Нийгэм
С.Энхцэцэг: Гадаадын улс орнууд PCR шинжилгээний сөрөг хариутай байхыг шаардаж байна
Зун цагийн зугаатай нар наашилсан өдрүүдэд хүн бүхэн гадаад, дотоодод амралтаа ая тухтай, зугаатай өнгөрөөж ертөнцийн сонин сайхан зүйлсийг үзэж сонирхохыг хүсч мөрөөдөж байгаа. Дэлхийн ихэнх улс орнуудад “Ковид -19” буурсан ч гэлээ урьдынх шиг дураараа зорчих боломжгүй, ялангуяа гадагшаа явж байгаа хүмүүст тулгамдаж байгаа асуудал нь PCR шинжилгээний хариу болоод байна. Энэ талаар хэрхэн ямар зохицуулалт хийж, иргэддээ төвөг учруулахгүй ажиллаж байгаа талаар ГХЯ-ны Консулын газрын дэд захирал С.Энхцэцэгээс тодрууллаа.
–Гадаад явах иргэд хэдэн удаа, ямар вакцинд хамрагдсан байх ёстой юм бол. Тухайлбал, Европын орнууд, Азийн орнуудад тус бүрд нь ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадын улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ харилцан адилгүй байна . Иймд манай улсын иргэд нэн тэргүүнд өөрийн зорчих улсын хилийн болон визийн горим, коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зохицуулалттай танилцах шаардлагатай. Энэхүү зохицуулалт болон шаардлагатай мэдээллийг агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас авах боломжтой. Тухайлбал, манай улсын иргэд олноор зорчдог БНСУ, Вьетнам, Их Британи, Казахстан, Киргиз, ОХУ, Унгар, Турк, Польш, Чех, Швейцар зэрэг улс коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцинд заавал хамрагдсан байхыг шаардахгүй байгаа. Харин дийлэнх улс орнууд гадаадын иргэдэд коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тун болон нэмэлт тунд хамрагдсанаас хойш 180 хоног өнгөрөөгүй байх, PCR шинжилгээний сөрөг хариутай байх нийтлэг шаардлага тавьж байгаа.
–Зарим иргэн арайхийж яваад очсон чинь ийм, тийм шинжилгээ хийлгэсэн байх ёстой гээд буцаах тохиолдол ч бий гэсэн. Тиймээс иргэдийг чирэгдүүлэхгүй байх тал дээр ямар арга хэмжээнүүд авч байгаа бол?
-Гадаад улс руу явж буй иргэдийг тээвэрлэж байгаа агаарын тээврийн компани зорчигчдод мэдээлэл өгдөг болсон. Түүнчлэн иргэд маань өөрсдийн зорчих улсын шаардлага, зохицуулалтын талаар урьдчилан судлах нь зүйтэй. Гадаад харилцааны яамны Консулын газраас иргэдийн түгээмэл зорчдог улсуудын коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зохицуулалтад өөрчлөлт орсон даруйд өөрсдийн www.consul.mn цахим хуудас болон твиттер сүлжээгээр иргэдэд мэдээлэл түгээж байна. Иргэд эндээс зорчих улсынхаа талаарх мэдээллийг авах бүрэн боломжтой.
–Монголчуудын очиж байгаа улс орнууд ямар шинжилгээ шаардаж байгаа вэ?
-Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадын улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ харилцан адилгүй байгаа. Энэ дундаас хамгийн нийтлэг шаардлага бол PCR шинжилгээний сөрөг хариутай байхыг шаардлахын зэрэгцээ Цахим бүртгэлд урьдчилан бүртгүүлэх шаардлага тавьж байна.
Нийгэм
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа
НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа.
1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Тодруулбал, нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон байна. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Улмаар уг өмчийн маргааны асуудлыг шалгуулахаар нийслэлийн зүгээс Авлигатай тэмцэх газарт хандсан юм.
Иймд цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн газрыг тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн оролцоотой компани болгон өөрчилж зохион байгуулах шаардлагатай байгаа тул тус хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд НИТХ-ыг төлөөлж хэлцэл хийх асуудлыг ийнхүү НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ мэт нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж буйг зогсоож, нийслэлийн мэдэлд буцаан авна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд нэгэнт баригдсан барилгыг шууд буулгах эрх Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-д байхгүй учраас хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ. Энэ онд Төв цэнгэлдэх хүрээлэнд засвар шинэчлэл, тохижилт хийж, зочдын суудлын тоог нэмэн, зүлгийг сайжруулж, индрийн хэсгийг өөрчилнө. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус их тогтдог тул усны хаялга хийх зураг төсвийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн Үндэсний их баяр наадмаар гарах худалдаа үйлчилгээнд стандарт тогтооно” хэмээв.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бүртгэл, газар олголтыг Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, лавлагаа авахаар ажиллаж байна. Хүрээлэнгийн орчимд баригдаж байгаа барилгын ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зогсоосон байгаа. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй Т.Нямдаваа нь 2023 оны долоодугаар сарын 31-ний өдөр нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагчид 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр өвөөсөө татгалзах хүсэлтээ ирүүлж, зөвшилцөх боломжтой гэдгээ илэрхийлсэн” гэсэн юм.
Ийнхүү “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувийн өмчийн хувьцааны хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийж, орон нутгийн өмчид 100 хувь шилжүүлэн авах арга хэмжээг зохион байгуулах буюу “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ тухай тогтоолын төслийг редакцийн засвартайгаар баталлаа.
Нийгэм
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны ээлжит хуралдаан боллоо
Нийгэм
“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн III шат хэрэгжиж дууслаа
НЗДТГ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА болон бусад байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн III үе шатыг хааж, үр дүнг илтгэж байна. Тодруулбал, суурин эх үүсвэрийн хаягдал утааны хийн хэмжилт, агаар орчны хяналт шинжилгээ, бохирдуулагч эх үүсвэрийг тодорхойлох, тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ, ахуйн хэрэглээний гэрийн зуухны ялгарлыг бууруулах арга хэмжээ, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний үнэлгээ гэсэн сэдвүүдээр дүгнэлт, зөвлөмжийг танилцуулж байгаа юм.
“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг 2010 оноос, III үе шатыг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийг нарийвчлан тодорхойлж, тэдгээрээс ялгарах бохирдлын хэмжээг бүртгэн тогтоох, эх үүсвэрийг тоо бүртгэлийг жил бүр тодорхойлон боловсруулах, агаар орчны хяналт шинжилгээний тогтолцоог бүрдүүлэх, боловсон хүчний чадавхийг сайжруулах, зэрэг олон талт ажлуудыг гүйцэтгэсэн юм.
Мөн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй төр, хувийн хэвшлийн байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулж, загвар төслийг эх үүсвэр тус бүрт хэрэгжүүлэн, гарсан үр дүнд танилцуулж, албан хаагчдыг гадаад, дотоодын сургалтад хамруулан, агаарын чанарын хяналт шинжилгээний багаж, тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдүүлсэн байна. Төслөөс гарсан үр дүн, санал зөвлөмжийг цаашид агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд тусган ажиллах юм.
-
Нийгэм18 цаг өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа
-
Улс төр18 цаг өмнө
ТБХ: Таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв
-
Улс төр11 цаг өмнө
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа
-
Улс төр19 цаг өмнө
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа
-
Улс төр19 цаг өмнө
Эмийн үнийн өсөлтийн талаарх нээлттэй сонсголоор гурван сэдвийн хүрээнд нийт 32 асуудлыг дэлгэлээ
-
Улс төр18 цаг өмнө
ЭЗБХ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
-
Нийгэм12 цаг өмнө
“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн III шат хэрэгжиж дууслаа
-
Нийгэм12 цаг өмнө
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны ээлжит хуралдаан боллоо