Нийгэм
Мал аж ахуйгаа тэрбум тэрбум ам.долларын орлоготой болгоё
Манай улсын эдийн засаг уул уурхайд суурилсан. Өөрөөр хэлбэл газрын хэвлийгээ ухаж төнхөөд хэдэн төгрөг олдог хэдий ч өр зээлний дороос өндийхгүй л явна. Эдийн засагчид, судлаачид Монгол Улсын уул уурхайд суурилсан эдийн засагт цааш явах зам үгүй болно гэдэгт санал нэгддэг. Эрх баригчид, улс төрчид ч эдийн засгаа солонгоруулах буюу олон төрөлтэй болгох тухай ярьцгаадаг. Гэвч өнөөг хүртэл олон төрөлтэй болж экспортын орлогоо нэмэгдүүлж чадахгүй л байна. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд газар нутгаа ухаад ухаад бид ажилгүйдэл, ядуурлаасаа салж чадсангүй. Улс нь өрөндөө баригдаж дефолт зарлах дээрээ тулж байна. Одоо яах вэ? Буруугаа мэдсээр байж цааш ингээд явах уу гэдэг асуулт бидэнд өнөөдөр өөрийн эрхгүй тулгарч байна.
Иймд бид бодлогоо маш яаралтай, богино хугацаанд өөрчлөх ёстой болж таарлаа. Эдийн засгийн зохистой бүтцээ зөв тодорхойлох ёстой юм. Монгол Улс бол эрт цагаас эдүгээ хүртэлх түүхэндээ мал аж ахуйн орон байсан. Нэг ёсондоо мал аж ахуй дээр тогтсон эдийн засагтай явж ирсэн гэсэн үг. Үндсэн хуульдаа ч малыг төрийн хамгаалалтад авчихсан шүү дээ. Төрийн сүлдэдээ ч малаа залж ирсэн түүхтэй.
“Мартсанаас мал мэнд үү” гэгчээр одоо буцаад мал аж ахуйгаа түших цаг нь болж. Мал аж ахуй л Монгол Улсыг аварна. Эдийн засаг хүртээмжтэй хөгжиж улсаараа ажилгүйдэл, ядуурлаасаа сална. Гэхдээ аяндаа ийм болчихгүй. Тууштай урт хугацааны бодлого хэрэгтэй. Түүнийг хэрэгжүүлэх чадвартай Засгийн газар, салбарын яамд байх ёстой. Тэгвэл эдийн засагч, хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар мал аж ахуйгаас дараах байдлаар орлого олж болох хэд хэдэн санаа илэрхийлжээ. Түүнээс дурдвал:
-Ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн Арабын улс орнуудад маш үнэтэй. Тэдний стандартаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргадаг болох,
-Ямааны сүү сүүлийн үед дэлхий даяар маш үнэтэй болж байна. Эхийн сүүтэй хамгийн ойр найрлагатай тул эрэлт ихтэй, маш үнэтэй болж байгаа юм. Тэгэхээр 30 гаруй сая ямаагаа сааж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортловол жилдээ хэд хэдэн тэрбум ам.доллар өлхөн олох боломжтой.
-Хонины хувьд экспортын боломж өндөр. Мөн л Арабын улс орнууд руу өндөр үнээр экспортод гаргаж валютын орлого олдог болох хэрэгтэй. Өнөөгийн “Нөөцийн мах”-ан дээрээ улсаараа алалцдаг үед хол санагдавч жаахан бодлоготой үзэхэд бүрэн боломжтой. Шинэ Зеланд улс зөвхөн хурганы махны экспортоос жилд 2.5 тэрбум ам.доллар олж байна. Монгол Улсаас цөөн хоньтой. Тэгвэл бид зөвхөн тооны хойноос хөөцөлдөж мал аж ахуй эрхлэх зорилтоо гажуудуулсан юм.
-Адууны мах Япон руу маш өндөр үнээр экспортод гаргах боломжтой. Marbled буюу Алагласан /гантигласан/ мах үйлдвэрлэж чадвал Япончууд маш өндөр үнэ төлөх юм билээ. Тэр Япончуудын хүсээд байгаа махыг гаргах боломж бүрэн бий.
-Монголд үхрийн мах хэт хямд ч чанар муутай. Буруу малласнаар /үхрийг хэт хөгшрүүлдэг/ Иймд монгол үхрийн мах хатуу байдаг. Тэгэхээр гадаадад өндөр үнээр экспортлох боломжгүй. Гэхдээ жаахан бодлого зохицуулалтаа өөрчлөхөд ирээдүй бий. Ядаж л Хятадын томоохон стейк ресторануудыг хангаад байхад л жилдээ хэдэн тэрбум ам.доллар ороод ирнэ хэмээжээ.
Энэ мэтчилэн Монголын мал аж ахуй гадаад валютын гол эх үүсвэр болж чадах ирээдүй их байгаа юм. Дахин хэлэхэд зөвхөн төрийн зохистой бодлого л үгүйлэгдэж байна. Ер нь мал аж ахуйгаа хөгжүүлэхэд Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол буурах боломжтой гэдэг . Учир нь хотоос хөдөөг чиглэх, мал аж ахуйн бизнес эрхлэх иргэдийн нүүдэл ихэснэ. Улаанбаатар хотын хүн амын тоо нэг саяд хүрэхэд л утаа, түгжрэлгүй болно гэдэг тооцоо бий. Ер нь хүн амынх нь тал хувь нь нийслэлдээ шахцалдаж амьдардаг улс Монголоос өөр байхгүй л болов уу. Тиймээс мал аж ахуйгаа хөгжүүлж орон нутагт бизнесийн том боломжуудыг нээж өгөх үүрэг эрх баригчдад, төрд бий. Төрөөс, эрх баригчдаас энэ үүргээ биелүүлэхийг шаардацгаая.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм8 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм12 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр15 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм16 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм9 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг15 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр12 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ