Нийгэм
Боловсролын гадуурхалтад цэг тавья
Сүүлийн үед сургуулийн орчны гадуурхалтын талаар нэлээд ярьж хэлэлцэх боллоо. Тэгвэл хувийн сургуулийн орчин хүүхдийн гадуурхалтын нэг хэлбэр болоод байна.
Монгол Улс сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийг үнэ төлбөргүй олгохоор хуульчилсан. Гэв ч хувийн сургуулийг хүлээн зөвшөөрдөг.
Гэхдээ хувийн сургуулиудад төрөөс хувьсах зардал олгодог. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хүүхдэд боловсролыг үнэ төлбөргүй олгоно гэж заасны дагуу төсөв хөрөнгө хуваарилдаг. Хувьсах зардал бол хувийн сургуулийг дэмжиж өгч байгаа хэрэг бус. Үндсэн хуульд заасан хүн бүрийн боловсролыг олж авах эрхтэй холбогдох асуудал юм .
Хүүхэд сурч, хүмүүжихэд сургуулийн орчин хамгийн их нөлөөлдөг билээ. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ сургалт сайтай, нэр хүндтэй сургуульд оруулахыг хүсдэг. Хүүхэдтэй тулж ажиллах боломж, гадаад хэлний давуу талыг бодолцож хувийн дунд сургууль сонгох нь бий. Тэдний энэ хүсэл дээр дөрөөлөн, Монголд үйл ажиллагаа явуулж буй хувийн дунд сургууль, цэцэрлэгүүдийн сургалтын төлбөр хадсаныг хүн бүр мэднэ. Тодруулбал, эгэл жирийн иргэн бүх насаараа хөдөлмөрлөөд олж чадахгүй хоёр өрөө орон сууцны мөнгөөр хувийн зарим сургуульд нэг хүүхэд ганцхан жил сурдаг болсон.
Тодруулбал, нэлээд нэр хүндтэй, өндөр төлбөртэй нэгэн хувийн сургуульд сурдаг хүүхэд найзтай хамт явж байгаад машинд дайгдаж Нарны хороололд байдаг гэртээ буусан байна. Харин маргааш нь хичээлдээ иртэл найз нь “Танайх Нарны хороололд амьдардаг сургалтын төлбөрийг яаж төлж дийлдэг юм бэ” гэж асуусан тохиолдол гарчээ. Үүнээс гадна бас нэгэн хувийн сургуульд эцэг эхүүд нь “Танай сургууль сургалтын төлбөрөө нэмэх хэрэгтэй байна. Бид хүүхдээ Нарантуул захын наймаачны хүүхдүүдтэй хамт сургамааргүй байна” гэсэн хүсэлт гаргасан тухай цахим орчноор нэг хэрүүлийн алим тарьж байсан удаатай. Насанд хүрсэн хүмүүс, эцэх, эх нь ингэж гадуурхаж байхад хүүхдүүдийн хувьд бүр яриад ч хэрэггүй.
Сургуулийн орчны ийм гадуурхалтыг төр хүчээр зохицуулахаас өөр арга байхгүй. Хувийн сургуулийг зөвхөн ахлах ангид ирээдүйд сонгох мэргэжлийн дагуу төрөлжсөн хэлбэрээр байлгаад бага, дунд боловсролын хувийн сургуулийг болиулах хэрэгтэй байна.
Ингэвэл наанадаж хүүхдээ сургуульд зөөж замын түгжрэл үүсгэх цаандаж ижил тэгш сурах боломж бүрдэнэ. Бас эцэг, эхийн орлогын түвшнээс шалтгаалан хүүхдэд ялгавартай хандах байдал арилна. Харин улсын сургуулийн бага дунд ангийн боловсролыг чанарыг сайжруулах, багш нарын чадвахыг нэмэгдүүлэхэд төрөөс онцгой анхаарч төсөв мөнгө хуваарилах хэрэгтэй юм.
Бидний хүүхдүүд бүгд нэг үеийн нийгмийг бүтээж зэрэгцэж амьдрахаас хойш бүгдээрээ зөв сайн боловсролтой иргэд болход төр одоо л анхаармаар байна.
Өмнөд Солонгосын боловсролын яам 2025 оны тавдугаар сараас эхлэн тус улсын өндөр төлбөртэй, элит дунд сургуулиудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаад байгаа.
Тус улсын Боловсролын сайд Ёо Юн Хэ “2025 онд хувийн дунд сургуулиуд, гадаад хэлний болон олон улсын сургуулиуд бүгд нэгэн зэрэг энгийн сургалттай сургууль болон өөрчлөгдөнө. Боловсролын систем дэх тэгш бус байдал цаашдаа нийгмийн ялгаатай анги давхарга үүсгэх нөхцөл бүрдүүлэхээс олон нийт болгоомжилж байна” гэж мэдэгдсэн.
Энэхүү өөрчлөлттэй зэрэгцэн улсын сургуулиудын хөтөлбөрийг сайжруулж, үнэлгээний шинэ системийг нэвтрүүлэхээр болжээ. Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын ард иргэд өндөр төлбөртэй, хувийн дунд сургууль төгсөгчид их сургууль, коллежид элсэхэд давуу талтай болж, цаашдаа ажлын байр олох, гэр бүл зохиохдоо ч илүү боломж эдэлдэг болж байгааг иргэд хурцаар шүүмжилж буй аж.
Тэгэхээр манайд ч бас ялгаагүй хувийн сургуулиуд, боловсролын салбарт реформ хийх цаг нь болжээ. Сургуулийн орчинд өрнөж буй үйл явдлууд ч үүнийг бататгаж байгаа юм.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм18 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм17 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм21 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм21 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм14 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг20 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо