Нийгэм
БЗД-ийн Прокурорын газар 2019 онд 190278 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллалаа
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газар нь өөрийн хариуцсан нутаг дэвсгэрийн хүрээнд Эрүүгийн болон Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, прокурорын хяналтын ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, удирдамжийн баримт бичгүүдийг нэг мөр хэрэгжүүлэх, Улсын Ерөнхий прокурорын газраас 2019 онд дэвшүүлсэн зорилт, Улсын Ерөнхий прокурорын албан даалгавруудын хэрэгжилтийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн, удирдлага, зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч, биелэлт, үр дүнг тухай бүр тооцон ажиллаж байна.
Хяналт хариуцсан прокуроруудаас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хуульд заасан хугацаанд бүрэн гүйцэт шалгуулах, үндэслэлтэй шийдвэр гаргах талаар тухай бүр мөрдөгч нарт хийх ажиллагааны талаар заалт чиглэл, даалгавар өгч биелэлтийг тооцон ажиллаж байна.
2019 онд 5745 хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэснээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 832 хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн нь 14,4 хувийг эзэлж байгаад онцгой анхаарч, эзэнтэй, илрэх боломжтой хэрэг бүртгэлтийн хэрэгт тодорхой ажиллагаа хийлгүй хугацааг дуусгаж, хөөн хэлэлцэх хугацаагаар хаах саналтай ирүүлсэн 8 мөрдөгчид хариуцлага тооцуулсан байна.
Ял эдлүүлэх хяналтын чиглэлээр нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилт хангалтгүй байгаад дүгнэлт хийн оны эхний хагас жилийн байдлаар уг ялын үр нөлөөг сайжруулах хэрэгжилтийг нэг мөр хангуулах чиглэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан ажил хэргийн уулзалт ярилцлагыг нэг удаа зохион байгуулж ажилласан ба уулзалт, ярилцлагын үеэр нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд нийцүүлэн хэрэгжүүлэхэд анхаарч, ялыг биелүүлэх хугацаанд удаа дараа зөрчил гаргадаг, ажлын байранд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирдэггүй, нэр төдий хийдэг байдлыг таслан зогсооход хяналтын ажлаа чиглүүлэн, Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Газартай хамтран эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж ажилласны үр дүнд ял эдлэхээс санаатай зайлсхийсэн 75 ялтны байгаа газрыг олж тогтоон ялыг нь хорих ялаар солиулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлж ажиллалаа. Одоо үлдэгдэл 74 ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялд хяналт тавин ажиллаж байна.
Нийтийн хэв журам, аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, эрүүл ахуйн журмын эсрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд онцгойлон анхаарч дүүргийн Цагдаагийн газар болон Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран хөрс, агаарын бохирдол, хүнсний эрүүл ахуйн чиглэлээр хамтарсан дөрвөн удаагийн шалгалтуудыг хийж гүйцэтгэн илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллаж байна.
Тус дүүргийн прокурорын газрын хэмжээнд 2019 онд авлигатай холбоотой гомдол, мэдээлэл, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тохиолдол байхгүй байна. Харин мансууруулах бодистой холбоотой арван гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс дөрвөн гомдлыг харъяаллаар шилжүүлж, гурван гомдлыг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, гурван гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас хэрэг бүртгэлтийн нэг хэргийг хааж, хоёр хэргийг харъяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Нэг. Зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих хяналтын ажлын чиглэлээр:
Зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих чиглэлээр 2019 оны бүтэн жилийн байдлаар нийт 190278 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан, үүнд өмнөх оны үлдэгдэл 229, өмнөх оны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгосон дөрөв, тайлангийн хугацаанд хүлээн авсан 38522, харьяалалын дагуу шилжиж ирсэн гомдол мэдээлэл ес, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлж газар дээр нь шалгаж, шийдвэрлэсэн 151514, гомдол, мэдээллийг хүлээн авч хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн 8165 гомдол, мэдээлэл байна. Үүнээс нийт 159679 гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн нь нийт гомдол, мэдээллийн 83.9 хувийг эзэлж байна.
Эрх бүхий албан тушаалтан шалгаад зөрчлийн хэрэг нээсэн 5099, гомдлыг хүлээн авахаас татгалзсан 24634, хялбаршуулсан журмаар бүртгэлд авч шалгаж шийдвэрлэсэн 8165, бүртгэлд авагдаагүй хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 151514, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 443, үлдэгдэл гомдол, мэдээлэл 423 байгаа нь эцэслэн шийдвэрлэлт 99.8 хувьтай байна.
Тайлангийн хугацаанд нийт 5910 хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нь 2018 оны бүтэн жилээр харьцуулахад 214 хэргээр өсчээ.
Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан нийт 5910 хэргийн 1070 буюу 18.1 хувийг шийтгэл оногдуулсан бол 1606 хэрэг буюу 27.1 хувийг хэрэгсэхгүй болгосон, 2457 хэрэг буюу 41.5 хувийг шийтгэл оногдуулах саналыг шүүхэд хүргүүлсэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 413 буюу 6.9 хувь, үлдэгдэл хэрэг 364 буюу 6.1 хувь, шийтгэлээс чөлөөлсөн тохиолдол гараагүй, эцэслэн шийдвэрлэлт 93.8 хувьтай байна.
Хоёр. Шүүхэд төрийг төлөөлөх ажлын чиглэлээр
2019 онд анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцсэн хэрэг 1760 байгааг өнгөрсөн онтой харьцуулбал 196-р, давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн хэрэг 286 байгааг өнгөрсөн онтой харьцуулбал 45-р тус тус нэмэгдсэн бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаасан удаа 19-өөр, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар прокурорт буцаасан хэрэг 40-өөр, анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн хэрэг 11-ээр, хүн 13-аар тус тус буурч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор цагаатгагдсан хүн байхгүй, яллагдагчийн хүсэлтээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэрэг 227-р нэмэгдсэн тус тус ажлын эерэг үзүүлэлттэй байна.
Түүнчлэн өнгөрсөн хугацаанд тус прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын чиглэлээр нийт долоон судалгааг дангаараа хийсэн нь тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцлийг тогтоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн байна. Тухайлбал: 2018 онд тус прокурорын газрын хяналт тавьсан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг үйлдэгдсэн нутаг дэвсгэр, өнгө, төрлөөр нь судлан үзэж цаашид дээрх судалгаанд тулгуурлан ямар төрлийн гэмт хэрэг, зөрчил хаана ихээр үйлдэгдэж байгааг судлан тогтоож, дүүргийн хороо тус бүрт эрүү, зөрчлийн хэргийн нөхцөл байдал, онцлогт нь тулгуурлан урьдчилан сэргийлэх ямар ажлыг түлхүү зохион явуулах, мөн гэмт хэрэг ихээр үйлдэгдэн гарах шалтгаан нөхцлийг тогтооход чухал ач холбогдолтой болсон тул дээрх судалгаанд тулгуурлан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажилласан байна.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм13 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм17 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм11 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг16 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр13 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ