Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

Г.ЗАНДАНШАТАР: СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХЭД БАЯЛГИЙН САН ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ

Нийтэлсэн

-

УИХ-ын дарга Г.Зан­даншатарын санаачилгаар “Баялагтаа эзэн Монгол” Үндэсний баялгийн сангийн талаарх уулзалт, хэлэлцүүлэг болжээ.

Тус уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, П.Анужин, Т.Доржханд, Б.Баттөмөр, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа болон Ерөнхий сайдын 21 дүгээр захирамжаар байгуулагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд, эдийн засагчид, судлаачид оролцсон байна.

Үндсэн хуульд 2019 онд оруулсан дээрх нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг амьдралд бодитой хэрэгжүүлэх үүднээс Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан юм. Одоогийн байдлаар дэлхийн 120 гаруй улс өөрийн онцлогт нийцсэн баялгийн санг байгуулсан бөгөөд 2019 оны байдлаар баялгийн сангийн активын төрлөөс үл хамааран нийт 120 сангийн удирдлагад 11 их наяд ам.долларыг нэгтгэсэн байна. Эдийн засгийг төрөлжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, стратегийн хөрөнгө оруулалтыг хийж нийгэм, эдийн засгаа хөгжүүлэхэд Үндэсний баялгийн сан чухал үүрэг гүйцэтгэх учиртайг албаныхан хэлж байлаа. Хэлэлцүүлэгт “Үндэсний баялгийн сангийн талаарх ерөнхий ойлголт, эрх зүйн орчин” сэдвээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, “Үндэсний баялгийн сангийн эдийн засгийн агуулга, орлого, зарцуулалт” сэдвээр Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, “Үндэсний баялгийн сангийн олон улсын туршлага, үндэсний баялгийн санг Монгол Улсад нутагшуулах тухай” сэдвээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын захирал Б.Сүндэрьяа нар танилцуулга хийсэн юм. Энэ үеэр оролцогчид хэрхэн байр сууриа илэрхийлснээс тоймлон хүргэж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлээд яг нэг жилийн ой болж байна. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “… Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөг мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан. УИХ-аас баталсан Үндсэн хуульд оруул­сан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолоор бол Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэж батлахаар заасан. Үүн дээр Засгийн газартай УИХ-ын холбогдох байнгын хороод хамтарч ажиллахаар тогтоосон. УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолд хуулийн үзэл баримтлалыг зааж өгсөн. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийнхөө үзэл баримтлалд нийцүүлж ингэж Шүүхийн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хууль гээд бүгдэд нь үзэл баримтлалыг нь зааж өгч байгаа. Стратегийн орд газар ашигласны үр өгөөжийн дийлэнх нь буюу 50 хувиас дээш нь Монголын ард түмэнд ногдох гэсэн зарчим бий. Үүнийг хуульчлах шаардлагатай. Гуравдугаарт, иргэдийн саналыг харгалзан УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх зарчмыг хуульчлах гэсэн зарчим орсон. Үндэсний баялгийн сан нь хөгжлийн болон хуримтлалын сан байх гэсэн зарчмыг тусгасан. Дэлхий дээр гурван төрлийн баялгийн сангийн хэлбэр байна. Хуримтлалын шинж чанартай жишээлбэл Ирээдүйн өв сан байна. Ирээдүй үедээ өвлүүлэх ёстой гэдэг агуулгаараа байх ёстой. Хөгжлийн сан буюу хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ашиглагдаж байгаа хэлбэр байна. Энэ хоёрыг хоёуланг нь байх ёстой гэж үзсэн. Эдийн засгийг төрөлжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, стратегийн хөрөнгө оруулалтыг хийж нийгэм, эдийн засгаа хөгжүүлэхэд Үндэсний баялгийн сан чухал үүрэг гүйцэтгэнэ.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын захирал Б.Сүндэрьяа:

-Олон улсад тогтворжуулалтын сан, хадгаламжийн сан, валютын нөөцийн хөрөнгө оруулалтын сан, хөгжлийн сан, тэтгэврийн нөөцийн сан гэсэн таван төрлийн ойлголт байдаг. Баялгийн сангийн нийтлэг зорилго нь төрийн эзэмшил болон макро эдийн засгийн бодлогыг дэмжих зориулалтаар байгуулагдах шинж чанартай. Харин санхүүжилтийн эх үүсвэр нь байгалийн болон байгалийн бус баялгаас бүрдэх онцлогтой байдаг. Манай улсын хувьд анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ шударгаар хүртээж, ахмадуудын тэтгэврийн зээлийг Салхитын алт, мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос тэглэж, зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгосон. Гэвч байгалийн баялгийн өгөөжийг хэт хавтгайрсан халамж руу оруулах нь алсдаа сөрөг үр дагавартай. Иймээс баялгийн менежмент, баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг зөв хийх шаардлагатай. Сангийн орлогыг улсын төсвийн нэг бүрэлдэхүүн хэсэгт авч үзэн, хуримтлал үүсгэж, экспортыг дэмжих хөрөнгө оруулалтад зарцуулах хэрэгтэй. Манай улс 2009 онд Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг баталснаар анхны баялгийн санг байгуулсан гэж үздэг. Үүний дараа 2016 онд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталж, Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг хүчингүй болгосон. Ирээдүй өв сангийн зорилго нь нөхөн сэргээг­дэхгүй эрдэс баялгийн орлогоос төсөвт төвлөрүүлсэн орлогыг одоо болон ирээдүй хойч үеийнхэнд тэгш, хүртээмжтэй хуваарилах юм. Гэвч манай улсын хувьд баялгийн санг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сан болгож, зөв менежменттэй болгох шаардлага байсаар байна. Олон улсад сангийн санхүүжилтийн хэд хэдэн хэлбэр байдаг. Тухайлбал, Ботсвана, Кувейт, Чили, Эмират зэрэг улсад төрийн мэдлийн ашигт малтмалын ордын экспортоос, ОХУ-д уул уурхайн экспортын татвараас, БНСУ-д санхүүгийн илүүдэл хөрөнгөөс, Франц, Ирланд, Шинэ Зеландад тэтгэврийн сангаас, БНХАУ, Сингапурт Төв банкны нөөцөөс, Австрали, Малайзад өмч хувьчлалын орлого зэргээс бүрдүүлдэг. Олон улсын валютын сангаас энэ төрлийн сангийн үйл ажиллагаагаар дамжуулан бий болсон их хэмжээний валютын урсгалыг хянах, дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах зорилгоор баялгийн сантай өөрийн гишүүн орнуудыг нэгтгэсэн байна. 2008 онд баялгийн сан бүхий улс орнуудын төлөөлөл 24 зарчим бүхий Сантьягогийн конвенцыг баталсан. Уг зарчмуудыг хуулийн төсөлд тусгах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Монгол Улсын хөгжлийн загварыг аваад үзэхээр тав зургаан чиглэлд анхаарах ёстой байдаг. Үүний хамгийн нэгдүгээрт нь баялгийн менежментийг зөв хийх орно. Ялангуяа төрийн өмчит стратегийн томоохон ордууд тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийг аваад үзье л дээ. 25 хувийн татвар төлөхөд л их наяд төгрөг болж байна. Зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь л, энэ. 2020 оны ашгийг нь харахад цаана нь бараг дөрвөн их наяд төгрөг үлдэж байгаа юм. Тэгэхээр би ямар бодолтой байдаг вэ гэхээр Монгол Улсын стратегийн томоохон арав гаруй ордууд дээр төрийн өмчит компани байгуулах хэрэгтэй. Бидний тарааж байгаа их наядаар тоологдох мөнгө бол хэд хэдэн том үйлдвэр байгуулж хүрэх зүйл. Тийм болохоор баялгийн сан байгуулах нь зүйтэй. Ингэхдээ менежментийг нь давхар бодох хэрэгтэйг сануулъя.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа

-Ашигт малтмал ашигласны албан татварыг хэмжээг л нэмэх эсвэл ашигт малтмалын ордын тоо нэмэгддэггүй юм бол бид Ирээдүйн өв сан дээр төвлөрч байгаа орлогоос Хөгжлийн сан руу оруулах нь байна шүү дээ. Тэгэхээр үүн дээр гаргасан тооцоо байгаа юу. Хоёрдугаарт, сангуудын хувьд засаглал хамгийн чухал. Бид Ирээдүйн өв сан дээр тусдаа корпораци байгуулна гэж ярьж байсан. Ер нь үүний засаглалыг хэрхэн авч явна гэж харж байгаа юм бэ. Баялгийн сангаасаа бид нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой тэргүүлэх сал­баруудыг санхүүжүүлэх нь ээ. Төсвийн алдагдал нэмэгдүүлсэн нэг удаагийн санхүүжүүлэлт хийгдэхгүй гэж ойлгож байгаа. Энэ зөв үү. Энэ нь монгол улсын зээлжих зэрэглэл, эдийн засагт хэрхэн яаж нөлөөлөх вэ гэдэг талаар хийсэн судалгаа тооцоо хэрэгтэй байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сан байгуулж, ард иргэддээ байгалийн баялгийн өгөөжийг хүртээмжтэй хуваа­рилахаар тусгасан. Үүнийг Үндэс­ний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлж, бодит үр дүн болно. “Эрдэнэс силверс ресурс” ХХК Салхитын алт, мөнгөний ордын үр шимийг ард түмэнд хүртээж байгаа явдал бол Үндсэн хуулийн үзэл баримтлал амьдралд бодитой хэрэгжиж байгаагийн тод жишээ болж байна. Энэхүү үйл явдал нь цаашдаа монголчууд баялагтаа эзэн болох, Үндэсний баялгийн сантай болж, монгол хүн бүр баян чинээлэг, хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн бодит жишээ боллоо. Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг, нэг сая төгрөгөөс бага хэмжээний тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудад зөрүүг олгож байгаа сайхан жишиг бол Норвегийн сан шиг, дэлхийн байгалийн баялгийн үр өгөөжөө үр ашигтай, ард түмэндээ өгөөжтэй ашиглаж байгаа олон жишгүүдийн нэг болж, цаашдаа буухиалан үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Иймд Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн мэдүүлэх хэрэгтэй.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүллээ.

Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний олонх дэмжив. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, соёрхон батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 70 нь дэмжин, баталлаа. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар эхэлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 76 гишүүний 90.8 хувь нь дээрх хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-т “Улсын Их Хурал энэ хуулийн 46.1.2-т заасан хууль, тогтоолын эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх” гэж заасны дагуу Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонсов.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүхэлд нь хориг тавьсныг Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.

Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хамтарсан хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолыг хэрхэн хэлэлцэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Ганмаа, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар ажиллажээ.

Ажлын хэсэг 2 удаа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан “Хуралдааны дэгээр зохицуулаагүй асуудлыг хэлэлцэх журам”-ыг баримтлан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бүхэлд нь тавьсан хоригийг Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төсөл боловсруулан энэ сарын 28-ны өдөр Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулжээ.

Дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Н.Наранбаатар, Л.Мөнхбаясгалан, С.Эрдэнэбат, Ц.Идэрбат, Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Д.Ганбат, Ц.Даваасүрэн, С.Амарсайхан, Д.Батлут, З.Мэндсайхан, М.Бадамсүрэн нар асуулт асууж, хариулт авсан. Гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан, Ерөнхийлөгч төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тохиолдолд шийдвэрлэх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж, энэ талаар ажлын хэсгийн ахлагч болон Байнгын хороодын дарга нараас хариулт, тайлбарыг авсан юм. Түүнчлэн орон нутгийн төсвийн хэлэлцүүлгийн цаглавартай холбоотой тодруулгыг Сангийн сайдаас асууж, хариулт авсан.

Дараа нь Байнгын хороодын саналаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжих санал хураалт явууллаа. Санал хураалтад Улсын Их Хурлын 81 гишүүн оролцож, 55 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно” гэж заасан байдаг.

Хуулийн төсөл ийнхүү батлагдаагүй учир Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.8, 90.9 дэх заалтыг баримтлан Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хуралдаанаа хийж, холбогдох асуудлыг хэлэлцэхийг даалгав. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо-2024” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоог хангах төрийн бодлого, ололт амжилт, тулгамдсан асуудал”, “Эрх зүйн орчны шинэчлэл”, “Нийгмийн оролцоог хангахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, хариуцлага,” “Тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо-Олон улсын байгууллагын дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвийг хэлэлцэж, зөвлөмж гаргах юм.

Мөн салбар хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн үүрэг, оролцоо, төр, хувийн хэвшил болон төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ.

Үндэсний чуулганыг Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо нь Ерөнхийлөгч, төр, засгийн бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл гэдгийг тэмдэглэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих, тэдний сайн сайхан амьдралын төлөөх аливаа бодлого, шийдвэр, санал, санаачилга, үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

“Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн” болон “Хархорум хот” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдгээ хэлэв.

Манай улсад 111 мянга гаруй иргэн хөгжлийн бэрхшээлтэй. Эдгээрийн 84 хувь буюу 93 мянга нь хөдөлмөрийн насных хэдий ч 15 мянга нь л ажил хөдөлмөр эрхэлж байна.

Иймээс төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд тэднийг ажлын байраар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, орлого, амьжиргааг нь сайжруулах, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нь чухал байгааг тэмдэглэлээ.

Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болгохын төлөө ажиллах, санхүүжилтээ нэмэгдүүлэх, онцлогт нь тохирсон ажил, хөдөлмөрийн шинэлэг хэлбэр, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатайг онцлов.

Орон сууцны зээлийн нөхцөлийг сайжруулах, түрээсийн, нийтийн, амины орон сууцны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн болон ахуйн осол, гэмтлээс шалтгаалсан олдмол хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад дүгнэлт хийж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо.

2017-2021 оны Засгийн газар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулах, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийг Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв болгон өргөтгөх шийдвэр гаргаж байлаа.

Сүүлийн жилүүдэд ч тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр цөөнгүй арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нь тодорхой хувиар нэмж, танхимын сургалт болон хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээг хөгжүүлэх, орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн төв, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг байгуулж байна.

Улс төрийн оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарсны дүнд УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн хоёр гишүүн сонгогдсон. Мөн манай тамирчид Паралимпын наадмаас нэг алт, гурван мөнгөн медаль авсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд ахиц дэвшил, үр дүн гарч байгаагийн илрэл гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа.

Дэлхийн улс орнууд ирэх сард тохиох “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдөр”-ийг “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөөх хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тэмдэглэх юм.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 1-9-нд Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) оролцох үеэр Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал тус тус хийнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд тус хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер нартай тус тус уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн бага хурлын үеэр болох Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэр тухайн орнуудын удирдлагатай уулзаж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, чингэхдээ хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм31 мин өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм2 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр2 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм2 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм5 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр5 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм6 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр8 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг8 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм8 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд8 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент8 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм9 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм9 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент1 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр1 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм1 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим