Нийгэм
Зах худалдааны төвийг хаахгүй
Нийслэлийн Онцгой комисс ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн хуралд НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын хэлтсийн дарга Баатарсүх тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Хурлын эхэнд Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн шөнө угаартай холбоотой 8 дуудлага ирсэн байна. 6 хүүхэд, 2 том хүн эмнэлгийн тусламж үйлчлгээ, зөвлөгөөг аваад гэртээ буцсан. Өнөөдрийн байдлаар угаарын хийнд хордсон нэг том хүн, нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Байдал хэвийн байна гэж ойлгож болно. Дуудлагын шалтгаан нөхцлийг үзэхэд, яндан хөөлөөгүй, сойлтыг нь хаасан, түлш дүүртэл хийсэн байсан.
Та бүхэнд зайлшгүй хүргэх, залруулах мэдээлэл байгаа. Өчигдөр нэгэн эмэгтэй дуут мессеж тараасан. “Манай найзын дүү нь НОК-т ажилладаг. Энэ мэдээллийг дүү нь өгсөн юм. Төрийн гурван өндөрлөгөөс өгсөн үүргийн дагуу НОК маш нууцаар хуралдаж, дайн бүхий байдалд шилжиж байгаа юм байна. Зах, дэлгүүрүүд хаагдах юм байна. 2-3 сарын хүнсээ базаа. Хөвсгөл аймагт тусгаарлагдсан сэжигтэн халдвар авсан нь тогтоогдсон байна” гэсэн мессеж тараалаа. Дээрээс нь энэ бичлэгтээ нэмээд танк, байлдааны техникийн цувааны зураг оруулсан. Энэ ор үндэсгүй худал мэдээлэл. Өмнө нь нэг иргэн шинэ төрлийн коронавирустэй холбоотой худал мэдээлэл цацаад, Тагнуул, цагдаагаас шалгаж, 2 сая төгрөгөөр торгосон. Энэ хүнийг ч ТЕГ, ЦЕГ-аас шалгаад, амархан олчихно. Хариуцлага тооцно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Цагаан сарыг тэмдэглэхгүй байх. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоол гарсан. Энэ дагуу НОК нээлттэй хуралдаж, ямар төлөвлөгөө гаргах, арга хэмжээ авах талаар хуралдсан. Цагаан сарыг бол өргөн тэмдэглэхгүй. Гэхдээ зах, дэлгүүрүүд хаагдахгүй ээ. Дээрээс нь, онц байдал зарлаагүй шүү. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт өнөөдрөөс эхэлж тодорхойгүй хугацаагаар шилжиж байна. Зарим аймагт өнөөдрөөс ч өмнө шилжсэн. Шинэ коронавирусийн халдварын эсрэг мэдээллийг ард иргэдэд түргэн шуурхай хүргэх. Албан байгууллагууд хэвийн үеэсээ арай өөр түвшинд ажиллахыг. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх техник хэрэгсэл, машин тэргээ бэлэн байдалд оруулахаар төлөвлөхийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих гэж хэлж байгаа юм. Тиймээс ард иргэд минь битгий айж сандраарай. Монголд энэ вирус одоохондоо бүртгэгдээгүй.
Түрүүчийн хэвлэлийн хурлын үеэр дутуу байгаа 120 мянган угаарын хий мэдрэгчийг энэ долоо хоногт авчирна гэж мэдээлсэн. Гэвч энэ боломжгүй болсон. Хятадын томоохон хотууд бүгд хорио цээрийн дэглэмд шилжсэн. Угаарын хийн мэдрэгч үйлдвэрлэдэг үйлдвэрийн ажилчид бүгд хорио цээрийн дэглэмд байгаа учраас хоёрдугаар сард ирэх боломжгүй болсон” хэмээлээ.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм8 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм13 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр15 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм16 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг16 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр13 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ