Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Д.ТЭНГЭС: ДОТООД ШАРЛАГА БОЛ БИДНИЙ АЖИЛЧДЫНХАА ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮДНЭЭС НЭМЭЛТЭЭР ХИЙЖ БАЙГАА ХЯНАЛТ ЮМ

Нийтэлсэн

-

“Бадрах Энержи” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал болон цацрагийн хамгаалалт хариуцсан инженер Д.Тэнгэстэй бидний мэдэхгүй, ойлгодоггүй уран гэх “Шар нунтаг”-ийн талаар болон үйлдвэрлэлийн туршилт, хэрэгжиж буй төслүүдийнх нь талаар ярилцлаа.

-Та өөрийгөө болон компанийнхаа талаар манай уншигчдад яривал?

-Би МУИС-ийн цөмийн физикийн технологийн ангийг 2018 онд төгссөн. “Бадрах Энержи” компанид хоёр жил гаруй ажиллаж байна. Өмнө нь манай улс Дорнод аймгийн Мардайд уран олборлож байсан. Харин манай үйлдвэрлэлийн туршилтын гол онцлог бол газар доор уусган олборлох аргаар ураныг олборлож байгаа. Энэ нь Монгол Улсын хувьд шинэ технологи ашиглаж байгаагаараа шинэлэг болж байгаа. Миний хувьд компанийнхаа хөдөлмөрийн аюулгүй байдал болон цацрагийн хамгаалалтыг хариуцаж ажилладаг.

-Та хөдөлмөрийн аюулгүй байдал болон цацраг хамгааллыг хариуцаж ажилладаг гэж хэллээ. Энэ тухайд дэлгэрүүлж ярихгүй юу?

-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж, эрсдэлээс хамгаалж ажиллаж байна. Цөмийн энергийн тухай хуулийн дагуу ураныг эрж хайх, олборлоход шаардлагатай дүрэм журмыг боловсруулан, түүнийг дотооддоо хэрэгжүүлж, ажилдаа чанд мөрдүүлж ажиллах нь хамгийн чухал. Яагаад гэвэл бид цацраг идэвхит бодистой харьцан ажиллаж байна. Тиймээс цацраг хамгааллын хяналтын ажлуудыг хэрэгжүүлдэг. Мөн уран нь байгалиасаа цацраг идэвхит бодис. Цацрагтай ажиллаж байх үед цацрагийн шарлагыг тогтмол хэмжих, ямар нэгэн байдлаар зөвшөөрөгдсөнөөс илүү шарлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх зохих арга хэмжээг авч ажиллах нь бидний үүрэг

-Цацрагийн шарлагад хүмүүс хэр хэмжээгээр өртөж байна гэдгийг техник технологийн хувьд яаж хэмжиж шалгадаг вэ?

-Манай Бадрах Энержи компани үйлдвэрлэлийн туршилтын буюу цацрагтай ажиллагсдынхаа гадаад шарлагыг TLD гээд багажаар хэмжиж, лабораторид өгч сар болгон шинжлүүлдэг. Шинжилгээг хүн бүрт бүртгэл үүсгэн нарийн бүртгэж, 50 жилээр архивлан хадгалдаг. Бид тэдгээр мэдээллийг эргээд ажилтанд тайлбарлан өгч, тунгийн хэмжээ хэтэрсэн эсэхийг мэдэгдэх ёстой. Энэ бол хуулийн дагуу компани цацрагтай ажиллаж байгаа ажилчдынхаа хяналтыг хийх ёстой үүрэг хүлээсэн гадаад шарлагын хяналт юм. Дотоод шарлагыг ажилчдын амьсгалж байгаа агаарт хяналт тавьснаар тооцоолдог. Үүнийг өнөөдрийн үйл ажиллагааны хувьд заавал хийх шаардлагагүй бөгөөд ажилчдын эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс нэмэлтээр хийж байгаа хяналт юм. Хүн цагт тодорхой хэмжээний агаараар амьсгалж байгаа. Яг тэр амьсгалж байгаа агаарын хэмжээтэй ижил хэмээний агаарыгтухайн багаж өөр дээрээ сорж, улмаар сорогдсон агаар нь филтер дээр тогтож шүүгдэнэ гэсэн үг. Тус шүүлтүүрийг гурван сар тутам Франц улсруу хэмжилтэнд явуулаад хэмжилтийнхээ үр дүнг хүлээн авдаг. Энэ төрлийн багаж нь манайд төдийгүй Монгол улсад анхдагч юм. Манай гүйцэтгэж байгаа туршилтын үйл ажиллагааны зорилтуудын нэг нь цацрагийн хувьд ажилтнуудад сөрөг нөлөө байхгүйг батлан харуулах юм. Одоогийн байдлаар зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарсан шарлагад өртсөн тохиолдол гараагүй байна. Монгол улсад ганцхан манайх л дотоод шарлагын хяналтыг хийж, хэрэгжүүлж эхэлж байгаа.

 

…Өндөр хөгжилтэй орнууд шар нунтгийг аваад боловсруулах, хувиргах болон баяжуулж уранаа цөмийн түлж болоход бэлдэнэ гэсэн үг. Цөмийн түлшээ цөмийн урвалд оруулж тэрнээс гарсан энергийг ашиглаж цахилгааныг гаргаж авдаг технологи юм. Нэг гр уранаас гарах эрчим хүчийг ойролцоогоор 2.8 тонн нүүрснээс гаргаж авдаг эрчим хүчтэй дүйцдэг. Ийм эрс ялгаатай байгаа бөгөөд давуу талтай. Түүнчлэн нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй нь давуу тал болно…

 

-Ураны олборлолт явуулж буй уурхайд мэдээж шарлагад өртөх дэлхийн стандарт дээд, доод хэмжээ гэж байдаг байх. Танай уурхайн хувьд стандартад тохирсон үзүүлэлтийг хангаж чаддаг уу. Ер нь илүү дутуу гарах асуудал гарч байв уу?

-Мэргэжлийн байгууллагууд байнга хяналт тавьж ажиллаж байгаа. Тухайлбал Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цацрагийн болон цөмийн аюулгүй байдлыг хангах хэлтэс гэж байдаг тэднийх хяналт шалгалтаа хийгээд цацрагийн аюулгүй байдлыг бүрэн хянадаг. Монгол улсын Цөмийн энергийн комисст мөн тайлан мэдээгээ илгээж хянуулдаг, бидэнд зөвлөмж өгч ажилладаг. өгдөг. Мөн Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан зөвлөмж, зөвлөгөөг дагаж стандарт, норм нормативыг хэрэгжүүлж ажиллаж байна. Цацрагтай ажиллагч хүний жилд авахыг зөвшөөрсөн дээд хязгаар нь 20 мЗв байдаг. Бас нэг стандарт нь дараалсан таван жилийн дээд хязгаар нь 100 мЗв байх ёстой ч дараалсан хоёр жил нь 50 мЗв -ээс хэтрэхгүй байх ёстой гэсэн стандарт хэмжээ бий. Тэгвэл манай компанийн хувьд үүнээс бага босго буюу цацрагтай ажиллагчийн жилд авах шарлагын дээд хязгаарыг хуулийн зохицуулалтаас доогуур буюу жилд 10 мЗв гэсэн компанийн босго тогтоож ажиллаж байна. Яг 2021 оны байдлаар манай компанийн ажиллагсдын хувьд хамгийн өндөр мэргэжлийн шарлагын нэмэлт тун нь 2.4 мЗв байсан.

-Энгийнээр ойлгоход 2.4 мЗв гэдэг нь хор нөлөөллийн хувьд ямар байдаг талаар тайлбарлаж өгөөч?

– Энэ нь ямар ч хор хөнөөлгүй л дээ. Энгийн иргэн байгаль дэлхийгээсээ дунджаар жилд дунджаар 1-2 мЗв тун авч байдаг. Үүн дээрээ авч болох тунгийн хязгаар нь 1 мЗв. Орчлон ертөнц угаасаа тодорхой хэмжээний цацрагийн нөлөөлөл дунд байдаг гэж ойлгож болно. Бид хаана ч явсан цацрагийн нөлөөлөлд өртөж байдаг. Харин АНУ-ын зарим өндөрлөг бүст амьдардаг иргэд жилд 6 мЗв цацрагийн тун авч байна гэсэн судалгаа байдаг. Яг тогтоогдсон хэмжээгээр авлаа гээд цацрагт өртөөд, хордоод байна гэж ойлгож болохгүй. Тэгэхээр 2.4 мЗв гэдэг нь нөлөөлөлгүй гэж ойлгож болно.

-Хоёулаа ярианы сэдвээ жоохон өөрчлөөд ордын хэмжээ, ураны ач холбогдлын талаар ярилцья, мэргэжлийн хүний үүднээс яривал?

-Ураныг олборлож дэлхийн зах зээлд нийлүүлнэ гэдэг нь дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улс өөрийн хувь нэмрийг оруулж байна л гэж ойлгож байна. Яагаад гэвэл цөмийн цахилгаан станц хамгийн бага нүүрсхүчлийн хий ялгаруулдаг цахилгааны эх үүсвэр болдог. Энэ үйлсэд өөрсдийнхөө зүгээс тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулж байна гэдгийг мэргэжлийн хүний үүднээс хэлж байна. Зөөвч-Овоо ордын хувьд одоогоор батлагдаад байгаа нөөцөөрөө дэлхийд эхний 10-т орохоор дэлхийн хэмжээний том орд юм.

-Бас нэг зүйл асуухад манай улс магадгүй дулаан, эрчим хүчээ цөмийн түүхий эдээсээ авах боломж бий юу, үүнийг юу гэж хардаг вэ?

-Монгол Улсын хувьд өнөөдрийн байдлаар цөмийн цахилгаан станцыг бариад шууд ажилд оруулна гэсэн бодлого, хөтөлбөр гараагүй байна. Хэрвээ Засгийн газар, төр өөрсдөө шийдвэр гаргаад, түүнийхээ дагуу явбал болохгүй гэх газар байхгүй. Байгалийн уран бол байна, гэхдээ түүнийг аваад шууд цөмийн цахилгаан станцад түлш болгоно гэж ойлгож болохгүй. Түлш болохын өмнө олон шатлалаар, өндөр технологиор боловсруулалт, баяжуулалт хийгдэх ёстой байдаг.

-Тэгвэл танай уурхай яг ямар бүтээгдэхүүн/шар нунтаг/ гаргадаг, хаашаа экспортлох боломжтой талаар иргэдэд ойлгомжтой тайлбарлавал?

-Ерөнхийдөө бид байгалийн уран олборлоод, түүнийгээ бидний хэлж заншсанаар шар нунтаг хүртэл анхан шатны боловсруулалт хийгээд дараа дараагийн шатны үйлдвэрлэл хөгжсөн орнуудад экспортлох боломжтой. Өндөр хөгжилтэй орнууд шар нунтгийг аваад боловсруулах, хувиргах болон баяжуулж уранаа цөмийн түлж болоход бэлдэнэ гэсэн үг. Цөмийн түлшээ цөмийн урвалд оруулж тэрнээс гарсан энергийг ашиглаж цахилгааныг гаргаж авдаг технологи юм. Нэг гр уранаас гарах эрчим хүчийг ойролцоогоор 2.8 тонн нүүрснээс гаргаж авдаг эрчим хүчтэй дүйцдэг. Ийм эрс ялгаатай байгаа бөгөөд давуу талтай. Түүнчлэн нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй нь давуу тал болно.

-Нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй нь давуу тал гэдгээ тайлбарлаач?

-Шаталт явагдахгүй цөмийн урвал явагдаж байгаа болохоор нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй. Нүүрсхүчлийн хий гэдэг маань ямар нэгэн юм шатаах, утаа гарахад ялгардаг гэж ойлгоход болно. Үүгээрээ ч дэлхийн дулааралд нөлөөлөхгүй гэдэг том ач холбогдолтой.

-Олон улсын гэрээ конвенцид цөмийн цахилгаан станц, ураны үйлдвэрлэлийг дэмжиж байна уу, ямар хандлагатай байна вэ. Энэ салбарт ажиллаж байгаагийн хувьд юу хэлэх вэ?

– Дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчийг ногоон эрчим хүч хэмээн дэмжиж байгаа. Сүүлийн үед миний сонссоноор 100 гаруй реактор шинээр баригдахаар төслүүд нь явагдаж байна. Энэ нь дэлхийн дулаарлын эсрэг, түүнчлэн технологийн эрин зуунд амьдарч байгаа бид цахилгаан эрчим хүчгүй бол хаашаа ч хөдөлж чадахааргүй хэмжээнд очсон. Тийм болохоор их хэмжээний цахилгаан, эрчим хүч гаргаж авахын тулд цөмийн станц хэрэгтэй болж байгаа юм. Нөгөөтэйгүүр цөмийн цахилгаан станц гэхээс гадна цацрагийн технологи, цөмийн технологийг аж үйлдвэрийн салбарт их ашиглаж байна. Эрүүл мэндийн салбарт оношлогоо, хавдрын эмчилгээ, рентген зураг гэх мэтэд ашигладаг. Мөн хяналт шалгалт, хил гааль дээр рентген төхөөрөмжид цөмийн технологийг ашиглаж байгаа. Ер нь цөмийн технологи нь өөрөө олон салбарт хувирч орох боломжтой .

-Дэлхийн нэг жилийн ураны хэрэгцээ хэр хэмжээтэй байдаг юм бол?

-Ураны зах зээл нь олон тоглогчтой зах зээл биш. Дэлхий дээр олборлож байгаа нийт хэмжээ нь 60 орчим мянган тонн. Үүнийг олборлолтоор Казакстан улс тэргүүлж Орос, Канад, Нигери гээд үргэлжилнэ. Харин манай Орано групп энэ зах зээлийн 15 гаруй хувийг эзэлдэг. Тэгэхээр ураны зах зээл угаасаа жижиг байгаа биз. Манай компанийн геологичдийн нээн илрүүлсэн Дулаан- Уул, Зөөвч-Овоо хоёр ордын нөөц нийлээд 100 мянга орчим тонн. Казакстан улсад ажиллаж байгаа Орано групптэй хамтарсан үйлдвэр жилдээ 3 мянга гаруй тонн уран олборлож зах зээлд нийлүүлдэг. Тийм учраас манай Зөөвч-Овоо орд үндсэн олборлолтод шилжлээ гэхэд Катко хэмээх Казакстан дах хамтарсан компанийн дайтай үйл ажиллагаа явагдана. Гэхдээ ТЭЗҮ-д нэмэлт тодотгол орох учраас түүн дээр яг нэг жилд олборлох үйлдвэрлэлийн хэмжээ тодорхой болно.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.

Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.

Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.

1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.

“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм5 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм7 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр7 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм7 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм10 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр10 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм11 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр12 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг12 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм13 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд13 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент13 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм13 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм13 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент1 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр1 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм1 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим