Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

О.ЦОГТГЭРЭЛ: ЭРХ БАРИГЧИД ЭРХ МЭДЛЭЭ ХАДГАЛАХ, ДАРАНГУЙЛЛАА АХИУЛАХЫН ТУЛД МОНГОЛЧУУДЫН ИРЭЭДҮЙГ ЗОЛИОСЛОХООС БУЦАХГҮЙ БОЛСОН

Нийтэлсэн

-

УИХ-ын гишүүн, АН-ын даргад нэр дэвшигч О.Цогтгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байгаа. Намын даргын сонгуулийн зохион байгуулалт,  гишүүд дэмжигчдийн оролцоо ямар байна вэ?

-Хөл хориотой холбоотойгоор орон нутаг руу явах боломжгүй, цахи­маар сурталчилгаа хийж  бай­гаа. Талархалтай нь намын ги­шүүд, дэмжигчдийн оролцоо өн­дөр, зохион байгуулалт сай  сон­гууль болж байна. Анхан, дунд шат­ны намынхаа төлөөлөлтэй цахи­маар уулзалдаад дууслаа. Ги­шүүд маань АН минь хурдан цэг­­цэрч улс орныхоо өмнө зохих ёс­­ны үүргээ гүйцэтгээсэй гэж маш их хүсч хүлээж байгаа  нь ца­­хим уулзалтуудын уур амьс­га­­лаас тод мэдрэгдсэн. Тийм ч уч­­раас намын шинэчлэлийн үйл ажил­­ла­­гаа­ны салшгүй хэсэг бо­лох даргын сунгаанд их ач хол­бог­­дол өгч, идэвхтэй оролцож байна.

-АН-д өнөөдөр  ойлгомжгүй  нөхцөл, хоёр даргатай, хоёр тамгатай юм шиг байдал үүссэн. Тэгэхээр  намын даргын энэ сонгууль хүчин төгөлдөрт тооцогдох уу?

-Хариулт нь намын дүрэмд бий. Аль дотоод сонгуулийн хороо, аль үндсэн дүрмийн хороо эрх зүйн чадамжтай вэ? гэдгийг дүрэмд тодорхой заасан. Сонгуулийн шийдвэрийг Дээд шүүхэд бүртгүүлэхэд шүүх Дотоод сонгуулийн хороо хаанаас байгуулагдсан, ямар чадамжтай вэ? гэдгийг анхаарна. Намын дүрмээр Их хурлаас сонгогдсон, одоог хүртэл үйл ажиллагаа явуулж буй Дотоод сонгуулийн хороо нь эрх зүйн чадамжтай юм. Дараагийн Их хурал шинэ Дотоод сонгуулийн хороог бүрдүүлэх хүртэл тэд хүчин төгөлдөр эрх, үүрэгтэй гэж бий. Намын гишүүдийн дийлэнх нь ингэж үзэж байгаа.  Ийм учраас И.Мөнхжаргал даргатай Их хурлаас сонгогдсон Дотоод сонгуулийн хороонд би бүртгүүлсэн. Намын Их хурлаас байгуулагдаагүй Дотоод сонгуулийн хороо хууль бус.

-Монгол Улсын Ерөнхий­лөгчийн сонгууль удахгүй болно. АН энэ сонгуулиас өмнө  даргаа сонгох нь чухал байгаа. Мөн намын шинэ дарга сонгуульд намаа удирдан авч орно. Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам ямар бэлтгэлтэй орох, ямар амжилт гаргах бололцоотой гэж харж байна вэ?

-Монгол гэрээр авч үзэх юм бол Ардчилсан нам яах аргагүй нэг багана нь мөн. Эрх баригчдад бүх хүч, бүх эрх мэдэл төвлөрч байгаагаас гэрийн зүүн багана хазайж, дарамт үүсэж байгаа. Нэг талд ингэж их эрх мэдэл төвлөрснөөр хатуу хараа хяналттай, хүний эрхийг уландаа гишгэсэн аюултай нөхцөл байдал руу шилжих нь гарцаагүй. Ийм учраас Ерөнхийлөгчийн сонгууль тэнцвэрийг хангах маш хариуцлагатай сонгууль. Ардчилсан нам ялагдвал ард түмэн ялагдах, Монгол хохирох сонгууль гэж харж байгаа. Иймээс нэн даруй намын дарга сонгогдоод шууд Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил руу орох ёстой.

-Өнөөдөр АН-ын даргын сонгуульд залуу үе хүч түрэн өрсөлдөж байна. АН да­раа­гийн үе, залуучуудаа гар­гаж ирж дэмжиж чадахгүй бай­на гэдэг шүүмжлэл байдаг. Ер нь та  өрсөлдөгч нэр дэв­шигч­дийнхээ тухай юу хэлэх вэ?

-Ардчилсан намын удирдлагын төлөө анх удаа 70, 80 оны 4 залуу нэр дэвшлээ. Дараагийн үе бодлого тодорхойлж, өмнөх үеийнхэн зөвлөн, дэмжих бүгд оролцох түүхэн цагийн гэрч бид болцгоож байна. АН уналтынхаа доод цэгт хүрчхээд байгаа үед зориг гарган нэр дэвшсэн, талцал, тэмцлийг эцэслэхэд нь дэм болоё, цучил нэмье, өнгө нэмье гээд өрсөлдөж байгаа журмын 3 нөхөртөө Ардчилсан намынхаа мянга мянган гишүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэе. Хэн хэн нь цаашид улс төрд урт удаан явцгаана. Зүй ёстой, ам ажлын зөрүүгүй, баруун зүгийн үзэл баримтлалынхаа талд бат зогсоцгооно гэж итгэж байна.

-Та намын даргын сонгуульд яагаад нэр дэвших болов. АН-д тулгамдсан ямар асуудал ямар асуудал байна гэж харж байгаа вэ?

-АН шийдвэрлэх сорилтод тулж ирээд байна. Энэ бол зөвхөн манай намын бус Монгол Улсын цаашдын хөгжил, ардчилсан тогтолцооны өмнө тулгарч буй сорилт юм. АН  өнөөдрийн сорилтыг давж бүрэн шинэчлэгдэж чадаж байж улс төрийн тавцанд голлох үүрэгтэй хэвээр үлдэнэ. Харин чадахгүй бол нэг мөр задарна, цаашлаад Монголын ардчилалд аюул учирна. Ийм хурц нөхцөл үүсээд байхад парламентын танхимд сууж байгаа гишүүний хувьд зүгээр хараад сууж хэрхэвч болохгүй өөрчлөлт, шинэчлэлтийг удирдах, оройлон оролцох ёстой гэж УИХ дахь бүлэг, намын гишүүдтэйгээ ярилцаад, нэрээ дэвшүүлсэн. Нөгөө талаар нэг л өглөө сэрээд “намаа шинэчилдэг хэрэг ээ” гэж гэнэт шийдчихээгүй. Би урд нь 2016 оны УИХ-ын сонгуулийн ялагдлын дараагаас намынхаа үзэл баримтлалыг тодорхой болгоё, үр дүн, гүйцэтгэлийг тодорхой хэмждэг, зорилго тавиад ажилладаг соёл руу шилжье гэдэг байр сууриа удаа дараа илэрхийлж, нийтлэл хүртэл бичиж, клуб, хөдөлгөөнүүд санаачлан жишиг болохуйц жижигхэн төслүүдийг ч хэрэгжүүлж ирлээ. Яавал АН-ын үйл ажиллагаа хүртээмжтэй, үр дүнтэй болох тухай шийдэл, санаачлагуудыг өмнөх удирдлагуудад ч удаа удаа гаргаж, танилцуулж явсан. Энэ бүхнээ  хоосон орхилгүй, ажил хэрэг болгохоор намын даргын сунгаанд оролцож байна.

-Намын ажил, удирдлага болохгүй байгааг хэлээд орхих биш, бүрэн өөрчлөх, шинэчлэх  санал, шийдлүүд дэвшүүлээд явж байсан гэлээ. Энэ талаараа тодруулна уу?

-Миний өрсөлдөж буй зорилго, дэвшүүлж буй хөтөлбөр товч тодорхой, ойлгомжтой. АН-ыг шинэчилнэ, гэхдээ ганцаараа биш гишүүдтэйгээ нэгдэж, хамтарч цуг шинэчилнэ. 200 мянган гишүүнтэй намыг шинэчлэх, энэ намын өөрчлөлтөөр дамжуулан улс орноо шинэчилнэ гэдэг амаргүй байх нь мэдээж. Бэрхшээл, дутагдлын шалтгааныг тодруулах оношийг зөв тавихаас ажлаа эхлэх ёстой.

Ардчиллынхан эв найргүй болсон асуудал л бий, энэ асуудлыг шийдэх амархан, эвийг нь олоод манлайлал, идэвхи үзүүлэхэд болно гэж ярьдаг хүмүүс байдаг. Миний хувьд  асуудлын шалтгаан ийм өнгөц биш, бид иж бүрнээр нь харж шинэчлэл хийх ёстой гэж үздэг.

Технологийн ололт, дэвшил түүнийг дагасан нийгмийн шилжилт өөрчлөлт, мэдээллийн хүртээмж гэх мэт шалтгаануудын улмаас олон газар ардчилал сорилттой нүүр тулж популимз газар авч байна.

Үүн дээр нэмээд уул уурхайн орлого дагасан халамжийг хавтгайруулан тараах бодлого хавсарч Монголын ардчилалд хүнд сорилт тулгаж байгаа. Мөн бидний мэдэж буйчлан АН-ын өмнөх үеийнхний талцал, өс хонзон, үзэл баримтлалаа умартсан олон үйлдлүүд давхцаад биднийг өнөөдрийн нөхцөл байдалд оруулсан.

Гол нь бид үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ талд тууштай зогсож чадахгүй байна. Сонгогчдын аясыг дагасан, яаж ийгээд сонгогдчих боломж хайсан савлагаатай бодлого бидний ялгарлыг үгүй хийсэн. Анх 1990-ээд онд ямар өөрчлөлтийг Монголд авчрахаар хүсэж, тэмцэж явснаа эргэн санаж, 31 жилийн өмнөх ирмүүн мөрөөдөл, дэврүүн хүслээ эргэн өрдөж хүний эрхийг баттай хангах, хувийн өмчийг үргэлжид дэмжих, өмчлөх эрхийг төр дэмжихээс бус булаадаггүй, төрийн оролцоог хамгийн бага байлгах гээд үзэл баримтлалаа тууштай хэрэгжүүлэхийн төлөө зогсох шаардлага бий.

Баруун төвийн үзэл баримтлалаа түгээх, дэвжээх, баялаг бүтээгчдийг бат нот дэмжих асуудалдаа тууштай зүтгэх цаг хэзээ хэзээнээс илүү чухлаар тавигдах болсон. Хэт зүүний үзэл баримтлалтай МАН-ын урт хугацааны засаглал халамжийг хавтгайруулж, бизнес эрхлэгчид баялаг бүтээгчдийг боомилж мохоож байна.  Энэ нь бүтээмжийг нэмэгдүүлэх, өсөлтийг авчрах чадваргүй нь тодорхой харагдлаа. Улсын эдийн засаг жинхэнэ сүйрэлд өртөж байгааг бид өдөр бүр харах боллоо. Бид яаралтай өөрчлөхгүй бол энэ улс Венесуэлийн араас дарангуйлал, ядуурал, цөхрөлийн ангал руу унах замдаа явж байна.

Ингэж нэг талд бурангуй хүч үүсэхийн хирээр нөгөө талд нь түүнийг давах их хэмжээний эрэлт бий болдог нь жам. Тийм учраас баялаг бүтээгчдийн талд зогсдог, дундаж ангийг хамгаалдаг улс төрийн хүчний орон зайгаа сэргээж байж бид  намаа төдийгүй улсаа сэргээн босгоно, аварна.

Манай намынхан 31 жил баруун төвийн үзэл гэж сонгогчдын ой тойнд энгийнээр буудаггүй, гарт нь баригдаж, нүдэнд үзэгддэггүй зүйл ярьж залхаасан  байх талтай. Одоо энгийншүүлж, сонгогчдын ой тойнд буулгах, АН надад юу өгөх вэ? тэд засгийн эрхийг баривал миний амьдралыг, Монгол орныг яаж өөрчлөх вэ? гэдгийг энгийнээр, тодорхой ойлгуулахаас эхлэх цаг болсон. Надад эрх өгвөл Ардчилсан намд дахин брэндчлэл-ребрэндингийг бүрэн бүтнээр нь хийнэ.

-Дахин брэндчилнэ, ребрэндинг хийнэ гэдэг сонир­холтой сонсогдож байна. Та яаж АН-ыг шинээр сонгогчдод таниулах гэж байна вэ?

-Ойлгохоос дэмжих эхэлдэг. Үзэл баримтлалдаа бат зогсож, уг язгуур мөн чанарыг иргэдийн, сонгогчдын ой тойнд шинээр байршуулна. Үзэл баримтлал, баруун төвийн үзэл гэхээр одоохондоо иргэдээс хол, хүчгүй, ойлгомжгүй сонсогдож байгаа байх. АН  10 давхар байшингүй учраас ялагдаад, зуун жилийн түүхгүй учраас жижигдээд байна гэж би огт боддоггүй. Ардчилал, иргэний эрх, хувийн өмчийнхөө талд хэлбэрэлтгүй зогсож чадахгүй байгаа учраас л ялагдаад, сонгогчдын хүлээлтэд нь хүрэхгүй,  иргэдийн итгэлийг олж чадахгүй байна л гэж боддог. Ийм учраас жинлэхэд жингүй, үзүүлэхэд биегүй ч үзэл баримтлал маань өнөөдрөөс эхлээд Ардчиллын хамгийн том үнэ цэнэ болох ёстой гэж  үздэг.

Учир нь манайхаас бусад Монголын улс төрийн хүчнүүд бүгд зүүний буюу нийгмийн халамжийг өөгшүүлж, төрийг дан­хайл­ган иргэдийн оролцоог ху­миж, захиргаадалтаар удир­дахыг дэмждэг улс төрийн байр­шил дээр шамбааралдаж байгаа.

Харин бид баялаг бүтээгчдийг тууштай дэмжих, халамж бус ажлын байрыг нэмэх, төрийн оролцоог эрс багасгах замаар хүнд суртал, авлигыг устгана, эдийн засагт хүртээмж бий болгоно гэж итгэдэг үзэл баримтлалтай. Баялгийг бүгдэд тэгш хүртээх арга нь халамж биш боловсрол, эрүүл мэнд, сайн цалинтай ажлын байр гурав л юм.

Ийм том ялгарал, үнэт зүйлээ бид оновчтой ашиглахгүй, өрсөлдөгчийнхөө орон зайд орж байж сонгогчдоос дэмжлэг авахаар хий оролдоод, сулраад байгаа. Ер нь ихэнх хөгжсөн улсуудад баруун ба зүүний үзэлтэй улс төрийн хүчнүүд ээлжлэн засгийн эрхийг бариад хүчийг тэнцүүлээд явдаг жишиг бий. Гэтэл сүүлийн хэдэн жилд Монголын засаг төрд зүүнийхэн удаан эрх барьж байгаагаас халамж хавтгайрч, бүтээмж буурч, баялаг бүтээх эрмэлзэл унтарч, шуудхан хэлэхэд эдийн засаг том сүйрлийн ирмэгт тулчхаад байгааг та бид бэлхнээ харж байна.

-Та манай улсын эдийн засаг сүйрлийн ирмэгт тулсан гэж тодотголоо. Үүнийг дэлгэрүүлэн тайлбарлаж өгөхгүй юу?

-Өнгөрсөн хугацаанд би УИХ-ын чуулганы танхимд ч, хэвлэл мэдээллээр ч эдийн засагт аюул тулгарч байгааг хангалттай хэлж сануулсаар ирсэн. Байгалийн баялгийг олборлонгуутаа анхан шатны  боловсруулалт хийлгүй түүхийгээр гаргаж байгаа орлого экспортын орлогын 90-ээс илүү хувийг эзэлж байна.

Ийм орлого бүтээмж өсгөдөггүй, дорвитой ажлын байр бий болгодоггүйг дэлхийн түүх харуулсан. Эсрэгээрээ эдийн засагт Голланд өвчин буюу уул уурхайн хэт хамаарлыг архагшуулж, эмзэг байдалд орууллаа. Бид үүний том хохирогч болсон саяхны  гашуун сургамжаа мартаад байна. Эсвэл мартагнуулаад байна. Жилийн 17 хувийн өсөлт үзүүлж байсан эдийн засаг уул уурхайн мөчлөг дагаад унахад юу боллоо доо. Яагаад сургамж авахгүй өдий хүрч байгаа юм бэ. Уул уурхайн орлогыг боловсруулах үйлдвэрлэл, өөр орлогын эх үүсвэртэй болоход чиглүүлэхийн оронд хавтгайруулан тараах халамжийн бодлогыг л эрх баригчид хэрэгжүүлж ирсэн. Энэ бол хамгийн болхи, хамгийн хялбар бөгөөд үр ашиггүй зам. Үр дүнд нь Монгол Улс уул уурхайн социализм, халамжийн капитализм гэх гаж нийгмийг байгуулчихлаа. Уул уурхайгаас бусад салбарууд шахагдаад бүтээмжгүй, өсөлтгүй болж байна. Ийм үхээнц байдлыг өөрчлөх, шинэчлэх хүсэл одоогийн эрх баригчдад даанч алга. Тэд гашуун үнэнийг хэлэхээс айж, маргаашийн сайхны төлөө өнөөдөр зориг, эрсдэл гаргахаас эмээж байгаа юм. Гэтэл нийгэм эдийн засгийн хувьд өдрөөс өдөрт сульдан доройтож, бухимдал хуримтлагдсаар байгаа.

Нийгмийн бухимдлыг МАН хууль бус бичлэг, ковид далим­дуул­сан хөл хорио, айдсаар л торгоож байх шиг. Эрх бариг­чид эрх мэдлээ хадгалах, да­ран­гуйл­лаа ахиулахын тулд Монгол­чуудын ирээдүйг, бид­ний үр хүүхдийн сайн сайхныг золиос­ло­хоос буцахгүй болсон нь тод харагдаж байна. Тиймээс шаард­лагатай өөрчлөлт, шинэчлэлийг ирэх жилүүдэд АН түүчээлэн иргэдээ оройлон хийх болно.

-Тэгэхээр таны дэвшүүлж буй хөтөлбөр, намаараа хяз­гаар­­лагдахгүй Монгол Улсын ши­нэчлэлтэй нягт уялдах нь ээ?

-Цуг шинэчилнэ хөтөлбөр бол АН-аа ч, Ардчилсан Монгол орноо ч цугт нь шинэчлэх хөтөлбөр. Улсаа ч, намаа ч иж бүрэн шинэчлэхийн тулд Шинэчлэлийн 4Х гэх цогц стратегийг санал болгож байгаа юм. Хурдан, Хөнгөн, Хүртээмжтэй, Холбогддог болох тухай санаа юм. Монголчууд бид 4х буюу 4 дугуйгаараа зүтгэдэг машиныг давхар мосттой унаа гэж ярьдаг. Би дээр Монголын эдийн засаг  балчиг шаварт суусан тухай дурдсан. Монголд 1990 оноос эхэлсэн ардчилал ч бас өнөөдөр шаварт суучихсан байгааг бүгд харж байна. Ардчилсан намын асуудал олонд ил байгаа бол Монголын, эдийн засгийн хувь заяаны асуудал битүү, далд байгаагаараа  л ялгаатай. Балчиг шавраас намаа, улсынхаа эдийн засгаа татаж гарахын тулд машинаар ярьвал бид давхар мосттой болох шаардлагатай.

Хөнгөн гэдэг илүү цомхон, илүү ухаалаг, илүү орчин үежсэн, илүү дижитал нам болно гэсэн үг. Ардчилсан нам дээгүүрээ хөнгөрч, анхан шат руугаа хүчээ шилжүүлнэ. Монгол Улсын хувьд ч бас адилхан. Дээр ярьсан уул уурхайн баялаг, бидний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд “хүнд” байна. Үүний эсрэг “хөнгөн” болоход мэдлэг шингэсэн, оюун шингэсэн эдийн засагтай болох тухай концепцийн өөрчлөлтийг ярьж байгаа юм. Тэгэхээр цаашид ч 4Х хөтөлбөр намын ч шинэчлэл, улсын ч өөрчлөлтийн концепцийг давхар агуулж байгаа юм шүү. Хөнгөн болмогц намын удирдлагын зардал багасч, гишүүдийн татвар, дэнчин буурна. Олон нийтийн зүгээс асар их шүүмжлэлд өртдөг дэнчин, татварыг бууруулснаар АН-ын олон залуусын мэд­лэг, оюунаараа, нийгмийн капита­лаа­раа өрсөлдөх боломж нь нээгдэнэ.

-Бид soft буюу оюунлаг зүйлсээс илүүтэйгээр биет, хатуу, хүнд зүйлсийг эрхэмлэдэг эдийн засагтай болчихсон. Таны дэвшүүлж буй хөнгөн болох үзэл санааны өөрчлөлтийг би л лав дэмжиж байна. Тэгвэл бусад гурван Х-ийнхээ тухай дэлгэрүүлээд яривал улам сонирхолтой байх бололтой.

-Дараагийн Х бол хурдан болох юм. Юуны төлөө хөнгөрөх вэ? гэхээр бид хурдтай болохын тулд юм. Улсын хувьд ярихад Хятад, Орос гээд асар том, аварга эдийн засгийн дунд байна. Намын хувьд гэхэд асар том бүтэц зохион байгуулалттай, цайз хэрэмд байрлаж ажилладаг, улс даяар асар өргөн сүлжээтэй, төрийн бүх эрхийг барьж байгаа нам байна. Аварга биетүүдтэй өрсөлдөхийн тулд тэд нараас илүү хурдтай байх ёстой болно. Өнөө цагт том нь бус, мөнгөтэй нь бус хурдтай өөрчлөгдөж чаддаг, хурдан үйлдэж чаддаг нь л ялна? Хувьслын хууль ч тийм зүй тогтолтой. Дарвины онолоор зүйлүүдээс хурдтай, хувьсаж чаддаг нь тэсэж үлдсэн. Үлэг гүрвэлүүд аварга том байсан ч өөрчлөгдөж чадалгүй сөнөсөн. Тэгэхээр Ардчилсан нам урьдынхаас хэд дахин хурдан, технологижсон, цаг үетэйгээ нийцсэн өөрчлөлтийг хурдтай хийдэг болох шаардлага үүсч байгаа юм.

Хүртээмж буюу бүгдийн оролцоо бол том хүч! Хүн хөдөлмөрөө, хүчээ, цаг заваа, оюун сэтгэлээ зориулсан зүйлээ хайрладаг. Гэтэл сүүлийн 10 жилд Ардчилсан нам дотоод ажил, шийдвэртээ гишүүдээ оролцуулахаа больсон. Оролцуулахгүй байгаа учраас гишүүд нь хайрлахаа больсон. Одоо үүнийг шинэчилнэ. Дарга нар шийддэг биш гишүүдийн оролцоогоор шийддэг, төв рүү дээш чиглэсэн урсгалыг биш анхан шат руу чиглэсэн урсгалтай болгож өөрчилнө. Яагаад гэвэл бид илүү хурдтай, илүү хөнгөн нам учраас. 50,60,70,80-н оныхон гэж байгалийн үечлэлээр хуваагдаж, талцдаг байдлыг арилгаж бүх үеийн гишүүдийг, ахмадууд, эмэгтэйчүүд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийгмийн бүх гишүүдийг оролцуулдаг схемийг бүрдүүлнэ.

Холбогддог буюу холбоос хийдэг нам болно. Илүү хөнгөн, хурдан, хүртээмжтэй болохын тулд бусадтай хуваалцдаг, бусдад байгаа мэдлэг, мэдээлэл, нөөцийг ашигладаг, боломж нөөцийг хооронд холбож, синержи үүсгэх зайлшгүй шаардлага бий. Одоо манай намын гишүүд ч хоорондоо холбогдож чаддаггүй л цаг байна шүү дээ. Газрын зураг дээр нийлүүлээд зурчихсан ч Дорнод, Ховд, Сэлэнгэ хоорондоо холбогддоггүй, солилцоо хийгдэггүй, эдийн засгийн харилцаанд ордоггүй л байгаа.

-Та намын даргаар сон­гогд­вол ямар зарчим барим­талж ажиллах вэ. Мөрийн хө­төлбөртөө намын эв нэгдлийг хангахад гол хүчээ өгч ажиллахаа мэдэгдсэн байсан?

-Институци болох ёстой. Тэр нь дүрмээ дагадаг, дүрэмдээ захирагддаг дарга гишүүд болно гэсэн л үг.  Цуг шинэчилнэ гэдэгт дарга ганцаараа шийддэгийг болиулах утга бас бий. Засагладаг биш багийн оролцоог чиглүүлдэг, хамтардаг дарга байна. Багаараа, шат шатны гишүүдээ оролцуулаад шинэчлэлийг хийж, олуулаа хийсэн шинэчлэлийнхээ үр шимийг олон хүртэж ялдаг нам болно. Ялалт, ажлын үр дүн гэдэг бол өмнөө өгөгдсөн даалгаврыг амжилттай хийвэл хүссэн ч, эс хүссэн ч ирдэг л зүйл гэж ойлгодог. Цугаараа оролцоод, 4Х шинэчлэлээ хийсэн байхад бид хэд хэдэн сонгуульд ялж чадах, урт хугацаандаа улс төрийн тэргүүлэх хүчин болох нөөц, чадавхтай нам л гэж хардаг.

Өнөөдрийн хувьд бол гадагшаа тэмцэх тамиргүй болсон учраас л дотроо тэмцэлдэж байгаа шүү дээ. Иймээс “гадагшаа хийх тэмцэлд” анхаарна. Бүлэгтэйгээ нэгдэж, бодлогын дэмжлэг үзүүлж хүчтэй сөрөг хүчин болж “хүнд” эдийн засгаа “хөнгөрүүлэх”, хөл хорио ковидод нэрвэгдсэн иргэд, бизнесийг дэмжих, бизнесийг боомилж буй төрийн оролцоог бууруулах, шүүх засаглал, шударга ёс, хүний эрхийг сандайлан суусан эрх баригчдын үйлдлийг залруулах гээд бидэнд хийх “тэмцэл” тун их байна.

#МонголынМэдээСонин #ЯрилцахТанхим

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.

Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.

Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.

Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.

Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.

Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.

Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.

Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.

Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.

Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.

Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.

2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.

Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.

Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.

Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм8 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм9 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр10 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм10 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм12 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр12 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм13 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр15 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг15 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм16 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд16 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент16 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм16 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм16 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент2 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр2 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм2 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд2 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим