Нийгэм
Япон Улс зарим оронд зорчсон гадаадын иргэдийг хил нэвтрүүлэхгүй
Япон Улсын Засгийн газраас уушгины шинэ төрлийн “коронавирус” буюу “COVID-19”-ийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хилийн зорчих хөдөлгөөний хяналтыг чангатгаж 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 00.00 цагаас (японы орон нутгийн цагаар) “Цагаачлалын хяналтын тухай хууль” -ийн 5 дугаар зүйлийн 1.14-дүгээр заалтын дагуу Япон Улсад ирэхээс өмнө дараах 49 улс, бүс нутагт сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийн Япон Улсын хилээр зорчих хөдөлгөөнийг хориглов. Үүнд:
*Албани, Армени, Израил, Индонез, Их Британи, Эквадор, Египт, Австрали, Канад, БНСУ, Умард Македон, Кипр, Грек, Хорват, Косово, Конго, Кот д’Ивуар, Сингапур, Словак, Серби, Тайланд, Тайвань, Чех, БНХАУ (Хонконг, Макао), Чили, Доминика, Турк, Шинэ Зеланд, Панама, Унгар, Бахрайн, Филиппин, Финланд, Бразил, Болгар, Бруней, АНУ, Вьетнам, Босни-Херцеговин, Боливи, Польш, Малайз, Молдова, Марокко, Монтенегро, Маврики, Латви, Литва, Румын.
Японы орон нутгийн цагаар 2020 оны 3 дугаар сарын 27-ны шөнө дундын 00.00 цагаас тодорхойгүй хугацаагаар хилээр нэвтрэхийг хориглосон Европын 21 улс (Ирланд, Андора, Итали, Эстон, Австри, Нидерланд, Швецари, Швед, Испани, Словени, Дани, Герман, Норвеги, Ватикан, Франц, Бельги, Португаль, Мальт, Монако, Лихтенштейн, Люксембург) болон Иран улс.
Мөн 2020 оны 4 дүгээр сарын 3-ны шөнө дундын 00.00 цагаас дэлхийн нийт улс орноос Япон Улсад зорчих дотоодын болон гадаадын иргэдийг Хорио цээрийн албанаас тусгайлан заасан газарт 14 хоногийн турш өөрийгөө тусгаарлаж, хөл хорионд байх шаардлагатай бөгөөд энэ хугацаанд нийтийн тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоод буй. Уг хязгаарлалт 2020 оны 4 дүгээр сарын сүүл хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд хугацааг дахин сунгах магадлалтай буй.
Дэлхийн бүхий л улсуудад суугаа Япон Улсын ЭСЯ эсхүл Ерѳнхий консулын газраас 4 дүгээр сарын 2-ны өдрөөс өмнө олгогдсон нэг удаагийн болон олон удаагийн “виз”-ийг хүчингүй болгов. Мөн Япон Улсад визээс чөлөөлөх тохиролцооны дагуу визээс чөлөөлөгдөх эрх бүхий гадаадын иргэдийг Япон Улсад визгүй зорчих эрхийг 2020 оны 4 дүгээр сарын сүүл хүртэл цуцлав.
МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.