Нийгэм
БНТУ-ын Элчин сайдын яамнаас талархал илэрхийллээ
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нар өнөөдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.
Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири Улсын хилийн бүсийн ойролцоо энэ оны хоёрдугаар сарын 06-ны өдөр хүчтэй газар хөдлөлт болж, олон хүний эрдэнэт амь нас эрсдэн, барилга байгууламж нурсан харамсалтай үйл явдал болсон. Монгол Улсын Засгийн газраас гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх 35 хүний бүрэлдэхүүнтэй Эрэн хайх, аврах болон эмнэлгийн багийг хүмүүнлэгийн тусламжийн хамт илгээж, 8 хүнийг нурангиас эсэх мэнд гаргасан юм. Мөн Нийслэлийн ИТХ, НЗДТГ болон One team төрийн бус байгууллага хамтран Туркийн ард түмэнд туслах, гамшигт өртсөн иргэдэд түр байрлах гэр болон шаардлагатай бусад бараа материалын тусламж олгох аяныг өрнүүлсэн. Хандивын тусламжийг Туркийн ЭСЯ-аар дамжуулан шаардлагатай газар нь түргэн шуурхай хүргэсэн билээ. Тиймээс Туркийн ЭСЯ-аас Талархлын гэрчилгээг өнөөдөр Нийслэлийн ИТХ болон НЗДТГ-т гардуулан өгсөн юм.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Туркийн ард түмэнд туслах аян одоо ч манай улсад өрнөсөөр буйг онцлоод “…Хоёр орны ард түмэн өнө эртний түүхэн холбоотойгоос гадна одоо ч бүх түвшиндээ найрсаг, дотноор хамтран ажиллаж, харилцдаг. Ард түмнүүдийн энэ харилцаа дипломат харилцааг улам бодит, өргөн болгож байна” гэв. Улмаар Нийслэлийн ИТХ, НЗДТГ бусад төрийн болон төрийн бус байгууллагаас санаачилж, зохион байгуулсан хандивын аянд идэвхтэй оролцож, Туркийн ард түмэнд чин сэтгэлийн тусламжаа өгсөн нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд мөн талархаж буйгаа илэрхийлсэн юм.Харин Элчин сайд Зафер Атеш “Газар хөдлөлтийн дараа манай улс олон улсын байгууллага болон бусад орны Засгийн газруудад Аврах, эрэн хайх багаа илгээх хүсэлт гаргасан. Бидэнд хамгийн түрүүнд туслахаа илэрхийлсэн орон бол Монгол Улс байсан. Монголчуудын тусламж, хандивыг бид хэрэгцээт газруудад яаралтай хүргэсэн. Монголын дөрвөн зүг, найман зовхисоос манай ЭСЯ-нд хандсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн чин сэтгэлийн тусламж, дэмжлэг, захидлыг бид хүлээн авсан бөгөөд зовох цагт монголчууд бидний анд нөхөр юм гэдгийг дахин харлаа…” хэмээн хэллээ.
Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд гамшигт өртсөн Туркийн ард түмэнд зориулан нэг өдрийн цалингаа хандивласныг Элчин сайдад хүлээлгэн өгсөн юм. Мөн Нийслэлийн Орон сууц Нийтийн аж ахуйн газрын хамт олны хандивыг Нийслэлийн Засаг даргын орлогч хүлээлгэн өгөв.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм12 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм18 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм17 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр19 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм20 цаг өмнө
Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ
-
Нийгэм20 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм14 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг20 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо