Нийгэм
Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч, жолооч, тээвэрчидтэй уулзлаа
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт /2023.03.14/ нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, жолооч, тээвэрчдийн төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцон зарим асуудлыг шийдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймаг хот хооронд нийтийн тээврийн 59 аж ахуйн нэгж байгууллага 49 чиглэлд бүртгэлтэй 708 автобусаар үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр тээвэр эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр салбарын сайдтай уулзаж, хот хоорондын нийтийн тээврийн салбарт тулгамдаж байгаа зарим асуудлыг хөндөж, шийдвэрлэх гарц шийдлийн талаар ярилцсан юм.
-Хот хооронд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа дээрх аж ахуйн нэгж байгууллага жолооч нарын зүгээс хамгийн их шүүмжлэл дагуулж байсан асуудлуудаас дурдвал,
– Хот хоорондын нийтийн тээврийн шинэ авто вокзал, терминал байгуулах, одоо үйл ажиллагаа явуулж байгаа авто вокзалыг сайжруулах,
– Дээрх чиглэлийн үйлчилгээ эрхлэгчдийн гэрээний тогтвортой байдлыг хангах, – Хот хоорондын нийтийнх тээврийн парк шинэчлэлд төрөөс дэмжлэг үзүүлэх, – Суудал ашиглалт, нөхөн олговор
– Тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа, насжилт
– Зорчигч, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тухайн тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлдэг асуудлыг журмаар зохицуулах,
– Авто тээврийн үндэсний төвийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй болгох
– Хулгайн тээврийн асуудлаас гадна Авто тээврийн үндэсний төвийн үйл ажиллагаа, улсын байцаагч нартай холбоотой санал гомдлуудыг түлхүү хэлж байлаа.
Түүнээс гадна авто замын даац хэтрүүлснээс үүдэж, зарим аймгийн буюу Дундговь, Дорнод аймгийн чиглэлийн замуудад үүссэн эвдрэл осол аваар гарах үндсэн шалтгаан болж байгааг мөн учирлаж байсан юм. Гурван цаг гаруй хугацаанд үргэлжилсэн тус уулзалтын төгсгөлд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт зам тээврийн салбарт тэр дундаа нийгмийн захиалгат үйлчилгээ үзүүлдэг хот хоорондын нийтийн тээврийн салбарт сүүлийн 30 жилд дорвитой шинэчлэл хийгдээгүйд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлээд, өнөөдрөөс 2023 оны тавдугаарын сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд дээрх асуудлуудыг шийдвэрлэх, бодит үр дүн гаргаж ажиллах хугацаатай үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өглөө.
Түүнчлэн зам тээврийн салбарын бүх шатанд иргэд, олон нийтээс хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа төрийн албан хаагчийн хүнд суртал, ёс зүй, сахилга, хариуцлагын асуудлыг чангатгаж, иргэдийн оролцоотой автозамын салбарын зарим үйл ажиллагаанд хамтран хяналт тавьж, ажлын үр дүн шаардаж ажиллана гэдгийг онцлов.
Эх сурвалж: ЗТХЯ
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм15 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм14 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм17 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм11 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг16 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр14 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ