Эдийн засаг
“Шарк танк”-ын ялагч Б.Батбилэг шилдэг татвар төлөгч болжээ
“Монгол HD” телевизийн “Шарк Танк” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын ялагч болж, бүх шаркуудын сэтгэлийг хөдөлгөж байсан оролцогч Б.Батбилэг Хөвсгөл аймгийн шилдэг татвар төлөгчөөр шалгарчээ.
Жил бүрийн тавдугаар сард “Татвар төлөгчийн өдрүүд” тохиож, улс даяар тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрүүдэд татварын байгууллагууд шилдэг татвар төлөгчдөө алдаршуулдаг уламжлалтай юм.
2005 онд автомашины осолд орсны улмаас нуруу нугасны хүнд бэртэл авч, явах чадваргүй болсон ч шантралгүй зүтгэвэл бизнес ч эрхэлж болдгийн тод томруун жишээ болж яваа Б.Батбилэг сүүлийн долоон жилийн хугацаанд өрхийн хэрэгцээний 0.07 га газар дээр 70 мкв амины орон сууц барьж, зах зээлд борлуулдаг болсон байна.
Тэрбээр “Шар Танк” нэвтрүүлэгт оролцохдоо шүүгч нараас 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүсэж, компанийнхаа 20 хувийг санал болгосон. Шаркууд түүний нугаршгүй шантаршгүй зоригийг дэмжиж, бизнест нь бүгд хөрөнгө оруулалт хийсэн.
Дээрх нэвтрүүлэгт Б.Батбилэг эхнэр Г.Дэлгэрнасангийн хамтаар оролцож байсан бөгөөд хүнд үед амьдралынх нь түшиг тулгуур болж, бизнес эрхлэх зориг, зорилгыг нь дэмжиж өдий зэрэгт хүргэсэн, ханьдаа хамгийн ихээр баярлаж явдаг гэдгээ ярьж байв.
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат тэрбээр эдүгээ шаркуудын өгсөн хөрөнгө оруулалтаар бизнесээ өргөтгөж, аймагтаа барилгын бизнес эрхэлж байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.