Дэлхий дахинд
ХЯТАД: НҮБ-Д ОРОСЫН ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА ГОЛ ҮҮРГИЙН ХЭН Ч ҮГҮЙСГЭЖ ЧАДАХГҮЙ
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрөгч лхагва гарагт Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзах үеэрээ “НҮБ-д Орос улсын гүйцэтгэж байгаа үүргийг хэн ч үгүйсгэж чадахгүй” гэж мэдэгджээ.
“Эрхэм найзтайгаа дахин уулзсандаа би маш их баяртай байна. Ердөө саяхан Самаркандад уулзсандаа. Юуны түрүү өөрийг чинь Нью-Йоркт НҮБ-ын албан байранд хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийлье. Хэдийгээр энэ нь АНУ-д байдаг ч гэсэн, НҮБ гэдэг бид бүхний байгууллага. Орос улс Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд НҮБ-д маш чухал үүрэг гүйцтгэж байгаа, цаашид ч гүйцэтгэх болно. Оросын энэ бүрэн эрхийг хэн ч арилгаж чадахгүй” гэж Ван И хэлжээ.
Самаркандад болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар хоёр талын харилцааны талаар олон асуудлаар харилцан ойлголцолд хүрсэн юм.
Ван И хоёр орны удирдагчдын сүүлийн уулзалтын үр дүнг бодит ажил болгох талаар ажиллахад бэлэн байгаагаа онцлон тэмдэглэсэн байна. Түүнийхээр бол коронавирусын цар тахлын дэгдэлт хараахан дуусаагүй, харин энэ нь дэлхий дахинаа асар их өөрчлөлт авчирсан гэнэ. Өнөөгийн ийм нөхцөлд Бээжин, Москвагийн хамтын ажиллагаа, үйл ажиллагааг зохицуулах явдал чухал байгаагийн зэрэгцээ талууд дэлхий дахины аюулгүй байдал, дэг журмыг илүү шударга болгохын төлөө санаачлагатай ажиллах хэрэгтэй байна гэжээ.