Энтертайнмент
ZEUS ESPORTS БАГ 350 МЯНГАН ЮАНИЙН ЭЗЭД БОЛЛОО
Цахим спортын PUBG Mobile төрлийн “Peace Elite Asia Invitational 2021” тэмцээн дөрөвдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд онлайнаар зохион байгуулагдаж, Монголын Zeus Esports баг гуравдугаар байр эзэлж, 350 мянган юанийн эзэд боллоо. Энэхүү тэмцээнд Хятад, Тайланд, Малайз, Япон, Вьетнам, Индонези, Бутан, Өмнөд Солонгос, Монгол зэрэг цахим спорт өндөр хөгжсөн Азийн орнуудын 15 шилдэг баг өрсөлдөж, Хятад Team Weibo түрүүлж, 1.2 сая юанийн эзэд болсон бол Хятадын Huya FA баг үзүүрлэж, 500 мянган юанийн эзэд болжээ.
Zeus Esports баг тавдугаар сарын 13-16-ны өдрүүдэд 150 мянган ам.долларын шагналын сантай “PUBG Mobile Pro League – Season 1 2021: South Asia Championship Finals” тэмцээнд оролцоно. Тэднээс гадна Astra Academy, Apes INC зэрэг Монгол багууд өрсөлдөнө.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.