Нийгэм
Дифлимпийн аварга Н.Эрхэмбаярыг 10 сая төгрөгөөр шагнажээ
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимп гэгддэг дифлимпийн наадамд Монгол Улсын тамирчин Н.Эрхэмбаяр чөлөөт бөхийн 65 кг-д түрүүлж, төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн. Ийнхүү тэрбээр дифлимпийн наадамд чөлөөт бөхийн төрөлд түрүүлсэн анхны Монгол тамирчин болсон юм.
Түүхэн амжилтын эзэн түүнийг Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл, Аймгийн ЗДТГ хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлжээ. Энэ үеэр Н.Эрхэмбаярыг 10 сая төгрөгөөр шагнаж, амжилтыг нь мялаав. Тус аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн шавь Н.Эрхэмбаяр дифлимпийн наадмын алт, мөнгөн медальт, өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга тамирчин юм.
Сонирхуулахад, Монголын тамирчдаас “Тайпей-2009” дифлимпийн наадамд гавьяат тамирчин Д.Очбадрал жүдо бөхийн төрөлд анхны алтан медалийг хүртсэн түүхтэй. Улмаар түүний амжилтыг 13 жилийн дараа Н.Эрхэмбаяр үргэлжлүүлж, Монголын түүхэнд хоёр дахь, чөлөөт бөхөөс анхны аварга болсон юм.
Нийгэм
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Агаарын тээврийн либералчлал, Зам, тээврийн хөгжлийн яамны хямд тийз-хүртээмжтэй нислэг зорилтын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр /2024.04.25/ дэлхийд тэргүүлэгч агаарын тээврийн AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа.
Монгол Улс дэлхийд гарцтай байхад чухал үүрэгтэй Open Sky буюу нээлттэй тэнгэрийн бодлого үр дүнгээ өгч байна.
Одоогоор тус онгоцоор Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэж, цаашид АНУ, Сингапур, Австрали руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна.
Тус агаарын хөлөг нь хурдтай, алслалт сайтай тул тив алгассан холын зайн нислэгийг зогсолгүй шууд үйлдэх боломжтой. Дэлхийн зогсолтгүй шууд үйлддэг холын зайн 5 чиглэлийн нислэгийн 3-ыг тус агаарын хөлгөөр үйлддэг.
Аэродинамикийн технологийн дэвшил, илүү үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй агаарын хөлөг.
Нэг суудалд оногдох түлшний зарцуулалт В767-300 агаарын хөлгөөс 20 хувиар бага тул агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хийг мөн хэмжээгээр бууруулсан.
Дэвшилтэт технологи бүхий нисгэгчийн бүхээг, тоноглолуудтай.
Зорчигчийн тав тухын хувьд В787-9 агаарын хөлгийн цонх нь одоо ашиглаж байгаа бусад агаарын хөлгүүдийн цонхноос цэлгэр том тул зорчигчдод тав тухтай зэрэг олон давуу талтай.
Нийгэм
Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
Нийгэм
Өнөөдрөөс нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэлнэ
2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.
2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан.
Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
Нийгэм15 цаг өмнө
Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
-
Нийгэм11 цаг өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа
-
Улс төр11 цаг өмнө
Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
-
Улс төр8 цаг өмнө
МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа
-
Улс төр13 цаг өмнө
Хоёр дахь удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ
-
Улс төр13 цаг өмнө
Г.Занданшатар: Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийг хангах, шударга, тэгш ертөнцийг бий болгох нь “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-ний тэмүүлэл юм
-
Улс төр17 цаг өмнө
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү-г хүлээн авч уулзлаа
-
Улс төр11 цаг өмнө
УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа