Нийгэм
Холливуд-Монголын кино төсөл эхний ээлжийн санхүүжилтээ авлаа
Холливуд-Монголын хамтарсан “Godsend” кино төслийн эхний санхүүжилтийг хүлээн авсныг төслийн багаас мэдэгдэв. Тус төсөл Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж экспортын боломжийг нэмэх, ажлын байр бий болгох, аялал жуулчлал болон соёлын талаарх мэдлэг ойлголтыг өргөжүүлэх, Холливудтай түншлэн Монголын кино урлагийг хөгжүүлэх, Чингис хаан болон Монголын ард түмний талаарх хэвшмэл ойлголтыг эвдэн Монголын агуу их соёлын үнэн төрх, баялаг өв уламжлалын гоо үзэмжийг тусган харуулах зорилготой юм.
Киноны зургийг Монголд авах бөгөөд найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэг “Godsend төсөл Монголын соёл урлагийн бүтээлч салбарын авьяас ур чадварыг дэлхийн тавцанд гарган тэргүүн эгнээнд орох боломжийг олгож байгааг би зүрх сэтгэлээрээ дэмжиж байна” гэжээ. Холливудын продюсер, хэлтсүүдийн удирдлагаас бүрдсэн “Godsend” төслийн судалгааны баг Улаанбаатар хотноо энэ сард ирж Монголын киноны салбарынхан /дотоодын продакшн компани, зураг авалтын баг, уран бүтээлчид/ болон төсөлд дэмжлэг үзүүлж байгаа төрийн байгууллагын албан тушаалтнуудтай уулзах юм. Кино зохиолыг бичсэн продюсер Жэй Лиотта “Godsend төсөл “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1.1, 1.5, 4.2 зорилтууд болон Монгол Улсад олон улсын кино төслүүдийг хэрэгжүүлэхийг хөхүүлэн дэмжинэ гэсэн Засгийн газрын санаачлага, хүчин чармайлтанд бүрэн нийцэж байна” гэжээ.
Дэлхий дахинд өнөөг хүртэл ач холбогдолтой хэвээр байгаа Монголын хийгээд Чингис хааны оруулсан жинтэй хувь нэмрийг бодитоор тодотгон харуулсан түүхийг энэхүү кино бүтээлээр дэлхийн үзэгчдэд хүргэхдээ монголчуудыг шууд татан оролцуулах юм. Киноны продюсер Вэнди Крам “Энэ төсөл хийгээд кино нь оролцоог хангасан, олон талт байдал болон олон соёлын талаарх мэдлэгт суурилсан билээ. Дэлхийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл Холливудад хэрэгжүүлж болох үүнээс давсан төсөл санаанд буухгүй байна” хэмээжээ.
Дэлхийн хэмжээний уран сайхны кино, телевизийн олон ангит киноны санхүүжилт босгох, продюсерлэх, зах зээлд гаргах чиглэлээр 40 гаруй жилийн туршлагатай мэргэжилтнүүдтэй “Холливудын Тэнгэр Продакшн” ХХК (АНУ, Нью Йорк хот) киноны продюсерээр ажиллах юм. “Godsend” төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mongoliagodsend.com хуудсаас авах боломжтой.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм5 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм9 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм13 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм7 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр10 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ