Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Г.САЙХАНБАЯР: МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН ХӨГЖЛИЙНХӨӨ ШИНЭ ШАТ РУУ ШИЛЖИН ОРСОН

Нийтэлсэн

-

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай ярилцлаа.

-Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. 100 жил гэдэг бага хугацаа биш. Өнгөрсөн хугацааны амжилт ололтыг ерөнхийд нь багцалвал, салбарын сайдын хувьд та юуг онцлох вэ?

-Юуны өмнө цэргийн тангараг өргөж цэргийн алба хаасан Монголын бүх эрчүүддээ болон Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ “Монгол цэргийн өдөр”, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Зуун жилийн хугацаа гэдэг бол Монгол Улсын хувьд ч, Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын хувьд ч түүхийн бүхэл бүтэн нэг үе гэж хэлж болно.

Өнөө цагийн Зэвсэгт хүчний хөгжлийн суурь 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, төрт улсаа сэргээн мандуулж, Монгол Улсад анхны таван яамны нэг Цэргийн явдлын яам байгуулагдсанаар тавигдсан гэхэд болно. 200 гаруй жил Манжийн дарлалд байж, дотоодын хямрал тэмцэл үргэлжилж ирсэн тэр цаг үед Монгол төрийн өмнө улс орноо төвхнүүлэх, шинээр эмхлэн байгуулах, эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хангах том зорилт тулгарч байсан нь Цэргийн явдлын яам байгуулагдах үндэс суурь болохын зэрэгцээ аливаа төрт улсын тусгаар тогтнолын ба­тал­гаа нь цэргийн хүч байсаар ирс­нийг нотолсон явдал болсон юм.

Улмаар 1921 онд Ардын журамт цэргийг эмхлэн байгуулж, цэрэг, зэвсгийн хүчээр улс үндэстнээ харийн дарлалаас чөлөөлж, туурга тусгаар улсаа сэргээн мандуулах үндэсний ард­чил­сан хувьс­галыг эх­лүүлс­нээр зуун, зууны түү­хийн хуудсыг өр­төөл­сөн “Монгол цэрэг”-ийн шинэ үе, орчин үеийн Зэвсэгт хүчний түүх эхэлж, он тоолол нь эргэх болсон.

1921-1930-аад онд Монгол Ардын Хувьсгалт Цэрэг нь морьт цэргийн хороо, дивиз, корпустай болж түүний бүрэлдэхүүнд хуягт танкийн, их бууны, нисэхийн, холбооны цэргийн ангиудыг шинээр байгуулж, ардын хувьсгалт улаан цэргүүдийг болон олон ардуудыг цэргийн эрдэмд боловсруулах, байлдааны шинэ зэвсэг техник, мэргэшсэн хүн хүчээр хангах, байлдааны болон улс төрийн бэлтгэлийг дээшлүүлэх, цэргийн сахилгыг бэхжүүлэх талаар олон арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлсэн байдаг.

Монгол Улсын газар нутаг, тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд халдсан харийн дайсны эсрэг 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд Монгол Ардын Хувьсгалт Цэрэг Зөвлөлтийн дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж, эх орон, ард түмэн, тусгаар тогтнолоо хамгаалах ариун үүргээ нэр төртэй биелүүлэхийн хамт  зүүн хойд Хятадыг чөлөөлөх цус асгаруулсан ширүүн тулаанд оролцож, Дэлхийн дайны ялалтад хувь нэмрээ оруулсан түүхэн гавьяа байгуулсан.

Дэлхийн болон бүс нутгийн цэрэг-улс төрийн байдал, цэргийн хэрэгт гарсан хувьсал, зэвсэгт тэмцлийг явуулах онол, практикийн өөрчлөлтөд нийцүүлэн 1960-аад оны дундуур Монголын Ардын Армийг байгуулж, 1979-1989 онд түүнийг өргөтгөн зохион байгуулж Ерөнхий цэргийн армийн зохион байгуулалтад шилжүүлж, төрөл, тусгай мэргэжлийн цэргийн анги, салбарууд байгуулж, цэргийн даргалах бүрэлдэхүүнээ Зөвлөлт Холбоот Улсын цэргийн академи, их, дээд сургуулиудад бэлтгэж, орчин үеийн байлдааны зэвсэг, цэргийн техникээр хангаснаар манай Зэвсэгт хүчин үүрэг гүйцэтгэх чадавхаараа хөрш орнуудын түвшинд ойртсон тийм түүхэн цаг хугацаа байсан юм.

1992 онд шинээр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдлыг хангах нь төрийн үүрэг мөн” болохыг тунхаглаж, “Монгол Улс өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна” хэмээн тодорхойлж, иргэн бүр эх орноо батлан хамгаалах, цэргийн алба хаах үүрэгтэйг хуульчлан баталгаажуулснаар Монгол Улсын батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний шинэчлэлийн эрх зүйн үндсийг тавьсан юм.

Монгол Улс 1990-ээд оны эхээр тайван цагт улс орныхоо батлан хамгаалах хэрэгцээ шаардлага, эдийн засгийн боломжид нийцсэн “Цомхон, чадварлаг Зэвсэгт хүчин­тэй байна” гэж тодор­хойлс­ны дагуу төр, засгийн өм­нө нэн шинэ үеийн Зэвсэгт хүч­нийг байгуулах, бэхжүүлэх то­моо­хон зорилт тавигдаж, бү­тэц, зохион байгуулалтын ихээ­хэн өөрчлөлт хийж, өргөн хэм­жээ­ний цомхотгол явуулсан байдаг.

Би гэхэд 1989 онд Цэргийн сургууль төгсөж офицер болж, анги, салбараас ажлын гараагаа эхэлж байлаа. Тэр үед гурван жилийн цэрэгтэй, дивиз, хорооны зохион байгуулалттай, тооны хувьд хамгийн өргөтгөсөн хэлбэртэй, хүчтэй зэвсэгт хүчинтэй цаг үед ажиллаж таарсан. Тухайн цаг үед улс орны эдийн засаг хүндэрч, төр засаг цэргээ тэжээнэ гэдэг маш хүн асуудал байсан. Тиймээс тэр том хүчний оронд чадварлаг, мэргэшсэн, цомхон бүрэлдэхүүнээр улс орны аюулгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгүүлэхээр тогтсон юм.

-Салбарын эрх зүйн шинэчлэл нь бүх цаг үеийн сайд нарын хийж ирсэн залгамж чанар бүхий томоохон ажлуудын нэг. Хамгийн сүүлд Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлууллаа. Хууль, эрх зүйн орчны хувьд хэр бэхжив?

-1990-ээд оноос өмнө улсын хэмжээнд бүх нийтээр цэргийн алба хаах тухай гэсэн ганцхан хуультай байлаа. Ерээд оны эхэн үеэс хойш Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинтэй холбоотой хуулиудыг шинээр боловсруулах ажлыг эхлүүлж, эрх зүйн шинэчлэлээ амжилттай явуулсан. 2015 оноос Батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн хоёр дахь үе эхэлсэн. Энэ үед Монгол улсын батлан хамгаалах бодлогын үндэс буюу төрийн цэргийн бодлогоо шинэчилсэн. Үүнтэй уялдуулж Батлан хамгаалахын багц хуулиа шинэчилсэн. Зэвсэгт хүчний чиг үүрэгт ч олон шинэ өөрчлөлт тусгалаа олсон.

Дээр дурдсан 1992 оны Үндсэн хуульд заасны дагуу мэргэжлийн чиг хандлагатай, цомхон чадварлаг Зэвсэгт хүчин байгуулах зорилт 2000 он гэхэд үндсэндээ хангагдсан. Үүний дараа цомхон гэдэг зорилт бол төрийн бодлогын хэмжээнд тавигдах асуудал биш байна гэж үзээд мэргэжлийн чиг хандлагатай чадварлаг зэвсэгт хүчинтэй болох нь зүйтэй юм байна гэсэн концепцыг 2000 оноос дэвшүүлж 2015 оныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн. Энэ зорилт ч мөн амжилттай хэрэгжсэн.

2015 онд батлан хамгаалахын эрх зүйн хоёр дахь шинэчлэлийг эх­лүүлж, түүний хүрээнд мэр­гэш­сэн бие бүрэлдэхүүнд суурил­сан чадварлаг Зэвсэгт хүч­нийг хөгжүүлж, бэхжүүлэх том зорилтыг тавиад одоо хэрэг­жүүлээд явж байна. Үүнийг дагаад Монгол Улсын Зэвсэгт хүч­ний гүйцэтгэж байгаа үүрэгт нэ­лээд томоохон өөрчлөлтүүд орсон.

Хуучин Зэвсэгт хүчин, цэргийн алба хаагчийг 1000 өдөр төр тэжээж, нэг өдөр хэрэглэнэ гэсэн философитой явж ирсэн бол өнөөдөр Зэвсэгт хүчин төрдөө, ард түмэндээ байнга хэрэгтэй байж, байнга хүчин зүтгэж байх ёстой гэсэн философитой ажиллаж байна. Хэзээ нэгэн цагт хэрэгтэй биш байнга хэрэгцээтэй Зэвсэгт хүчин байна гэсэн үг.

Зэвсэгт хүчний чиг үүрэгт орсон томоохон өөрчлөлтүүдээс энд дурдахад, нэгдүгээрт Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар цэрэг стратегийн үнэлгээ дүгнэлтийг улсын хэмжээнд хийдэг томоохон институт юм. Дэлхийн хэмжээнд болон бүс нутгийн хэмжээнд цэрэг-улс төрийн байдал ямар түвшинд байна, хаанаас аюул заналхийлэл гарч ирж болзошгүй зэргийг стратегийн үнэлгээнд үндэслэн батлан хамгаалах бодлогыг тодорхойлох суурь судалгаа, суурь бодлогын концепцыг Батлан хамгаалах яам боловсруулж гаргадаг. Түүнийг хэрэгжүүлдэг байгууллага нь Зэвсэгт хүчин.

Дэлхийн энх тайвны үйл хэрэгт оролцох замаар Монгол Улсын аюулгүй байдлын дархлааг баталгаажуулдаг чиг үүрэгтэй. Монгол Улс зөвхөн өөрийнхөө аюулгүй байдлыг хангах биш хүн төрөлхтөн, дэлхийн улс орнуудын аюулгүй байдлыг хангах үүрэгт онцгойлон 2002 оноос оролцож ирсэн. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын мандаттай энхийн сахиулах ажиллагаанд дэлхийн 100 гаруй орон цэргээ илгээж энх тайвны үйл хэрэгт оролцож байна. НҮБ-ын тогтоосон үнэлгээгээр Монгол Улс 22-т жагсаж байна.  Хэдийгээр бид жижигхэн Зэвсэгт хүчинтэй ч дэлхийн энх тайвны үйл хэрэгт оролцож буй хувь нэмрээрээ дэлхийд аль хэдийн танигдчихсан, “Монгол цэрэг” гэдэг брэнд бий болгочихсон. Монгол цэрэгтэй холбоотой асуудлаар энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн томоохон зүтгэлтнүүд, НҮБ-ын ажиллагааны командлагчид их ам сайтай байдаг. Монгол цэргүүдээр цэргийн багаа, байрлаж байгаа баазаа, улс орны төлөөллөгчдөө хамгаалуулья, хамтран үүрэг гүйцэтгэе гэсэн хүсэлт НҮБ-аас маш их ирдэг. Манай цэргийн алба хаагчид 2002 оноос энхийг дэмжих ажил­лагаанд оролцож эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар дав­хард­­сан тоогоор 19000 гаруй офицер, ахлагч үүрэг гүйцэтгэсэн байна.

Хамгийн наад захын жишээ дурдахад, өнөөдөр БНӨСУ-д энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа Монгол Улсын цэргийн багийн үүрэг гүйцэтгэлттэй холбоотой бахдам мэдээллүүд гарсаар байдгийн зэрэгцээ Афганистанд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид маань Афганистаны Кабул хот дахь АНУ-ын төвийн командлалыг, мөн тус улсын хойд мужийн “Мармал” баазад ХБНГУ-ын ахалсан НАТО-гийн цэргийн командлалыг тус тус хамгаалж байна. Түүнчлэн БНӨСУ-ын “Жуба” дээр байрлаж байгаа НҮБ-ын төв штабт 34 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Энэ бүх алба хаагчид бол дандаа удирдлагын түвшнийхэн.

Үүний зэрэгцээ бүсийн командлагчийн түвшинд хоёр хүн үүрэг гүйцэтгэж байна. Өмнө нь бүсийн командлагчийн орлогчоор үүрэг гүйцэтгэж байгаад ирсэн хүмүүс ч байна. НҮБ-ын Төв штабт өнөөдөр БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газарт ажиллаж байсан, хурандаа цолтой залуу үүрэг гүйцэтгэж байна. 2010 оны үед манай эмэгтэй цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах  ажиллагааны газарт Энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэж байлаа. Энэ бүх үнэлэмжээрээ бол Монголын Зэвсэгт хүчин дэлхийн энх тайвны үйл хэрэгт оруулж буй хувь нэмрээрээ онц­гой үүрэг гүйцэтгэж байна. Энэ бол хуульчлагдсан Зэвсэгт хүч­ний шинэ үүрэг юм. Өнөөдөр Зэв­сэгт хүчний цэргийн алба хааг­чид маш их чадваржиж байна. Үүнийгээ дагаад алба хаагч­дын ур чадвар ч гэсэн улам ахисан.

Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин улс төр-дипломатын аргаар улс эх орныхоо аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Үндсэн хуульд заасан гадаад бодлогын үзэл баримтлалд заасан бодлогын хүрээнд гадаадын улс орнуудтай цэргийн хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байна. Энэ нь аюулгүй байдал тусгаар тогтнолын баталгаагаа хангаж байгаа нэг хэлбэр юм шүү.

Батлан хамгаалахын багц хуулийн нэг Зэвсэгт хүчний тухай хуулиар улс орныг хөгжүүлэх стратегийн бүтээн байгуулалтад Монгол Улсын Зэвсэгт хүчин оролцох ёстой гэсэн шинэ үүргийг тодорхойлсон. Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудад манай Зэвсэгт хүчин оролцож байна. Өнгөрсөн хугацаанд Баян-Өлгий аймгийн Асгатын мөнгөний ордын төмөр бетон гүүр,  Дорнод аймгийн Халх гол сумын шинэ бүтээн байгуулалт, газрын тосны үйлдвэрийн хүнд даацын авто зам, Зүүнбаян Тавантолгой чиглэлийн төмөр замын доод суурь, дээд бүтцийн ажил, тус төмөр замыг дагасан дэд бүтэц буюу нэг өртөө, зургаан зөрлөгийн барилгын ажлыг Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид богино хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ. Өнөөдөр газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц буюу орон сууцны хорооллуудыг барих ажлыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хийж байна. Зэвсэгт хүчний чиг үүрэг улс орон, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах бэлтгэлийг хангахаас гадна улс орныхоо хөгжилд ч гэсэн тодорхой хувь нэмэр оруулсаар байна.

Иргэд, залуучуудад эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, залуучуудыг зөв чиг хандлагатай болгох үүргийг Зэвсэгт хүчин хэрэгжүүлж байна. Энэ бол Зэвсэгт хүчинд хуулиар хүлээлгэсэн нэг томоохон үүрэг чиглэл. Цэргийн албаар дамжуулж залуучуудын хандлагыг өөрчлөх, цэргийн мэргэжилд сургах, ар гэрээ аваад явах чадвартай сэтгэлийн хаттай гэрийн эзэн, эр хүнийг төлөвшүүлэх зэрэг нийгэмд өөрчлөлт авчрах үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Түүнээс гадна Засгийн газраас хүүхэд, залуучуудад эх оронч хүмүүжил төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр 2019 онд батлагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд БШУЯ, СоЯ, ХНХЯ-тай хамтраад улсын хэмжээнд залуучууд руу хандсан зорилтот ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд, бэлтгэл ажлыг хангаж байна. Ер нь батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт эх орныхоо үнэ цэнийг мэдрүүлэх, эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх заалт нэлээд туссан. Энэ чиг­лэлээр боловсролын байгуул­ла­гууд­тай хамтарч ажиллаж байна.

Дээр нь нэмж хэлэхэд, хугацаат цэргийн алба гэдгийг учир утгатай болгоё гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Цэргийн алба хаасан тохиолдолд ажлын байр нь хадгалагддаг байх, сургууль курст суралцах нь эрх нээлттэй байх, төрийн албанд шууд ордог байх, бизнесийн зээлд эхний ээлжинд хамрагддаг байх, орон сууцны хөтөлбөрт нэн тэргүүнд хамруулдаг байх зэрэг асуудлыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулж батлуулсан. Энэ асуудлыг 2022 онд Цэргийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэхээр төлөвлөөд ажиллаж  байна.

-Шинээр байгуулсан төр­лийн командлалууд таны бүрэн эрхийн хугацаанд бүрэл­дэн тогтож, сууриа тавих нь то­дор­хой боллоо. Аливаа аж­лын суурийг тавина гэдэг төдий­лөн амар биш. Төрлийн команд­ла­луу­дын үйл ажиллагаа жигд­рэх хугацааг та яаж харж байна?

-1990 оноос өмнө манай улс Ерөнхий зориулалтын цэрэг гэсэн ганцхан цэрэгтэй байсан. Өнөөдөр Хуурай замын, Агаарын, Тусгай хүчний, Кибер аюулгүй, Барилга инженерийн гэсэн таван төрлийн цэрэгтэй боллоо. Хамгийн сүүлд Тусгай хүчний, Кибер аюулгүй байдлын, Барилга инженерийн цэргийг байгууллаа. Барилга-инженерийн цэрэг байгуулагдаад жил болж байна. Өөрөөр хэлбэл, Монголын Зэвсэгт хүчин өнөөдөр эрчимтэй хөгжлийнхөө үе шат руу шилжин орж байна гэсэн үг.

Төрлийн цэргүүд нь бүтэц, зохион байгуулалт, удирдлагын хувьд мөн хууль эрх зүйн хувьд бүрэн бие дааж үйл ажиллагаа явуулна. Үүний дагуу төсөв хөрөнгө удирдлага зохион байгуулалтын хувьд бүрэн бие даасан зохион байгуулалтад шилжүүлсэн. Хуурай замын цэрэг, агаарын цэрэг үндсэн суурь бааз дээрээ тулгуурлаад үйл ажиллагаагаа бие даан  явуулж байна.

Агаарын цэрэгтэй байхаар хуулийн төсөл боловсруулж байхад бид юуг төсөөлж байсан гэхээр, агаарын хяналтыг шинэ шатанд гаргая, ирэх 50 жил гэхэд тус командлал өмнөө тавигдсан үүргээ бүрэн биелүүлэх чадавхтай болсон байна гэж үзсэн. Өнөөдөр энэ командлал зорилтынхоо эхний шатанд явж байна. Ер нь агаарын цэргийг бэхжүүлэхэд сайдын хувьд эн тэргүүнд анхаарч байгаа.

Дэлхий дахинд мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил асар хурдтай явагдаж, кибер орон зайд тэмцэл явуулах чиг хандлагатай байна. Гадаадын олон улс цахим мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг үндэсний аюулгүй байдлынхаа тэргүүлэх зорилтуудын нэг хэмээн зарлаж, үндэсний хэмжээний стратеги хэрэгжүүлэх, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, техник, технологи, хүний нөөцөө бэхжүүлэх, Зэвсэгт хүчний бүтэцдээ Кибер командлалыг байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Манайх кибер цэрэгтэй байх асуудлыг албан ёсоор хуульчлаад удаагүй боловч кибер халдлагаас хамгаалах чиглэлээр нэлээд зүйл хийж хэрэгжүүлсэн. Батлан хамгаалах сайдын ажлыг авснаас хойших хугацаанд кибер төвөө нэлээд бэхжүүлсэн. Батлан хамгаалах яам, Жанжин штаб ангиудын мэдээллийн урсгалыг хамгаалахад онцгой анхаарч байна. Кибер аюулгүй байдлын төвийн гаргасан судалгаагаар өдөрт 2000 гаруй гадны хандалтууд орж ирдэг юм билээ. Тэр бүрийг илрүүлэх, нэвтрүүлэхгүй байх, хариу өгөх, саармагжуулах ажиллагаануудыг хийх, мэдээллийн аюулгүй байдлаа хангах ёстой.

Барилга инженерийн цэргийн хувьд нийгмийн бүтээн байгуу­лалттай холбоотой учир хурдан хугацаанд өсч бэхжих ёстой. Анх бид бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгүүлэхээр цэргээ оруулж байхад хуучны хэдхэн техниктэй байлаа. Үүнийг нь хараад тэр их бүтээн байгуулалтын яаж ард нь гарна даа хэмээн бодож байсан. Өнөөдөр гэхэд 400-гаад техник хэрэгслийг шинээр авчихаад байна. Мөн дөрвөн анги 6 төрлийн 20-иод үйлдвэр ажиллуулж байна. Барилга инженерийн цэр­гийнх­ний нэг давуу тал бол зохион бай­гуулалттай бүрэл­дэхүүн очоод, бага зардлаар чанартай гүйцэтгэл хийдэгт байгаа юм. Үүний нэг тод жишээ бол, Зүүнбаян-Тавантолгойн тө­мөр замыг дэлхийн жишгээс гурав дахин бага зардлаар тавьсан явдал юм.

-Манай улс хоёр том гүрний дунд оршдог, түүний зэрэгцээ дэлхийн улс орнуудын батлан хамгаалах салбарын хөгжил цаг үеэ дагаад хурдасч байна. Зэвсэглэл техникийг бэх­жүүлэх хүрээнд ямар бод­лого барьж ажиллаж байна вэ?

-Байлдааны зэвсэг техникийг шинэчлэх асуудлыг сүүлийн жи­лүү­дэд эрчимтэй хэрэгжүүлж бай­на. Өмнө нь зөвхөн ганц улс­тай хамааралтай байсан бол цэ­рэг техникийн харилцаатай зургаан ор­ноос зэвсэглэл техникийн шинэч­лэл хийж байна. Тех­никийн хувьд хамтын ажил­лагаатай орнуудын хөнгөн хуягт, байлдааны шинэ зэвсэг тех­никийг дотооддоо нэвтрүүлж байна.

Бид Зэвсэгт хүчнийхээ зэвсгийг шинэчлэх тал дээр дотооддоо бүтээх, турших, үйлдвэрлэх бодлого баримталж байгаа. Мөн энэ чиглэлээр сүүлийн 10 гаруй жил Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн нэлээд судалгаа хийсэн. Энэхүү судалгааны үр дүнд өнгөрсөн жилээс дотооддоо цэргийн зориулалттай техник, хэрэгсэл үйлдвэрлэх, сэргээн сайжруулалтын шинж чанартай ажлуудыг хийж эхэлсэн. Тухайлбал, манай зэвсэгт хүчний залуу инженерүүд анхны дрон, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг хийсэн. Дээрээс нь Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид байлдааны шинэ техникийг өөрсдөө үйлдвэрлэж, байлдагч нэг бүрийн хувийн зэвсэглэлийн сайжруулалтын ажил хийж байна. Зуун жилийн босгон дээр бид ийнхүү дотоодын үйлдвэрлэлээ эхлүүлж, ард иргэддээ ёслолын жагсаалын үеэр бодитоор нь харуулах төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн ойрын хугацаанд сумны үйлдвэрээ байгуулахаар ажиллаж байна. Энэ удаагийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд сумны үйлдвэрээ барина. Тэгэхээр байлдааны гэлтгүй ангийн зориулалттай сумаа ч үйлдвэрлэдэг болно гэсэн үг. Цаашид экспортлох ч бололцоотой гэж харж байгаа.

-Дэлхийг хамарсан цар тахлын үеийн сорилт бүхий цаг үед та Батлан хамгаалах салбарыг толгойлж явна. 2020 он, 2021 оны эхэн үеийн хатуу хөл хорио олон хэв дадлыг өөрчилж, цахим­жих шаардлагыг нөхцөл­дүүл­лээ. Батлан хамгаалахын сал­бар нь өөрөө том бүтэц, бүрэл­дэхүүнийг хамардаг, шатлал олон­той гэдэг утгаараа та ажлаа хэрхэн төлөвлөж явуулж байна вэ? Бодож төлөвлөсөн ажлуудаа явуулахад хэр их хүндрэл учирч байна вэ?

-Цар тахал манай салбарын хэмжээнд гэлтгүй улс орны түвшинд нэлээн саад бэрхшээлийг үүсгэж байна. Гэхдээ ямар ч цаг үед Зэвсэгт хүчин төрөөс даалгасан үүргийг хэрэгжүүлэхэд бэлэн байх ёстой. Иймд энэ цаг дор бид зохион байгуулалттайгаар өмнөө тавьсан зорилтоо хангахаар тасралтгүй ажиллаж байна. Үндсэн үйл ажиллагаатай холбоотой ажлуудаас тасалдсан, хоцрогдсон үйл ажиллагаа одоогоор байхгүй. Ер нь Зэвсэгт хүчин цахим байх ёстой. Энэ бол маш зөв асуудал. Ерөнхий сайдыг БХЯ-нд хүрэлцэн ирж ажиллах үеэр монгол цэрэг цахим цэрэг байх болно. Кибер цэрэг байна гэдгээ хэлж танилцуулсан. Удирдлагын болон мэргэшсэн бүрэлдэхүүний түвшинд дээрх хэлбэрт шилжихэд асуудалгүй.

-“Жишиг хотхон” байгуулна гэсэн таны дэвшүүлсэн зорилт ямар түвшинд явж байна вэ?

-Зэвсэгт хүчний зарим анги, салбарыг орчин үеийн хэв маягийг харуулсан инженерийн шинэлэг шийдэл бүхий “Жишиг цэргийн хотхон” болгох зорилтыг Сайдын албан тушаалаа аваад дэвшүүлсэн. Түүнийгээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж батлуулаад байна. Мөн “Жишиг цэргийн хотхон” төслийн зураг, төсөл, тооцоо, судалгаа бүрэн хийгдсэн. Ангиудын бүтэц зохион бай­гуу­лалтаас шалтгаалаад 2-3 түвш­ний стандарт гаргасан.  Энэ жи­лээс томоохон ангиудаас эх­лүү­лэ­хээр төлөвлөж байна. Эх­лээд Төв аймагт байрлах Зэв­­сэгт хүчний 016 дугаар нэгт­гэлээс эхлүүлнэ. Энэ төс­лийг хэрэг­жүүлс­нээр Зэвсэгт хүч­ний хэмжээнд ба­риг­даж буй ба­рил­га, бай­гуу­ламжууд орчин үеийн нэгд­сэн стандарт, хэв маяг­тай болох, сургалт, дадлагыг зо­хион байгуулах, ажиллаж амьд­рах таатай орчин нөхцөл бүрдүүлэх юм.

-Аливаа цаг үе дараагийн үеэ бэлдэж үлдээдэг. Батлан хам­гаалах салбарын шинэ үе­ийг та хэрхэн төсөөлж байна вэ?

-Хүний нөөцийн бодлогын хувьд бусад салбаруудаас түрүүлж явдаг. Судалгаанаас үзэхэд, офицерийн бүрэлдэхүүн 100 хувь дээд болон түүнээс дээш боловсролтой, ялангуяа удирдлагын бүрэлдэхүүн хоёр шатны дээд сургууль төгссөн байна. Ахлагчийн бүрэлдэхүүнд дээд болон тусгай боловсролтой залуус ажилладаг. Гадаад хэлний мэдлэгийн түвшин бусад тусгай чиг үүргийн байгууллагуудынхаас хамаагүй өндөр түвшинд хүрсэн. Гэлээ ч бид боловсролын асуудлыг байнга анхаарч, өндөр хөгжилтэй орнуудад боловсон хүчнээ бэлтгэдэг бодлогоо үргэлжлүүлнэ. ҮБХИС-ийн сургалтын тогтолцоонд өөрчлөлт оруулна.  Цэргийн нэгдсэн дээд сургуулийг академик сургалттай дөрвөн жилийн цэргийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх асууд­лыг шийдвэрлэнэ. Өнөөд­рийн байд­лаар ҮБХИС нь сонсогч­дыг 2+2 хөтөлбөрөөр Батлан хам­гаалах, Зэвсэгт хүчинд шаард­ла­га­тай офицерийн бүрэл­дэхүү­нийг бэлтгэж байгаа хэдий ч нэгтгэл, анги, байгууллагад ажиллах офицерт тавигдах шаардлагыг бүрэн хангахгүй байгаа тул урьд хэрэгжүүлж байсан уламжлалт тогтолцоонд шилжиж, дөрвөн жилийн цэргийн сургалтаар салаа, салбарт ажиллах мэдлэг, чадвартай офицеруудыг бэлтгэн гаргах зорилго агуулж байгаа.

Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагын даргалах бүрэлдэхүүнийг бэлтгэн гаргадаг Батлан хамгаалахын удирдлагын академийг бэхжүүлэх тал дээр анхаарч ажиллана. Бид тус академийн шинэ барилгын ажлыг дуусгаж, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхээс гадна багшлах бүрэлдэхүүнийг чанаржуулах, хамтын ажил­ла­гаа­тай гадаадын улс орны офицеруу­дыг сургах бодлогыг хэрэгжүүлнэ.

Ахлагчийн сургуулийг өн­гөр­сөн жил Батлан хам­гаа­лахын мэргэжлийн сургалт-үйлд­вэр­лэ­лийн төв болгон өөрчлөн, зохион бай­гуулсан. Ингэснээр тус төвд суралцагч нар хуулийн дагуу сар бүр тэтгэлэг авах боломжтой болохоос гадна суралцаж байгаа мэргэжил нь улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм. Мэргэжлийн Зэвсэгт хүчний гол цөм болсон ахлагч нарыг бэлтгэх сургалтын арга, хэлбэрт ч өөрчлөлт хийх цаг нь болсон гэж үзэж байгаа.

Боловсролын багц хуулиар Монгол Улсын цэргийн боловсролын байгууллагын асуудлыг анх удаа хуульчиллаа. Энэ талаар Боловсролын яамтай нягт хамтарч ажиллаж байна.

-Салбарын ирээдүйг цөөн үгээр тодорхойлооч гэвэл? Таны алсын хараа юу вэ?

-Өнөөдрийн байдлаар манай Зэвсэгт хүчин дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Зэвсэгт хүчин болон хөгжиж байгаа гэдгийг Батлан хамгаалахын сайдын хувьд нүүр бардам хэлэх байна.

Бид Монгол Улсын Зэвсэгт хүчнийг 2050 он гэхэд цэргийн мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, шинжлэх ухаан, технологийн дэвшилд суурилсан орчин үеийн зэвсэглэл, цэргийн техник бүхий чадварлаг Зэвсэгт хүчин болсон байна гэж “Алсын хараа”-гаа тодорхойлоод байгаа.

#МонголынМэдээСонин #СайдЯрьжБайна

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.

Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.

Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.

Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.

Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.

Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.

Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.

Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.

Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.

Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.

Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.

2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.

Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.

Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.

Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм10 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм11 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр12 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм12 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм14 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр14 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм15 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр17 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг17 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм18 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд18 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент18 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм18 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм18 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент2 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр2 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм2 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд2 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим