Нийгэм
МИК: Олон улсын ипотекийн зах зээлийн түвшинд Монгол, Филиппин, Малайз улсууд хамтран түншилнэ
Монгол Улсад орон сууцны санхүүжилтийн тогтолцоог үр дүнтэй, найдвартай хэрэгжүүлэх, санхүүжилтийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй Монголын ипотекийн корпораци (МИК) нь бүс нутаг болон олон улсад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компани, байгууллагуудыг нэгтгэдэг мэргэжлийн холбоодын гишүүнээр ажилладаг. Олон улсын ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны (ISMMA) ээлжит хурал өнгөрсөн долоо хоногт Сингапур улсад боллоо. Тус хурлын гол үйл явдал нь орон сууцны санхүүжилтийн салбарт ижил үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг дэмжих чиглэлээр мэдлэг туршлагаа нэгтгэн олон улс, бүс нутгийн түвшинд илүү нягт хамтран ажиллахаар боллоо.
Тухайлбал Монголын ипотекийн корпорациас Филиппиний Орон сууцны ипотекийн санхүүжилтийн үндэсний корпораци (NHMFC) Малайзын Чагамас Бэрхад (Cagamas Berhad) буюу Орон сууцны санхүүжилтийн компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Уг санамж бичигт МИК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, Филиппиний Орон сууцны ипотекийн санхүүжилтийн үндэсний корпорацийн ерөнхийлөгч Ренато Л.Тобиас Малайзын Чагамас Бэрхад компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Датук Чунг Чи Леонг нар гарын үсэг зурлаа. Уг үйл явдлыг орон сууцны санхүүжилтийн байгууллагуудын ипотекийн зах зээлийн хөгжлийг дэмжих, нийтлэг зорилгодоо хамтдаа хүрэх дараагийн алхам гэдгийг талууд онцлон тэмдэглэв.
Санамж бичгийн хүрээнд талууд орон сууцны санхүүжилт тогтолцоо, ипотекийн зээлээр баталгаажсан бондын зах зээл, ипотекийн зах зээлийн талаарх мэдээллийг харилцан солилцох, туршлага хуваалцах, ипотекийн зах зээлийн өсөлт, тэлэлтэд дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааны шинэ шатад гарна гэж үзэж байна.
Олон улсын ипотекийн хоёрдогч зах зээлийн холбоон нь дэлхийн өнцөг булан бүрээс ипотекийн хоёрдогч зах зээлийн байгууллагуудыг нэгтгэж, орон сууцны санхүүжилтийн зах зээлийг дэмжих, мэдлэг мэдээлэл солилцох зорилгоор 2018 онд байгуулсан. Өдгөө 31 үндсэн гишүүн, 6 ажиглагч гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Эх сурвалж: МИК
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм9 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм13 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр16 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм17 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг16 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр13 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ