Нийгэм
УЕПГ: Эрүүгийн 260 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 03-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 29.844, мөрдөн байцаалтын 2536 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 123, Өмчлөх эрхийн эсрэг 50, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 7, Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах 5, Авлига албан тушаалын 4, Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах 1, нийт 260 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:
– Баян-Өлгий аймгийн прокурорын газраас иргэн Б нь өөрийн хүүхдийг нас барсан байхад бодит байдлыг нууж, нэр дээр нь олгогддог хүүхдийн мөнгөн тэтгэмж болон тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг сар бүр авч нийгмийн даатгалын болоод халамжийн санд 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
– Нийслэлийн прокурорын газраас Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж MNS ISO15189:2015 стандартын шаардлагыг хангаагүй нэр бүхий компанийн эмнэл зүйн лабораторит шаардлага хангасан тухай итгэмжлэлийн гэрчилгээг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
– Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Өмнөговь аймгийн Гурвантэс сум дах нүүрсний ордыг ил аргаар ашиглах төслийн ус ашиглуулах дүгнэлтийг гаргаж нэр бүхий компанид давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
– “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хангамжийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан М нь нийлүүлэлт, худалдан авалтын гэрээнүүдийг байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ашиг хонжоо олох зорилгоор өөрийн эхнэрийн бусдын нэр дээр үүсгэн байгуулсан компанитай гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хохирол учруулсан, мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.5 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
– “Автотээврийн Үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын дарга Д, авто тээврийн хяналтын мэргэжилтэн О, Өмнөговь аймгийн Авто тээврийн төвд техникийн хяналтын үзлэгийн оношлогч инженер Ш нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслүүдийн мэдээлэл, техникийн үзлэг, оношилгоог хийлгүйгээр “тэнцсэн” гэсэн дүгнэлтийг гаргаж, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Эх сурвалж: УЕПГ
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.