Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нөлөөллийн аян үргэлжилж байна

Нийтэлсэн

-

Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээгээр улсын хэмжээнд сүүлийн 10 жилд зам тээврийн ослын улмаас 4593 хүн амиа алдаж, 42489 хүн гэмтсэн байна. Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сарын байдлаар 10129 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1382 нэгжээр буюу 15.8 хувиар өсөж, нийт ослын 8796 буюу 86.8 хувь нийслэлд, 1333 буюу 13.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 195 хүн амь насаа алдаж, 1087 хүн хүнд, хөнгөн  хэлбэрээр гэмтсэнээс орон нутагт 157 хүн амь насаа алдаж, 416 хүн гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад амь насаа алдсан хүний тоо 69 нэгжээр буюу 78.4 хувиар, гэмтсэн хүний тоо 125 нэгжээр буюу 43.0 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.  Үүнээс орон нутагт мотоциклтой холбоотой 105 зам тээврийн ослын улмаас 40 хүн амь насаа алдаж, 63 хүн хүнд,  хөнгөн хэлбэрээр гэмтсэн, хүүхэд өртсөн 123 зам тээврийн ослын улмаас 23 хүүхэд амь насаа алдаж, 127 хүүхэд хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн харамсалтай тоон үзүүлэлттэй байгаа нь  өмнөх оны мөн үеэс 1382 нэгжээр буюу 15.8 хувиар өсөж, нийт ослын 8796 буюу 86.8 хувь нийслэлд, 1333 буюу 13.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна гэдгийг тээврийн цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдээд байна.

Дээрх ноцтой тоо баримтуудыг  бий болгож буй гол шалтгаан нь иргэд, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлдэг, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооддог, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүй  гэх мэт олон хүчил зүйл, зөрчил дутагдалтай холбоотой. Иймээс замын хөдөлгөөний дүрмийг дагаж мөрдөх талаар иргэдийн мэдлэг ойлголтыг сайжруулах, Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн цагдаагийн албанаас , “Яараад яахав дээ”, “Дураараа биш дүрмээрээ” зэрэг нөлөөллийн аяныг өрнүүлж байсан.  Энэ удаа харин  “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нөлөөллийн аяныг  хэрэгжүүлж эхлээд байна.

  Уг нөлөөллийн аян зургадугаар сарын 15-наас  есдүгээр сарын 15-ны өдөр хүртэл буюу гурван сарын хугацаанд үргэлжлэх юм байна. Энэ хүрээнд ямар ажил явагдаж байгаа талаар сонирхон Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Гүнтэд байрлах цагдаагийн шалган нэвтрүүлэх цэгийг зорилоо. Улаанбаатар хотоос гарах хойд чиглэлийн зам ашиглалтад ороогүй, явахад шавар, шорооноос эхлээд бартаа саад ихтэй. Түүнээс улбаатай осол аваар их, машин тэргээ эвдлэх цаашлаад   хүний амь нас ч  эрсдэж байгаа энэ үед хойд  чиглэлийн Гүнтийн цагдаагийн цэг автомашины хөл хөдөлгөөн ихтэй байна. Хойд зүгийг чиглэх иргэд болон зусландаа очихоор яваа иргэдийн хөдөлгөөн тасралтгүй үргэлжилнэ.  Тэнд Чингэлтэй дүүргийн цагдаа нар иргэдийн ая тухтай, аюулгүй зорчих, аялах нөхцлийг бүрдүүлэхээр шалгалт, зөвлөгөө, зөвлөмж өгч байхтай тааралдлаа. Хэдийгээр гадаа халууны хэм +31 градус зааж байвч тэд үүнийг үл ажрана. Ёстой л халуунд халж, хүйтэнд хөрч байдаг хэцүү ажил, мэргэжилтэй хүмүүс юм даа гэх бодол тээсээр… “Тээврийн цагдаа нарын хувьд халуун, хүйтнийг ялгалгүй иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах үүднээс тэдэнд мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлдэг буянтай ажил хийдэг гэж боддог. Жил бүр цагдаагийн байгууллагаас аян зохион байгуулдаг бөгөөд энэ удаа эхлүүлсэн  “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аян ч мөн л иргэдийнхээ аюулгүй зорчих эрхийг л хамгаалж байгаа юм.

Тэр хүрээндээ бид хоёр иргэд жолооч нарт “Итгэлийн захиа”-гаа гардуулаад заавар, зөвлөгөөгөө өгөөд ажлаа хийгээд байж байна. Жолооч нартаа   замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг   уриалж байна” хэмээн Цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч С.Адъяабазар, Б.Мөнхбаяр нар хэллээ.

Харин жолооч Б.Ганзориг  “Жил бүр л аян өрнүүлж байгаа нь маш их таалагддаг. Яагаад гэхээр аяныхаа хүрээнд жолооч нар дүрэм, журмаа сайн баримталдаг. Ийм аян зохион байгуулж байгаа нь их зөв гэж хардаг. Харин энэ жилийн хувьд “ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” уриан дор хэрэгжиж  “Итгэлийн захиа”  гардуулж байгаа ажиллагаа өвөрмөц, урьд өмнө харж байгаагүй сайхан ажил болж гэж бодож байна. Уриалганы үг ч яг манай орны нөхцөлд тохирсон юм шиг ээ.  Ер нь зам харгуй муу, ийм нөхцөлд  машин жолоодох нь тоглоом биш, гэр бүл үр хүүхдээ бид л аюулгүй авч явах, хариуцлагатай байх  ёстой.

Анхааралтай байхыг хэн хэндээ сануулан,  аян замдаа гарч байгаа нь аяны маань  үр дүнгийн эхний  илэрхийлэл юм

 “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нөлөөллийн аяны талаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Золжаргалаас  зарим зүйлийг тодрууллаа.

-Цагдаагийн байгууллагаас  жил бүр аян өрнүүлдэг.  Энэ жилийн хувьд “ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” уриан дор хэрэгжиж байгаа. Нээлтийн ажиллагаанд олон өнгийн бөмбөлөг/шаар/  өлгөсөн байсан. Энэ ямар утга учиртай байв?

-Тухайн өнгийн бөмбөлгүүд тус тусдаа утга агуулсан. Улаан өнгийн бөмбөлөг нь   зам тээврийн осолд өртөн амиа алдсан иргэдийн тоо, харин шар бөмбөлөг нь  одоо хөдөө орон нутгийн замд зорчиж байгаа иргэдийн тоог илэрхийлсэн. Хүмүүс тоон мэдээлэл харсаар байгаад нүдэнд нь  дасал болчихож. Тиймээс бодит харагдахуйц,  анхаарал татах шинэ шийдэл болсон.

-“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” аянд дүүрэг бүрийн цагдаагийн алба өөр өөрийн үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ жилийн,  энэ арга хэмжээний гол зорилго нь юу вэ?

-Урин дулаан цаг ирж байна. 2020,2021 онуудад цар тахлын улмаас ард иргэд маань гэр орон, нутаг усандаа очиж чадалгүй байнгын хориотой байсан. Мөн энэ жил ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэхтэй холбоотой  ард иргэд маань хөдөө, орон нутагт ихээр зорчих болсон. Тэгэхээр иргэдийг холын замд аюулгүй зорчуулах, анхаарал сэрэмжтэй байлгах үүднээс “ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” уриан дор арга хэмжээг эхлүүлж байгаа юм.

-Цагдаагийн байгууллага болон Тээврийн цагдаагийн албанаас өрнүүлж буй аяны үр дүн, хийж буй ажлын талаар мэдээлэл өгөөч?

-Орон нутгийн зам харьцангуй сайжирсан. Жолооч нар маань хурд хэтрүүлэх тохиолдол ихээр гарч байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор бид энэхүү аяныг дэвшүүлж, машин дээр уриалга дэвшүүлсэн наалт, стикерүүдийг байрлуулж байна. Мөн иргэд жолооч нартаа итгэлцлийн захиа гэдэг зүйл түгээж байна. Дэлгүүр худалдааны төвүүд болон хүн хөл ихтэй  газар,  үйлчилгээний төвүүдэд иргэдэд сурталчилгаа мэдээлэл өгч байгаа.

-Иргэд жил болгон л нэг төрлийн аян явуулж байдаг гэдэг утгаар хүлээн авч  сайн мэдээгүй,  сонирхохгүй байх шиг харагдаж байна. Тэгэхээр аянын үр дүнг иргэдэд мэдээллэж байх хэрэгтэй санагдлаа?

-Энэ жилийн аян эхэлснээс хойш Улаанбаатар хотод,  орон нутагт ч бай үйл ажиллагаа явуулж байгаа  хэвлэл мэдээллийн байгууллага, сонин сайтууд бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Мөн урлаг соёлын болон интернет орчинд олон дагагчидтай олны танил хүмүүс манай аянд сайн дураараа нэгдэн үндэсний хэмжээний аян болсон.

-Улаанбаатар хотоос орох гарах чиглэлүүдэд байрлаж байгаа тээврийн товчоодод анхааруулах самбар байршуулсан байгаа байх. Энэхүү аяныг танилцуулах самбараас гадна тухайн нөхцөлд ажиллаж байгаа цагдаа нар хэрхэн иргэдэд хүргэж байгаа вэ?

-Цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн, алба хаагч нар Монгол улсын хэмжээнд өөрсдийн хариуцсан харъяаллын дагуу аянаа сурталчлах зорилгоор бүгд л эрвийх, дэрвийхээрээ ажиллаж байгаа. Хотоос орох гарах товчоод дээр нэмэлтээр алба хаагчдыг  гарган хотоос гарч байгаа тээврийн хэрэгсэл бүрийн жолооч нарт анхааруулга, заавар, зөвлөмж, зөвлөгөөг өгч байна.

-Итгэлцлийн захиа хүлээн авсан жолооч нарын хандлага хэр байна. Хэрхэн хүлээж авч байна вэ?

-Одоогоор аян маань эхлээд долоо орчим хоног л болж байна. Эхний нэг хоёр хоног залуучууд бол мэдээлэлгүй,  үл оошоосон байдалтай байсан. Ахимаг насныхан их сонирхож  “ӨӨ энэ чинь ямар хэрэгтэй  чухал зүйл вэ”  гээд кабин дотроо явж байгаа зорчигчдод уншиж өгөх , зорчигч нар нь мөн жолоочдоо анхааралтай байхыг сануулж байгаа ажиглагдсан. Анхааралтай байхыг хэн хэндээ сануулан,  аян замдаа гарч байгаа нь  үр дүнгийн эхний  илэрхийлэл юм.

-Цагдаа нар ямар нэгэн өө хайж, зөрчил илрүүлж торгохоо л урьтал болгодог гэж иргэд их ярьдаг л даа. Зарим тохиолдолд заавар, зөвлөгөө өгөөд явуулж болдоггүй юм уу?

-Цагдаагийн байгууллагыг буруушааж ярьж байгаа хүмүүс ихэвчлэн өөрсдөө буруутай, дүрэм журмаа баримтлаагүй хүмүүс байдаг л даа. Алдаагаа ухамсарлахгүй мэдэн будилж тиймэрхүү хандлага гаргаж байгаа нь ажиглагддаг. Манай байгууллагын хувьд иргэдтэй харьцахаас эхлээд бүгд үйл ажиллагааны код,  журмаараа заагаад өгсөн байдаг.

-Замын  хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт юу хэлэх  вэ?

-Хөдөө орон нутаг явж байгаа иргэд хамгийн эхэнд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, жолооч болон зорчигч хамгаалах бүсээ зүүх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, аяны хүрээнд хурдаа тохируулж замын хөдөлгөөндөө соёлтой оролцож явбал эрдэнэт хүний амь нас эрсдэхгүй, аваар осол гарахгүй гэдгийг онцгойлон хэлмээр байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.

Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.

Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.

1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.

“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм39 мин өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм2 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр3 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм3 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм5 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр5 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм6 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр8 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг8 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм9 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд9 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент9 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм9 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм9 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент1 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр1 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм1 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим