Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Ш.Адьшаа: Зургаан тэрбум төгрөгийн зээл авснаа бүрэн төлсөн

Нийтэлсэн

-

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.03.14/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголд 59 хүн гэрчээр дуудагдсан бөгөөд эхний асуудал нь Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төслийн талаар хэлэлцсэн бол үргэлжлүүлэн Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлттэй зээл олгох төслийн талаар үргэлжиллээ. Тус салбарт олгосон зээлтэй холбоотой  шинжээчийн дүгнэлтийг сонссоны дараа гэрчээр дуудагдсан УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:  Нэгдүгээрт, та зээлээ эргэн төлсөн үү, Хоёрдугаарт, төсөл хэрэгжсэн үү.  Хэрэгжээгүй бол ямар шалтгааны улмаас хэрэгжээгүй вэ?

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: -Монгол Улсын Их хурлаас Хөгжлийн банкны зээлийг хянан шалгах түр хороо байгуулж, тус банкаар дамжин олгосон  төсөл хөтөлбөрийн асуудлыг төрийн бодлогын хэмжээнд хэлэлцэж, гарсан алдаа дутагдалыг цаашид  хэрхэн шийдвэрлэх талаар өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна хэмээн харж байна. Миний бие өнөөдрийн сонсголд төрийн түшээгийн хувиар хууль хэрэгжүүлэгч, бодлого тодорхойлогчийн  хүрээнд хүрэлцэн ирсэн. Би “Ховд хаан бирж” гэдэг компаниар дамжуулж, жирийн иргэн байхдаа 2014 онд тус банкнаас зээл аваад 2019 онд төлж дуусгасан. Уг төсөл яагаад хэрэгжээгүй талаар УИХ-ын гишүүн Э.Батшугар асуулаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Ховд аймагт уг төслийг хэрэгжүүлэх бодлогын шийдвэр гарч, зээлийн асуудал яригдсан. Ховд аймагт арьс ширний үйлдвэр, ноос ноолуурын үйлдвэр эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зориулалтаар арилжааны банкаар дамжуулж уг зээлийг авсан. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн хүлээх ёстой үүрэг, иргэний хүлээх ёстой үүргийн хүрээнд уг үйл ажиллагаа явагдаж байсан. Гэтэл  төрийн хүлээх үүрэг хэрэгжээгүйгээс  өнөөдрийг  хүртэл уг  төсөл хэрэгжээгүй.  Би үүнийг нотлох баримттай ярина.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын энэ төсөлтэй холбогдуулж ирүүлсэн бичгийг уншиж танилцуулъя. Олон нийт уг хэлэлцүүлэгийг анхааралтай харж байгаа учраас уншиж танилцуулах нь зүйтэй хэмээн бодож байна. Энэ бичиг бол төрийн сайдаас ирүүлсэн нотлох баримт учраас энд танилцуулж байгаа юм.  2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр 01809 дугаартай  тайлбар ирүүлсэн.  Ховд аймгийн Жаргалан сумын нутагт баригдаж буй малын гаралтай түүхий эд боловсруулах, үйлдвэрлэлийн цэвэрлэх байгууламжийн талаарх мэдээллийг хүргүүлж байна.  Нэг. Ховд аймагт байгуулах арьс ширний үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн  1.370.000.000 үнэ бүхий тоног төхөөрөмжийг Сан компани 2012 онд нийлүүлсэн. Төрийн өмчийн хорооны 2014 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 455 дугаар тогтоолоор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлж өгсөн. Хоёр, Ховд аймгийн Жаргалан суманд малын гаралтай түүхий эд боловсруулах, үйлдвэрлэлийн цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөв, төсөл боловсруулах тоног төхөөрөмж, шаардлагатай засвар үйлчилгээг хийж угсарч, суурилуулах, барилга угсралтын ажлыг гүйцэтэхээр 4.789.145.000 төгрөгийн санхүүжилт бүхий  18101506393 дугаартай түлхүүр гардуулах гэрээг Саруул цамхаг ХХК компанитай 2018 онд байгуулсан. Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажилд өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэл хийгдээд байна. Гэрээний дагуу 2018 онд 710 сая төгрөг, 2019 онд 2.958.000.000 төгрөг, 2020 онд 887.146.000 төгрөг, 2022 онд 650.000.000 төгрөгийн санхүүжилт тус тус хийгдсэн. Хөдөө аж ахуй , хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны есдүгээр сарын 06-ны А-305 дугаартай тушаалаар цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж суурилуулах ажилтай танилцах, тоног төхөөрөмжийг ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг 2020 оны есдүгээр сард ажиллаж, зарим тоног төхөөрөмжүүдийг солих, засварлах шаардлагатай гэсэн дүгэлт гаргасан. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт 2014 онд хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжийг өнөөдрийг хүртэл стандартын дагуу хадгалалт , хамгаалалт хийлгүй ашиглах боломжгүй болгосон шалтгаанаас үүдэн цэвэрлэх байгууламж ашиглалтад одоог хүртэл ороогүй байна. Тус ажлыг гүйцэтгэсэн “Саруул цамхаг” компани анх тоног төхөөрөмж нийлүүлсэн БНХАУ-ын компанийн төлөөллийг урьж газар дээр нь ажиллуулж, холбогдох дүгнэлт гаргуулан, цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахад шинээр солих, засварлах шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Ховд аймагт 2023 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс ажиллаж байна” гэх дүгнэлтийг ирүүлсэн. Миний бие нэгэнт гэрчээр дуудагдсан учраас  зарим зүйлийг ярих нь зүйтэй байх хэмээн бодож байгаа. “Сан” компани 2010 онд намайг тус үйлдвэрийг барих зээл авахаас өмнө 1.380.000.000 төгрөгөөр цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг оруулж ирсэн байсан. Одоогийн ханшаар гурав орчим тэрбум төгрөг. Энэ компани бас нэг УИХ-ын гишүүний хамаарал бүхий компани.  Гэтэл цэвэрлэх байгууламж, үйлдвэр барих төсвийг улсын төсөвт цаг тухайд нь суулгаж өгөөгүйгээс энэ төсөл амжилтгүй болсон. Ер нь улс төрийн болон хувийн шалтгаанаар энэ асуудалд хандаж байсан нэг л хүн байдаг. Тус зээлийн төлөх хугацаа болоход 2019 онд 6 тэрбум төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс хоёр тэрбум төгрөгийн хүү, алданги төлсөн. Үндсэн зээлдээ 2.3 тэрбум төгрөг төлсөн бол барьцаа хөрөнгийн хангалтаар 3.9 тэрбум төгрөг төлж уг зээлийг 2019 онд бүрэн төлж дуусгасан. Миний хувьд ийм л тайлбар өгье.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Уг зээл 2014 оны есдүгээр дүгээр сард олгогдсон зээл. Та энэ зээлийг авах үед иргэн байсан хэмээн хэллээ. Таныг 2013-2015 онд Зам тээврийн  сайд А.Гансүхийн зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг шүү дээ?

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: -Орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг асуудал ямар байдаг гэдгийг гишүүн та өөрөө мэднэ шүү дээ. Ордон руу, яам руу ордог нэг л үнэмлэх л байдаг. Одоо бид нар 20-30 тооны орон тооны бус зөвлөхтэй байдаг  шүү дээ. Цалин хөлс авдаггүй хүнтэй улс төрийн албан тушаалтан зөвлөх гэдэг байдлаар хандаж арай болохгүй байх гэсэн бодолтой байна.

Б.Энхбаяр: Арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгыг зургаас харахаар орон сууц шиг харагдаад байна

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -“Ховд хаан бирж” ХХК нь 2014 оны хоёрдугаар сард үүсгэн байгуулагдсан. Нэг эзэмшигчтэй компани байгаа. Тэгэхээр уг компани байгуулагдаад зургаан сарын дараа 6 тэрбум төгрөгийн  зээл авсан байна. Энэ зээлийг авахаасаа өмнө ямар үйл ажиллагаа явуулж байсан бэ?.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: -Байгуулагдсан намтар түүхийн тухайд таны ярьж байгаатай адилхан байх. Тэгэхээр энэ бодлогын зээл байсан учраас төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулж өгөөд барьцаа хөрөнгөө тавиад авсан ийм л зээл.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:-Шинжээчийн дүгнэлттэй холбоотой “Ховд хаан бирж” ХХК-ийн зарцуулалтыг дэлгэцэнд өгчихөөрэй. Шинжээчийн дүгнэлтэд зааснаар 3.7 тэрбум төгрөг нь баримтаар нотлогдоогүй буюу бэлэн гүйлгээ байгаа гэсэн зарцуулалт танилцуулагдсан. Арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгыг зургаас харахаар орон сууц шиг харагдаад байна л даа. Энэ үйлдвэр үү, орон сууц уу?

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:-Би ч бас энэ зургийг ойлгохгүй байна. Ямар зураг авч ирээд тавьсан юм. Ер нь бол 2019 оны аравдугаар сард энэ компанид татварын иж бүрэн шалгалт орсон. Шалгалт ороод үйлдвэрийн барилгатай танилцаж, Үл хөдлөхийн татвар төлөөгүй байна гэх үндэслэлээр таварын акт үйлдэж байсан. Өөрөөр хэлбэл, Татварын албанаас тус үйлдвэрийн барилгатай танилцаад барилга байгууламжийг нь үнэлээд татварын акт тавьж байсан.. Энэ шинжээч хийж байгаа хүмүүс дүгнэлт гаргахдаа яагаад компанийн хүмүүстэй уулздаггүй юм. Б.Энхбаяр гишүүн ээ, гэтэл одоо нэг зураг тавьчихаад “Мөн юм уу, биш юм уу” гэх зүйл байхгүй. Цэвэрлэх байгууламжийн хажууд 4650 м.кв үйлдвэрийн барилга баригдчихсан байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:-Энэ гүйцэтгэлийн зургийг аудитын байгууллагаас газар дээр нь ажиллаж аудит хийсэн тайлангаас авсан зураг юм байна шүү. 2014-2018 онд арьс ширний гүн боловсруулалтын  түвшин 10.4 хувиас  25.7 хувь болж 2.5 дахин өссөн гэдэг эерэг үзүүлэлт гарсаныг шинжээч танилцуулсан. Гэхдээ 2018 оноос буцаад энэ үзүүлэлт унасан гэдгийг шинжээч мөн танилцуулсан. “Нийт 57 ААН, үйлдвэрт 86 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгосон гэх асуудал бий. Үүнээс  долоон  ААН зээлийн зарцуулалттай холбоотой асуудал дээр дуудагдсан. “Ховд хаан бирж” ХХК-ийн төлөөллөөс бусад нь ирсэнгүй”  гэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.

Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.

Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.

1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.

“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм9 цаг өмнө

Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ

Нийгэм11 цаг өмнө

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Улс төр11 цаг өмнө

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийгэм11 цаг өмнө

Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно

Нийгэм14 цаг өмнө

12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улс төр14 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ

Нийгэм15 цаг өмнө

Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо

Улс төр16 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ

Эдийн засаг16 цаг өмнө

“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Нийгэм17 цаг өмнө

ГССҮТ Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Дэлхий дахинд17 цаг өмнө

Уганда улсад хөрсний гулгалтын улмаас 15 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн ор сураггүй болжээ

Энтертайнмент17 цаг өмнө

“Тунгалаг тамир” роман франц хэлээр хэвлэгдлээ

Нийгэм17 цаг өмнө

СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна

Нийгэм17 цаг өмнө

Хүний папиллома вирусийн дархлаажуулалтыг орон даяар эхлүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

Энтертайнмент2 өдөр өмнө

“Токио-2024”-гийн их дуулгад Монголын 20 жүдоч өрсөлдөнө

Улс төр2 өдөр өмнө

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Евразийн дэд бүтэц хариуцсан захирлыг хүлээн авч уулзав

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 761 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгав

Нийгэм2 өдөр өмнө

Шивээхүрэн-Сэхээ, Цагаандэл Уул-Өлзий боомтод хийж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцов

Нийгэм2 өдөр өмнө

ЦЕГ: Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна

Дэлхий дахинд2 өдөр өмнө

БНСУ-д 117 жилийн дараа 16.5 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Монгол Улсаас юникорн “төрүүлэх” суурийг тавилцах үндэсний зөвлөлийн анхдугаар хурал боллоо

Нийгэм2 өдөр өмнө

Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Галт суманд газар хөдөлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна

Улс төр2 өдөр өмнө

ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим