Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Өнөөдрийг, маргаашийг бүтээж буй “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”

Нийтэлсэн

-

Цагийн хүрд эргэсээр зуун дамжсан түүхийн баян намтартай, түүчээлсэн олон үйлстэй Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр нас нэмж байна. Тэртээх 1978 оны энэ өдөр “Эрдэнэт” гэдэг нэр Монголчуудын нэгэн тод хуудас болж, эрдэс баялгаа “үнэд” хүргэх, тодруулж хэлбэл, уулын үйлдвэр баялаг бүтээх нөр их ажлаа эхлүүлж байсан юм. Анхны зэс, молибдений баяжмалаа дэлхийд илгээсэн энэ өдөр Эрдэнэтээр овоглодог төдийгүй энэ үйлдвэрийн үр өгөөж, буяныг хүртэж яваа бүх хүнд хамаатай түүхэн өдөр. Чухам өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад, хэрэв Эрдэнэтийн овооны арвин их ордыг геологчид олж нээгээгүй бол, тухайн үеийн төр засаг алсын хараатай хандаагүй бол, хуучнаар ЗХУ болон БНМАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт үйлдвэр байгуулах үндэслэл, байр сууриа зөв тодорхойлж чадаагүй бол..,Эх орны маргаашийг хөтлөх “үүц” энд буйг, Эрдэнэт үйлдвэр байгуулж, нийгэм эдийн засгаа хөгжүүлэх төлөвлөгөө байгаагүй бол бидний оршин буй өнөөдөр ямар байх байсан бол гэж эргэцүүлнэм. Энд л Эрдэнэтийн түүх, түүнийг бүтээлцсэн мянган мянган хүмүүний эрхэм гавьяа оршдог.

Эрдэнэтийн овоо бол нөөцөөрөө дэлхийн 10 том зэсийн ордын нэг. Олон жил ашиглах нөөцтэй тул эцсийн бүтээгдэхүүн гаргах иж бүрэн үйлдвэр байгуулах боломжтой, манай улс дэлхийн зах зээлд гарах үйлдвэртэй болно гэх зэрэг холыг харсан хэд хэдэн үндэслэлээр Эрдэнэтийг байгуулахаар Монголын тал, Оросын талтай хэлэлцээрийн ширээнд суусан байдаг. Энэ хэлэлцээр ширүүхэн “ халз тулаан”-тай болж байсан ч үүнд эртнээс нягт нямбай бэлтгэж, өөрсдийн саналаа тууштай хамгаалж чадсанаар 1973 оны 11 дүгээр сарын 22-нд Монгол-Зөвлөлтийн хамтарсан “Эрдэнэт үйлдвэр”-ийг байгуулах хэлэлцээр байгуулагдсан юм гэж тухайн үед хэлэлцээрийн төсөлд ажилласан  эрхмүүд дурдатгалдаа өгүүлсэн нь бий. Энэ бол Эрдэнэтийн  бүтээн байгуулалт, өнөөг хүрсэн бүхний эхлэл байв. Тэр цагаас тавхан жилийн дотор эзгүй өргөн талыг Эрдэнэтчүүд гэх эзэнтэй болгож, хот үйлдвэр хоёрыг хослуулан бий болгосон илгээлтийн эзэд, эвлэлийн гишүүд, уурхайчдын үе дамжсан хөдөлмөр зүтгэл бидний төдийгүй Монголчуудын өнөөдрийг бүтээж байна. Өнөөдрийг бүтээх энэ харгуй тийм ч дардан тунгалаг байгаагүй.  Ажил хөдөлмөр ундарсан, амжилт бахархлын од гийсэн он жилүүдтэй зэрэгцээд нийгмийн тогтолцооны шилжилт, эдийн засаг санхүүгийн хүндрэл бэрхшээл гээд олон хүчин зүйл Эрдэнэтийг тойроогүй. Энэ тухай дурьдахын учир гэвэл, Эрдэнэт үйлдвэр нэр төрийн бахархал боловч Эрдэнэтийг “авч явах” нь нэн чухал үүрэг хариуцлага байсаар ирсэн гэдгийг тодотгох гэсэн хэрэг.

Эх орны нийгэм эдийн засгийн өмнө том үүрэг хүлээдэг Эрдэнэт үйлдвэр өөрөө тэр чигээрээ том хариуцлагыг ч бас үүрдэг. Улс орны “мөнгөний авдар” дундрах үед ч, цаг үеийн гамшиг бэрхшээлийг даван туулахад ч  Эрдэнэт хамгийн том итгэл найдвар нь байсаар ирсэн. Тэрхүү үүрэг, хариуцлагаа Эрдэнэт үйлдвэрийнхэн түүхэн 42 жилийн хөгжлийн замналынхаа бүхий л цаг үед  үргэлж биелүүлсээр, ямар ч үед найдлага алдаж байгаагүйг он цаг гэрчилнэ.

Хот суурингаар нь “хорионд” оруулсан  2020 оны ковидтой цаг үеийг хаа сайгүй чадан ядан туулж байна. Дэлхийд данстай том үйлдвэрүүд хаалгаа барьж, жижиг том ялгаагүй худалдаа, үйлдвэрлэлийнхэн санхүүгийн хямралын өмнө “сөхөрч” байхад Эрдэнэт үйлдвэр үүрэг хариуцлагынхаа ард түүртсэн шинжгүй гарч байна. Нийгмээрээ сэтгэл зүйн тогтворгүй байдалд маргаашаа хэрхэн төсөөлж, төлөвлөх гээд “гашилж” байхад Эрдэнэтчүүд илүү сайн ажиллаж, ирээдүйн зорилтоо биелүүлэх тухай ярилцаж байна. Энэ бол цаг үеийн ямар ч нөхцөл байдалд бэлтгэлтэй, төлөвлөгөөтэй байж, цаг цагт үүрэг хариуцлагаа юуны түрүүнд тавьж ирсэн том үйлдвэрийн менежментийн төлөвшил, эмх цэгц, чадавхи чадварын даацыг илэрхийлнэ. Өдрийн орлогоороо амьжиргаагаа болгодог, борлуулалтаараа ажилчдаа цалинжуулдаг олон олон иргэд, байгууллага үйл ажиллагаагаа хумьж, бүр хэсэг хугацаанд зогсоож байхад Эрдэнэт үйлдвэрт нэг ч ажлын байрны цомхотгол, цалин хөлсний бууралт, таналт огт хөндөгдөөгүй. Мэдээж, нөгөө л хариуцлага, эмх цэгц, өндөр зохион байгуулалт энд үйлчилсээр байна. Дэлхий сандарч буй ковид-19 тархалтаас үүдэх эдийн засаг санхүүгийн хүндрэл, бэрхшээлийг Эрдэнэт үйлдвэрийнхэн урьдчилан тооцоолж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хөтөлбөр төлөвлөгөөг авч хэрэгжүүллээ. Ингэснээр үйлдвэрлэл хэвийн горимоо хадгалж, санхүү урьдынхаараа үргэлжилж, төсвийн орлого бүрдүүлэлтийн төлөвлөгөө биелсээр байна. Оны эхнээс төлөвлөсөн үйлдвэрлэлийн болон нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт үргэлжилж, уурхайчид ажилласаар, бас бүтээсээр. Оны эхний 11 сарын байдлаар,  Эрдэнэт үйлдвэрийнхэн улс болон орон нутгийн төсөвт 804 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Хүдэр боловсруулалтын хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлэх Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн байгууламж өдрөөс өдөрт урагшилж, нийгмийн хөрөнгө оруулалтаар “Уурхайчин-1” хорооллын эхний ээлж хаяагаа тэлж, ханаа зузаалсаар байна.

Сүүлийн саруудад дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсөж буй. Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 7000 хол давсан ам.долларын ханштай байгаа нь сүүлийн долоон жилд байгаагүй өндөр тоо гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд онцолсон. Чихэнд чимэгтэй сайн мэдээ хэдий ч оны эхний хагас жилд зэсийн үнэ төлөвлөж байснаас доогуур буюу 501 ам.доллараар, оны эхний 10 сард 70 ам.доллараар бага байв. Коронавирусийн сөрөг үр дагавраар энэхүү үзүүлэлт оны төгсгөлд ч 13 орчим ам.доллараар бага байх төлөвтэйг мэргэжилтнүүд тодорхойлж байгаа. Тиймээс зэсийн үнэ өсөж буй ч үндсэн цалин дээрээ нэмээд урамшуулал нэмэгдэл ирэх боломж төдийлэн ойрхон биш буйг уурхайчид мэдэж байгаа. Харин энэ хүнд хэцүү цаг үед  улс орныхоо өмнө, татварын орлогоос цалинждаг бусад салбарынхны өмнө үргэлж итгэл найдвар нь байх нийгмийн хариуцлагаа үүрч, Эрдэнэт уулынхаа буян хишгийг хувааж түгээх үүргээ биелүүлэхэд зорилго нэгтэй ажиллаж байна. Энэ бол өнөөдрийг бүтээж буй Эрдэнэт үйлдвэрийнхэн. Баяр бахдалаа өндөр үүрэг хариуцлагатайгаа хамтад нь нэр төртэй биелүүлж яваа Эрдэнэтийн уурхайчиддаа үйлдвэрийнхээ нас нэмсэн өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийг бүтээсэн энэ цагийн эгэл  баатруудад маргаашийг ч бүтээх эрч хүч, даалгаврыг хамтад нь итгэл дүүрэн үлдээе.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.

Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.

2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.

Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:

• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.

• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.

• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.

• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.

• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.

Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.

Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.

Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм1 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад2 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд2 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм2 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм2 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр2 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр2 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр3 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр3 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр3 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм3 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр3 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр3 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм4 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм4 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим