Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

УИХ-ын гишүүн  Хассуурийн Ганхуягийн 24 онцлох

Нийтэлсэн

-

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тун ажил хэрэгч бас нээлттэй хүн ажээ. Тэрбээр хийсэн ажлуудаа өдөр бүр шахам тоймлон өөрийн цахим хуудсандаа оруулдаг юм байна. Түүнийг юу хийж, хэрхэн ажиллаж байгааг онцлон хүргэхэд илүү хялбар байлаа.

1.Хэний ч биш өөрийнхөө дуу хоолойг хүргэх

Бодит боломж Та бүхэнд байна

Намайг Хассуурийн Ганхуяг гэдэг

Надад зүтгэл, танд сонголт бий.

Баянголчууд аа #Баярлалаа…

Тэрбээр ийн хэлж, сонгогчидтойгоо ойрсон, дотноссон.

  1. Хорвоод мэндлээд 43 жил болжээ. Яг одоо төрж өссөн байрныхаа гадаа суугаад төрүүлж өсгөсөн ээж, аав руугаа очих гээд тэсч, ядан сууж байна.

Энэ л амьдралын эхлэл, төгсгөл адил тэнцүү байдаг ч хэн байснаа, хаанаас эхэлснээ хэзээ ч мартаж боломгүй. Хүүхэд насныхаа хөгтэй, хөгжилтэй хэзээ ч мартагдашгүй хүүхэд насны дурсамжууд хөвөрч байна. Төрж өссөн газартаа ажиллахад урамтай өдрүүд үргэлжилж байна…

Ингэж бичсэн түүний дурсамж олон хүний сэтгэлд нийцжээ. Яагаад гэвэл тэрбээр хэн байснаа, хэрхэн өсч өндийснөө ил гаргасан.

3.Ялалт хэзээ ч нэг хүнийх байдаггүй.

Өнгөрсөн хугацаанд бүхий л сэтгэл зүтгэлээрээ хамтран ажилласан баг хамт олон, сурталчилгааны ажилд идэвхтэй оролцсон залуустаа маш их баярлалаа.

Та бүхний уйгагүй зүтгэл, хүн нэг бүрийн оролцоо өнөөдрийн ялалтыг авчирсан юм шүү… Маргаашийн төлөө хамтдаа урагшилъя.

УИХ-ын сонгуульд ялсан нэр дэвшигчийн талархлын үг энэ. Иртэй бас эрчтэй гэдэг нь Х.Ганхуягийн үг бүхнээс харагддаг.

4.Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын гишүүний үнэмлэх, тогтоолоо гардан авлаа.

“УИХ-ын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээжээ.

Сонгогч Та бүхнийхээ итгэлийг дээдлэн, хичээн ажиллах болно оо. Энэ бол түүнийг төрийн хүн болсныг гэрчлэх сайхан мөч.

5.Төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэн, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллахаа илэрхийлэн түмэн олныхоо өмнө тангараг өргөх мөч түүний амьдралд торгон дурсамж үлдээсэн нь дамжиггүй.

  1. Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михневтэй уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсад банк санхүүгийн реформ хийхэд шаардлагатай богино болон урт хугацааны зөвлөмжүүд, Дэлхийн банкны Монгол Улстай түншлэх стратегийн бичиг баримтийг шинэчлэн байгуулах талаар болон манай улсад хэрэгжүүлж буй боловсролын чанарыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх зэрэг төслийг эрчимжүүлэх шаардлагатай байгаа зэрэг асуудлуудаар санал солилцлоо.

Мөн уулзалтын төгсгөлд Дэлхийн банкны зүгээс Гандан тэгчилэн хийдийг соёлын өв болгон авч үлдэх үүднээс дэд бүтцийн тал дээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн нь онцлууштай байлаа. Тойргоо, тойргийнхоо сонгогчдыг гэх чин сэтгэл түүнд байгааг эндээс харж болно.

  1. Бид УИХ гишүүн буюу ард иргэдийн төлөөлөл учраас та бүхнийхээ санал бодлыг сонсч, цаашдын ажил хэрэгтээ тусгах нь хамгаас чухал гэж харж, олон улсын болон төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчид, ард иргэдтэй хийх уулзалтаар ажлаа эхлүүлж байгаа билээ.Монголын бизнесийн зөвлөл”-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр COVID 19-тэй холбоотой бизнес эрхлэгчдэд тулгамдаад буй асуудлуудыг гишүүн байгууллагуудаас авч нэгтгэх, төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх боломж нөхцлийг судлах, мөн уул уурхайн салбарт Монгол компаниудын оролцоог нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллах зэрэг цөөнгүй асуудлаар ярилцаж, мэдээлэл солилцлоо. Төрийн хүн болсон түүнд хүлээх үүрэг тун их.
  2. . Европын Холбооны төлөөлөгчийн газрын Элчин сайд Траян Лауренцю Христеатай уулзлаа.Уулзалтын үеэр:1.Сэргээгдэх эрчим хүчний салбарт хийж буй төслүүдийг эрчимжүүлэх.
    1. Уул уурхайн бус эдийн засаг (хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг)-ийн суурийг тэлж эдийн засгийн диверсификаци хийх/олон салбарт эзийн засагтай болох чиглэлээр ЖДҮ эрхлэгчдийг дэмжих
    2. Сайн засаглал болон авилгалын эсрэг механизмыг жигдрүүлэх замаар авилгалын эсрэг төсөл хөтөлбөрийг дэмжих
    3. Дэд бүтцэд хөрөнгө оруулах, орон сууцны барилга барих ажлыг тэлэх замаар гэр хорооллын оршин суугчдын амжиргааны нөхцлийг сайжруулах зэрэг асуудлаар санал солилцож, ярилцлаа. Хаана ч, хэзээ ч, хэнтэй ч уулзсан эрхэм гишүүний эх оронч сэтгэл харагддаг шүү.
      1. УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш иргэд сонгогчдын зүгээс цөөнгүй санал хүсэлт ирүүлсний нэг Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл удаашралтай байгаа ажлын явцтай биечлэн танилцаж, холбогдох албаны хүмүүсээс тодруулга авлаа. Гүйцэтгэгч компанийн зүгээс төсвийн санхүүжилттай холбоотойгоор ажил үндсэндээ зогсоод байна гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд үүсээд буй нөхцөл байдлыг хариуцсан яам, холбогдох байгууллагуудад хүргүүлж, яаралтай шийдвэрлэх тал дээр дэмжин ажиллахаар боллоо. Төрийн төлөөлөл тэрбээр асуудлыг газар дээр шийдэж, сонгогч олныхоотөлөө ажиллаж байгаа.

      2.  Улсын хэмжээнд эхний ээлжинд ерөнхий боловсролын сургуулийн арван хувийг Кембрижийн хөтөлбөртэй болгох талаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт оруулахаар санал орууллаа.

        Нийгэм дэх баян, хоосны ялгааг арилгах, ядуурлыг бууруулах гол арга зам бол боловсролыг шинэчлэх гэж дүгнэж байна.

        Өндөр үнэтэй хувийн сургууль, төрийн өмчийн сургууль хоёр ижил хөтөлбөртэй болох боломж буюу Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төрийн өмчийн сургуулийн тоог нэмэгдүүлэх нь дэлхийн хэмжээний боловсролыг гэрийн тань хажууд авчрах томоохон алхам болох юм. Ингэж дэлхийн боловсролыг Монголд нутагшуулах гэгээн үйлсэд хувь нэмрээ оруулсан хүн бол яах аргагүй Х.Ганхуяг.

  1. Ээлжит бус чуулганаар “Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай багц хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхэд, ард иргэддээ өгсөн амлалтаа биелүүлэх үүднээс нэр бүхий гишүүдийн хамтаар “Ардын эрүүл мэндийг дэмжих” лобби бүлэг байгууллаа. Мөн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр ашиг, өгөөж далайцыг өсгөн нэмж, элэгний В, С, Д вирусын улмаас өвдөн шаналж буй 100.000 гаруй иргэнээ эмчлэгдэх боломжоор хангах, хорт хавдрын эрт илрүүлгийг олон улсын жишигт хүргэхийн төлөө зорилго тавин ажиллах болно.Эрүүл Монгол хүн л эх орноо хөгжүүлнэ гэдэгт тэр итгэдэг.
  1. Урлаг, спорт, оюуны салбарт уран бүтээлчдээ дэмжиж ажиллах, олон нийтэд урлагийн боловсрол олгох, соёлын үйлчилгээ үзүүлэхэд онцгойлон анхаарах нь чухал ач холбогдолтой билээ.

Дэлхий дахинаа Монголын дүрслэх урлагийн нэрийг гаргаж яваа авьяаслаг залуу уран бүтээлчдийн төлөөлөл С.Заяасайхан “Hidden Identity” олон улсын цуврал үзэсгэлэнгээ Монголын Уран зургийн галлерейд нээжээ.

Эртний нүүдэлчдийн амьдрал, түүх соёлоос сэдэвлэн, уламжлалт хийгээд контемпорари арга барилыг хослуулж уран бүтээлээ туурвидаг түүний гайхалтай бүтээлүүдээс хувь хүний сэтгэлгээ, шинэ эрэлхийлэл, шинэ мэдрэмжийг авч чадна гэдэгт итгэлтэй байна. Эрхэм гишүүн урлаг, соёлд сэтгэлээ шингээж явдаг нэгэн гэдгийг эндээс харж болно.

13.Сонгуулийн сурталчилгааны үеэр олон сайхан ахмад буурлуудтайгаа уулзаж, ерөөл дүүрэн үгсийг нь сонсч, итгэлийг нь алдахгүй төрийн түшээ байх хариуцлагатай амлалтыг өгсөн билээ.

Залуу насаа эх орныхоо хөгжил дэвшилд зориулан хөдөлмөрлөж, өдгөө төр нийгмийн аливаа ажилд ч хамгийн сайн идэвх оролцоотой байдаг, үр хүүхэд, ач зээгийнхээ хайр хүндлэлийн дээд нь болсон нийт ахмадууддаа Олон улсын ахмадын баярын мэнд хүргэе! Өнгөрсөн үеэ, өндөр настайн ахмадуудаа дээлэн хүндэлнэ гэдэг хүн бүрийн эрхэмлэх л учиртай заншил. Бас нэгэн томоохон соёл билээ.

  1. Дэлхийн багш нарын өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн ахмад багш нарын төлөөллийг хүлээн авч, боловсролын салбарын шинэчлэл сэдвийн хүрээнд санал, зөвлөмжийг сонсож, ярилцлаа.

Урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа.

Нийт эрхэм багш нартаа, багш нарын баярын мэнд хүргэж, сурган хүмүүжүүлэх их үйлст нь амжилт хүсье!

  1. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “3х3” сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг, Ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчид болон дасгалжуулагч, холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан амжилт хүслээ.

Эмэгтэй шигшээ баг маань “3х3” төрлөөр Токиогийн олимпод оролцох эрхээ авч бэлтгэл сургуулилтаа хийсээр байгаа бөгөөд тун удахгүй багийн спортын төрөлд Олимпийн аваргуудтай болно гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье! Спорт бол залууст сайн хүмүүжил өгдөг, эх орны минь нэрийн хуудсын нэгээхэн хэсэг гэдгийг эрхэм гишүүн сайн мэднэ.

 

  1. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн хагас сайн өдрийг “Бүх нийтээр мод тарих өдөр” болгон зарласан билээ.

Миний үүсгэн байгуулсан “Хассуурь сан”-гийн залуучууд “Ногоон Баянгол-1” аян  зохион байгуулж, 8000 гаруй модны суулгацыг иргэдэд үнэгүй түгээж байсан бол энэ удаа “Ногоон Баянгол-2” аяны хүрээнд “Хашаандаа мод тарья” уриатайгаар 1000 ширхэг хоёр настай нарс модны суулгацыг дүүргийнхээ иргэдэд түгээжээ.

#Ногоон_Хөгжил #Ногоон_Баянгол

  1. Хүйтний эрч огцом нэмэгдэж байгаа энэ үед Баянгол дүүргийн захын хорооллын, хүнсний талонд хамрагддаггүй боловч нийгмийн халамж үйлчилгээ нэн шаардлагатай 500 гаруй өрхөд нийт 50 тонн түлшийг “Сайжруулсан түлш борлуулах цэг”-үүдэд байршуулан “Хассуурь” сангийн залуучуудынхаа оролцоотойгоор үнэгүй түгээж байна.

Айл бүхний гэр дулаан, хүн бүрийн итгэлийн гал бөхөлгүй, аюулт цар тахлыг хамтын хүчээр даван гарах болтугай.

 

  1. Манай “Хассуурь” сангаас санаачлан хувиараа худалдаа, үйлдвэрлэл болон үйлчилгээ эрхлэгч нарыг дэмжих, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг үнэ төлбөргүй сурталчлан хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Бүтээлч 2050” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Та бүхэн доорх #Бүтээлч2050 хуудсанд нэгдэн, хийж бүтээх хүсэл дүүрэн #Бүтээлчдийг дэмжээрэй.

Залуустаа амжилт хүсье! Эх орноо хөгжүүлэх ирээдүй хойч үедээ анхаарал, халамж тавих нь түүний эн тэргүүний зорилтуудын нэг.

  1. 10,000 өрхөд дархлаажуулалтын бүтээгдэхүүний багц үнэгүй олгох “Эрүүл өрх, эрүүл Монгол” аяныг санаачлан хэрэгжүүлж эхэллээ.

Баянгол дүүргийн бүх хорооны иргэд өрхийн эмнэлгээрээ үйлчлүүлэхдээ дээрх багцыг үнэгүй хүлээн авах юм.

Тус аяныг хамтран зохион байгуулж буй “Хассуурь сан”, “Тавин-Ус” ХХК, ДИХ-ын төлөөлөгч Ц.Түмэндэмбэрэл, 25 хорооны өрхийн эмнэлгийн эмч ажилтнууддаа баярлалаа.

Өрх бүр эрүүл, дархлаатай байж хүнд цаг үеийг хамтдаа даван туулъя!!!

#Эрүүл_өрх_Эрүүл_Монгол_аян

 

  1. “Хассуурь сан”-гийн зүгээс 12 дугаар сарыг #Талархлын сар” болгон зарлажээ.

Дээрх хугацаанд “Хассуурь хүмүүнлэгийн сан”-гийн 1415109919 дугаарт /Голомт банк/ дансыг нээлттэй байршуулах бөгөөд олон нийтийн зүгээс ирүүлсэн сэтгэлийн хандивыг он солигдохын өмнөх өдрүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний бяцхан үрсэд #Бэлэг болгон түгээх зорилготой юм байна.

Энэхүү санаачилгыг дэмжин нэг сая төгрөгний хандив илгээсэн эрхэм найздаа, мөн 100 долларын хандив ирүүлсэн Жавхландаа маш их #Баярлалаа.

Та бидний илгээх 1000 төгрөг ч, эргээд мянга, мянган бяцхан үрсийн инээд дүүрэн #Талархал болгон ирэх ерөөлтэй биз ээ…

 

  1. Хүчирхийллийн эсрэг 7 хоног

Өнөөдөр хүчирхийллийг таслан зогсоохын тулд эрчүүдийн зүгээс дуугарах, нэгдэх цаг болжээ. Найзуудтайгаа ярилц! Хамт ажиллагсад, хамаатан садандаа хандаж уриалаарай! Эрчүүд хүчирхийллийг зүгээр л харсаар, сонссоор байсан бол үүнийг ЯГ ОДОО ЗОГСООХЫН тулд МОНГОЛ ЭРЧҮҮД хамтдаа ДУУГАРАХ ЦАГ БОЛЖЭЭ.

Тиймээс Хүчирхийллийн Эсрэг Цагаан Туузтаны Аянд МУ нэгдэж байна.

“Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй” гэж цагаан тууз зүүж амлалт өгч байна.

  1. Аюулт цар тахал иргэн бүрийн, айл өрх бүрийн амьдралд хүндээр тусч байгаа энэ цаг үед УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягийн санаачилгаар “Аюулт тахлыг хамтдаа давъя” уриатайгаар БГД-ийн зорилтот бүлгийн иргэддээ сайжруулсан түлшийг үнэ төлбөргүй тараах аяныг хоёр дахь удаагаа амжилттай хэргэжүүлж дуусчээ.

Аяны хүрээнд нийт 30 тонн түлшийг 300 өрхөд амжилттай хүлээлгэн өгсөн байна.

Хүйтний эрч чангарч байгаа энэ үед, бид цар тахлыг болон үүнээс үүдэлтэй хямралыг бие биендээ тусалж, хохирол багатай даван туулж чадна.

ӨРХ БҮР ДУЛААН БАЙГ!

  1. Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төрт ёс, түүх уламжлалыг хойч үедээ өвлүүлэн таниулах учиртай Монгол бахархлын өдөр маргааш тохиож байгаа билээ.

Энэ цаг үед ард иргэдийнхээ энхийн манаанд цаг наргүй ажиллаж буй бахархам гавьяат эмч, эмнэлгийн ажилчид, цагдаа хүчний байгууллагын албан хаагчид болон тохижилт үйлчилгээ, худаг ус түгээлтийн ажиллагсадад хэрэгцээт маск, гар ариутгагч, дархлаа дэмжих бэлдмэл өглөө.

  1. Хассуурь сангаас санаачлан “Монгол эм концерн”-той хамтран Куба улсын сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох чихрийн шижингийн хөлний шарх эдгээх ХЕБЕРПРОТ-П бэлдмэлийг эмчилгээ нэн шаардлагатай байгаа арван өвчтөнд хүлээлгэн өглөө.

Хэдийгээр үр дүн өндөртэй боловч, хэрэгцээт хүн бүр авч хэрэглэх боломжгүй байгаагаас өөрсдийн боломжоор цөөн боловч хүнд дэм болох зорилготой эхлүүлсэн энэхүү сайн үйлсийг дэмжин оролцсон Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консепсион болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн удирдлага, төлөөллүүдэд талархал илэрхийлье! Эрхэм гишүүний иргэнээ гэх чин сэтгэл ийм агуу.

 

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.

Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.

Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.

Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.

Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.

Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.

Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.

Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.

Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.

Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.

Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.

2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.

Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.

Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.

Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм9 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм11 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр11 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм11 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм14 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр14 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм15 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр16 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг16 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм17 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд17 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент17 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм17 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм17 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент2 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр2 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм2 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд2 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим