Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Эдийн засаг

Ажлын хэсэг: Төслийн зардал нэмэгдэх тусам “Рио Тинто”-д илүү ашигтай

Нийтэлсэн

-

Оюутолгойн хувьд энэ тавдугаар сар “аз муутайхан сар” болж өндөрлөж байна. Учир нь Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтээр багагүй зэмлэл сонссон төдийгүй гол хувьцаа эзэмшигч “Туркойз Хилл”-ийн хоёр дахь томоохон хувьцаа эзэмшигч “Sailingstone Capital”-аас ч шүүмжлүүлээд амжив. Одоо “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны ханш Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн бирж дээр улам бүр буурч, компанийн зах зээлийн нийт үнэлгээ нь ердөө 2.3 тэрбум ам.доллар болоод байна.

Хэдийгээр Оюутолгой уурхайн баяжмалын борлуулалтын орлого оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 44%-иар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан ч энэ нь хувьцааны ханшийн үзүүлэлтийг өсгөж чадсангүй. Гэхдээ шинжээчид тус компанийн хувьцааны ирээдүйд өөдрөг хандлагатай хэвээр байна. Учир нь уурхайн зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн зардал бага, аажимдаа дэлхийд гуравдугаарт орох зэсийн томоохон уурхай болох зэрэг хүчин зүйлсийг нэрлэж байгаа юм.

Харин Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг шалгах Ажлын хэсгийн хувьд УИХ-аас авсан “гэрийн даалгавраа” гүйцэтгэж одоо эцэслэн батлах л үлдээд байна. Уг Ажлын хэсэг өнгөрсөн оны гуравдугаар сард байгуулагдаж, шалгалтын дүнгээ ийнхүү боловсруулж дуусаад байгаа нь   том ажлын ард гарч чадлаа гэж үзэж болно. Угтаа аль эрт боловсруулаад байсан ч УИХ-аар хэлэлцүүлж чадалгүй хэдэн сарын нүүрийг үзэж байна.

Гэхдээ Ажлын хэсгийн дүгнэлттэй УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд танилцаж амжаагүй байтал “Оюутолгой” компани аль хэдийнэ танилцаад, дэлгэрэнгүй хариу тайлбар илгээчихсэн байгаа явдалд гишүүд гомдолтой байна. Хэргийн эздээр ажлын хэсгийн ахлагч нар тодров. Оюутолгой компани тавдугаар сарын 3-нд санал дүгнэлтийг хүлээн аваад төд удалгүй гурав хоногийн дараа хариу тайлбараа гишүүдэд бичгээр “айлтгажээ”. Ажлын хэсгийн ахлагч нар дор бүрнээ чадах ядахаараа өөрсдийгөө өмөөрөн хэсэг хэвлэлээр сенсаацлан сарын эхний хагасыг үдлээ.

Гол асуулт бол хоёр тал хэрхэн учраа ололцох эсэх тухай асуудал юм. Гэхдээ хэрэг явдлаас арай өмнөхөн төслийн менежментийг хэрэгжүүлж буй “Рио Тинто” компанийн зүгээс гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байсан билээ. Тус компанийн Зэс, очир эрдэнийн группийн Гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Дубайн гэрээнд ямар ч өөрчлөлт оруулахгүй. Хэрэв тэгвэл энэ нь бидний мэдлээс давсан асуудал болно” гээд байр сууриа илэрхийлсэн. Энд мэдээж ганц далд уурхайн ч бус, Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг давхар хамруулан хэлж буй.

Рио Тинто үргэлж хувьцаа эзэмшигчдийн үр ашгийг нэмэгдүүлэхэд нээлттэй гэж хэлдэг боловч Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд гэдгээ хэлэхээ хэзээ ч мартдаггүй уламжлалтай. Гэсэн ч ажлын хэсгийн дүгнэлтээр Дубайн гэрээг цуцалж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголд ашигтай байдлаар өөрчилж сайжруулах нь зүйтэй гэсэн санал гарчээ.

Гэрээг цуцлах гол шалтгаан нь Монголын талд уг гэрээ хэт ашиггүй байгаагаар тодорхойлогдож байна. Тухайлбал одоогийн гэрээний нөхцөлөөр цаашид төслийг үргэлжлүүлбэл Монголд оногдох өгөөж нь ердөө 31%, харин төслийн хөрөнгө оруулагч талд оногдох ашиг нь 69%-тай байна гэсэн тооцоолол гарч буйг Ажлын хэсгийн дүгнэлтэд дараах тайлбартайгаар “сийлжээ”.

Тодруулбал 2018-2055 онуудын тооцооллын үр дүнгээр төслийн хэмжээнд нийт мөнгөн урсгал 37.8  тэрбум ам.доллар байх ажээ. Үүнээс Монголын талд оногдох мөнгөн урсгал нь 13.2 тэрбум ам.доллар буюу 35%, хөрөнгө оруулагч талын мөнгөн урсгал 24.6 тэрбум ам.доллар буюу 65% байх төлөвтэй байгааг дүгнэлтэд тусгасан байна.

Анх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед Монголын талд оногдох өгөөж 53%, хөрөнгө оруулагч талд  өгөөж 47%-тай байна гэж тооцоолол дэвшүүлж байсантай харьцуулахад энэ нь үлэмж багассан дүн болохыг Ажлын хэсэг шүүмжилсэн байна.

Ийнхүү манай улсад оногдох өгөөж багасах болсон шалтгаан нь “Рио Тинто”-гийн зүгээс хөрөнгө оруулалтын зардлыг өсгөж, улмаар төслийн Монголын тал оногдох 34%-ийн санхүүжилтийн зээл эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотой. Засгийн газрын 34%-д оногдох зээлийн санхүүжилт, үүнд холбогдох хүүгийн зардал, шимтгэл зэрэг нь хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэхийн хэрээр улам бүр өсч буйг тайлбарлажээ. Нөгөөтэйгүүр “Рио Тинто” компани төслийн менежментийн зардал болгож нийт хөрөнгө оруулалтын 6%-тай тэнцэхүйц төлбөр авахаар тогтсон нь төслийн үр ашгийг үлэмж хэмжээгээр бууруулж буй шалтгаан гэдгийг мөн тэмдэглэжээ.

“Рио Тинто”-ийн менежментийн зардал 2010 онд ТЭЗҮ-д тусгасан хэмжээнээс даруй 3.3 дахин өсгөсөн байдлаар 2015 оны ТЭЗҮ-д “суулгаж” өгсөн байна. Тус компанийн зүгээс төсөлд оруулж буй бусад үйлчилгээний хүрээнд нэмэлт төлбөр авч буй нь менежментийн төлбөрийг давхардуулан авч буйтай “агаар нэг” хэрэг бөгөөд энэ нь чухамдаа Монголын талын өгөөжид сөргөөр нөлөөлж, эсрэгээр “Рио Тинто”-д оногдох үр ашгийг нэмэгдүүлж буйг тайлбарлажээ.

Ингээд ажлын хэсгийн дүгнэлтээр хөрөнгө оруулагч талыг итгэлгүй түнш хэмээн онцлоод төслийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар өөрт оногдох үр ашгийг нэмэгдүүлж, эсрэгээр Монголын талд оногдох өгөөжийг огцом бууруулж буйг онцолсон байна. Өөрөөр хэлбэл “…төсөл ашигтай ажиллах үед Монголын талын хүртэх үр ашиг нэмэгдэхээр байгаа бол төслийн зардал нэмэгдэх тусам хөрөнгө оруулагч талын үр ашиг нэмэгдэхээр байна” хэмээн дүгнэлтэд өгүүлжээ.

“Рио Тинто” компанийн мэдээлж буйгаар Оюутолгойн ил уурхайн бүтээн байгуулалтад 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн бол далд уурхайн төсөлд 5.3 тэрбум ам.доллар зарцуулна. Тэгвэл цаашид далд уурхайн зардал цахилгаан станц зэрэг нэмэлт төслийн нөлөөгөөр нэмэгдэх нь гарцаагүй болоод байгаа юм.

2015 оны сүүлээр олон улсын банк, санхүүгийн байгууллагаас нийтдээ 4.4 тэрбум ам.долларын синдикат зээлийн багцыг уурхайн өргөтгөлийн  төслийн санхүүжилтэд зарцуулахаар тохиролцсон. Гэхдээ энэ үеэр далд уурхайн төсөлд зориулж 6 тэрбум хүртэлх ам.долларын санхүүжилт авах эрх нээгдсэн юм. Тэгвэл уурхайн өргөтгөлийн төсөлд нэмэлт санхүүжилт шаардлагатай болох нь бараг тодорхой болоод байгаа юм. Тухайлбал далд уурхайн ашиглалтад орох хугацаа нэг жилээр хойшилж, геологийн тогтоц тооцоолж байснаас хүндрэлтэй байгаа явдал нь цаашид санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж болзошгүй байна. Мөн цахилгаан станцын төсөл ойролцоогоор нэг тэрбум долларын төсөвтэй байх төлөвтэй байгаа юм.

Харин Ажлын хэсгийн зүгээс цахилгаан станцыг зээлийн хөрөнгө оруулагч тал хариуцан барих нь Монголын талд оногдох санхүүжилтийг нэмэгдүүлэх учир улс өөрөө санхүүжилт босгон байгуулах нь ашигтай гэсэн санал дэвшүүлсэн байна.

Ажлын хэсгийн дүгнэлтэд уламжлалт заалтууд орсон нь Монголын талын хувь эзэмшлийг нэмэгдүүлэх тухай байв. Энэ тухай дурдахдаа Монголын талын хувийг 2041 оноос нэмэгдүүлэх боломжтой байхаар тусгасан нь манай талд ашиггүй байгааг шүүмжилжээ. Учир нь энэ үед далд уурхайн нөөц аль хэдийнэ оргил үйлдвэрлэлийн түвшнээс илт буурсан байхыг Ажлын хэсэг анхааруулжээ.

Мөн татварын асуудал ч үүнд багтсан байна. Тодруулбал “Оюутолгой” 2009-2015 оны хооронд татварын 3.2 их наяд төгрөгийн зөрчил гаргаж, 443.5 тэрбум төгрөгийн төлбөрийг зөвшөөрөөгүй шүүхэд гомдол гаргаад байгааг дүгнэлтэд өгүүлжээ.

“Оюутолгой” төсөлд зориулж   2009 оны аравдугаар сард Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үеэр татварын тогтворжуулалт хийсэн байдаг. Энэхүү татварын тогтворжуулалтын үндсэндээ 70 жилээр хийсэн болохыг Ажлын хэсэг шүүмжилжээ. Ингэснээр Оюутолгой төслийн татварын ачаалал улсад мөрдөгддөг татварын (23%) дундаж ачааллаас 5%-иар бага байгааг анхааруулжээ.

Уг нь Монголын талд оногдох 34% нь анхнаасаа Монголд өгөөж өгөхгүй учир үүнийг нэмэлт роялти байдлаар орлуулах нь илүү оновчтой тухай эдийн засагчид зөвлөдөг. Гэвч төр засгийн байр суурь Монголын тал илүү их хувь эзэмших хувилбараас ухрахгүй бололтой. MMJ-д өгсөн ярилцлагадаа “Рио Тинто”-ийн Арнауд захирал энэ чиглэлд хамтран шийдэлд хүрэх боломжтой тухай байр сууриа илэрхийлж байсан билээ.

Гэхдээ Ажлын хэсгийн дүгнэлтэд “Монгол талын ногдол ашиг авах боломжгүй болгож байгаа санхүү болон захиргаа, удирдлагын зардлыг эргэн харах, Монголын талд үүрүүлэх дээд хэмжээ, хувийг тохирох, эсвэл бүтээгдэхүүн хуваах буюу роялти татвар авах зохицуулалт руу шилжих асуудлыг судлах” гэсэн тойм санаа багтжээ.

Дубайн гэрээг цуцлах дараагийн шалтгаан нь гэрээг зурах үйл явцтай холбоотой. Тодруулбал, тухайн үеийн Ерөнхий сайд  Засгийн газрын бүтцийн байгууллагуудаар хэлэлцүүлэлгүйгээр төрийн өмчийн компанийн хоёр захиралд гэрээ байгуулах үндсэн эрхийг шууд өгснийг  хууль эрх зүйд хэр нийцэж байгаа эсэхийг дахин авч үзэх хэрэгтэйг уламжилжээ.

Мөн “Оюутолгой” төсөл нь аюулгүй ажиллагааны хувьд “Рио Тинто” компанийн хувьд үлгэр жишээгээр тодроод байгаа ч цалин хангамжийн хувьд тэнцвэргүй олгогддог болохыг Ажлын хэсгийн зүгээс тайлбарлажээ. Тухайлбал гадаад ажилтны сарын цалингийн хэмжээ 40 хүртэлх сая төгрөгөөр хэмжигддэг бол Монгол ажилтнуудынх 3-5 сая төгрөгөөр хэмжигдэж байгаа нь 5-15 дахин бага буюу ялгаатай байдлыг  ижил тэгш болгохыг ахин дахин анхааруулсан байна.

Мөн тус компанийн зүгээс улсын лабораторуудын дүн шинжилгээг ашиглалгүй хувийн гэрээтэй лабораторууд болох Австралийн ALS, Хятадын SGS-ийн дүн шинжилгээнд үндэслэн борлуулалтаа явуулдаг байна. Иймд цаашид Гашуунсухайт боомт дээр Гаалийн төв лабораторын салбарыг байгуулж ажиллуулах шаардлагатай байгаа ажээ.  “Оюутолгой”-н борлуулалтын гэрээ Монголын Засгийн газраас нууц байгаа нь төслийн үр ашгийг тооцоолох боломжгүй болгож байгаа төдийгүй бууруулах үндэс болж буйг  мөн шүүмжилжээ. Ажлын хэсгийн энэхүү дүгнэлт хөрөнгө оруулагч талын өгсөн мэдээлэл, санхүүгийн загварт  үндэслэсэн тул цаашид Засгийн газар мэргэжлийн байгууллагатай хамтран өөрийн гэсэн загварчлалаар  тооцоолол гаргадаг байх саналыг мөн дэвшүүлсэн байна.

“Рио Тинто”-гийн зүгээс Монгол Улсад төсөл эхэлснээс хойш нийтдээ 2.3 тэрбум ам.долларыг татвар,  АМНАТ болон бусад  төлбөр хураамжийн хэлбэрээр төсөвт төвлөрүүлээд буй. Уг төсөл 2030 онд хөрөнгө оруулалтын зардлаа нөхнө гэсэн тооцоолол байдаг. Өөрөөр хэлбэл тухайн жилээс эхлэн хөрөнгө оруулагч анхны ашгаа олоод явна гэсэн үг. Харин Монголын тал аль хэдийнэ татвар, төлбөр хэлбэрээр төслөөс үр ашиг олоод эхэлсэн гэдгийг  “Рио Тинто” тайлбарладаг. Хөрөнгө оруулалтын зардлаа нөхсөний дараах бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн оргил үед аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 500 сая ам.долларт хүрэх болно гэж “Ergo Strategy” судалгааны байгууллагын тайланд дурджээ. Энэ төрлийн татварын хэмжээ 2030 оноос огцом нэмэгдэхээр байгаа юм.

Хэдийгээр “Оюутолгой” төсөл өндөр орлоготой ажиллах сайн төсөл ч гэлээ 12-13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа сая жинхэнэ ашгаа өгч эхлэх билээ.

Ажлын хэсгийн дүгнэлтэд “Оюутолгой” төслийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, эсвэл төслийн үйл ажиллагаа саатсанаар Монголын эдийн засагт учрах дарамт зэргийг хараахан тооцоолоогүй байна.

Ажлын хэсгийн дүгнэлтэд мөн “Антре гоулд” компанийн ашиглалтын лицензийн талбай эзэмшлийн асуудлыг нэг мөр цэгцлэх. Ингэснээр тус компанийн талбайд оногдох нөөц баялагт оногдох татвар, төлбөрийг тогтворжуулсан бус үнээр авах нөхцөл бүрдэх тухай зөвлөжээ. Мөн Цагаан хад-Гашуунсухайт чиглэлийн 19.25 км хатуу хучилттай авто замыг энэ онд багтаан ашиглалтад оруулах, үүнд шаардлагатай санхүүжилтийг “Оюутолгой” компаниас гаргуулахыг сануулсан байна.

Ажлын хэсгээс гарсан дүгнэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэж, хөрөнгө оруулагч талтай хэлэлцэх нь вэ гэдэг нь хамгийн их сонирхол татаж байна.

Одоо нийгэмд “Оюутолгой” төслийн гэрээг цуцалж Монголд ашигтайгаар шинээр байгуулах шаардлагатай гэсэн байр суурьтай нэг хэсэг байгаа бол  цуцлах нь эдийн засгийг хэт савлуулах эрсдэлтэй  тул цааш уг төслийг саатуулалгүй явуулах хэрэгтэй гэсэн байр суурь ч байгаа юм.

“Рио Тинто”-гийн хувьд Монголын Засгийн газартай яриа хэлэлцээрт ороход нэг сул тал байж болох юм. Тус компани “Оюутолгой“ төслийг яаж ийгээд хэрэгжүүлэх сонирхол бий. Яагаад гэвэл уг төсөл тус компанид ганцхан ашигтай байгаад зогсохгүй стратегид нь нийцэж буй томоохон төсөл юм. “Рио Тинто” компани нүүрснээс татгалзаж тогтвортой хөгжлийн түүхий эдийг илүү чухалчлах болоод буй. Мэдээж үүнд хөнгөн цагаан, зэс багтах нь гарцаагүй. Нөгөөтэйгүүр тус компанийн хувьд төмрийн хүдрээс гол орлогоо бүрдүүлдэг учир орлогын эх үүсвэрээ солонгоруулах хэтийн зорилго бий. Тиймээс тус компани “Оюутолгой” төсөлтэй урт хугацаанд ажиллах сонирхолтой. Гэхдээ тус компани зэсийн төслөөс холдож чаддаг гэдгээ харуулсан нь Грасбэргийн тохиолдол.

Уг нь тус орд нь дэлхийн хоёр дахь томоохон зэс, алтны төсөл боловч “Рио Тинто” уг төслөөс шуудхан л зайгаа барьж орхисон маш том гайхам алхам болсон. Тус компани уг төслийг тус компанийн хувьд ашигггүй хөрөнгө гэж үзсэн. Үнэндээ  байгаль орчны стандарт мөрдөлтийн хувьд асуудалтайн дээр улс төрийн хувьд эрсдэлтэй   гэж үзсэн тул “Рио Тинто” уг төслийг зарсан.

“Оюутолгой” төслийн хувьд 2027 он гэхэд уурхайн үйлдвэрлэлийн оргил үедээ хүрч дэлхийн гурав дахь томоохон зэс, алтны уурхай болох болно. Тэр үед Оюутолгойн борлуулалтын орлого чамгүй нэмэгдэнэ. Оюутолгой улам бүр том шар тос болсоор байна. Энэ том шар тосыг хэн ч алдахыг хүсэхгүй билээ. Харин Монголын Засгийн газар Рио Тинтотой хэрхэн зохицож ажиллаж чадах вэ гэдэг зөв арга ухаан л хамгийн чухлаар тавигдаж байна. 

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Эдийн засаг

“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1  тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.


Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад2 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм3 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм3 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм3 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр3 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр4 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр4 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр4 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм4 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр4 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр4 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм4 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм5 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм5 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим