Нийгэм
Ж.Мөнхсолонго: Мэс засалд орж, эмчилгээ хийлгэх явцдаа цэрэг амь эрсэдсэн
Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Энэ талаар тус ангийн захирагч Ж.Мөнхсолонго “Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2022 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирж, цэргийн алба хааж байсан иргэн нас барсан эмгэнэлтэй үйл явдал боллоо. Сонгинохайрхан дүүргээс татагдан ирж, алба хааж байв. Энэ оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс цэргийн албаны анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулагдаж, 15-ны өдөр дуусаж, тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон.
Тухайн өдрийн оройноос буюу 22:00 цагаас хойш биеийн байдалд өөрчлөлт орж, ангийн эрүүл мэндийн төвд үзүүлсэн. Анхан шатны тусламж үйлчилгээ авсны дараа биеийн байдал хэвийн байсан. Зургаадугаар сарын 16-ны өглөө дахин эмнэлэгт үзүүлэхэд амин үзүүлэлтүүд хэвийн ч тодорхой шинж тэмдэгтэй байсан тул эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээг хүргэж байгаад, 22:45 цагийн орчимд артерийн даралт доголдсон тул түргэн тусламж дуудаж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн юм. Тус эмнэлэгт зургаадугаар сарын 17-ны 07:00 цаг хүртэл мэс засалд орж, эмчилгээ хийлгэх явцдаа амь эрсэдсэн.
Бид зургаадугаар сарын 17-ны өдрөөс ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа. Монгол цэргийн дүрмийн дагуу оршуулах хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр 05:45 цагаас зохион байгуулж, сая дууслаа. Манай анги байгууллагад офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын дунд цэргийн дүрмийн бус харилцаа байгаагүйг батлан хэлье” гэв.
Нийгэм
Пара сэлэмчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно
Монголын тэргэнцэртэй сэлэмний холбооны баг тамирчид Тайландын Бангкок хотодо болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор мордлоо.
Уг тэмцээн нь Парисын паралимпын наадмын эрхийн оноо олгохоороо онцлогтой. Манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөнө. Тодруулбал, дасгалжуулагч М.Мөнхтулга, Б.Гэрэлмаа Б.Хүсэлтүвшин нарын удирдлага дор эрэгтэйчүүдээс Б.Даваасүрэн, Н.Булган, А.Дөлгөөн, Б.Пүрэвсүрэн, эмэгтэйчүүдээс Д.Цолмон, Ж.Нарантунгалаг, С.Оюундарь нар паралимпын эрхийн оноогоо ахиулахын төлөө тулалдана.
Монголын пара сэлэмчдийг тус холбооны ерөнхийлөгч Ө.Үнэнбүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга О.Анударь нар ахлах юм.
Нийгэм
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд ногоон байгууламж, 20 хувьд тухлах талбай байгуулна
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайг иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж байна. Одоогийн байдлаар хатуу дэд бүтцийн ажил дуусах шатандаа орж, цэцэрлэгжүүлэлт, тохижилт үргэлжилж байгаа бөгөөд зургаадугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар бүтээн байгуулалтын явцтай танилцаж, “Рио Тинто Монгол” ХХК-ийн удирдлагуудтай уулзлаа.
НЗДТГ, “Рио Тинто Монгол” ХХК, “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2022 онд гурван талт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны хүрээнд “Паркаа хамтдаа бүтээе” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Санамж бичгийн хүрээнд “Рио Тинто Монгол” ХХК зүгээс төслийг бүрэн санхүүжүүлэн, хэрэгжүүлж байгаа бөгөөд уг бүтээн байгуулалтад 100 хувь үндэсний компаниуд олон улсын мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр оролцож байгаа гэдгээрээ онцлогтой.
“Паркаа хамтдаа бүтээе” төсөл дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ. Зөөлөн дэд бүтэц болох цэцэрлэгжилт, тохижилтын хүрээнд нийт 40 мянга гаруй мод бутыг үе шаттайгаар тарьж, 8 га газрыг зүлэгжүүлэх юм. Мөн иргэдийн тухлах сандал, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай зэрэг бусад тохижилтыг хийнэ. Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэнг тогтвортой, урт хугацаанд өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай болгохын тулд “Рио Тинто Монгол” ХХК-иас 2026 он хүртэл ногоон байгууламж, тохижилтыг арчилж, тордох юм. Мөн олон нийтийг мэдлэг, мэдээллээр хангаж, цаашид ногоон паркийн соёлыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг төслийн хамт олон хэлж байв.
Нийгэм
Нийслэлийн 28,979 иргэн 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт авна
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28,979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд 20,090 иргэн орон сууцны буцаан олголтод хамрагдаж, 41.5 тэрбум төгрөгийг буцаан авах бол 8889 иргэн оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтод 5.6 тэрбум төгрөг буцаан авна.
НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫН ГАЗАР
-
Нийгэм21 цаг өмнө
Пара сэлэмчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно
-
Улс төр24 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын боомийг тайлсан шиг эрчим хүчний реформыг эрчимжүүлнэ
-
Нийгэм22 цаг өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд үлдсэн газрыг тусгай хэрэгцээнд авна
-
Нийгэм22 цаг өмнө
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд ногоон байгууламж, 20 хувьд тухлах талбай байгуулна
-
Нийгэм24 цаг өмнө
Сүхбаатар дүүрэгт 202 айлын орон сууц ашиглалтад орно
-
Нийгэм22 цаг өмнө
Нийслэлийн 28,979 иргэн 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт авна