Нийгэм
Хөшөө дурсгалаар бизнес хийхдээ ядаж уран бүтээлчдийг оролцуулъя
Дэлхийн аль ч улс орон түүхийн онцлог үйл явдал хийгээд түүхэн хүмүүстээ зориулан хөшөө дурсгал босгож, тэр бүү хэл содин содон баримал барьж хот орчноо чимэн олон нийтэд мэдээлэл өгдөг. Мэдээж хаана хэний хөшөө, юуны ямар баримал босгох вэ гэдгийг нь тухайн улс орон, хот суурин газрын эрх баригчид ярьж хэлэлцэж шийдвэрлэдэг, хөрөнгө мөнгийг нь засаг дарга, төрийн бус байгууллага, магадгүй хувь хүн гаргадаг.
Манайх ч бас үүнийг орхилгүй социализмын үед Ленин Сүхбаатарын хөшөө, сум аймгийн төвд малын баримал босгодог байсан нь өнгөрсөн 30 жилд улам хүрээгээ тэлэн өргөжиж хурдан морь, адгуус амьтан, нохой, арслан, тарвага, чонын хөшөө баримал хүртэл босгодог болж өнөөдөр улсын хэмжээнд малын 3441, нохойны 231, эвтэй дөрвөн амьтны 26, тарваганы 25 хөшөө баримал байдаг гэсэн тоо бий.
Үүн дээр нутаг нутгийн үе үеийн түүхийн алдартнуудын хөшөө дурсгал тоймгүй олон, Галдан бошигт, Батмөнх даян хаан, Чингис хаан, Жамух хоёрын андлалын, Бөртө Үжиний хөшөөнөөс гадна Арвай хээрийн, хурдан морины цогцолбор, нутаг нутгаас төрсөн алдарт бөхчүүдийн гээд хөшөө дурсгалууд олширсоор.
Төр засаг нь мөнгөтэй, аж ахуйн нэгж, ард иргэд хөрөнгөө гаргаад хөшөө дурсгал, баримал босгох нь ч яахав, мөнгө нь байвал барьж босгоно л биз.
Харамсалтай нь сүүлийн үед ур хийц тааруухан, хөшөө гэхэд хөшөө биш, баримал гэхэд баримал ч биш цемент, шаврын овоолго олширч олон нийтийн сүлжээгээр хүмүүс шүүмжилсээр.
Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд босгосон бөхийн хөшөө, Хэнтий аймгийн Чингис хот дахь арслангийн хөшөө гээд олны шүүмжлэл дагуулсан хөшөө баримал жилээс жилд улам олшрох шинжтэй.
Тухайн орон нутгийн төр захиргааны байгууллага, хувь хүн, төрийн бус байгууллагууд хөрөнгө мөнгөтэй л бол хөшөө дурсгал, баримлаа босгож болох юм биз. Хамгийн гол нь юуны учир, ямар хөшөө баримал босгох гэж байгаа, зураг төсөл, хаана байрлуулах, тэр нь хот орчныхоо тохижилт, архитектурт нийцэх эсэхийг орон нутгийн иргэдийн хурал, төр захиргааны байгууллага үзэж хянан зөвшөөрөл олгодог байхгүй бол “баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” гээд л хэн дуртай нь шавар овоолоод хаа дуртай газраа босгоод байх нь хэр юм.
Хөшөө дурсгал, баримал барьж босгох нь бүтээл нь хийц, загвараараа орчин тойрон, хот байгуулалттайгаа нийцсэн байх гээд нарийн урлаг, бүхэл бүтэн шинжлэх ухаан. Харамсалтай өнөөдөр манайд бүх зүйл зах зээлд шилжихийн зэрэгцээ эрх мэдэл, хөрөнгө мөнгө мэдэж захиран зарцуулдаг хүн бүр төсвийн, байгууллагынхаа мөнгийг аль болох хамаатан садан, танил тал, эхнэр хүүхдэдээ өгөх гэж “тендер” гэгчийг зарласан болж оромдон тэдэндээ тал засдаг болсон нь хөшөө дурсгал барьж босгодог уран баримал босгодог нарийн мэргэжлийг гутаахад хүрч байгааг сүүлийн үеийн энэ олон хөшөө дурсгал илтгэсээр.
Тэгээд ч энд хөрөнгө мөнгийг хэн гаргасан нь сонин биш, гагцхүү хаана босгох, ямар зураг төсөлтэй, уран бүтээлч, барималч нь хэн байх зэргийг зөвшөөрөл өгч байгаа байгууллага нухацтай ярьж шийдвэр гаргаж байх нь чухал байна.
Ингэхгүйгээс хөшөө гэхэд хөшөө биш, баримал гэхэд баримал ч биш, хот орчныг чимж, хүн зонд сэтгэлийн таашаал эдлүүлж мэдлэг мэдээлэл өгөхгүй ур хийц муутай шавар, цементэн овоолго олшрох шинжтэй. Хэн дуртай нь хэдэн төгрөгний төлөө тайзан дээр гараад дуулаад байдаггүйтэй адил, хэн дуртай нь мөнгөний төлөө шавар овоолоод байдаг юм биш. Уран барималч гэдэг чинь нарийн мэргэжил, бүхэл бүтэн урлаг.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм6 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм10 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр13 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм14 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм7 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг13 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр10 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ