаныхныг оролцуулж, өргөтгөсөн хуралдааныг орон нутагт хийсэн байдаг. Энэхүү хуралдаанаар отор нүүдэл хийж яваа малчдад ямар нэгэн байдлаар татвар болон бусад санхүүгийн дарамт учруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Гэхдээ малчид өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй. Татвар, хураамж төлөхгүй учраас аль ч аймгийн бүс нутагт отор нүүдэл хийх ёстой гэсэн ойлголттой байж болохгүй. Отор хийх гэж буй аймаг, сумын холбогдох газартай заавал гэрээ байгуулах ёстой. Отроос буцахдаа тухайн нутаг дэвсгэрээ цэвэрлэх, ашигласан хашаа хороо, худаг зэргийг бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгөх, үхсэн малын сэг зэмийг булах үүрэгтэй. Мөн бүх малаа шаардлагатай вакцинд хамруулж, малын эрүүл мэндийн дэвтэрт бүртгүүлсэн байх ёстой. Ингэж байж тухайн отрын бүс рүү орох боломжтой.
-Манай улсын хувьд бэлчээрийн даац, хүрэлцээ хангалтгүй гэдэг. Ялангуяа өвөл, хаврын улиралд. Холбогдох газрын албан ёсоор хийсэн судалгаа, шинжилгээгээр ямар дүгнэлт гаргасан байдаг вэ?
-Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан 2019-2020 оны өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац тодорхойлсон дүнгээс үзвэл, нийт нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн даац хүрэлцээтэй, 40 орчим хувьд хэтэрсэн байна. Энэ зун нутгийн хойд хагаст бороо хур их орж, зуншлага сайн, харин говийн нутгийн зарим хэсэгт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын ургац гүйцээгүй нь даац хэтрэх шалтгаан болсон гэж үзэж байгаа. Манай яамны зүгээс Өвөрхангай, Архангай, Булган, Төв, Дундговь аймагт үүсээд байгаа отор нүүдлийн асуудлыг зохицуулах, эрсдэлийн үнэлгээ хийх үүрэг бүхий Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн дөрвөн аймгийн 30 сумыг эрсдэл өндөртэй гэсэн дүгнэлтийг гаргасан.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.

Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.

Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.

1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.

“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм5 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр5 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм5 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм7 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр7 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм8 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр10 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг10 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм11 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд11 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент11 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм11 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм11 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент1 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр1 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм1 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим