Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

ХЭҮК-ын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг сонсов

Нийтэлсэн

-

УИХ-ын чуулганаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг сонслоо. Улмаар уг асуудлыг дараагийн  хуралдаанаар нарийвчлан хэлэлцэх болов.

Итгэлийг ХЭҮК-ын дарга Ж.Хунан танилцуулсан юм. Тэрбээр, Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 онд явуулсан судалгаа хяналт үнэлгээ шинжилгээ, Комиссын гишүүний  санаачилгаар  болон  иргэдээс  ирүүлсэн  гомдол,  мэдээллийн  мөрөөр  явуулсан  хяналт  шалгалт,  төрийн  байгууллагуудын  албан  ёсны  мэдээлэл,  хөндлөнгийн  бусад  судалгаа,  эх  сурвалжид үндэслэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг дараах зургаан сэдвийн хүрээнд боловсрууллаа гэв. Үүнд:

Нэгдүгээр бүлэг.  “Ковид-19” цар тахлын хүний эрх, эрх чөлөөний сургамж:

-Монгол Улс дахь  хүний  эрх,  эрх  чөлөөний  байдлын  талаарх  20  дахь  илтгэлийг  “Ковид-19  цар  тахал  ба  хүний  эрх”  сэдвээр  боловсруулж,  УИХ-д  хүргүүлсэн.  Энэ  удаагийн  илтгэлд  2021  оны  дөрөвдүгээр сараас хойш бий болсон нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхийн хамт  Ковид-19  цар  тахлыг  туулж  яваа  Монгол  Улсын  туршлагаас  хүний  эрх,  эрх  чөлөөг  хангах,  хамгаалах  талаар  авч  үлдвэл  зохих  сургамжийг  дүгнэн  илтгэж  байна.  Коронавируст  халдвараас  хүний  амь  нас,  эрүүл  мэндийг хамгаалах арга хэмжээний үр дүн, дархлаажуулалттай холбоотой хүний  эрхийн  анхаарах  асуудал,  Ковид-19 цар  тахлын  үед  иргэдийн  амьжиргааг дэмжих арга хэмжээний үр дүн, иргэний, улс төрийн эрхийг хязгаарласан  байдал,  танхимын  боловсролыг  хязгаарлахын  үр  дагавар  зэрэг  хүний  эрхийн  үндсэн  асуудлын  зэрэгцээ  нийтийн  эрүүл  мэндийн  гамшигт байдлыг удирдах байгууллагуудын тогтолцоо, гамшгийн үед олон нийттэй  харилцах,  мэдээлэл  түгээх  төрийн  үйл  ажиллагаанд  хийсэн  дүн  шинжилгээг  танилцууллаа.  Хүний  эрхийн  Үндэсний  Комиссоос  Монгол  Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн ээлжит сонгуулийн үйл явцад мониторинг хийсэн бөгөөд товч үр дүнг мөн танилцуулж байна.

Хоёрдугаар бүлэг.  Жендэрийн эрх тэгш байдал ба хүний эрх:

-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан улс төр, эдийн засаг, төрийн алба, хөдөлмөр эрхлэлт, соёл, боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн  хүрээн  дэх  эрэгтэй,  эмэгтэй  хүмүүсийн  тэгш  эрхийн  баталгааны  хэрэгжилт, нөхцөл байдал, асуудлыг тоймлолоо. Энэ  сэдвийн  хүрээнд  улс  төрийн  албан  тушаалд  эмэгтэйчүүдийн  төлөөлөл,  тэдний  шийдвэр  гаргах  түвшин  дэх  оролцооны  талаар  хийсэн  бодлогын   судалгаа,   ялангуяа   иргэдийн   Төлөөлөгчдийн   Хуралд   нэр   дэвшигч эмэгтэйчүүдийг оролцуулан хийсэн судалгааны дүн болон төрийн захиргааны  албан  хаагчдын  ажлын  байрны  бэлгийн  дарамтын  талаарх  мэдлэг,  хандлага,  тархалтын  байдалд  хийсэн  сүүлийн  хоёр  жилийн  байдлаар харьцуулсан судалгааны дүн, түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссоос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүн, холбогдох байгууллагуудын мэдээлэлд тус тус үндэслэн энэхүү бүлгийг боловсруулав.

Гуравдугаар бүлэг. Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал:

-Энэхүү   илтгэлийн   хөдөлмөрлөх   эрхийн   бүлгийн   хүрээнд   төрийн   болон  хувийн    хэвшлийн    салбар  дахь  хөдөлмөрийн  хүрээний  дарамт,  хүчирхийллийн тархалт, хэлбэр, шалтгаан, гомдол шийдвэрлэх боломжийг тандан  мэдэх  зорилгоор  гүйцэтгэсэн  хөдөлмөрийн  хүрээний  дарамт,  хүчирхийллийн   талаарх   ойлголт,   мэдлэг,   нөхцөл   байдлын   талаарх   судалгааны   дүн,   Монгол   Улсад   хүүхдийн   хөдөлмөрийн   тэвчишгүй   хөдөлмөрийг   устгах   чиглэлээр   конвенц,   хууль   тогтоомж,   бодлого,   хөтөлбөрийн   хэрэгжилтийн   байдалд   хийсэн   хүүхдийн   хөдөлмөрийн   өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох чанарын судалгааны дүнг  тус тус танилцуулна.  Дээрх судалгаанд үндэслэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлж, илэрч буй хөдөлмөрлөх эрхийн зөрчлийн түгээмэл хэлбэр, шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, зөрчлийг таслан зогсоох, бодлогын болон хэрэгжилтийн түвшинд шийдвэрлэх саналыг томьёолж тусгав.

Дөрөвдүгээр бүлэг. Гэр бүлийн хүчирхийллээс ангид байх эрх:

-Хүний эрхийн   Үндэсний   Комисс   2021   онд   “Хүчирхийллийн   эсрэг   үндэсний төв” ТББ-тай хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд  хамгааллын  тухай  хуулиудын  хэрэгжилтийг  хангах  үндсэн  бүтэц  болох хамтарсан багууд, нэг цэгийн үйлчилгээ, түр хамгаалах байрны үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийсэн юм. Уг хяналт, үнэлгээнд 21 аймгийн 40 хамтарсан  баг,  14  түр  хамгаалах  байр,  7  нэг  цэгийн  үйлчилгээний  төвийг хамруулсан бөгөөд үнэлгээний товч үр дүнг гэр бүлийн хохирогчийг хамгаалахад тулгамдсан  асуудлын  талаарх  дүгнэлтийн  хамт  илтгэлийн  дөрөвдүгээр бүлэгт тусгалаа.

Тавдугаар  бүлэг.  Цэргийн  алба  хаагч  хоорондын  дүрмийн  бус  харьцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ:

-Энэхүү бүлэгт цэргийн алба хаагч хоорондын дүрмийн бус харьцааны өнөөгийн  нөхцөл  байдал,  илэрч  буй  хэлбэр,  түүний  шалтгаан  нөхцөлийг  эрүүгийн    хэргийн    материал,    социологийн    судалгааны    үр    дүнд    үндэслэн  тодорхойлж,  зэвсэгт  хүчин,  хилийн  болон  дотоодын  цэргийн  байгууллагуудаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дүрмийн бус харьцааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор хэрэгжүүлсэн арга хэмжээнд дүн шинжилгээ  хийн,  хугацаат  цэргийн  алба  хаагчийн  бусад  эрх,  эрх  чөлөөний  нөхцөл  байдлыг  судалж,  гарч  буй  өөрчлөлтийг  харьцуулан  дүгнэж, цаашид авах арга хэмжээний талаарх санал боловсруулав.

Зургадугаар бүлэг. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ:

-Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах  эрхийн  хэрэгжилтэд  хяналт  шинжилгээ,  үнэлгээ  хийж,  эмнэлгийн  тусламж,  үйлчилгээний  чанар,  хүртээмжид  нөлөөлж  буй  хүчин  зүйлүүд  болох эмнэлгийн барилга байгууламж, орчин нөхцөл, эмч, эрүүл мэндийн ажилтны  ажлын  ачаалал  зэрэг  асуудлыг  үнэлсэн  юм.  Түүнчлэн  Сүхбаатар  дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Илтгэлийн зургаадугаар бүлэгт эдгээр хяналт шинжилгээ, үнэлгээ, шалгалтын үр дүнг хураангуйлан танилцууллаа. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 9, 17 дугаар зүйл, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг үндэслэн Улсын Их Хурлаас холбогдох шийдвэрийг гаргуулахаар 30 саналыг хүргүүлж байна гэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.

Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.

Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.

1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.

“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм5 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм6 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр7 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм7 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм9 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр9 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм10 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр12 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг12 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм13 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд13 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент13 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм13 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм13 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент1 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр1 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм1 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим