Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Ц.Буянцогтоо: Монгол Улс геополитик талаасаа “жийрэг улс” гэх ангилалд багтана

Нийтэлсэн

-

-Газрын баялгаа хямд үнээр гадагшаа урсгах болсноор амьдрал сайжирсан мэт үзэгдэж байгаа ч, ямар ч дэвшилд хүрсэн юм алга

Евразийн Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Ц.Буянцогтоотой Монгол Улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.

-Сүүлийн үед геополитик гэж их ярих боллоо. Геополитикт ямар ямар асуудал багтаж байна вэ, яагаад энэ тухай түлхүү ярих болов?

-Бидний амьдарч буй энэ цаг үед дэлхийн хоёрдугаар дайнаас нааш оршиж ирсэн дэлхийн дэг журам өөрчлөгдөх үйл явц эхэлчихлээ гэж үзэх болсон. Үүнийг геополитикийн эрин эргэж ирлээ гэж яриад байгаа юм. Геополитик гэж дэлхийн улс гүрэн хоорондын сөргөлдөөн тэмцэлдээнийг газар зүйн хүчин зүйлд тулгуурлан судалж тайлбарлах зорилготой олон улс судлалын онолын нэг чиглэл. Улс гүрнүүд мөнхийн сөргөлдөөн дунд оршино. Хүчтэй нь хүчгүйгээ залгих гэдэг цор ганц зарчим үйлчилнэ. Тийм учраас дайн гэгч үзэгдэл устаж үгүй болохгүй. Сөргөлдөгч гүрнүүд хоорондоо дайн хийж, ялсан тал өөрийн үзэмжээр дэлхийн дэг журмыг тогтоосон хойно  тодорхой хугацаанд энх тайван тогтоно. Дэлхийн дэг журмыг тогтоон хянаж буй хүчирхэг гүрнийг жанжлагч гүрэн гэнэ. Явцын дунд өөр улс хүчирхэгжин гарч ирэх үед дахиад л сөргөлдөөн ширүүснэ. Шинээр гарч ирсэн улс урьдын жанжлагч улсын байр суурийг булааж авахыг санаархана. Геополитикийн өнцгөөс авч үзвэл дэлхийн түүхнээ ийм л үзэгдэл давтагдсаар иржээ.

                Жанжлагч гүрэн дэлхийн улстөр, эдийн засаг, аж үйлдвэр гээд бүхий л салбарт нөлөөгөө тогтооно. Дэлхийн хоёрдугаар дайны дараа  тогтсон АНУ-ын жанжлал энэ хүрээд янз бүрийн шалтгаанаар сулран доройтох боллоо. Нөгөө талд Хятад улс түүнтэй өрсөлдөн гарч ирж байна. Хятад улс АНУ-ын байр суурийг эзлэхийг санаархаж буй нь геополитикийн үүднээс жам ёсны гэмээр үзэгдэл. Оросын Холбооны Улс байр сууриа бэхжүүлэхийн тулд АНУ тэргүүтэй барууны улсуудын эсрэг хүчтэй хариу бодлого явуулж байна. Украины хэрэг явдал бол үүний тод жишээ боллоо. Их гүрнүүдийн хүчний харьцаа эвдэрч, сөргөлдөөн ихсэж байгаа учраас геополитикийн тухай сэдэв өнөөдөр дэлхий дахины анхаарлын төвд байна.

-Монгол Улсын хувьд геополитикийн тухайд юунд анхаарч хэрхэн зүг чигээ тодорхойлох ёстой юм бол?

-Монгол Улс геополитик талаасаа “жийрэг улс” гэх ангилалд багтана. Жийрэг улсын хувь тавиланг өнөө л геополитикийн үндсэн тоглогч их гүрнүүд шийднэ. Энэ бол дэлхийн геополитикийн бултаж болшгүй хатуу үнэн. Жижиг улс нь их гүрнүүд хоорондын сөргөлдөөн дунд үрэгдэж үгүй болох, тэдний тоглоом болоод дуусчихгүйн тулд асар их хүч ухаан зарах хэрэгтэй. Манай улсын тухайд үндэсний эв нэгдлээ бэхжүүлж, гадаад харилцаа тал дээр нэгдмэл, ухаалаг бодлого хэрэгжүүлэх ёстой тийм цаг үе ирж байна. Үүний тулд урьдаар их гүрнүүдийн бодлого, үйл хөдлөлийг нарийн ажиглаж, судалж мэдэж байх хэрэгтэй. Түүний үндсэн дээр юу хийх вэ, яаж хийх вэ гэдгээ төсөөлөх ёстой болов уу.

-Та дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна гэлээ. Гол шалтгаан нь юу юм бол. Энэ өөрчлөлт манай улсад хэрхэн тусах вэ?

-Дэлхийн дэг журмыг тогтоогч жанжлагч гүрэн АНУ-ын хүчин сулрахтай зэрэгцээд Хятад хэмээх өрсөлдөгч улс гарч ирж, дэлхийн дэг журамд хүчний тэнцвэр алдагдаж байгаагаас эхтэй шинэ дэг журам, шинэ жанжлалын төлөөх дайн болж байна гэж үзэж болно. Үүнээс улбаалаад дэлхийн улстөр, эдийн засгийн нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдөж эхэллээ. Энэ үзэгдлийн үндсэн шалтгаан юу вэ гэвэл, юун түрүүн, АНУ-ын өөрийнх нь дэлхийн нийт эдийн засагт эзлэх хувь хэмжээ багасаж, эдийн засгийн хүчин чадал нь суларч буйтай холбоотой. Одоогийн байдлаар АНУ худалдан авах чадвараар тооцсон үнэлгээгээр дэлхийн ДНБ-ий 15 орчим хувийг эзэлж байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ тоо бараг 50 хувь байсан бол цагийн аясаар ийнхүү багассаар ирлээ. Нөгөө талаас, Хятад улс хүчирхэгжиж гарч ирж байна. Худалдан авах чадвараар тооцсон үзүүлэлтээр Хятадын эдийн засаг Америкаас давж гарсан. Тэр хэрээр цэрэг зэвсгийн хүчээ асар ихээр нэмж байна. Хятад улс өдгөө тэнгисийн цэргийн хүчин чадлаар дэлхийд тэргүүлж байгаа. Энэ мэтчилэн АНУ-ын хүч нөлөө суларч, улмаар дэлхийн дэг журмын төлөөх өрсөлдөөн ширүүсч байгаа нь дэлхийн улстөр, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөх суурь шалтгаан болж байна. Өнөөдөр болж буй Украины дайн ч гэсэн дэлхийн дэг журамд томоохон өөрчлөлт гарч, геополитикийн сөргөлдөөн эхэлсний шинж юм. Энэ үйл явц цаашид ямар хугацаанд, хэрхэн өрнөхийг таахад хэцүү.

                Манай улсад ямар нөлөө үзүүлж болохыг бид тал бүрээс нь нарийвчлан судалж үзэх хэрэгтэй. Юун түрүүн, Украины хямралаас бид их гүрнүүдийн сөргөлдөөнөөс болж жижиг улс, тэр тусмаа манайхтай адил жийрэг улс дайны хөлд үрэгдэх магадлалтай юм байна гэдгийг ухаарч ойлгож авах учиртай. Ердөө 2014 онд “Майданы ардчилсан хувьсгал – Орэнж хувьсгал” гэгчийг хийж, жинхэнэ ардчилсан засагтай боллоо гэж хөөрцөглөж, АНУ, баруунтай нягт нөхөрлөнө, НАТО-д элсэнэ гэж явсан Украин улс өнөөдөр бараг газрын хөрснөөс арчигдаж устаж үгүй болох аюултай нүүр туллаа. “Их гүрнүүд жижиг буурай улсыг өчүүхэн ч хайрладаггүй юм байна, Ардчилал гэдэг чинь бас аюултай эд юм байна” гэх мэт дүгнэлтийг юун түрүүн хийх ёстой байх гэж бодож байна. Эдийн засгийн хүндрэл ирэх нь зайлшгүй болж байна. Үүнд бэлдэх хэрэгтэй. Чухал хэрэгтэй зүйлдээ мөнгөө хэмнэлттэй зарах, хүнсний хангалтаа онцгой анхаарах ёстой болж байна. Бүх зүйлийг урьдчилан тооцоолж, төлөвлөхийг хичээх хэрэгтэй.

-Тэгвэл Монгол Улс энэхүү улстөр, эдийн засгийн өөрчлөлтөд бэлэн байж чадаж байна уу?

-Юун тэрэнтэй манатай. Сүүлийн 32 жил ардчилал гэгч хоосон зэрэглээ шиг үзэл суртлаар зэвсэглэж, хөөрцөглөж давхиад ямар ч олигтой хөгжил дэвшилд хүрч чадсангүй. Даяарчлалын нөлөөгөөр дэлхийн бараа таваар нийлүүлэлтийн сүлжээнд хамрагдаж, газрын баялгаа маш хямд үнээр ямар ч хяналтгүйгээр гадагшаа урсгах болсноор өнгөн дээрээ ахуй амьдрал сайжирсан мэт үзэгдэж байгаа ч, агуулгын хувьд ямар ч дэвшилд хүрсэн юм алга. Ковидын хоёр жилд барааны нийлүүлэлт удаашрах үед манай эдийн засагт хүндрэлүүд гарч, олон компани хаалгаа барихад хүрлээ. Барааны үнэ бараг 25 хувиар нэмэгджээ. Компаниудаа, ажил олгогчдоо дэмжих бодлогыг уг нь жирийн үед ч идэвхтэй явуулж байх ёстой. Гэтэл, цар тахлын үед ч энэ чиглэлээр олигтой юм хийсэнгүй. Харин, хавтгайруулж мөнгө тараахыг хамгийн сайн чаддаг юм байна. Цахилгаан эрчим хүчний үнийг хавтгайруулан чөлөөлөх шаардлага үнэндээ байгаагүй. Түүний оронд ажил олгогчдоо дэмжих оролдлого хийсэн бол илүү чухал байлаа. Ирж байгаа өөрчлөлтөд бид бэлэн биш байна. Юу болох гээд байгааг ойлгохын тулд хаа хаанаа судалж суралцаасай.

-Монгол Улсын өр 33 тэрбум ам.доллар давчихсан. Гэтэл ковид, Орос, Укрианы асуудал дэлхийн эдийн засагт сэхэл өгөхгүй боллоо. Манай улс ч өрөө төлж чадахгүйд хүрч мэднэ гэж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Өрөө төлж чадахгүйд хүрч, дампуурал зарлах өндөр магадлалтай. Энэ бол манай эрхэм улстөрчдийн хийсэн ажлын бодит үр дүн мөн биз дээ? 2016 оныг хүртэл Чингис бонд гээд 1.5 тэрбум ам.долларын өр тавьж байв даа. 2016 оноос хойш өдгөө хүртэл МАН засгийн эрх барихдаа тэр өрнөөс гурав  дахин их өр тавиад үрэн таран хийсэн сурагтай. Тэр их мөнгийг юунд зарсан юм бол? 2016 оныг хүртэл улс даяар зам тавих ажил хийсэн гэх мэтээр ямар ч байсан тодорхой тайлагнах зүйлүүдтэй байсан санагдана. Аж үйлдвэрийн хөгжилд зориулж багагүй хувийг зарсан байв даа. Өнөө хөгжлийн банкны зээл энэ тэр чинь тэр шүү дээ. Гэтэл, МАН-ын үед авсан тэр их мөнгө хаашаа оров? ЖДҮ нэрээр хувааж авсан тал бий байх. МАН-ыг засаг барьж байх өнгөрсөн хэдэн жилд түүхий эдийн үнэ харьцангуй өндөр байж ирлээ. Тийм учраас ковидын үеэр цахилгааны үнийг хавтгайруулан чөлөөлсөн нь тэр шүү дээ. Асар үрэлгэн бодлого явуулсаар байна. Дефолт дампуурал зарлаад, улстөрчид сурсан зангаараа гадаад руу оргон зайлсны дараа та бидний нуруун дээр улсын маань бүх асуудал бууж ирэх байх даа.

– Ер нь энэ өрийн асуудлыг дунд, урт хугацаанд хохирол бага шийдвэрлэх арга зам байгаа болов уу?

-Өнөөдрийн энэ “буруу номын” улстөрөөс ямар ч олигтой үр дагавар хүлээх боломжгүй дээ. Ковидын хугацаанд гэхэд аж үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд засаг төрөөс хичээл зүтгэл гаргах ёстой байдаг юм байна гэдгийг ч ухаарч авч чаддаггүй, ийм буруу ишилсэн сүх аятай бодол сэтгэлгээнээс салаагүй цагт бид тийм үр ашигтай арга замыг олж чадна гэдэгт итгэхгүй байна. Хамгийн гол нь бид хөгжлийн замаа олоод түүгээрээ замнаад эхэлчихсэн байх тохиолдолд гадаадаас авсан өрийн учрыг яаж ийгээд олж чадна. Аж үйлдвэр гэхээр юмгүй, хөдөө аж ахуй, хүнсний салбар нь хөл дээрээ босоогүй, ерөөсөө хөгжиж дэвжих замаа олоогүй, толгой тархи, бодол санаа нь цэгцрээгүй, луйварчдаар удирдуулсан ийм улс асуудлыг зөвөөр шийдэх боломжгүй гэж бодож байна. Нэг мөр дампуураад гэмт хэрэгтнүүд гадаад руугаа зугатаж алга болсны дараа хэдүүлээ яах ийхээ ярьж эхлэх нь зөв байх. Өнөөгийн улстөрийн энэ соёл, сэтгэлгээ оршиж байгаа цагт бид хэзээ ч ойлголцохгүй байх.

-Монгол Улс асар их баялагтай, цөөн хүн амтай  ч эдийн засаг нэг л сэхэл авахгүй, иргэдийн амьдрал уруу дорой байгаа шалтгааныг та судлаач хүний хувьд юу гэж үздэг вэ?

-Гол шалтгаан нь АРДЧИЛАЛ-ыг буруу ойлгож, буруу хэрэгжүүлж байгаад оршино. Ардчилал гэдэг бол уул нь Төр барих эрхийг ард түмэнд олгоно гэсэн утгатай, тийм тогтолцоог заасан үг. Ардчиллыг “Ардын эрхэт төр” гэж дээр үед манай ахмад үе хэлж байж. Ард түмэнд улстөрийн эрхийг олгох тогтолцоо бол ардчилал юм. Манай энэ сонгууль чинь л ардчилал юм. Бид ардчиллыг хангалттай түвшинд бүтээж, хэвшүүлж чадсан улс.

                Ардчилал гэдэг үзэл сурталтай хамт жанжлагч гүрний хорон муу санаархал хамт шингээстэй явааг бид ойлгохгүй, хоосон зүүд зэрэглээ мэт энэ үзлийг хэт шүтэж, төрөө бүтээж хүчирхэгжүүлэх биш, харин ч яг түүний эсрэгээр төрөө хүчгүй болгож, нийгмээ устгаж үгүй хийх үйлдлийг хийсээр өдий хүрч ирлээ. Чөлөөт зах зээлийн онол гэгчийг шүтсээр улс орноо босгочихсон жишээ энэ дэлхий дээр байхгүй. Ганц хоёр боомт улс, мөнгө угаах зорилготой зарим нэг арал улсыг санхүүгийн чөлөөт бүс болгосноос өөр тийм зарчмаар хөгжсөн жирийн улс нэг ширхэг ч байхгүй. Хөгжиж дэвжсэн бүх улс эхэн үедээ эдийн засаг, аж үйлдвэрээ хамгаалах, тусгай бодлогоор урамшуулах төрийн хүчтэй бодлого, манлайллын дор хөгжиж босож ирсэн түүхтэй.

                Манай улсын байгалийн баялгийг чөлөөтэй олборлож, мөнгийг нь гадаадын офшоорт байрлуулж буйгаа чөлөөт зах зээлийн онол гэгчээрээ зөвтгөсөөр байна. Байгалийн баялаг бол бүх ард түмний өмч гэж бид үндсэн хуульдаа заасан буй. Тэр баялгийг хэдэн цөөнх тийм замаар эзэмшиж байгаа нь өнөөгийн энэ тэнгэрт хадсан баян хоосны ялгаварыг үүсгэж байна. Төрийг хулгайч луйварчдаар дүүргэж байна. Ардчилал, Хүний эрх, Эрх чөлөө, Чөлөөт зах зээл, “Төр хамгийн муу менежер”, “Бүгдийг хувьчлах ёстой”… гэх мэт улиг болсон үгс, сэтгэлгээнээс салаагүй цагт өөдлөхгүй ээ. Төрийн тухай зөв мэдлэгтэй болж Төрөө жинхэнэ ёсоор засаж эхлэхээс бүх юм хамаарна.

-Та судлаач хүний хувьд Монголын эрх баригчид  сүүлийн 30 жилд алсыг харсан бодлого чиглэл хэрэгжүүлж  ирсэн эсэх тал дээр ямар  дүгнэлт хийдэг вэ?  

-Ямар ч алсыг хараагүй явж ирлээ. Харин ч, соц үед оршиж байсан Төрөө, Нийгмээ устгаж үгүй болгох ажлыг амжилттай хийж ирлээ гэж үзэж байна. “Алсын хараа 2050” гэх мэт улсын хөгжлийн алсын хараа болсон бодлого стратеги боловсруулж гаргасан л гэдэг юм. Тэр нь яг юу юм, бид хаашаа явах юм, яах гэж байгааг энгийн бид ойлгоогүй л явна. Тийм учраас бид өнөө хэр алсын хараагүй л яваа гэсэн үг. Төрийн алсын хараа гэгч зүйл бол хүн бүрт хүрч ойлгогдсон байх ёстой. Манай улс ийм замаар замнаж яваа, түүний төлөө төр засаг ажиллаж байгаа, бид тэр бодлого ажиллагаатай нь ингэж тэгж зохицоод явна гэх мэтээр тодорхой төсөөлөлтэй болсон байх учиртай. Ямар нэг байдлаар нэгдмэл ойлголтод хүрсэн байх ёстой. Бидэнд тийм юм байхгүй биз дээ. Харин ч эсрэгээрээ төр засгийнхны ярьж хэлж буй болгон нь ойлгомжгүй, уур эгдүү хүргэсэн, тийм л үг үйлдлүүд байсаар байгаа биз дээ…

-Манай улс төрчид, эрх баригчид болоод байна, бүтээд байна гэдэг. Тэгээд их амархан хөгжил дэвшилд хүрчих бололтой юмаа ярьсаар л байна. Үүнтэй санал нийлэх үү?

-Баланцагных нь тийм юм байх вэ дээ. Төрийг хүчгүй болгох, улмаар байхгүйгээс ялгаагүй болгож устгах үзэл шингэсэн “БУРУУ НОМЫН АРДЧИЛАЛ”-аас салаагүй цагт хэзээ ч хөгжил ирэхгүй. Манай улстөрийн сэтгэлгээ бүхэлдээ буруу. Яагаад ийм болсны шалтгаан нь АРДЧИЛАЛ. Буруу АРДЧИЛАЛтай холбоотой. Манай улстөрчдөд тийм ухаан байсангүй. Ардчиллыг байх ёстой хэмжээнд нь ойлгоод, харь гүрний дэлхийг жанжлах бодлогыг нь ялгаж салгаж авч үзэх ёстой. Улстөрийн намуудын менежментийн соёл, үзэл санаа, жанжин шугам бүгд дампуу. Төрөө дээдэлсэн, төрөө засаж бэхжүүлэх тухай үзэл бодол тэнд огтхон ч байхгүй. Энэ байдлыг язгуураар нь өөрчлөөгүй цагт бид асуудлаа шийдэж чадахгүй. Өнөөгийн энэ дампуу улстөрд зангуу адил шивсэн луйварчин сэтгэлгээтэй улстөрчдөөс бид тийм ч амархан салчихгүй бололтой…  Энэ хүнд байдлаас яаж гарах вэ гэвэл ард түмэн бултаар хүчээ нийлүүлж тайван замаар тэмцэх нь л хамгийн чухал гарц гэж бодож байна.

-Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт хийсэн. Өнөөдөр дахиад өөрчлөх тухай яриад  уг асуудлаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахаар явчихлаа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Энэ үйл явдал “буруу улстөр”, “буруу улстөрчид” манай улсыг мөхөөж сөнөөх зам руу нь хөтөлж явна гэдгийн тов тод нотолгоо болж байна. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтийг хийхдээ МАН гэгч нам маш их “пээдийж”, хүчээр түрж байгаад хийж байв даа. Мань мэтийн санал шүүмжийг нохой хуцахын дайны ч авч хэлцээгүй дэг. 1992 оны үндсэн хууль ч, 2019 оны нэмэлт өөрчлөлт ч ялгаагүй “бантан” болсон зүйл гэж би үзэж буй. Нэгдүгээрт, бид энэ этгээдүүд яг ямар зорилгоор үндсэн хуулийг өөрчлөх гээд унав гэдэг дээр маш сайн шахаж, асуулга тавьж тайлбарыг нь сонсох хэрэгтэй.

                Үндсэн хуулийг өөрчлөх ёстой юу гэвэл өөрчлөх ёстой. Үндсэн хуулийн хамгийн ноцтой дутагдал бол төрийн эрх мэдлийн хуваарилалт юм. Энэ тал дээр дэлхий дээр хаана ч байхгүй бантанг манай Үндсэн хуульд  зуурч өгөөд 32 жил боллоо. Үүнийг засах ёстой. Төрийн эрх мэдлийг Гүйцэтгэх засаг, Хууль тогтоох засаг, Шүүх засаг гэсэн гурван тулгуурт эн тэнцүү салгаж хуваарилах ёстой. Одоо бол манайд УИХ гэх хууль тогтоох засаг нь бүхний толгой дээр гарчихаад хамаг бантанг хутгаж байна. Олон хүнд гол эрх мэдлийг өгчихвөл өнөөх ардчилал гэгч нь жинхнээсээ бүрэлдэнэ гэж ойлгосон бололтой юм. Засгийн газрын тэргүүнд эрх мэдэл өгчихвөл харийн нөлөө орж болзошгүй гэж болгоомжилсон гэнээ. Үр дүнд нь дэлхийн түүхнээ хаана ч байхгүй, хачин бантан болж хувирсан хэрэг. Тэргүүнгүй төр бий болжээ. Уг номоороо бол Гүйцэтгэх засаг нь Хууль тогтоох засгаа тараах эрхтэй байх ёстой. Ингэж байж энэ хоёр засгийн хооронд эрх мэдэл, хүчний тэнцвэрт харьцаа үүсэж байгаа юм. Өнөөгийнх шиг УИХ нь абсолют утгаар бүхний дээр гарах ёсгүй. Парламентыг тарааж буй нь болохгүй бүтэхгүй байгаа газрыг шийтгэж байгаа гэсэн утга биш, үүссэн улстөрийн асуудлыг сонгуулийн аргаар, ардчиллын зарчмаар шийдэж байгаа хэрэг юм. Энэ логикийг манайхан ойлгохгүй байна. Гүйцэтгэх засаг, Хууль тогтоох засаг хоёр эн тэнцүү эрх мэдэлтэй байх ёстой. Дашрамд хэлэхэд энэ зарчмыг хамгийн сайн хэрэгжүүлсэн нь Ерөнхийлөгчийн засаглал. Манайх Ерөнхийлөгчийн засаглалыг сонгохгүй гэж байгаа бол одоо байгаа парламентын засаглалаа байх ёстой зөв логикоор нь залруулж засах хэрэгтэй. Парламентыг хугацаанаас нь түрүүн тараах механизмыг бүрдүүлэх ёстой гэсэн үг. Өнгөрсөн 32 жилд 17 Засгийн газар ажиллажээ. Гэтэл ганц ч удаа УИХ-ыг хугацаанаас нь урьд тарааж сонгууль явуулсан тохиолдол байхгүй. Ийм юм байж болохгүй л дээ. Сонгуулийг ер нь аль болох ойр ойрхон хийх ёстой, өнөө Ардчиллын онолоор бол. Дэлхий дээр гол төлөв хоёр жил тутам сонгууль хийх практик түгээмэл байна. Сөөлжлөх хэлбэрээр явуулна. Эсвэл ерөөсөө хоёр жилийн бүрэн эрхийн хугацаатай парламенттай байх нь ч цөөнгүй.

-Үндсэн хуульд дахиад нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа энэ удаагийн санаачилгад ямар шалтаг, шалтгаан бий гэж та харж байна вэ?

-Энэ луйварчдад ямар санаа байгааг би үнэндээ мэдэхгүй байна. Лавтай хэлж чадах юм бол тэд Монголын төлөө гэх сэтгэлээр ийм юм хийх гээгүй нь ойлгомжтой. Харин миний хувьд өнөөг хүртэл оршиж ирсэн бантан болсон үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий гэж үздэгээ дээр тайлбарлалаа. Хамгийн гол шалтгаан бол Төрийн эрх мэдлийг салгаж хуваарилах тал дээр хаана ч байхгүй бантан зуурсныг засах явдал мөн л дөө.

                Гишүүдийн тоо 76 байгаа нь дэндүү цөөн. Нэг жишээ дурдахад, Израил улс 1948 онд байгуулагдахдаа 800 мянга гаруйхан хүн амтай байж. Тэр үед яг манайх шиг нэг танхимтай парламентыг сонгож 120 гишүүнтэй байхаар хуульчилжээ. Өнөөдөр хүн ам нь 9 сая гаруй болсон ч 120 гишүүнтэй хэвээр байна. Тиймээс хүн амын тоо, сонгогчийн тооноос хамааруулаад парламентын гишүүний тоог тогтооно гэх юм байдаггүй гэдгийг ойлгоё. Хэт цөөхөн байвал элдэв лоббид өртөх нь амар байж таарна. Манай энэ 76 гишүүн чинь засгийн газрыг шаналгаж элдэв юм гуйсаар ажлыг нь хийлгэдэггүй гэдэг. Завхарсан тогтолцоо. Ердөө 19-хөн гишүүн нийлж гарын үсэг зураад ЗГ-ыг огцруулах асуудлыг хөндөж тавьж болох жишээтэй. Гүйцэтгэх засаг нь Хууль тогтоох засгийнхаа атганд орчихоод ажлаа явуулж чаддаггүй ийм жишиг дэлхий дээр байхгүй.

-Үндсэн хуульд дахиад нэмэлт өөрчлөлт оруулснаар дэлхийн улс төр, эдийн засгийн өөрчлөгдөж буй чиг хандлагатай хөл нийлүүлж чадах болов уу?

-Чадна гээд зүтгэвэл мэдээж чадах ёстой. Гэхдээ энэ луйварчдын үүр болсон намд даатгаад хаявал яагаад ч чадахгүй.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.

Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.

1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.

“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энэ оны 11  дүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038  тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.

Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.

Тодруулбал, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн

  • 3.7 зүйлд Жолоочид дараах зүйлийг хориглоно: Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;
  • 27.2.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлага хангаагүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсвэл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, мөн энэ дүрмийн 3-р хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэж заасан байдаг.

Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ. Энэ нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг.

Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрсэн. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам хоёр сая хүртэх тооцоолол гараад буй. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд таван км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм33 мин өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр37 мин өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм38 мин өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм3 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр3 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм5 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр6 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг6 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм7 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд7 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент7 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм7 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм7 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент1 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр1 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм1 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим