Дэлхий дахинд
Польш улс Оросын эсрэг хоригийн долоо дахь ээлжийг эхлүүлэхийг уриаллаа
Польшийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Лукаш Ясина Европын холбоонд хандаж Оросын эсрэг шинэ хориг тавих асуудлыг ойрын үед хэлэлцье гэсэн санал гаргажээ.
“Энэ бол хоригийг улам өргөтгөх тухай яриа. Биднийхээр бол хоригийн долооход багцыг тун ойрын үед гаргах хэрэгтэй байна. Бид Орост үзүүлэх дарамтаа үргэлжлүүлэх ёстой” гэж тэр хэлснийг Welt am Sonntag сайт бичжээ.
Польшийн Гадаад хэргийн сайд Збигнев Рау австрийн Гадаад хэргийн сайд Александер Шалленбергтэй хийссэн хэлэлцээрийнхээ дүнгийн тухай ярихдаа Варшав Оросын банк, эрчим хүчний салбарын эсрэг долоодох багц хориг тавих талаар санал дэвшүүлж байсан юм.
Европын холбоо Украины эсрэг дайн өдүүлсэн ОХУ-ын эсрэг зургаан удаа хориг тавиад байгаа юм. Эндээ ОХУ-ын нефть болон нефть бүтээгдхүүнийг далайгаар гаргах, банкны SWIFT сүлжээ, телевизийн “РТР-Планета”, “ТВ-Центр”, “Россия-24” сувгийн нэвтрүүлгийг Европын холбооны нутагт хориглох зэрэг хоригууд тавиад байгаа юм.