Нийгэм
Баянзүрх дүүргийн 26-р хороо 640 хүүхдийн суудалтай сургуулийн шав тавилаа
Нийгэм
Зарим гудамж, замын хөдөлгөөнд түр хугацаанд хязгаарлалт хийнэ
Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбоотойгоор 2024 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 14:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл зарим гудамж, замуудын хөдөлгөөнд зорчих чиглэлийн дагуу түр хугацаанд хязгаарлалт хийнэ.
Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч та хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж, анхаарал болгоомжтой, соёлтой хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зөвлөж байна.
Нийгэм
Улаанбаатараас БНХАУ-ын Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, агаарын тээврийн салбарт “Хямд тийз-хүртээмжтэй нислэг” зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Дээрх зорилтын хүрээнд Монголын агаарын тээврийн “Хүннү эйр” компани БНХАУ-ын Хунань мужийн төв Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо.
Нислэгийг долоо хоногт нэг удаа, бямба гараг бүрийн 21:40 минутаас Улаанбаатар хотоос хөөрсөн онгоц 01:00 цагт Чангшад газардаж, ням гарагийн 01:55 цагт Чангша хотоос Улаанбаатар хот руу хөөрч, 05:30 минутад газардах цагийн хуваарьтай байна.
Тус шууд нислэг нь Монгол Улс Төв Хятадыг холбосон анхны маршрутад тооцогдож буй юм.
Ташрамд дурдахад, Чангша хот нь эртний дурсгал, байгалийн үзэсгэлэн, орчин үеийн гайхамшгууд хамтдаа цогцолсон аялал жуулчлалын голлох бүс нутаг юм гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-30-ны өдөр түр хаагдана
Монгол, ОХУ-ын хилийн Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан авто замын таван боомт 2024 оны дөрөвдүгээр сарын 28, 29, 30-нд түр хаах хуваарьтай байна.
Мөн Боршоо боомт дөрөвдүгээр сарын 29, 30-нд хаагдана.
Харин агаарын болон Сүхбаатар төмөр замын боомт, Алтанбулаг, Эрээнцав авто замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана.
ОХУ-ын нийтээр тэмдэглэх буюу Хөдөлмөрчдийн баярын өдрүүд тохиож байгаа тул ийнхүү боомтуудыг түр хаана.
Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтуудыг түр хаахаар Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцсон байдаг гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
-
Нийгэм15 цаг өмнө
ЦХХХЯ: Мета компанитай кибер аюулгүй байдал, цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарна
-
Нийгэм6 цаг өмнө
Улаанбаатараас БНХАУ-ын Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
-
Нийгэм6 цаг өмнө
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-30-ны өдөр түр хаагдана
-
Нийгэм10 цаг өмнө
Ж.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв
-
Нийгэм8 цаг өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 26-ны 18:00 цагт хаагдана
-
Нийгэм16 цаг өмнө
Эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
-
Нийгэм7 цаг өмнө
Ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо
-
Нийгэм8 цаг өмнө
Ой, хээрийн 44 удаагийн түймэр гарч, 435.658 га талбай түймэрт өртсөн байна