Нийгэм
ИНЕГ-ын даргын ээлжит өргөтгөсөн шуурхай хуралдаан боллоо
Шуурхай хуралдааны эхэнд ИНЕГ, ИНҮТ болон харьяа газар, нэгжүүдийн дарга нар өнгөрсөн 14 хоногийн үйл ажиллагааны явц болон шийдвэрлүүлэх асуудлуудаа танилцууллаа.
ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа хурлын эхэнд “АНУ-тай “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулах уулзалт амжилттай болж, ирэх тавдугаар сард хоёр тал хэлэлцээрт гарын үсэг зурахаар тогтсон. Энэ нь зөвхөн ИНЕГ бус Монгол Улсын иргэний нисэхийн салбарын аюулгүй ажиллагааны тогтолцоонд үнэлгээ хийсний үндсэн дээр нислэг үйлдвэрлэл шийдэгдэнэ. Тиймээс бүх үйлдвэрлэлийн нэгжүүд анхаарлаа хандуулж, шаардлагатай бол чиглэл чиглэлийн мэргэжилтнүүдийг авч ажиллаарай. Энэ онд АНУ-аас гадна нийт 10 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах учир бид хариуцлага, хяналт, аюулгүй байдлаа улам нэмэгдүүлэх хэрэгтэй” гэдгийг онцоллоо.
Мөн ХАСХОМ мэдүүлэх үүрэг бүхий албан тушаалтнуудыг цаг хугацаандаа, үнэн зөв мэдүүлгээ гаргах ёстойг сануулсан юм.
Түүнчлэн:
-Бүх салбар газрууд 2023 оны оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу ажлаа цаг тухайд нь хэрэгжүүлж биелэлтэд хяналт тавих,
-Хөрөнгө оруулалт, захиалгатай холбоотой ажлуудыг шуурхайлан, цаг хугацаандаа багтаагүй ажлуудыг яаралтай шийдвэрлүүлэх,
-Ажилтнуудын үр дүнгийн урамшууллыг гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд үндэслэн бодитоор тооцох,
-Цалингийн шатлалын түвшин нэмэхдээ тухайн ажилтны ажлын бүтээмжид нэгжийн дарга нар үнэлгээ хийж шийдвэрлэдэг байх,
-Цалингийн шатлал, удаан жилийн нэмэгдэл зэрэгт орсон өөрчлөлтүүдийг ажилтнууддаа мэдээлэх,
-Дотоод мэдээллийн программ ашиглалтын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, санал асуулга явуулах,
-Орлого гүйцэд бүрдүүлэхэд анхаарах,
Авиа компаниудын зуны нислэгийн цагийн хуваарийг батлах зэргээс гадна байгууллагын дотоод санхүүгийн нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, холбогдох салбар нэгжийн удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө.
Эх сурвалж: ИНЕГ
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.