Улс төр
ЧУУЛГАН: УСНЫ НӨӨЦ, АШИГЛАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСОВ
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.30) нэгдсэн хуралдаан 41 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж, Усны нөөц, ашиглалтын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсов. Мэдээллийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурал 2012 онд Усны тухай хуулийг шинэчлэн баталж, усны нөөцийг стратегийн үнэт баялаг болохыг тодорхойлон усыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр боломжит нөөцийн хэмжээнд зөвшөөрлиин механизмаар дамжуулан үр ашигтай, хэмнэлттэй ашиглах зарчмыг тогтоосон. Мөн Монгол орны нутаг дэвсгэрийг усны сав газарт хувааж, сав газрын захиргаадыг байгуулан, усны нөөцийн хамгаалалт, ашиглалтыг тухайн сав газарт менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх замаар зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлиин бодлого, 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, 24 дүгээр тогтоолоор баталсан “Ус” үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2013 оны 389 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө” зэрэг бодлогын баримт бичгүүд, усны талаарх харилцааг зохицуулсан 6 гол хууль, 30 гаруй дүрэм, журам, норм, аргачлал, 130 гаруй үндэсний стандарт мөрдөгдөж байна.
Засгийн газраас 2019 онд усны нөөцийг хэмнэлттэй, зохистой ашиглах, хаягдал усыг цэвэрлэж дахин ашиглахыг эдийн засгийн хөшүүргээр дэмжих тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, 2020 онд усны засаглалыг бэхжүүлрх хүрээнд Усны агентлаг байгуулах асуудлаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг Улсын Их Хурлаар батлуулсан. Мөн Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нийцүүлэн 2016-2020 онуудад Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ, Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөр тооцох журам, ус хэрэглээний норм зэрэг 10 гаруй журам, аргачлал болон хаягдал бохир усны стандарт, цэвэрлэсэн ус, саарал усыг дахин ашиглахтай холбоотой 17 стандартыг шинээр батлуулж, гол мөрний урссщ бүрэлдэх эхийг тусгай хамгаалалтад авах, усны сан бүхий газарт хамгаалалтын бүс тогтоож, дэглэмийг мөрдүүлэхэд онцгойлон анхаарч байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцлов.
Улсын Их Хурлын 2010 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Ус” үндэсний хөтөлбөрийн 6 зорилт, 36 үйл ажиллагааны чиглэлээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд 2019 оны жилийн эцсийн байдлаар 70 хувийн хэрэгжилттэй гэж үнэлэгдсэн. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр орон нутагт усны сав газрын захиргаад ажиллаж, гол мөрний урсац бүрэлдэх эхийг тогтоох, тэдгээрийг улсын тусгай хамгаалалтад авах, усны эхийг хамгаалах, зөвшөөрлийн механизмыг ажиллуулж, нөөц ашигласны төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутагт талуудын оролцооны зөвлөл байгуулж, иргэдийн оролцоог идэвхжүүлэхэд ахиц гарсан. Мөн “Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-ний 5 зорилт, 86 арга хэмжээний 2019 оны хэрэгжилт 72.1 хувьтай үнэлэгдсэн. Усны нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлснээр усны нөөц ашигласны төлбөрийн орлогын төвлөрүүлэлт нэмэгдэж, газрын доорх усны мониторингийн сүлжээг байгуулан мэдээллийн сан бий болгож, газрын доорх усны томоохон ордуудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, булаг шандын эхийг хамгаалах, тохижуулах ажилд иргэдийн оролцоо нэмэгдэж, хөдөөгийн хүн амын ундны усны чанар, бэлчээрийн ус хангамж сайжирч, энэ чиглэлд хийгдэх хөрөнгө оруулалт нэмэгдэж, судалгаа шинжилгээний ажлын хүрээ тэлж байгааг тэрбээр тодотголоо.
Монгол орны нутаг дэвсгэр олон жилийн дунджаар жилд 608,300.0 сая шоомерт усны нөөцтэй. Гэтэл сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөнх цас, мөсөн голын зузаан нимгэрч, эзлэх талбай багассантай холбоотойгоор усны нөөц 564,800.0 сая шоометр болж буурчээ. Усны нийт нөөцийн 34,600.0 сая шоометрийг гол, мөрөн, 500,000.0 сая шоометрийг нуур, 19,400.0 сая шоометрийг мөнх цас, мөсөн гол, 10,800 сая шоометрийг нь газрын доорх ус эзэлдэг байна. Усны нөөцийн 80 орчим хувь нь нийт нутаг дэвсгэрийн 30 хувьтай тэнцэх талбайд буюу хангайн бүсэд, томоохон голуудын хөндийд бүрэлдэж бий болдог. Говийн бүсэд ашигт малтмалын олборлолт эрчимжиж, аж үйлдвэрлэлийн гол түшиц газар болгохоор төлөвлөж байгаа хэдий ч өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангахуйц нөөцгүйн улмаас усны хомсдол нүүрлэх, улмаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг хязгаарлах нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа аж.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг хөтөлбөрийн нэг бүрэлдэхүүн төсөл болох Улаанбаатар хотын ус хангамжийг баруун эх үүсвэрээс нэмэгдүүлэх буюу Биокомбинат, Шувуун фабрик орчмын газрын доорх усны ордыг түшиглэн шинэ эх үүсвэрийн усны нөөцийг тогтоох ажлыг 2019 онд хийж гүйцэтгэжээ. Баруун шинэ эх үүсвэрийн хайгуул судалгааны ажил болон туршилт шавхалтын ажлын үр дүнд газрын доорх усны нөөцийг Шувуун фабрикийн хэсэгт 885 л/с буюу 76,460.0 м.куб/хоног, Биокомбинатын хэсэгт 736 л/с буюу 63,590.0 м.куб/хоног, нийт 1,621.0 л/с буюу 140,050.0 м.куб/хоног байхаар баталсан байна. Ингэснээр Улаанбаатар хотын баруун хэсгийг ундны усны эх үүсвэрээр хангах боломж бүрджээ.
Харин улсын хэмжээнд ахуйн чанарын шаардлага хангахгүй ус хэрэглэж байгаа 30 гаруй сум, суурин байдаг. Иймд нэн тэргүүнд эдгээр сумыг чанарын шаардлага хангасан, баталгаатай ундны эх үүсвэрээр хангах, мөн зарим аймгийн төвүүдийн ус хангамжийн эх үүсвэрийн ашиглалтын хугацаа дуусаж байгаа учир дахин усны нөөц тогтоох ажлыг зохион байгуулах, гидрогеологийн хайгуул судалгааны ажилд шаардагдах зардал, хөрөнгийг шийдвэрлэж, жил бүрийн төсөвт тусгах шаардлага тулгарч байгааг салбарын сайд онцолж байв.
Хүн амын өсөлт, хотжилт, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн хөгжлийн хурдац, төлөвлөлтийг харгалзан гол ус хэрэглэгчдийн хэтийн төлөвийг тоймлон тооцож үзэхэд 2030 онд ус хэрэглээ 3-4 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Мөн 2020 оны усны тооллогын дүнгээр 116 гол горхи, 381 булаг шанд, 180 нуур тойром, 5 рашаан ширгэсэн дүн гарсан. Цаашид усны температур нэмэгдэж, ууршилт ихсэх, урсац буурах хандлагатай байгаа бөгөөд ялангуяа говь хээрийн бүс байгалийн аясаар хуурайшиж, усны нөөцийг ууршилтаар алдаж байгаа нь усны хомсдол бий болох нэг гол шалтгаан болж байна. Түүнчлэн хүн амын өсөлт, үйлдвэрлэлийн хэт төвлөрлийн улмаас Улаанбаатар хотын ус хангамжийн асуудал ч цаашдаа хүндрэх төлөвтэй байна. Иймд усны нөөц бүхий бүс нутгаа түшиглэн хаягдал багатай дэвшилтэт технологи ашиглан боловсруулах үйлдвэрлэлийг төвлөрүүлж хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн өндөр үр ашигтай зарим төслийн хувьд усны нөөцийг шилжүүлэн ашиглах төслийг хүрээлэн буй орчинд хохирол багатай байхаар төлөвлөн хэрэгжүүлэх боломжууд байна. Энэ хүрээнд усны нөөцийг тогтмол байлгахад чиглэсэн ус хуримтлуулан зохицуулах чадавхыг бий болгох зорилгоор өндөр уулын бүсийн Сэлэнгэ, Орхон, Эг, Хэрлэн, Ховд зэрэг томоохон гол мөрөнд урсацын тохируулгатай, олон зориулалтын цуваа усан сангууд байгуулж, байнгын ус хэрэглээг хангах боломжийг бүрдүүлэх нь чухал гэж салбарын яам үзэж байгаа. Мөн говь, хээрийн бүсэд газрын доорх усны ордын орчимд үерийн усыг тогтоон барих далан, шингээх худаг, нэвчүүлэх цөөрөм байгуулах замаар усны нөөцийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх арга технологи нэвтрүүлэх туршилт судалгааг эхлүүлж, газрын хэвлий дэх усны нөөцийг тогтоон барих замаар эмзэг экосистемийг хамгаалах шаардлагатай гэж үзэж буйгаа дурдаж байв.
Усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор гадаргын болон газрын доорх усны хяналт-шинжилгээний сүлжээ байгуулжээ. Монгол орны хэмжээнд томоохон 94 гол мөрөн, 18 нуурын 127 харуул, 191 цэг дээр гадаргын усны чанарын хяналт-шинжилгээ, унд, ахуйн болон уул уурхкй, үйлдвэрлэлд ашиглах усны эх үүсвэрийн газрын доорх ордод усны горимын хяналт-шинжилгээг хийж байгаа бөгөөд 2020 оны байдлаар 40 цооногт бүрэн автомат багаж, 240 цооногт хагас автомат багаж суурилуулсан. Хяналт-шинжилгээний дүнгээс харахад газрын доорх усны түвшний бууралт удааширч, зарим газарт тогтворжих, зарим газарт дахин сэргэх, нэмэгдэх хандлагатай байгаа аж. Харин Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэрийн хяналтын цооногуудын хяналт-шинжилгээний мэдээллээс харахад улирлын чанартай хэлбэлзэл өндөр байдаг байна. Тухайлбал, 1-5 дугаар сард цооногуудын усны түвшин хамгийн бага, 7-8 дугаар сард усны түвшин ихсэх зүй тогтол ажиглагджээ. Мөн 2020 оны дундаж усны түвшинг 2019 оныхтой харьцуулахад 0.2-0.3 м-ээр их буюу сэргэх хандлагатай байгаа ажээ.
Монгол орны усны нөөц, ашиглалтын өнөөгийн төлөв байдал, хүндрэл бэрхшээл, ойрын ирээдүйд учирч болзошгүй эрсдэлтэй байдалд дүн шинжилгээ хийж, усны нөөцийг хомсдолоос сэргийлэх, хүн амын ундны ус хангамж, үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хүртээмжтэй, тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс цаашид урт, дунд хугацаанд бодлогын зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа сайд танилцуулсан юм. Үүнд, усны үнэ тарифыг үндэслэлтэй тогтоож, үнэлэмжийг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах, өсгөх, нөхөн сэргээх ажпыг санхүүжүүлэх механизмыг тодорхой болгох; Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, аймаг, сумдын төвүүд зэрэг хот, суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийг тогтоож, орон нутгийн хамгаалалтад авах ажлыг зохион байгуулах; уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын тулд усны нөөцийг нэмэгдүүлэх буюу томоохон голууд (Орхон, Сэлэнгэ, Эг, Хэрлэн, Туул, Ховд зэрэг) дээр урсацын тохируулга хийж, усыг хуримтлуулан хүн ам, эдийн засг^йн салбаруудыг баталгаатай, хүрэлцээтэй усаар хангах, эрчим хүч үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд Орхон, Онги, Хэрлэн зэрэг усан цогцолборын төслийн ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж бүтээн байгуулалтыг эхлүүлэх зорилт тавьж байгаа аж.
Түүнчлэн улс орны чанартай, стратегийн томоохон бүтээн байгуулалтын төслийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг найдвартай, хүртээмжтэй усаар цаг хугацаанд нь хангахын тулд эхний ээлжинд нөөц нь тогтоогдсон газрын доорх усыг ашиглах; томоохон голууд дээр урсацын тохируулга хийж, олон зориулалттай усан цогцолбор байгуулах замаар усны нөөцийг хуримтлуулан нөөцлөх, усан санг говь, тал хээрийн ууршил ихтэй бүсэд нөөцлөх, ус дамжуулах далд систем барьж байгуулах; говь, хээрийн бүсийн газрын доорх цэнгэг усны ордуудыг улсын тусгай хамгаалалтад авах, цэнгэг усыг 2030 он гэхэд уул уурхайн зориулалтаар ашиглахыг хязгаарлах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг хатуу мөрдүүлэх замаар усны нөөцийг бохирдох, хомсдохоос сэргийлэх; хүн амыг чанарын шаардлага хангасан, баталгаатай ундны усны эх үүсвэрээр хангах зорилтын хүрээнд 2024 он хүртэл жил бүр 5 сумын төвийн ус хангамжийн эх үүсвэрийг тогтоох хайгуул судалгааны ажилд шаардагдах төсвийг шийдвэрлэх; гидрогеологийн зураглалын ажлыг нийт нутаг дэвсгэрийн 18 хувьд хүргэж, усны нөөцийн хайгуул судалгааны ажпыг нэмэгдүүлэх, газрын доорх усны мониторингийн сүлжээг өргөжүүлэхээр төлөвлөж буйгаа танилцууллаа.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, С.Одонтуяа, Д.Бат-Эрдэнэ нар салбарын сайд болон хуралдаанд оролцсон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авч байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн асуултад сайд Н.Уртнасан өгсөн хариултдаа, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт 2025 онд гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 55 хувь, 2030 онд 60 хувь, 2050 онд 75 хувийг улсын тусгай хамгаалалтад авах, шаардлага хангасан ундны усны эх үүсвэрээр 2025 онд хүн амын 85 хувь, 2030 онд 87 хувь, 2050 онд 90 хувийг хангах, 2025 онд хүн амын 70 хувь, 2030 онд 75 хувь, 2050 он гзхэд 90 хувийг сайжруулсан ариун цэврийн байгууламжгай болгох зорилт дэвшүүлсэн. Газрын доорх усны хайгуул судалгааны ажлыг улсын төсөв болон гадаадын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр, мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр зохион байгуулж, ус хангамжийн шинэ эх үүсвэр, нөөцийг тогтоож байна. Тухайлбал, 2018-2020 онд хүн амын ус хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төвд 15 л/с усны нөөц, Дорноговь аймгийн Сайншанд, Хатанбулаг сум, Говь-Алтай аймгийн Цогт сумын төвүүдэд 103.7 л/с усны нөөц, Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвд 18.0 л/с усны нөөц, Майдар хотод 85 л/с усны нөөцийг тогтоож, ашиглалтад бэлтгэсэн. Газрын доорх усны нөөцийг хэмнэлттэй ашиглах, ялангуяа говийн бүсэд уул уурхай, үйлдвэрлэлийн чиглэлээр усыг эргүүлэн ашиглах шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд тавьж, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа бөгөөд уул уурхайн салбарт ашигласан нийт усны 74.8 хувийг эргүүлэн ашиглаж байгааг хэллээ.
Мөн ус ашиглагч аж ахуйн нэгжүүд 2019 онд усны нөөц ашигласны төлбөрт 46.7 тэрбум, 2020 онд 45.1 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн агаад үүний 90 гаруй хувийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлж байна. Усны нөөцийн төлбөрийн хувьд унд ахуйн хэрэглээ, хөдөө аж ахуйн ус хэрэглээ буюу нийт ус ашиглалтын 70 хувь нь төлбөрөөс чөлөөлөгдөж байгаа бөгөөд орон нутагт төвлөрч байгаа усны нөөц ашиглалтын төлбөрийг хуульд заасан зориулалтын дагуу зарцуулахгүй байгаа нь усны үнэлэмжийг бууруулж, цаашид усны хэмнэлт, үр ашгийг сайжруулах, усны нөөцийн хомстол, бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд хөшүүрэг болж чадахгүй байна. Иймд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжпийн бодлог|ыг хэрэгжүүлэх хүрээнд усны нөөц ашигласны төлбөрийг хэрэглээний хэмжээнээс хамааруулан 2030 он хүртэл үе шаттайгаар шатлан өсгөх зарчмаар тогтоох, төлбөрийн орлогын тодорхой хэсгийг улсын төсөвт төвлөрүүлэн дахин хуваарилж, улсын хэмжээнд усны зохистой менежментийг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхээр төлөвлөж буйгаа дурдлаа.
Улсын хэмжээнд 2019 онд нийт 578.5 сая шоометр ус олборлож ашигласнаас 33.4 хувийг мал аж ахуй, 27.4 хувийг усалгаатай газар тариалан, 17.1 хувийг уул уурхай, 14.4 хувийг хүн амын унд ахуй, 5.4 хувийг эрчим хүч, 2.3 хувийг бусад үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ашиглажээ. Харин 2020 онд олборлосон усны хэмжээ 591.4 сая шоометр буюу өмнөх оноос 2.2 хувиар өссөн байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Улс төр
Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.
Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.
Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.
Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.
Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.
Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.
Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.
Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.
Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.
Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.
Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.
2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.
Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.
Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.
Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм7 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр10 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм11 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Эдийн засаг10 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр7 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ
-
Нийгэм11 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо