Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлт бол зөвхөн суралцагчдын асуудал биш

Нийтэлсэн

-

Өнгөрсөн онд 0-18 насны 104 хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж тусламж, үйлчилгээ авсан бөгөөд эдгээр хүүхдүүдийн 42.5 хувь нь сургуулийн насны хүүхэд байжээ. Харин он гарсаар 35 хүүхэд бие махбодь, сэтгэл санаа болон үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд өртөж эмнэлгийн болоод түр хамгаалуулан байрлах үйлчилгээ аваад байна.

“Өдөж уурлуулах, хочлох, элэглэн, шоолох, айлгах, дарамтлах, одож хатгах, ангийн ялгаа гаргаж дарамтлах, ганцаардуулах, хов тараах зэрэг бие махбод, сэтгэл санааны түрэмгийллийг хэн нэгний эсрэг давтамжтайгаар үйлдэх үйлдлийг дээрэлхэлт гэж тодорхойлсон байдаг. Харин ялгаварлан гадуурхалт нь аливаа хүнийг арьс өнгө, хэл соёл, угсаа гарвал, нас, хүйс, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, үзэл бодлоор нь ялгаварлан харьцах үзлийг ялгаварлан гадуурхал” гэдэг.

Энэхүү дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтай холбоотойгоор “Сургуулийн орчинд үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг зогсоох нөхцөл, боломж” сэдвээр мэргэжилтнүүдийг хамарсан хэлэлцүүлгийг Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулиас зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчин дахь дарамт, дээрэлхэлтийг зогсоох сэтгэлзүйн эрүүл, ээлтэй орчинг бүрдүүлэхэд онол, практикийн ач холбогдол бүхий судалгаа, шинэлэг бүтээлч санааг дэмжих, хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оршиж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт НССДС, МУИС, МУБИС, ШУТИС, Идэр ИС, ДХИС, Отгонтэнгэр ИС, “Монгол Коосен” технологийн коллеж, зарим дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Лантуун Дохио ТББ-н төлөөлөл, ЕБС-иудын багш, сэтгэлзүйч, нийгмийн ажилтнууд оролцож, илтгэлээ танилцууллаа.

Хүний эрхийн үндэсний комисс 2017 онд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлдээ манай улсын хүүдийн эрхийн хамгийн нийтлэг зөрчил нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүний нэг хэлбэр болох үйл хайхрах явдал байгаа нь судалгааны дүнгээс харагддаг. Энэхүү судалгааг Нийслэлийн долоон дүүрэг, найман аймгийн нутаг дэвсгэрт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхэд, 2743 эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд хамгааллын хамтарсан багийн 152 гишүүнийг хамруулсан ба нийт хүүхдийн 17.2 хувь нь ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байгаагүй гэсэн үлдсэн 82.8 хувь нь ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Мөн тэдний 62 хувь нь үг хэлээр доромжлох50 хувь нь чимхэх43.5 хувь нь цохиж зодох зэрэг бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн байна. Түүнээс гадна тэдний 27.8 хувь нь үл хайхрах24.8 хувь нь доромжлох22.9 хувь нь айлган сүрдүүлэх17.1 хувь нь ялгаварлан гадуурхах14.7 хувь нь бэлгийн шинжтэй дарамт халдлага үйлдэх5.9 хувь нь хүнд нөхцөлд ажил хийлгэх4.8 хувь нь гэрээсээ хөөгдөх зэрэг хүчирхийлэлд өртөж байснаа дурджээ.

Үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлт бол зөвхөн суралцагчдын асуудал биш. Энэ нь өргөн хүрээгээрээ нийгмийн, явцуугаар сургуулийн бүх хүний асуудал юм. Сургууль дээрх үе тэнгийнхний дарамт, дээрэлхэлттэй тэмцэхэд сургуулийн орчны манлайлагчид болох сургалтын менежер, нийгмийн ажилтан, анги удирдсан багш, эцэг эхийн зөвлөл, сургуулийн эцэг эх, асран хамгаалагч, багшийн холбоо, сурагчдын зөвлөл, сургуулийн аж ахуй, үйлчилгээний албаны ажилчид төдийгүй хороо, дүүрэг зэрэг хамаарагдаж болох бүх хүний оролцоо, манлайлал, чин зүтгэл чухал үүрэгтэй. Үе тэнгийнхний дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх тулгын чулуу нь сургуулийн зүгээс ялгаатай байдлыг адил тэгш, хүндэтгэл хүлээн авдаг, бүх хүүхдийг тэгш хамруулдаг уур амьсгал бүрдүүлэх явдал юм. Сургуулийн эерэг соёлд хамгийп чухал нь сургууль даяар бие биеэ хүидэтгэсэн харилцаатай байх. Энэ нь үе тэнгийнхний дунд (жишээ нь багш хоорондын, сурагч хоорондын) болон бүлэг хоорондын (багш-сурагч, багш-эцэг эх, асран хамгаалагч хооромдын) харилцаа эерэг уур амьсгалтай байхыг ойлгоно. Тиймээс бүгд “Дээрэлхэлт нь хүүхдийн хөгжлийн хэвийн үе шат бөгөөд хүүхдийг тэсвэр хатуужилтай болоход сургадаг” гэдэг үзлээсээ салах хэрэгтэй. Сурагчид дээрэлхэлтийн тохиолдлуудыг санаа зовох зүйлгүй илчлэх, ярилцах боломжтой нөхцөлийг бий болгохыг тэмүүлэх нь сургуулийн болон насанд хүрэгчдийн үүрэг юм. Сургуулийн орчинд багш, сурагч, ажилтнууд бие биеэ хүндэтгэн, эерэг соёлыг хэвшүүлэх нь чухал бөгөөд дээрэлхэлт нь хүүхдийн хөгжлийн хэвийн үе шат ба энэ нь тэднийг тэсвэр хатуужилтай болгоход тусалдаг гэх өрөөсгөл хандлагаасаа хүн бүр тэр дундаа эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид салах хэрэгтэй юм.

Ингээд хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг хүргэе

Ч.Базар: Дээрэлхүүлсэн хүүхэд дайнд явсан цэрэг шиг сэтгэл зүйн шарх авсан байдаг
/Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн захирал/

Үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт бол Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд нийгмийн анхаарал татсан асуудал юм. Сүүлийн үед БШУЯ ч энэ талаар анхааралдаа авч, эрх зүйн зохицуулалт хийх гэж буй нь сайшаалтай. Саяхан Харвардын их сургууль тэргүүтэй дэлхийн томоохон сургуулиуд хамтран үе тэнгийн дээрэлхэлтийн судалгааг хийхэд тэдний мэдрэмж дайнд явж байсан ахмад дайчид, террорист халдлага болон байгалийн гамшигт өртөж байсан хүний сэтгэцийн гэмтэлтэй адилхан байгааг тогтоожээ. Угтаа бол сэтгэлзүйд нөлөөлж байвал сэтгэл заслын эмчилгээг хийх шаардлагатай. Учир нь энэ нь урт хугацаандаа маш их хор уршигтай юм. Нөгөөтээгүүр дээрэлхэгч хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлыг судалгаагаар тодорхойлсон байна. 

Тэд бусдын анхаарлыг татахыг хичээдэг, бусдад бурууг өгдөг, аймхай хулчгар, эцэг эх нь анхаардаггүй, хүүхдэдээ хатуу ширүүн ханддаг гэх мэт нийтлэг дүр зурагтай байжээ. Тэгэхээр энэ нь ганцхан дээрэлхүүлэгч төдийгүй дээрэлхэгч гэсэн хоёр бүлгийн сэтгэлзүйн байдлыг хамарч байгаа учир тогтолцооны шинжтэй нийгэм сэтгэцийн эрүүл мэндийн асуудал болж байгаа юм. Тэгвэл цаашид яах вэ? Зарим оронд эрх зүйн зохицуулалт хийдэг бол зарим нь хүүхэд,эцэг  эх, сургууль, нийгмийн оролцоотой тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Манай орны хувьд эрх зүйн зохицуулалт хийхээс гадна мэдээллийг түгээх, олон нийтэд ойлгуулах зэрэг ажлуудыг хийх боломжтой. Тал талдаа авч хэлэлцэн, арга зүйг ярилцаж, нийгмээрээ анхаарлаа хандуулах юм бол үр дагавар нь багасах боломжтой гэж үзэн бид өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.  

Б.Очирбат: Хүнийг сонирхлоор нь ялгаварлах ёсгүй

/Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн Оюутны зөвлөлийн дарга/
Хүүхэд залуус цахим дээрэлхэлтэд өртөх болсон. Тухайн хүүхэд өөрийн сонирхлын дагуу цахим клубд хамрагдах, сонирхол гэх мэт мэдээллээ зарим нь ил нээлттэй байлгадаг. Жишээ нь хамрагдаж буй бүлгэмээр дүгнэн “Ийм сонин зүйл сонирхдог хүүхэд юм байна” гэх мэтээр гадуурхаж эхэлдэг. Тэгэхээр хүн бусдад төвөг болохгүйгээр өөрийн хүссэн зүйлээ хийх боломжтой өнөө цагт хүнийг сонирхлоор нь ялгаварлах ёсгүй юм.
 Миний хувьд зөвхөн таньдаг хүнээ сошиалд орчинд найзаа болгодог. Гэхдээ миний бодлоор хүмүүс ар, урдуур ярьж л байдаг. Түүнд нь чи эмзэглээд, асуудал болгоод байлгүй зөвхөн урдах хийх ёстой зүйлээ л хийгээд явах нь илүү амар санагддаг. Би ЕБС-ийн сурагч байхад дээрэлхүүлж, гадуурхагдсан хүүхдүүд сургуулийн сэтгэлзүйчид хандахаас илүүтэй найз нөхдөдөө ханддаг байсан. Сэтгэлзүйчид асуудалтай байгаа хүүхдийг багш нартай хамтран ажиглан, тодорхойлж тэдэнд туслах ажлаа сайн хийх шаардлагатай байна гэж боддог. Тэгэхээр хүүхдүүдэд хандаж хэлэхэд ичиж, санаа зоволгүйгээр сургуулийн сэтгэл зүйчдээ хандаж, ярилцаарай гэж хэлмээр байна.

С.Сарантуяа: Цахим орчин хөгжсөнөөр дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт нь ил биш, нуугдмал болсон
/Нийслэлийн лаборатори 93-р сургуулийн Боловсролын Сэтгэл зүйч/

Хүүхэд тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийн дунд найз нөхдийн ялгаварлан гадуурхалт бий. Жишээ нь би чамтай найзалж байгаад найзлахаа болиод өөр хүүхэдтэй нийлээд эхлэхээр надад гадуурхагдсан мэт санагдаж, сэтгэлзүйд хүчтэй нөлөөлдөг. Бичсэн мессежийг нь харчхаад хариу өгөхгүй байвал гомдчихдог. Үүнийг нь томчуудад сүртэй асуудал биш, найз нөхөдтэй болж л байдаг, салж л байдаг шүү дээ гэдэг. Харин тэдний хувьд энэ нь тийм биш, маш ноцтой зүйл. Тэгэхээр насанд хүрэгчид хүүхдэдээ зөвлөхөөсөө илүүтэй тэдний мэдрэмжийг хуваалцах нь чухал.

Хоёрдугаарт цахим орчинд дээрэлхэлт бий болсон. Шалтгаангүйгээр намайг найзуудаасаа хассан байна, найзуудын бүлгэмээс гаргасан байна, блоклосон байна гэдэг. Тэгэхээр цахим орчин хөгжсөнөөр дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт нь ил биш, нуугдмал хэлбэр рүү шилжсэн гэсэн үг. Тиймээс цахим орчныг хааж, хязгаарлахаас илүүтэй үүнийг хэрхэн зөв ашиглах талаарх мэдлэг мэдээллийг нь нээлттэй ярилцаж, зөвлөгөө өгөх хэрэгтэй юм. Мөн Ерөнхий боловсролын сургууль мэргэшсэн сэтгэл зүйчдийн орон тоог нэмэгдүүлж дунд, ахлах ангийн сургалтын хөтөлбөрт сэтгэл зүйчийн цаг оруулах хэрэгтэй.

Б.Буяндэлгэр: Цахим орчинд нэгнээ ангийн, найз нөхдөө ялгаварлах нь ихэсжээ

/НССДС-ийн багш/

Ямар утас хэрэглэж байгаагаас хамаарч нэгэндээ хандах хандлага өөр байна. Үүний цаана тухайн суралцагчийн гэр бүл, амьдралын түвшин нөхцөл ил харагдаж байх талтай. Утасны загвар хөөцөлдөх нь байтугай утас хэрэглэдэггүй хүүхэд ч бий. Үүнээс улбаалан хүүхдүүд гар утсыг эхэндээ гоё сайхан хэрэглээ гэж хардаг байсан бол одоо үзэн яддаг болж байна. Түүнчлэн цахим орчинд нэгнээ ангийн, найз нөхдийн группээс хасах, блоклох гэх мэтээр нэгнээ ялгаварлах нь ихэсжээДан ганц сэтгэл зүйч байгаад нийгмийн ажилтан, анги удирдсан багш, эцэг, эхчүүдэд сургалт явуулаад дорвитой үр дүн гарахгүй. Харин цогц байдлаар бага, дунд, ахлах ангийнханд зориулагдсан сэтгэл зүйч нар хөтөлбөрийнхөө дагуу нийгмийн ажилтан, багш, асран хамгаалагч нартай хамтран ажиллах нь зөв. Цаашлаад төрийн болон төрийн бус байгууллага, хүүхдийн эрхийн байгууллагуудтай хамтарч ажилласны үр дүнд таслан зогсоох боломжтой гэж үзэж байна. 

Мөн тэрбээр англи болон хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн хэвшлийн хоёр сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнгээс харахад: Царай төрх, өндөр нам, биеийн жингээр шоолох 30-53 хувьцахим орчин дахь дээрэлхэлт 20 хувьбие биедээ нэр хоч өгөх 44 хувьбусдын сул талыг даган дуурайх 57 хувьэд зүйлсээ үеийнхэндээ алдах 56 хувьбие махбодын аль нэг хэсэгт гэмтэл авах нь 45 хувьтай байна гэлээ

М.Цогтбаяр: Хүүхдэд өөрт нь тодорхой асуудал байгаа болоод л ийм асуудал үүсгэдэг

/БЗД-ийн Амгалан Цогцолбор сургуулийн багш/

Хүүхдүүдийн дунд ялгаварлан гадуурхалт нь илүү материаллаг тал руугаа ажиглагддаг. Мөн ёс бус үгээс үүсэх сэтгэл зүйн дарамт нь нүдэнд харагдахгүй том дарамт болдог. Үнэтэй гар утас барьсан, үнэтэй пүүз өмссөнд нь илүү сайн ханддаг ч юм уу хандлага тодорхой хэмжээнд байдаг.
Бусдыг дээрэлхсэн хүүхдийг хүүхэд хамгааллын хуулиараа сургуулийн орчинд мэдээж шийтгэхгүй. Юм сайн ойлгох том хүүхдүүдэд хэлж, ярилцана, хууль эрх зүйн талаас нь мэдлэг мэдээлэл өгдөг бол бага ангийн хүүхдүүдтэй сэтгэлзүйч ярилцдаг. Хүүхдэд өөрт нь тодорхой асуудал байгаа болоод л ийм асуудал үүсгэж байдаг. Өөрөөр хэлбэл өөрт нь тавгүй сэтгэгдэл үүсэхээр бусдыг дээрэлхдэг. Тиймээс үе тэнгийн хүүхдийг дээрэлхье гэж зорилго, бодол тэдэнд байдаггүй.
Харин багшийн хандлагын тухайд 2018 онд баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулийн VII бүлэгт зааснаар багш сургуулийн орчинд хэрхэн ажиллах үүргийг заасан байдаг ба энэ хүрээнд манай сургууль багш нараа чадавхжуулдаг.

Х.Бадамгэрэл: Өөрийгөө зөвөөр хөгжүүлж буй хүүхэд бусдыгаа дээрэлхэх, гоочлох завгүй болно

/Эрдмийн ИС-ийн докторант, Топ модель/

Гоо зүйн сургалтаар дамжуулан үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсоох боломжтой. Би арван жилийн өмнө Андра хэмээх гоо зүйн сургалтын байгууллагаа нээсэн. Энэ хугацаанд 7.200 гаруй хүүхдийг сургалаа. Манайд суралцахаар ирж буй хүүхдүүдийг ангилж үзвэл, Дээрэлхэгчажиглагчхохирогч бүлгийн хүүхдүүд байдаг. Дээрэлхэгч хүүхдүүд өөртөө итгэлтэй байдаг ч гэр бүлийн орчиндоо асуудалтай байх нь элбэг. Гэр бүлээс мэдэрч буй таагүй зүйлээ даван туулахын тулд бусдаас хариу авах, доромжлох зэрэг үйлдэл хийж байна. Харин хохирогч хүүхдүүдийн сэтгэл зүйд хамгийн их нөлөөлж, дарамтад оруулж, цаашлаад амиа хорлолтод хүргэдэг зүйлс нь, Эцэг, эхийн үл хайхралтҮе тэнгийнхний дарамт дээрэлхэлтЯдуурал нөлөөлж байна. Засварын мөнгө, номны мөнгө зэргээ өгч чадаагүйгээс болж багш нар ангийнхных нь өмнө хүүхдийг нэр цохох нь тун буруу юм. Дээрхээс болж хохирч буй эсвэл дээрэлхэгч хүүхдүүдийн сэтгэл зүйг гоо зүйн сургалтаар дамжуулж төлөвшүүлэх, дээрэлхэлтийг таслан зогсоох боломжтой. Энэ бол үе шаттай явагдах нөлөөллийн зарчимд суурилна. Хүүхэд бүр дахин давтагдашгүй, онцгой гэдгийг ойлгуулж өгснөөр өөртөө итгэдэг. Харин өөрийгөө зөвөөр хөгжүүлж буй хүүхэд бусдыгаа дээрэлхэх, гоочлох завгүй болно.

Хурлаас гарсан санал зөвлөмжийг нэгтгэн БШУЯ, Боловсролын ерөнхий газарт хүргүүлэж цаашид хамтран ажиллах юм.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.

Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.

Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.

1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.

“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм13 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм15 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр15 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм15 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм18 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр18 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм19 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр20 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг21 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм21 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд21 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент21 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм21 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм21 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент2 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр2 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм2 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд2 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр3 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр3 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим