Нийгэм
Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэт үйлдвэр”, Улсын бүртгэлийн ерөнхий газарт зөвлөмж хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс энэ сарын 13-17-ны өдрүүдэд нийт 536 албан тушаалтанд сургалт зохион байгуулсан.
Мөн “Авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Авлигын гэмт хэргийн тухай ойлголт, Эрүүгийн хуулийн зохицуулалт”, “Төрийн албан хаагчийн ёс зүй ба албан хаагчийн үүрэг хариуцлага”, “Авлигатай тэмцэхэд удирдах албан тушаалтны манлайлал” сэдвээр Гадаад харилцааны яам, гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчид, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар, Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгч нар, Нийслэлийн Татварын газар зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдыг хамруулав.
Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын зээлийн сан, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Батлан хамгаалах яам, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨҮГ, ОБЕГ, “Эрдэнэс силвер ресурс” ТӨХК, Мал эмнэлгийн ерөнхий газар зэрэг байгууллагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, удирдлагаас батлан гаргасан дүрэм, журмуудыг хянаж байна.
Төрийн байгууллагын төсөв, санхүү, хүний нөөцийн бодлого бусад үйл ажиллагааны мэдээллийг бүрэн, байнга хянах боломжтойгоор ил тод, нээлттэй байршуулсан эсэхийг Боловсрол шинжлэх ухааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Соёлын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Сэлэнгэ, Өвөрхангай, Булган аймгийн ЗДТГ, Жижиг дунд үйлдвэрийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, ОБЕГ, Ашигт малтмал, газрын тосны газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Усны газар, Барилга хөгжлийн төв, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, Үндэсний геологийн алба зэрэг 17 байгууллагын цахим хуудас дахь мэдээлэлд үнэлгээ хийж хяналт тавив.
Авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит компани болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг зохион байгуулах талаар Зөвлөмж хүргүүллээ.
Эх сурвалж: АТГ
Нийгэм
Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа
Дорнодын Матад, Хөвсгөлийн Эрдэнэбулганд ой хээрийн түймэр гарч зөвхөн Матад суманд л гэхэд 3600 га талбай түймэрт өртсөн.
Тиймээс хаврын хуурайшилт эхэлж байгаа энэ үед хөдөө хээр зорчихдоо гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа.
Мөн өнөөдрөөс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлж байна.
Үүнтэй холбоотой гэр, сууцныхаа цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлыг сайтар хангаж гэр бүлийнхээ аюулгүй байдалд анхаарал хандуулахыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр зөвлөж байна.
Нийгэм
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ
2024 оны гуравдугаар сарын 20-ны байдлаар зургаан аймгийн 20 сум төмөр зудын байдалд байна.
Эдгээр 20 суманд 12.5 мянган малчин өрх, 5.2 сая мал хаваржиж байгаа тухай Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өнөөдөр мэдээллээ.
Мөн 16 аймгийн 85 сум цагаан зудтай байна.
Мал сүргийн зүй бус хорогдлын мэдээ өчигдөр шинэчлэгдэн гарсан бөгөөд энэ мэдээгээр нийт 5.9 сая мал хорогджээ.
Энэ нь нийт малын 9.2 хувийг эзэлж байгаа юм.
Хандивын хувьд бэлэн мөнгө 3.5 тэрбум төгрөг мөн 888 сая төгрөгийн бараа материал цугласан. Бараа материалыг малчдад цаг алдалгүй хүргэхээр ажиллаж байгаа бол дансанд цугласан мөнгийг зарцуулж эхлээгүй байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр барьсан 9 барилгыг нийслэлийн өмчид бүртгэлээ
Улс, нийслэлийн хөрөнгө оруулалт, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баянгол, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж, ашиглалтад орсон 9 барилга байгууламж болон худалдан авсан барилга байгууламжуудыг нийслэлийн өмчид бүртгэлээ. Тодруулбал,
- Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга, Баянзүрх дүүргийн 52, 304 цэцэрлэгийн барилга байгууламж
- 321 дүгээр цэцэрлэгийн А, Б байр, Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга байгууламж,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга байгууламж,
- 330 дугаар цэцэрлэгийн барилга,
- Сүхбаатар дүүргийн 159 дүгээр сургуулийн барилга байгууламж болон Сэлбэ дэд төвийн 28МВт хүчин чадал бүхий дулааны станцын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авахаар боллоо гэж Нийслэлийн ИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.
-
Улс төр10 цаг өмнө
Монгол Улсын иргэд 8-аас доош суудалтай машинаар Шинжааны хилийн боомтуудаар нэвтрэх асуудлаар санал солилцов
-
Нийгэм5 цаг өмнө
АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр барьсан 9 барилгыг нийслэлийн өмчид бүртгэлээ
-
Нийгэм10 цаг өмнө
“Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчиллаа
-
Улс төр10 цаг өмнө
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан болов
-
Улс төр5 цаг өмнө
Орон нутагт 300 мянган орон сууц барина
-
Нийгэм10 цаг өмнө
2030 он гэхэд зам, тээврийн ослын хохирогчдын тоог 2 дахин бууруулах зорилт дэвшүүлжээ
-
Эдийн засаг5 цаг өмнө
ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм5 цаг өмнө
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ