Нийгэм
ЭМЯ: Эрт илрүүлгийн судалгааны багуудын ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна
Иргэдийн дунд зохион байгуулж буй Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогооны явцад цугларсан мэдээллийг нэгтгэн судлах үүрэг бүхий судалгааны багуудын ажиллах боломжийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор өндөр хүчин чадал бүхий суурин компьютерээр хангах арга хэмжээг ЭМЯ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Доктор Сокорро Эскаланте нар өнгөрсөн баасан гарагт судалгааны багийнханд нэн шаардлагатай компьютер тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.
Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050” болон Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Иргэн бүрийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд тогтмол хамрагддаг болгож хэвшүүлэх” гэж заасныг хэрэгжүүлэхээр хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо эрт илрүүлэгт зургаан насны бүлгийн багцын дагуу хамруулах арга хэмжээ өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн. Нэг жил орчим үргэлжилж буй эрт илрүүлэгт энэ оны гуравдугаар сарын 9-нийг хүртэл нийтдээ 885 761 хүн хамрагдсаны 63.7 хувь буюу 564 025 нь 0-17 насны хүүхэд байна.
Эрт илрүүлэг үзлэгийн явцад их хэмжээний мэдээлэл цугларч их өгөгдөл үүсч буй тул Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/498 дугаар тушаалаар долоон баг бүхий “Эрт илрүүлэгийн мэдээний санг ашиглан халдварт болон халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн судалгааг удирдан, зохион байгуулах” ажлын хэсгийг бүрэлдэхүүнийг баталсан.
Судалгааны багууд эхний ээлжинд өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 2-ныг хүртэлх хугацаанд цугласан мэдээлэл дээр ажиллаж, урьдчилсан үр дүнгээ гаргаад байгаа. Эдгээр судалгааны багийн гаргасан дүн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлогоо тодорхойлох, иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болгох, эрүүл мэндийн боловсролыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг явуулахад чухал ач холбогдолтой юм.
Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн хангалаа.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам, даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 22 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.
Хуралдааны дэгийн дагуу өвөлжилтийн бэлтгэл, давс бодисын нөөцлөлт болон хадгалалт хамгаалалтын нөхцөлийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах команд штабын дадлага сургуулилтын үр дүн, ус хангамж, ариутгах татуурга, инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд 2025 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт, сургууль цэцэрлэгүүдийн халаалт, нүүрсний нөөцлөлт, бэлэн байдалд явуулсан үзлэг, нөхцөл байдлын талаарх мэдээлэл, хяналтын камерыг нэмэгдүүлэх, удирдлагын төвийг бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээллийг холбогдох газрын удирдлагууд танилцуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг дүүрэг бүр хүлээсэн үүргийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг эрчимжүүлж дүүргийн харьяанд байгаа үйлчилгээний байгууллага, төлбөртэй зогсоолууд, томоохон зах худалдааны төвүүдэд хяналт хийж 50 метрийн цэвэрлэгээ үйлчилгээг байнга хийх дадлыг бий болгоход анхаарч, хариуцлагагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн хяналтыг сайжруулахыг анхаарууллаа.
Мөн хот нийтийн аж ахуй чиглэлээр ажиллаж байгаа техникийн хяналтыг сайжруулахад технологийн шийдлийг ашиглаж ажиллахыг чиглэл болгож, инженер хангамжийн чиглэлээр 3, хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 7, тохижилт ногоон байгууламжийн чиглэлээр 2, нийт 12 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан болно
“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд монгол үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан зохион байгуулагдах гэж байна.
1999 онд зохион байгуулагдсан тус барилдаан тэнцээгээр өндөрлөсөн бол ийнхүү 25 жилийн дараа энэ цагийн хүчтэнүүд хайнааг хагалах гэж байна.
“Жүдо бөх болон Чөлөөт бөх”-ийн хоорондох монгол үндэсний бөхийн багийн халз барилдаан 2024 оны 12 дугаар сарын 15-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Дүүрэнг нэг сарын хугацаагаар цагдан хорилоо
-
Нийгэм5 цаг өмнө
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагджээ
-
Нийгэм10 цаг өмнө
12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвар төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
-
Улс төр12 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийнэ
-
Нийгэм13 цаг өмнө
СХД-ийн хэмжээнд 749.5 тонн давсны нөөцтэй байна
-
Нийгэм7 цаг өмнө
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 23 дугаар шуурхай зөвлөгөөн боллоо
-
Эдийн засаг12 цаг өмнө
“Тэнгэр даатгал” ХХК-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо
-
Улс төр10 цаг өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, шийдвэр, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ