Нийгэм
Ингээд байвал 400 сая жуулчин яаж ирэх юм бэ
Говьд байдаг нэг жуулчны бааз люкс гэр өглөөний цайтайгаа хоногийн 350 ам.доллар гээд зар сурталчилгаагаа олон нийтийн сүлжээнд байрлуулж. Ийм мөнгө төлсөн гадаадын жуулчин тэр эзгүй цөлд юу үзэх юм бол. Яахав элс, гүрвэл, магадгүй Ёлын ам гээд үзэх юм бишгүй л байгаа байх л даа.
Жилдээ хэдэн сая жуулчин хүлээж авдаг, үзэж харах эртний дурсгал энэ гээд юм ихтэй Тайланд улсад “Novotel-ийн энгийн өрөө 82 ам.доллар гэхэд ийм үнэтэй буудалд хэн ордог юм гээд одтой зочид буудлын өрөө дунджаар 60, энгийн өрөөнүүд нь 30 орчим ам.доллар байдаг. Ингэж байж энэ улс жуулчин татдаг, Гэтэл манайд эзгүй хээр таван ханатай гэр 200 доллар гэх юм” хэмээн тэнд амьдардаг монгол хүн бичиж байна. Иймдээ ч коронавирусын цар тахал дэгдээд байсан 2021 оны эхний таван сард Тайланд улс 239,2 мянган жуулчин хүлээж авч байж.
Ер нь ганц энэ ч биш Тэрэлж дэх амралтын газрууд мөн л хоногийн 300-350 мянган төгрөгийн ханштай болсон талаар хүмүүс ярьж бичиж байна.
Коронавирсуын цар тахлын дэгдэлт, хөл хорио, хязгаарлалтын үед жуулчны бааз, амралтын газрууд үйлчлүүлэгчгүй байж санхүүгийн хувьд хямарсан нь үнэн. Гэхдээ алдагдлаа ингэж нэг амьсгаагаар нөхнө гэвэл харин ч эсрэгээрээ аялагч жуулчлагчдын өмнө хаалгаа тас хаасантай адил болмоор. Яахав, Тэрэлж нэг хоёр гээд тансаг газруудад манай эрх баригчид, олигархиудын хүүхдүүд бөөнөөрөө очиж наргиж цэнгэж тансаглан, хар тамхиа татацгаж аав ээжийнхээ гараа ч хөдөлгөлгүйгээр олсон мөнгийг гарын салаагаар урсгадаг байж болох.
Гэхдээ л сүүлийн жилүүдэд хүрээгээ тэлэн эх орныхоо байгалийн сайхан газруудаар гэр бүлээрээ аялж амардаг дотоодын эгэл жуулчид, аялагчдынхаа боломжийг жуулчны энэ баазууд хэт өндөр үнээр хааж байгаа юм биш үү. Дэлхийн аялал жуулчлалын байгууллага коронавирусын цар тахлын дараах аялал жуулчлалын гол трэндийг дотоодын аялал жуулчал гээд зарлачихсан байхад ийм үйлчилгээ аялагчдыг татах уу.
Хувийнхаа машинд бензин хийгээд, хоол хүнсээ тээгээд явж байгаа нэг гэр бүлийнхэн, найз нөхөд хэдэн хоног хээрээр гэр хийн майхан сав барьж яваад нэг хоног буудалд буугаад, ус цасанд орж тавтай амраад явъя гэхэд өөдөөс нь ийм үнэ хэлбэл, юм бүхний үнэ өсч эдийн засгийн хүндрэлд ороод байгаа хүмүүс хоногийн 200-300 долларыг төлж дийлэх үү.
Эдийн засгийн хямрал, үнийн өсөлт ганц манай оронд ч биш, дэлхий нийтийг хамарч хаа сайгүй халаасаа тэмтэрч байхад гаднаас ирэх ганц нэг жуулчин нь хоногийн 350 доллар төлөөд үзэж харах ч юм юуч үгүй, талын салхинд зүгээр л илбүүлээд буцах уу. Энэ жилийн жуулчны түрүүч японы хоёр иргэн халаасандаа нэг ч долларгүйгээр явган мацаж яваа чинь нэгийг хэлээд байна биш үү.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 400 сая жуулчин хүлээж авна гээд зарлачихсан, үүнд бэлтгээд өөрийнхөө хөшөөг нутагтаа босгочхоод байхад жуулчны бааз, амралтын газрууд нь ингээд байвал тэр олон жуулчин гадаадаас ирэх үү. Угтан авагчаас нь ор хоногийн үнийг нь асуучхаад гараад голын эрэг дээр майхнаа босгоод түүдэг асаагаад суух байлгүй.
Хоёр жил хөл хорионд байсан би ч гэсэн энэ зун аятайхан амралтад ганц нэг хоноё уу гэж бодож байсан, бэнчин хүрэхгүй юм байна, болихоос…..
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм7 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм12 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр14 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм15 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм9 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг14 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр12 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ