Эдийн засаг
Д.Даваасүрэн: 2025 оноос АНУ руу монголчууд визгүй зорчдог болох талаар судалж байгаа
Монгол Улсын 175,687 иргэн дэлхийн 76 оронд ажиллаж, амьдарч байна
. Тэдгээр иргэний
112,709 нь хууль ёсоор
38,562 буюу 22% нь хууль бусаар оршин сууж байна.
Монголчуудын хамгийн олноор оршин суугаа улс нь БНСУ бол хамгийн их “харласан” буюу хууль бус иргэд АНУ-д харьяалагдаж байна. Улс орнууд дахь монголчуудын тоог жагсаавал:
Улс орны нэр |
Оршин суугаа иргэдийн тоо |
БНСУ |
46,000 |
АНУ |
30,000 |
БНХАУ |
10,082 |
Казахстан |
8,000 |
Япон |
9,794 |
Чех |
8,813 |
Швед |
7,000 |
Австрали |
5,500 |
ХБНГУ |
6,045 |
Канад |
5,000 |
ОХУ |
3,560 |
Франц |
7,600 |
ИБУИНВУ |
5,000 |
Турк |
5,000 |
Австри |
2,580 |
Солонгост байгаа монголчууд гэмт хэрэгт өртдөг нь буурчээ
Гэмт хэрэгт өртсөн монгол иргэдийн тухайд дийлэнх нь хулгайн хэрэгт холбогдсон байдаг аж. Солонгост байгаа монголчууд хамгийн олноор гэмт хэрэгт өртдөг байсан бол энэ тоо сүүлийн жилүүдэд тогтмол буурчээ. Тодруулбал, 2014 онд нийт 1,700 монгол иргэн БНСУ-д гэмт хэрэгт холбогдсон бол
- 2016 онд 1,600
- 2017 онд 1,500
- 2018 онд 1,000 болж буурчээ.
График: Монгол Улсын иргэдийн үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээлэл 2017, 2018 он
Улс орнууд дахь ЭСЯ, консулын газрууд тухай улсад ямар үйлдэл гэмт хэрэгт тооцогддог талаар мэдээлэл өгөх ажлыг идэвхтэй зохион байгуулснаар ийм үр дүнд хүрч байгаа хэмээн үзэж байгаа аж.
Түүнчлэн монголчуудын хамгийн ихээр зорчдог бөгөөд “харладаг” БНСУ болон АНУ-ын Монгол дахь ЭСЯ Гадаад харилцааны яамтай хамтран “Хариуцлагатай аялъя” аяныг зохион байгуулж буй.
Хэрэв монголчууд визнийхээ зориулалтын дагуу хариуцлагатай аялбал дараа дараагийн боломжууд нээгдэнэ гэдгийг Элчин сайд нар хэлдэг. Тэгвэл ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнгийн хэлснээр 2025 оноос АНУ руу монголчууд визгүй зорчдог болох талаар судалж, хэлэлцэж байгаа гэдгийг Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох Ажлын хэсгийн хоёр дахь удаагийн хурлын үеэр дурдсан юм.
Түүнчлэн АНУ-д ажил хийх боломжтой Н2 виз олгох эрхийг Монгол Улсад олгосон бас нэгэн боломж хэмээн үзэж байна. Мэдээж монголчууд хариуцлагатай аялж, визээ хэтрүүлж, тухайн улс орны хуулийг зөрчихгүй бол бусад улсын хувьд ч таатай нөхцөл тавигдах боломжтой аж.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.