Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 15 дугаар гудамжинд иргэн С-ийн дөрвөн ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын албанд ирүүлжээ. Уг мэдээлэл хоёрдугаар сарын 20-ны өдрийн 15:11 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 4.2 км замыг туулан 15:15 цагт очиж 40 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт С /нэг нас, эмэгтэй/, У /дөрвөн настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байжээ. Харамсалтай нь талийгаач хүүхдүүдийг ээж нь аав нь хоёуланг нь гэрт нь үлдээгээд явсан байсан аж. Гэртээ үлдсэн хоёр болон дөрвөн настай хүүхдүүд гал алдаж ийнхүү амь насаа алдлаа.

Галын голомтонд очсон Онцгой байдлын алба хаагчид нас барсан хүүхдүүдийн цогцсыг гэрээс нь гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Дээрх хэргийг Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймээс эцэг, эхчүүд та бүхэн бага насны хүүхдүүдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх, гэрийн орчин хүүхдэд аюултай эсэхийг байнгын нягталж байхыг анхааруулж байна.