Нийгэм
500 мянган төгрөгөөс доош тэтгэврийг 275 мянган ахмад авдаг
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр /2020.11.09/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар Шилэн дансны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газарт өргөн мэдүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Шилэн дансны тухай хууль 2014 оны долдугаар сарын 1-нд УИХ-аас батлагдаж, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн байна. Шилэн дансны хуультай болсноор төрийн байгууллагууд төсвийн мөнгийг юунд зарцуулж байна вэ гэдгийг харах хяналтын маш сайн системтэй болсон. Гэвч хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо гээгдсэн байна гэж үзээд бүлэг тодорхой болгоё. Зарцуулалтаа Шилэн дансанд байршуулаагүй бол шахдаг шаарддаг болъё. Таван саяын босгыг 1 сая болгон өөрчлөх ёстой гэж үзжээ.
Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
-Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгоно гэж байсан. Цагаан суваргын ордоос эх үүсвэрийг гаргана гэсэн, боломж байна уу?
Д.Ганбат: -Өнөөдрийн 500 мянган төгрөг бол 170 орчим ам.доллартай тэнцэнэ. 275 мянган ахмад 300 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг.
Бусад улс оронд тэтгэврийн хэмжээ ямар байдаг вэ гэдгийг бүгд мэднэ. Тэд амьдралд хүрэлцэх тэтгэвэр авдаг.
Хуулийн төслөөр Засгийн газраас санал авдаг, өргөн барих болоход тов тогтоодог. Хуулийн төсөл процессын дагуу явж байна.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Саналаа ирүүлээгүй байна.
Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт 6 стратегийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар багтаасан байгаа. Үүний дотор Цагаан суваргын ордыг ашиглалтад оруулна гэсэн.
Монгол Улсын 277 мянган ахмад настан 500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байгаа. Тэтгэврийн энэ мөнгө ахмадуудыг ядуурлын төвшинд хүргэж байгаатай энд суугаа бүх хүн снаал нийлэх байх. Жилд 400 тэрбум төгрөг шаардлагатай. Эх үүсвэр олоод тэтгэврийг нэмэх шаардлага байна.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм6 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм11 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр13 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм14 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм8 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг14 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр11 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ