Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Ж.СОРОНЗОН: 30 ЖИЛ БАГШИЙН ЭРЭЛД

Нийтэлсэн

-

Монгол-Оросын хамтарсан сургуулийн захирал, Монгол улсын гавьяат багш, доктор Ж.Соронзонтой сургуулийн үйл ажиллагааны онцлог, хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотой асуудлаар ярилцсаныг хүргэж байна.

Зуншлага сайхан уу, Та сайхан амрав уу, Одоо хичээл эхлэх дөхөж байна?

Надад зун амрах зав гардаггүй юм аа. Хавар хичээл тараад л багшийн эрэлд гардаг. Энэ сургуульд байнга ажилдаг гадаад багш гэж байдаггүй учраас хичээлийн жилийн дараа бараг 50 хувь нь бүрмөсөн нутаг буцдаг. Хэрэв зун би амарчихвал тэр олон гадаад багш нарыг хэн хаанаас олж авчирах билээ. Ингээд л амарч чаддаггүй. 30 жил л багшийн эрэлд гарч байна даа. Анх 90 оны эхээр ОХ-ны Буриад улсаас арав гаруй багш арай гэж олоод тэр үед монголд идэх уух юм ховор, картын барааны үе байсан учраас ачааны машинд шуудаатай төмстэй нь хамт ачиж ирж байлаа. Одоо тэр үеийг бодоход багшийг эрж хайх арга зам, ажил, амьдралын нөхцөл алга эргэсэн мэт өөр болжээ.

Өө тийм үү. Байнгын багш нартай болж болдоггүй юм уу

Манай сургууль чинь хоёр улсын хамтарсан сургууль. Бүх хичээл орос хэл дээр явна. ОХУ-ын программаар хичээллэнэ. Тэр хичээлийг орос хэлээр ярьдаг ОХУ-ын багш нар заахгүй бол энэ сургуулийн зорилго хангагдахгүй. Тэр олон гадаад багш нарыг ОХУ-аас олж ирнэ. Тэд нарыг социализмын үеийнх шиг ОХУ-аас багшаар хангах үүрэг ОХУ хүлээгээгүй. Сургууль л өөрийн хүч, хөрөнгө зарж багш нараа олдог.Багш олох ажил улам хэцүү болж байна. Мэдээж сайн цалин дээр хүн ирнэ. ОХУ-д авдаг цалингаар хэн ч ирэхгүй. Энэ бол энэ сургуулийн том асуудал. Энэ жил гэхэд манай сургуулийн 3 менежер ОХУ-ын олон субъектэд томилолтоор ажиллаж, зар мэдээ явуулж, багшийн эрэлд 2 сар ажиллаж 75 гаруй багш оллоо. Эдгээрээс явцын дунд бас эргэж буцна. Дахин эрэл сурал болно. Энэ мэт түмэн асуудал, зовлон бий. За тэгээд тэднийг шахаж ажиллуулах, сургах гээд яривал их юм бий дээ.

Хамтарсан сургууль юм бол гэрээнд нь ОХУ багшаар хангах бололцоо байдаггүй юм уу     

Хөдөлмөрлөх эрх чинь сайн дурын, албадлагаас ангид байх ёстой учраас чи тэнд очиж ажилла гэж хэнийг хэн ч тушаах бололцоогүй учраас ОХУ тийм үүрэг хүлээх бололцоогүй. Харин гэрээнд багш олоход дэмжлэг үзүүлнэ гэсэн үг л байдаг. ОХ-ны Буриад улс хариуцагч байгууллагын хувьд олон жил бидэнд тусалсан. Бид ч одоо арга эвээ бас олжээ. Гэхдээ ОХУ-аас Монголд багш олж ажиллуулах нь тийм амар ажил биш цаашдаа улам бүр хүндэрнэ. ОХУ-д багшийн цалин хангамж өндөр шүүдээ. Түүнтэй бид цаашид өрсөлдөж чадах эсэхийн л асуудал.

Тэгээд хамтарсан гэдгийн утга юу юм?

Үйл ажиллагааг нь хоёр талын гэрээгээр зохицуулна. Энэ бол олон улсын гэрээ шүү дээ. Манай улсын хууль тогтоомжоос хууль зүйн хүчин чадлын хувьд илүү дээгүүр. ОХУ-ын зүгээс сургалтын байр, байшинг гаргана, ОХУ-ын программаар хичээллэнэ. Монголын тал ажиллах нөхцөлөөр хангана. Үндсэн болон урсгал зардлын заримыг хариуцна. Гэхдээ Засгийн газар хоорондын гэрээний салшгүй хэсэг сургуулийн дүрэмд сургууль өөрийн өмчийг удирдаж, санхүүгийн хэрэгслээ олохыг тодорхой заасан байгаа. Үүний улмаас сургуулийн дүрэмд сургуулийн үл хөдлөх хөрөнгийг сургуулийн өмч мөн гэж заасан байдаг.

Тэгвэл танай сургуулийн үл хөдлөх чинь Монголын болон ОХУ-ын өмч биш гэсэн үг үү  

Гэрээ хэлэлцээрт заахдаа хамтарсан сургуулийг байгуулахад хуучин зөвлөлтийн сургуулийн барилга байшинг гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд сургуулийн өмчид шилжүүллээ. Энэ гэрээ хүчин төгөлдөр байгаа нөхцөлд сургуулийн өмч байна гэдгийг тодорхой заасан байгаа. Өөрөөр хэлбэл, манай тал ч, ОХУ ч манай өмч гэж үзэх, өмч дагасан бусад харилцаа үүсгэх бололцоогүй гэсэн үг. Бодит утгаар бол ОХУ-ын өмч харин хууль зүйн хувьд одоо сургуулийн өмч юм. Тийм учраас өмчийн маргаан чиний, миний гэж хэсэг маргаад гэрээний нюньсыг ойлгоод зогссон л доо.

Сургуулийн өмч гэхээр ямар онцлогтой байхав?

Энд л хамаг нарийн асуудал оршдог. Сургууль өөрийн өмчийг хоёр улсын гэрээ хэлэлцээрт заасан хэм хэмжээний дагуу удирдах эрхтэй гэсэн үг л дээ. Жишээ нь, өөрийн өмчийг удирдах замаар төлбөртэй сургалт явуулж санхүүгийн хэрэгсэл олох, түүнийгээ захиран зарцуулах, байр саваа түрээслүүлэх, өөрийн өмчийг эзний ёсоор хайрлан хамгаалах, тордох гэх зэрэг олон эрх, үүрэг бий. Сургууль өөрийн өмчийг удирдаж сургуулийн жилийн төсвийнхөө 86 хувийг олж байна. Монголын талын төсвийн санхүүжилтээр энэ сургуулийг үйл ажиллагаа явуулах бололцоогүй. ОХУ-ын багшид 1 сая төгрөгийн цалин өгье манайд очиж ажиллах уу гэвэл та эрүүл үү гэж урьдаас асуух биз. Тийм учраас сургууль өөрийн өмчийг удирдаж, энэ сургууль үйл ажиллагаа явуулах эдийн засгийн бололцоог бүрдүүлж байгаа болохоор энэ чухал зохицуулалт давуу тал. Гэвч зовлон бий. Үүнийг манайхан ойлгохгүй ээ. Олон улсын гэрээнд данстай байна гээд заасан байхад тэр дансыг хаах гээд л үзэх жишээтэй. Мөн сургууль өөрийн өмчийг удирдаж олсон хөрөнгийг сургуулийн дүрэмд заасан хэм хэмжээгээр захиран зарцуулна гээд биччихсэн байхад монголын улсын өмчид үйлчилдэг хууль тогтоомжоор зарцуулах ёстой гээд зүтгэх жишээтэй. Эхний үед бүр хэцүү байсан одоо ч бас  монгол улс дэлхийд нээлттэй болж олон улсын гэрээ хэлэлцээрийн учрыг мэддэг хүн олон болсон байна. Нэг жишээ хэлэхэд саяхан нэг албан тушаалтан бид хоёр Сургуулийн дүрэм чинь олон улсын гэрээ мөн биш гэж маргав аа. Шинжээч томилж үзүүлэхдээ тулав. Гэтэл үндсэн гэрээн доторх ганц үг л маргааныг нэг талд гаргасан. Тэр нь сургууль үйл ажиллагаандаа энэ гэрээ болон хариуцагч талуудын баталсан Дүрмийг удирдлага болгоно гэсэн үг л маргааныг таслах жишээтэй. Сургуулийн дүрмийг хоёр талын Боловсролын сайд нар баталсан гадаад шинжээрээ ч олон улсын гэрээний салшгүй хэсэг л дээ. Гэх мэт зовлон алийн тэр гэх вэ

ОХУ-аас санхүүжилт авдаг уу?

Авдаггүй. Тийм учраас өөрийн өмчийг удирдаж санхүүгийн хэрэгслээ ол гэж гэрээ хэлэлцээрт заасан. Харин Монгол улсын төсвөөс бага зэрэг санхүүжилт авдаг. Одоогоор манай сургуулийн төсвийн 14 хувь нь монголын талын санхүүжилт. Энэ 14 хувьд ногдох төсвийн хөрөнгийг Монголын хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулдаг. Харин сургууль өөрийн өмчийг удирдаж олсон мөнгөн хөрөнгийг олон улсын гэрээ хэлэлцээр сургуулийн дүрэмд заасан хэм хэмжээг удирдлага болгож захиран зарцуулдаг. Тийм учраас сургууль өөрийн өмчийг удирдаж олсон мөнгөн хөрөнгөтэй холбоотой аливаа асуудлыг сургуулийн хамтын удирдлагын дээд байгууллага Удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлдэг онцлогтой.

Тэгэхлээр танай сургуулийн өмчтэй холбоотой асуудлаар санхүүгийн болон бусад шалгалтыг ямар байгууллага хийдэг юм?

Чи хамгийн чухал нарийн асуултыг асуулаа. Мэдээж монголын талын төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой асуудлыг Манай улсын хууль тогтоомжийн дагуу холбогдох байгууллага шалгадаг. Харин сургуулийн өмчийг удирдаж олсон мөнгөн хөрөнгийг Удирдах зөвлөлийн шийдвэрээр хөндлөнгийн аудит шалгах ёстой. Мөн үүсгэн байгуулагч хянаж шалгах эрхтэй. Хувийн компанийг төрийн аудит шалгадаггүйтэй төстэй гэх юм уу даа. Гэхдээ өнгөрсөн он жилүүдэд сургуулийн болон улсын төсвийн хөрөнгийн зарцуулалтыг төсвийн байгууллага шиг л бид шалгуулж байлаа. Түүний буруу гэж юу байх билээ. Үнэ төлбөргүй шалгаад өгч байгаа юм чинь. Хувийн аудит орвол багагүй мөнгө төлнө шүү дээ. Бид 30 шахам жил санхүүгийн зөрчилгүй ажиллаж байгаа цөөн байгууллагын нэг.

За сургуулийн өмч хөрөнгө санхүүжилттэй холбоотой баахан бид ярилцлаа. Олон сонин онцлог олж мэдлээ. Хамгийн сонирхолтой нь сургууль өөрийн өмчтэй юм байна. Манай улсын бүх сургууль чинь төрийн өмчийнх гэдэг. Одоо жаахан өөр сэдэв үү оръё. Нэг сэтгүүлч танай сургуулийг хулгай нүүрлэсэн сургууль гээд л баахан бичлээ. Тэгээд сүүлдээ бараг ороогүй сэдэвгүй болсон байх гэр бүл үр хүүхэд гээд л.

Энэ юунаас эхтэй гэхээр хичээлийн эрхлэгч Максим Суянз ажлаас халагдсантай холбоотой. Максимын эхнэр, охин, хүргэн, хүү, бэр, дүү гээд гэр бүлээрээ энэ сургуульд ажиллаж байлаа. Охин нь аавынхаа нөлөөнд дулдуйдан залилангийн шинжтэй олон үйлдэл хийсэн, СБ дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулахаар өгөхөд Орос руу, Улаан-Үд рүү зугтааж гараад орж ирэхгүй байгаа. Максим бас сургуулийн талаар ОХУ руу хүний нэрээр баахан буруу мэдээлэл явуулсан нь мэдэгдсэн. Би дуудаж хэлсэн. Мань хүн итгэл алдсан даа, ичсэндээ өргөдлөө өгөөд гүйгээд гарсан, халагдах өргөдлөө өгсөн, халагдсан. Тэгээд л тэр Будрагчаа гэдэг хүү дээр очиж, Соронзонг “будаа болгоё,” зайлуулъя гэсэн юм гэнэлээ. Ингэж л эхэлсэн. Тэр хүүгийн ярьдаг гол сэдэв бол төрсөн дүүтэйгээ түрээсийн гэрээр байгуулж төрийн өмч, хөрөнгийг хууль бусаар зарцуулсан гэдэг. Сургууль өөрийн өмчтэй, өөрийн өмчөө удирдаж санхүүгийн хэрэгсэл олох эрхтэй, улмаар түүнийгээ олон улсын гэрээнд заасны дагуу захиран зарцуулах эрхтэй гэдгийг тэр хүү судалж мэдээгүй байхдаа баахан юм бичээд одоо ухрах газаргүй болсон байх. Олон улсын гэрээнд нь сургуулийн өмч гээд биччихээд байхад үгүй ээ монголын төрийн өмч гээд л бичээд байдаг. Уул санаа нь монголын төрийн өмч бол би хариуцлага хүлээх нь л дээ. Сургуулийн өмч болохоор миний санхүүгийн үйл ажиллагааг хууль зүйн хувьд үнэлэх дүгнэх хэм хэмжээ нь монголын хууль тогтоомж биш олон улсын гэрээ гэдгийг бас мэдээд байгаа бололтой. Би тэгээд эцэст нь ойлгосон. Ийм буруу зөрүү мэдээлэл тарааж байгаад намайг зайлуулах л зорилготой юм билээ. Манайд чинь сошиал их нөлөөтэй түүгээр ажлаа хийдэг хүн олон болсон байна шүү дээ. Мөн тэр хүү манай сургуулиас хулгай хийгээд, хахуул зуучлах гэж байгаад баригдсан нөхдүүдийг олоод л намайг баахан муулуулдаг. Хамгийн сүүлийн жишээ гэвэл тэр Дагула гээд өвөр монгол багш манай сургуульд багшилж байхдаа бэлтгэл ангид хүүхэд оруулж хахуул авах гээд баригдсан. Тэгээд халагдсан. Одоо Хятад улсын нээлттэй  сайтаар үнэ нь тодорхой байдаг худалдааны сүлжээнээс хүүхдийн урлаг соёлын хувцсыг төсвийн бус эх үүсвэрээр олон улсын гэрээнд заасан эрхийн дагуу сургууль өөрийн хөрөнгөөр худалдаж авсныг мөн л намайг буруутгахын тулд юмны учир мэдэхгүй тендерийн хууль зөрчсөн гээд л яриад сууж байх жишээтэй.

Энэ Будрагчаа бол миний хүү шиг л нялх балчир нэгэн. Гэхдээ хүнийг хүндэтгэх, хүний нэр төр Үндсэн хуулиар халдашгүй, шүүх гэм зэмийг тогтоогоогүй бол хүнийг гэмт хэрэгтэн гэх ёсгүй гэх мэт энэ нийгмийн хүний эрхийн үнэ цэнэтэй зүйлийг огт мэддэггүй эсвэл тоодоггүй буруу хандлагатай хүн билээ. Нэр төрд халдсан асуудлаар цаг нь болохоор шүүхэд хандана.

Сая бас тэрбум төгрөгийн томилолт олгожээ гээд мэдээ явж харагдсан.

Тиймээ. Бид бас алдаа мадаг гаргаж өгөөш өгч байна л даа. Сургуулийн 3 менежер зуны 2 сар ОХУ-ын олон хотуудаар томилолтоор ажиллаж, багшийн эрэлд явсан тэдний цалин, томилолтын мөнгө нь тус бүр 10 сая орчим болсныг манай нягтлан шилэн дансны мэдээлэлд шивэхдээ орон андуурч таслал тавьсан байгаа юм. Түүнийг залруулж, түүнд ойлгуулсан боловч зорилго нь өөр учраас ойлгохыг хүсэхгүй байх жишээтэй. Бидний буруу л даа. Уул нь бид сургууль өөрийн өмчийг удирдаж олсон мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг шилэн дансны хуулийн дагуу мэдээлэх албагүй л дээ.

Та үүнийг ямар утгаар хэлэв?

Шилэн дансны хууль чинь Монгол улсын өмч хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих зориулалттай хууль. Монгол-Оросын хамтарсан сургууль өөрийн өмчийг удирдаж олсон мөнгөн хөрөнгөд энэ хууль хамаарахгүй. Хувь нийлүүлсэн УБ төмөр зам “энэ хамаарахгүй” гэж шилэн дансны мэдээлэл дээрээ бичдэг. Бид ч тэгж бичиж болно.  Гэвч бид мэдээлэлдэг. Манай эцэг эхчүүд хараг л дээ.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна Танай бэлтгэл хэр хангагдав.

Бэлтгэл хангахын төлөө зусангаа л зүтгэлээ. Одоо бараг л боллоо доо. Хамгийн гол нь багшаа овоо олчихлоо. Энэ жилийн сонгож авсан багш нарын чанар, туршлага сайн боллоо гэж үзэж байгаа. Энэ хичээлийн жил сургуулийн 30 жилийн ой тохиож байгаа. Түүнтэй холбоотой хийх ажил их байна. Өнгөрсөн хавар төгсөгчид 100% дотоод гадаадын их сургуулиудад амжилттай элслээ. Монголын элсэлтийн ерөнхий шалгалтыг манай төгсөгчид маш амжилттай өглөө.

ЭЕШ-н дүнгээр төгсөгчдийн 35% нь 800 оноо, 75% нь 700-799 оноо, 64% нь 600-699 оноотой дүгнэгдсэн. Энэ нь Монгол Улсын хэмжээнд ТОП-10 сургуульд багтах үзүүлэлт юм. Гэтэл манай сурагчид монгол хэл дээр сурдаггүй шүү дээ!

Мөн Монгол улсын 848 ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөөс 800 оноо авсан 208 сурагчийн 36 сурагч нь манай төгсөгчид байна. Энэ нь нийт 800 оноотны 17,5% юм.

Энэ жилийн төгсөгчдөөс өнөөдрийн байдлаар нийт 44 сурагч дэлхийн нэр хүнд бүхий их дээд сургуулиудад 80-100 хувийн тэтгэлгээр суралцах болсон нь сургуулийн том бахархал юм. Дэлхийн ТОР 50 сургуулийн жагсаалтад ордог:

Ø  Canada – 4 сурагч

  • McGill University
  • University of Toronto
  • University of British Columbia

Ø  USA – 16 сурагч

  • New York State University
  • University of New Haven
  • Washington University
  • University of Denver
  • Drexel University
  • University of Illinois Chicago
  • Bradley University
  • Long Island University
  • University of Utah
  • State University of Albany
  • Florida Tech University

Ø  Japan – 3 сурагч

  • Wakayama University
  • Tokyo University

Ø  Turkey – 3 сурагч

  • Istanbul University -д тэтгэлэгтэйгээр шууд суралцах урилгаа авсан.

Ø  ОХУ-ын хамгийн нэр хүнд бүхий

  • Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль /МГИМО/-д 11 сурагч,
  • Роснефть компанийн тэтгэлгээр И.М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд 5 сурагч,
  • Москвагийн Эдийн засгийн дээд сургууль /ВШЭ/-д 2 төгсөгч суралцахаар болсон.

Энэ амжилт  амар хялбар ирээгүй  “Xождение по му́кам”-ыг гурилан дундуур туулсан нь гэж орчуулсан шиг “гурилан дундуур 30 жил туулсны үр дүн” юм.

Монголынхоо нийт багш сурагчдад шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргье!

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энэ оны 11  дүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038  тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.

Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.

Тодруулбал, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн

  • 3.7 зүйлд Жолоочид дараах зүйлийг хориглоно: Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох;
  • 27.2.Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлага хангаагүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, эсвэл зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй, мөн энэ дүрмийн 3-р хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг байрлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэж заасан байдаг.

Түүнчлэн, хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ. Энэ нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй гэсэн үг.

Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрсэн. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам хоёр сая хүртэх тооцоолол гараад буй. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд таван км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн Прокурорын газраас Т.Дүүрэнг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас “оргон зайлж болзошгүй, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг зөөвөрлөх, устгах талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд Т.Дүүрэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 01 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн захирал, дэд профессор, доктор Нгуен Лан Хиеу нар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус үйл ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Жавзандулам, ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Г.Лхагвасүрэн, Гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Б.Мандухай болон Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн холбогдох албаны төлөөллүүд оролцсон байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ дагуу эхний ээлжинд ирэх 2025 онд ГССҮТ-ийн арван эмч мэргэжилтнийг Вьетнам улсад сургах, мөн тус төвийн Дүрс оношилгооны тасгийн цахим программыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр болсон байна гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр2 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм3 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр4 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг5 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм5 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд5 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент5 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм5 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм5 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент1 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр1 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм1 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм1 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд1 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр3 өдөр өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр4 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим