Нийгэм
Цагаан сараар гандан хийдэд олныг хамарсан ном хурахгүй
-Гандантэгчэнлин хийдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна-
БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрчимжсэнтэй холбоотойгоор Засгийн газраас гуравдугаар сарын 2-ныг хүртэл олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ. Кино театрууд, хүүхдийн тоглоомын төвүүд гээд олны хөлд дарагддаг бүхий байгууллагууд хаалгаа бариад байна. Улсын онцгой комиссын хуралдаанаар гандан, хийдийн ном хурах ажиллагааг зогсоох асуудал яригджээ. Тийм учраас Гандантэгчэнлин хийдэд хурал, ном хурах ажиллагаа хэрхэн явагдаж байгааг сурвалжиллаа.
Шарын шашны төв гэдэг утгаараа сүсэгтэн олны хөлд хамгийн их дарагддаг Гандантэгчэнлин хийд энэ удаа нам гүмхэн байв. Гандан гэхээр төсөөлөгддөг “Будаа аваарай” гэж бие биеэсээ өрсөн гүйлдэх танил дүр ч харин харагдсангүй. Харин хаалгаар орвол, шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг наасан самбарууд энд, тэндгүй байлаа. Гандантэгчэнлин хийдийн урд байрлах Батцагаан цогчин дуган өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад оржээ. Дуганы үүдээр ороход мөн л хүнгүй байв. “Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор Батцагаан болон Гандантэгчэнлин хийдийг зорих хүмүүсийн тоо багассан. Өдөрт гурав, дөрөвхөн хүн л ирж байна” гэж тус дуганы манаач хэллээ. Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны лам Ч.Бямбажаргал “Засгийн газар, Улсын онцгой комиссын хуралдаанаар гаргасан шийдвэрийн дагуу цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургууль, Дээд сургуулийнхаа үйл ажиллагааг зогсоосон. Харин гандангийн үйл ажиллагаа зогсоогүй хэвийн үргэлжилж байна. Гэхдээ олон хүнийг хамруулсан хурал ном хурах үйл ажиллагааг хязгаарласан. Мөн насанд хүрээгүй шавь, лам нарыг амраасан” гэсэн юм.
ЭНЭ ЖИЛ “БУЯНТ-УХАА” СПОРТЫН ОРДОНД НОМ ХУРАХГҮЙ
Монгол түмний уламжлалт баяр цагаан сарын баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдэж байна. Иргэд билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн 1-15-ны хооронд засал номоо хийлгэх сайн, буян хийвэл түм бумаар арвиждаг хэмээн үздэг. Тэр ч утгаараа цагаан сарын баярын дараах өдрүүдэд шашны сүм хийдүүд сүсэгтнүүдийн хөлд дарагдаж өнждөг. Сар шинийн баярын дараа “Буянт-Ухаа” спортын ордонд болдог ном хурах үйл ажиллагаа энэ жил Батцагаан цогчин дуганд болох аж. Учир нь Батцагаан цогчин дуган нь 1080 лам хурах багтаамжтай, 245 м2 бүхий хурлын тэнхимтэй аж. Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг цаашдаа энэхүү дуганд зохион байгуулж, Гандантэгчэнлин хийдийг үзмэр болгохоор төлөвлөж байгаа юм байна.
КОРОНАВИРУСЭЭР АМИА АЛДСАН БОЛОН ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮСТ ЗОРИУЛАН НОМ ХУРЖ БАЙНА
Коронавирусийн халдвараар 2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 16:00 цагийн байдлаар 14 мянга 380 хүн халдварлаж, 304 нас бараад байна. XIV Далай ламын зарлигаар өмнөд Энэтхэг дахь Гандан хийдүүд ном, хурал хурж байна. Энэ талаар Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны лам Ч.Бямбажаргал “Шинэ коронавирусаар амь насаа алдсан болон халдвар авсан хүмүүст болон халдварын тархалтыг зогсоохын тулд дэлхийн нийт залбирч байна. Бид ч мөн адил Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам гавж Д.Чойжамцын айлдварын дагуу бүх хийд уртасгасан цагаар ажиллаж байна” гэсэн юм.
САР ШИНИЙН БАЯРЫГ ӨРГӨН ХҮРЭЭНД ТЭМДЭГЛЭХГҮЙ
Засгийн газрын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яамнаас иргэдэд өдөр бүр мэдээлэл өгч байгаа билээ. Улсын Онцгой комисс шинэ коронавирусийн дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, ажиллах хүрээнд гарч буй цаг үеийн асуудлуудыг нэгтгэн хэлэлцэж зарим шийдвэрийг гаргасан юм. Жишээлбэл, “Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх” гэсэн чиг үүргийг өгөөд байна. Энэ талаар Хотын захирагч С.Амарсайхан “Манай улсад коронавирусийн халдвар илрээгүй ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг өндөр түвшинд авч байна. Нийслэлээс шаардлагатай хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад шаардлагатай хэрэгслээр хангахад анхаарч байна. Дэлхий нийтээрээ асуудал хүндэрсэн цаашид халдварын тархалт хэрхэх нь тодорхойгүй байгаа энэ цаг үед баяр ёслол хийх нь зохимжгүй. Үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож арга хэмжээ авах нь хамгийн зөв. Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх нь зүйтэй” гэв.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм5 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм10 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм13 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм7 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр10 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ