Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

А.БАТЧИМЭГ: МОНГОЛ УЛС ХИЙМЭЛ ОЮУН ХӨГЖҮҮЛЭХЭД ХУГАЦАА АЛДАЖ, ДЭМИЙ ЗҮЙЛД МӨНГӨ УРСГАСААР Л БАЙНА

Нийтэлсэн

-

Хиймэл оюун ухааны судлаач, Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны технологийн инженер А.Батчимэгтэй хиймэл оюун ухааны талаар ярилцлаа.

-Хиймэл оюун ухааны хөгжлийн түүх хэдий үеэс эхлэлтэй юм бэ?

-Хиймэл оюуны хөгжлийн түүх эртнээс эхэлсэн байдаг. Бидний сайн мэдэх Байесын теором буюу магадлалын онолын теором нь /1763 онд шүү дээ/ илүү их мэдээлэл олж авахын хэрээр дараагийн таамаглал магадлал илүү нарийвчлалтай гардаг математик арга хэрэглэдэг. Энэ аргачлалыг Machine Learning буюу Хиймэл оюуны чухал салбар болох машин суралцах аргад санаа авч ашигласан байдаг.

Ада Лавлейс бол Английн зохиолч, математикч 1842 онд  Чарльз Бэббижемийн боловсруулсан анхны механик компьютер аналитик хөдөлгүүрт ашиглагдсан алгоритмыг бичихэд тусалж түүнд нь их хувь нэмрээ оруулсан анхны программист эмэгтэй юм. Энэ нь мөн л хиймэл оюуны үндсийг тавихад чухал үүрэгтэй байсан. Цаашлаад дэлхийн 2-р дайны үед  Британийн математикч Алан Тюринг нь “0”, “1” гэсэн хоёрхон тоог ашиглан Тюнинг тест гэдэг анхны ухаалаг машиныг бүтээсэн. Тухайн үедээ мэдрэлийн эмч Грей Волтертой хамтарч энгийн роботуудыг бүтээсэн байдаг.

Жон Маккарти, Марвин Мински, Аллен Невел, Артур Самуэл, Херберт Саймон зэрэг  эрдэмтэн багш нар 1956 онд Дартмутын Коллежид хиймэл оюуны судалгааны төвийг нээж эрчимтэй хөгжүүлсэн гэхэд болно. 1974 оноос хиймэл оюуны хөгжил хэсэг зогссон гэж зарим судлаачид үздэг ч 1980 оноос эрчимтэй хөгжсөөр 1990 оноос маш олон нээлтүүд бүтээлүүд бий болсон байдаг. Дэлхийн шатрын аварга Гарри Каспаров 1997 онд Хиймэл оюун бүхий шатарчин компьютертэй шатар тоглоод ялагдсан нь Хиймэл оюун хүнээс илүү ухаалаг сэтгэж чадахыг баталсан.

-Дэлхий нийтээр аж үйлдвэрийн дөрөвдүгээр  хувьсгал, хиймэл оюун ухааны эрин үе гэж ярих боллоо. Энэ яг ямар асуудлыг яриад байна вэ?

-Энэ ойлголт дэлхий дахинаа олон жилийн өмнөөс яригдаж, хөгжөөд хэрэгжээд, бодит ажил болоод явж байгаа. Дөрөвдүгээр  хувьсгал гэж байгаа бол 1,2,3-р хувьсгалууд байж таарна. Товчхондоо Нэгдүгээр хувьсгал нь хүний хүч, цаг их ордог байсан хүчин зүйлсийг хөнгөвчлөх нэхмэлийн олон тэнхлэгт машин, уурын машины хөдөлгүүр, төмөр зам гэх мэт шинэ шийдлүүдийг бүтээж, бүтээмжийг нэмэгдүүлсэн. Дараагийн хувьсгал нь цахилгаан ашиглах, үйлдвэрийн дамжлагын ажлыг хөнгөвчлөх аргачлалууд хөгжсөн ба энэ үеэс чадварлаг инженер мэдлэгтэй хүмүүсийг илүү үнэлж эхэлсэн байдаг. Гурав дахь Аж Үйлдвэрийн Хувьсгалаар одоогийн бидний ашиглаж байгаа технологиудын суурь тавигдаж, компьютер, интернет, дижитал технологиуд хөгжиж ирсэн. Харин дөрөвдүгээр хувьсгалын өнөө үед Үүлэн тооцоолол /Cloud Computing/, IoT – Интернетэд холбогддог бүх зүйлс, роботууд, Хиймэл оюун ухаан /AI/ зэрэг их өгөгдөл /big data/-д суурилсан олон технологиуд бий болсон. Зарим нь бие даан хөгжиж, асуудлыг тодорхойлон, шийдэх чадвартай системүүд бөгөөд хүний ажлыг хөнгөвчилж, цаг хэмнэн, илүү ихийг оновчтойгоор ухаалгаар бүтээхэд зорих болсон юм.

-Хиймэл оюун ухаан өндөр хөгжсөнөөр хүн төрөлхтөнд ажилгүйдэл нүүрлэнэ гэдэг. Тэгэхээр ажлын байр нэмэгдүүлэх хүмүүсийн орлогыг хамгаалахын тулд яах ёстой вэ?

-Эхний ээлжид хиймэл оюуныг бүх салбарт ашиглан хөгжүүлэхэд онцгойлон анхаарч, үйлдвэрлэлийн салбарт асар их хөрөнгө оруулалт шаардаж, цаг хугацаа их орно. Ийм чадамж бүхий улс орнууд цөөн бий. Тэдэнд ажилгүйдэл бий болох эрсдэл үүснэ. Ерөнхийдөө Process Oriented task /Тогтмол нэг хэвийн давтагддаг ажил/ байнга хийгддэг салбарт автоматжуулалт хийх юм. Монгол шиг Эдийн засаг буурай, томоохон үйлдвэрлэл эрхэлдэггүй оронд энэ асуудал харьцангуй хэсэг хугацаанд яригдахгүй байх. Ер нь бол нийгмийн энэ өөрчлөлтөд хэрхэн бэлдэх вэ гэдэг нь улс орны хувьд бодлого судалгаагаар шийдэгдэх асуудал. Хувь хүний хувьд өөрийгөө ирээдүйд бэлдэх шаардлага гарч байгаа юм. Хиймэл оюун дангаараа ажиллахаас илүү хүний оролцоотой /ХО + Хүн/ хамтран ажилласнаар илүү их бүтээмжтэй ажилладаг туршлагууд их байдаг. Ирээдүйд хүүхдүүддээ ямар мэргэжил эзэмшүүлэх ёстой талаар эцэг эхчүүд бас сайн бодолцох хэрэгтэй болж байна. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага /ILO/ хөдөлмөрийг автоматжуулалтаас үүдэн ажилгүйдэл бий болох талаар олон судалгаа зөвлөмжүүдийг гаргасан байдаг. Тэндээс энэ талаар судлавал мэдээлэл их олдоно. Хамгийн зөв шийдэл бол хүн өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хэрэгтэй талаар дурдсан байсан.

-Манай улсад хиймэл оюун ухааны хөгжил, нэвтэрч буй салбар ямар хэмжээнд байна. Хиймэл оюун ухааны эрин үед Монгол Улс  бэлэн байж чадаж байна уу?

-Би 2018 онд хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлээр магистр хамгаалахдаа “Big Data ашиглан тогтвортой хөгжлийн зорилт Монгол Улсад хэрхэн хэрэгжиж байгааг үнэлэх” талаар судалгаа хийсэн юм. Монголын цахим өгөгдлийн орчин ямар байдалтай байгаа талаар судалж зураглал үнэлгээг хийсэн. Үнэндээ бол урам хугарсан. Уялдаа холбоогүй ажилладаг, мэдээллийн нэгдсэн стандарт байхгүй, энэ салбарт төрөөс дэмжлэг муу, чадварлаг инженер боловсон хүчнүүд нь гадаадад ажилладаг, мэдээлэл технологийн чиглэлийн компаниуд нэгдэж хамтардаггүй гэх мэт асуудлууд байсан. Өнөөдөр бидэнд Хиймэл оюуныг хөгжүүлэхэд ашиглаж болох нээлттэй өгөгдөл /Open Data/ дата их байдаг ч түүнийгээ ашиглахгүй цаг хугацаа алдаж, дэмий зүйлд мөнгө урсгасаар л байгаа. Эндээс дүгнэхэд энэ салбар манай улсад тун ч тааруу байна гэж хэлж болно.

Энэ салбар хөгжихийн тулд төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай. Судлаач инженерүүдтэй гадны том судалгааны төвүүдтэй хамтран ажиллаж туршилтууд хийх, мөн боловсролын тогтолцоонд өөрчлөлт хийх хэрэгтэй. Дунд ангиасаа хүүхдүүд програмчлал, инженерчлэлийн хичээл үздэг болох шаардлагатай. Цаашид бүх салбарт хиймэл оюун хавсарч явах болно.  Ингэж байж л ирээдүйд бэлэн байх болов уу.

-Тэгэхээр ирээдүйд ямар мэргэжил эрэлт хэрэгцээтэй болж байна. Ерөнхий боловсролын сургууль төгсч буй хүүхдүүд мэргэжлээ хэрхэн сонгох нь энэ цаг үед тохиромжтой гэж бодож байна вэ?

-Энэ асуултад судалгаанд үндэслэн хариулт өгөх хэрэгтэй. Манай том охин одоо 16 хүрэх юм. Охинтойгоо энэ талаар ярилцаад судалсан мэдээллээ хуваалцъя.

“Алсын Хараа 2050”, “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030”, Дэлхийн Банкнаас гаргасан Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тайлан , “Суралцахуй” (Learning) тайлан, Edelman Intelligence судалгааны группээс  гаргасан Дэлхийн инновацын барометр тайлан зэрэг олон улсын судалгааны тайлан, дэлхийн хэмжээнд 2030 он хүртэл хамгийн их эрэлттэй байх, ирээдүйд хэрэгцээтэй гэж төсөөлөгдөж буй мэргэжлүүдийн судалгаанд тулгуурлан гаргасан жагсаалт” :

  1. Багш, сургуулийн өмнөх насны боловсрол
  2. Багш, бага ангийн боловсрол
  3. Багш, тусгай хэрэгцээт боловсрол
  4. Уран сайхны гэрэлтүүлэг
  5. Дуу, чимээний технологи
  6. Хөгжмийн театрын найруулга
  7. Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга (021506)
  8. Түүх соёлын дурсгалт зүйлийн сэргээн засварлалт
  9. Биологи
  10. Хүрээлэн буй орчин судлал
  11. Утасгүй холбоо
  12. Өгөгдлийн ухаан
  13. Системийн аюулгүй байдал
  14. Хиймэл оюун ухаан
  15. Химийн инженерчлэл ба боловсруулалт
  16. Сэргээгдэх эрчим хүч
  17. Байгаль орчныг хамгаалах технологи
  18. Электроник
  19. Механик инженер
  20. Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи
  21. Хүнсний инженерчлэл
  22. Шим тэжээл судлал
  23. Газрын тосны инженер
  24. Уул уурхайн ашиглалтын технологи
  25. Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи
  26. Хаягдал боловсруулах технологи
  27. Биотехнологи
  28. Био-инженерчлэл
  29. Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл
  30. Мал аж ахуй (зоотехник, мал зүйч)
  31. Газар тариалангийн аж ахуй (агрономи)
  32. Хөрс судлал, агрохими
  33. Ойн инженер
  34. Мал эмнэл зүй
  35. Сувилахуй
  36. Био-анагаах ухаан
  37. Нийгмийн эрүүл мэнд

-Хиймэл оюун ухаанаас хүмүүс жийрхэж айдастай байна. Энэ тийм айдас дагуулсан хөгжил мөн үү?

-Айдас дагуулсан хөгжил огт биш. Сөрөг талаасаа илүү ололт, амжилт, давуу тал маш их гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсч байна. Хүн их цаг зарцуулан хийх ажлыг богино хугацаанд гүйцэтгэх, хялбарчлах, илүү бүтээлч байх, цаг хугацааг хэмнэх, эрүүл мэнд, амь насанд халгүй зэрэг давуу талууд бий гэдгийг анхаарах нь зөв. Хүн + Хиймэл оюун = Ололт, Амжилт.  Хүн, “Хиймэл оюун” бүхий төхөөрөмж хоёрын хамтын ажиллагаа нь хамгийн сайн шийдэл гэж харж болно. Аль ч улс орон Хиймэл оюунд суурилан хөгжиж чадвал асар их давуу талууд бий болно.

-Та хиймэл оюун айдас дагуулсан хөгжил биш гэлээ. Гэтэл сүүлийн үед хиймэл оюун ухааны аюулыг тодорхойлсон асуудлууд яригдах болсон. Тухайлбал, эзнээ хөнөөхөөр програмчлагдсан автомат удирдлагатай авто машин, алуурчин робот гарч ирнэ, робот хүний эрх эдэлнэ, ухамсар сэтгэн бодох чадвараар хүнээс давна, хүн ажлын байргүй болно гээд сөрөг талуудыг нэрлэж байна л даа?

-Энэ бол арай хийсвэр сонсогдож байна. Үнэхээр тийм робот бүтээх бол асар их мөнгө зардал цаг хугацаа, сайн инженерүүд хэрэгтэй. Ер нь бол уран сайхны кинон дээр л фантазласан хувилбар л даа. Хүний оролцоогүй Хиймэл оюун бүхий роботууд бие дааж гарч ирэх боломжгүй. Яагаад гэхээр хүн л түүний доторх алгоритмыг програмчилж байгаа. Тодорхой асуудлын хүрээнд бие даан шийдвэр гаргаж дүгнэлт хийж чадахаас биш хүн шиг бие даасан бие хүн гэх үү тийм байх боломжгүй. Хүний оюун ухааныг бүрэн дуурайлгах хүртэл асар их цаг хугацаа хөрөнгө мөнгө орно. Бараг л боломжгүй болохоор үүнд санаа зовох шаардлагагүй. Одоогоор бол хүний тархины хэсэгхэнийг л дуурайлгаж чадсан.

-Хүмүүсийн бүтээсэн хиймэл оюун ухаан, хүн төрөлхтнийг мөхөлд хүргэнэ гэж зарим эрдэмтэд байр сууриа илэрхийлсэн байдаг. Таны хувьд  “Хүн техник технологийн хөгжил бүтээчхээд түүнээс болж мөхөлд хүрнэ, роботын боол болно”  гэсэн үзэл бодлын эсрэг  байр суурьтай байх нь ээ дээ?

-Тийм. Би хүн технологийн хөгжлөөс болж мөхөлд хүрнэ, роботын боол болно гэсэн үзэл бодолтой санал нийлэхгүй. Хүн өөрөө гайхамшигтай нарийн төгс бүтээл, түүнийг бүрэн хуулбарлах боломжгүй гэж харж байна. Харин хүн өөрийгөө шинэ үед бэлтгэн хөгжүүлэхгүй бол сэтгэлгээний доройтолд орж, байгалийн үзэгдлийн өөдөөс сөрөн зогсох чадваргүй арчаагүй нэгэн болох аюултай байж болох юм. Гэхдээ бодит байдал дээр Хиймэл оюун болон хүн хүч хамтрах нь маш том ололт. Жишээ дурдвал Харвардын судлаачид хавдрыг оношлоход хиймэл оюун ашиглаж үзэхэд 92 хувийн амжилттай оношилсон. Мэргэжлийн эмч оношлоход 96 хувийн амжилттай байсан. Харин мэргэжлийн эмч болон Хиймэл оюуныг хамтад нь ашиглаад оношлоход 99 хувьтай оношилж чадсан байдаг.  Хүнгүйгээр Хиймэл оюун бие дааж чадахгүй учир тийм зүйл болохгүй.

-Хиймэл оюун ухаан хөгжсөнөөр улс орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжил, хүн ардын баян,  ядуугийн ялгаа асар их нэмэгдэнэ гэж байгаа. Үнэхээр ийм зүйл болох уу?

-Хиймэл оюун ухааныг аж үйлдвэрийн салбарт ашиглаж эхэлсэн өндөр хөгжилтэй 12 орны эдийн засгийн өсөлт 2035 он гэхэд хоёр дахин нэмэгдэх хандлагатай талаар судалгаа уншиж байсан. Тэгэхээр тийм зүйл болох боломжтой.

-Тэгэхээр аливаа зүйл эерэг, сөрөг хоёр талтай байдаг. Хиймэл оюун ухаан ч бас ийм асуудал дагуулах нь лавтай юм байна. Иймд сөрөг талыг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар ямар гарц гаргалгаа байна вэ?

-Томоохон компани үйлдвэрүүд ажилчдын тогтмол нэгэн хэвийн дэс дараалал бүхий давтагддаг үйлдлийг автоматжуулснаар ажилчдын ажлын байрыг роботоор сольж байгаа.  Мөн ресторан, ачаа зөөврийн машин, бичиг хэргийн нэг төрлийн тогтмол ажлуудыг робот орлох төлөвтэй байгаа. Тэгэхээр хүн “process oriented task” буюу байнга давтагдан хийгддэг ажлууд л хийдэг чадвартай байх уу илүү өөрийгөө чадавхжуулах уу гэдгийг бодож өөрийгөө бэлтгэх хэрэгтэй болов уу.

-Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны салбарт ямар ямар өөрчлөлтүүд гарч байна. Энэ талаар тайлбарлаж мэдээлэл өгнө үү?

-Хиймэл оюун дотроо маш олон салбартай. Цаашдын хөгжлийн талаар ярьвал тус бүрт нь ярих хэрэгтэй. Намайг 2003-2005 онд Солонгост Хиймэл оюуны тэнхимд магистрт сурч байхад яриа таних технологи ердөө судлагдаж байсан ч 3, 4 жилийн дараа Google маш хүчирхэг үүлэн серверүүд дээр, тархины мэдрэлийн эсийн сүлжээг дуурайлган, Гүүглийн хэрэглэгчдээс асар их хэмжээний дата цуглуулсны үндсэн дээр 90-с дээш хувьтай хүний яриаг зөв таньж сурчихсан. Ингээд бодохоор хиймэл оюуны ирээдүйн хөгжил BIG DATA их өгөгдөл дээр суурилан маш ухаалаг болж хөгжих болно. Ирээдүйн хөгжлийн талаар бүх салбарт хиймэл оюун орж ирнэ. Одоогоор үйлдвэрлэлд, хөдөө аж ахуйд аль хэдийн нэвтэрсэн.

Сэтгэл зүйн салбарт ч мөн Хиймэл оюун бүхий зөвлөгөө өгдөг төлбөртэй аппликейшнууд гараад ирсэн, бизнесийн салбарт Хиймэл оюунаар зорилтот хэрэглэгчдийн мэдээлэлд суурилан маш оновчтой маркетингийг хийгээд эхэлсэн.

Боловсролын салбарт тухайн суралцагчийн мэдээлэлд үндэслэн ямар сургалт санал болгохоо Хиймэл оюун шийдэж байна. Цахим хэлбэрээр яг өөрт тохирсон ганцхан надад зориулсан сургалтыг авах боломж бүрдсэн. Тэр бүү хэл сургалт дээр хүмүүсийн хоорондоо ярилцаж байгаа ярианаас асуудлыг тодорхойлон тэр дундаас яг хэрэгтэй мэдээлэл материалыг хүртэл эргүүлэн санал болгодог болсон.

Онлайн худалдааны томоохон дэлгүүрүүд хүргэлтийн систем нь роботуудаар барааг ялгаж хайрцагладаг болсон. Хамгийн чухал салбар болох Эрүүл мэндийн салбарт Хиймэл оюун хүч түрэн орж ирж байгаа. Өвчин оношлох, мэс ажилбар, шинэ эмийн нээлт зэргийг дурдаж болно. Мэс ажилбарт маш нарийн төвөгтэй хүний гараар хийх үйлдлүүдийг АНУ  Да Винчи Мэс Засалч Робот гүйцэтгэх туршилтууд хийгдсэн.

Банк санхүүгийн салбарт ч банкны ажилтнуудын оролцоогүйгээр зээл олгох, хариу өгөх, бүх хэрэглэгчдийн санхүүгийн орлого зарлага, сэжигтэй тохиолдлыг автоматаар илрүүлэх зэрэг олон үйлдлийг хөнгөвчлөн бидний өдөр тутмын амьдралыг хялбаршуулж байгаа.  Ингээд харахаар хөгжил бүр л илүү хүчээ авах болно.

#МонголынМэдээСонин #ЯрилцахТанхим

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.

Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.

Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.

Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.

Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.

Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.

Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.

Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.

Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.

Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.

Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.

2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.

Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.

Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.

Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм14 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм16 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр16 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм16 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм18 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр18 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм20 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр21 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг21 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм22 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд22 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент22 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм22 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм22 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент2 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр2 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм2 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд2 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр3 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр3 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим